
Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.
Монгол Улс Nation state болоод 80 жил болсон түүхээс хөндье. Nation state – Үндэстний төрт-улс (төр улс-үндэстэн). Энэ бол Монголд хожуухан орж ирсэн нэр томъёо. Улс төрийн шинжлэх ухаан, ялангуяа олон улсын эрх зүй, олон улсын харилцааны онол-түүхийн ухагдахуун. Ерөнхийд нь энэ ойлголтоор Үндсэн хуульт-эрх зүйт төрийн хэлбэр бүхий улс орнуудыг нэрлэнэ. Эрх зүйт гэхлээр өөрөө өөрийгөө эзэн мэдсэн, бүрэн эрхт тодорхой нутаг дэвсгэрийг хянадаг байгууллага бүхий, энэ нь үндэстнийх нь хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон тийм улс орныг хэлдэг. Төр улсынх нь үндэсний онцлогийг Үндсэн хууль юм уу, түүнийг орлуулах аль нэг хуульд тусгасан байх ёстой. Бүх ард түмнээрээ нэг хэлтэй, нэг соёлтой, нэг үнэт зүйлтэй, тэд бүгдээрээ нэгдмэл нэг үндэстнийг бүрдүүлдэг, түүнийг нь институцчилсан гэхчлэнгээр зарим улсын Үндсэн хуульд бичсэн нь бий. Үндсэндээ “Үндэстний төрт-улс”-ын олон элементийг орчин үеийн бараг бүх улс хангажээ.
Энэ бол Үндэстний төрт-улс бий болох, байх дотоод гол хүчин зүйл. Энэ бүхнийг хангачихаар тэр улс аяндаа Үндэстний төрт-улс болчихож байна гэсэн үг бас биш. Тэгвэл хэзээ тэр эрх нь баталгааждаг хэрэг вэ?
Олон улсын харилцаанд “Үндэстний төрт-улсын тогтолцоо” гэж тусдаа ойлголт бий. Түүнийг “Вестфалийн систем” гэж нийтээрээ нэрлэж хэвшсэн. Европт өрнөсөн 30 жилийн дайны дүнд 1648 онд Вестфалийн энх тайвныг тогтоосон. Европ дахь энх тайвны шинэ дэг журмыг олон улсын хуулийн үүднээс баталгаажуулсан олон улсын гэрээгээр Вестфалийн энх тайвныг тэр цагаас хөдлөшгүй тогтоон мөрджээ. Аль нэг улсын төрийн эрх гэдэг нь өөрийн нутаг дэвсгэртээ эрхээ эдлэж хэрэгжүүлнэ, тусгаар тогтноно, өөрийгөө эзэн мэднэ, олон улсын зүгээс тусгаар тогтносныг нь болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй байдлыг нь хүлээн зөвшөөрч хангана хэмээн “Вестфалийн систем”-ээр тогтоожээ.
Үндэстний төрт-улс бий болох, байх гадаад гол хүчин зүйлийг дээр нэрлэлээ. Дотоод ба гадаад хүчин зүйл хангагдаж байж Nation state – Үндэстний төрт-улс (төр улс-үндэстэн) болно гэдэг нь эндээс харагдана.
Хүн төрөлхтөний түүх олон мянганыг элээсэн боловч Үндэстний төрт-улсын түүх XVII зууны дунд үеэс эхтэй болж таарлаа. Чухам Ромын Папын улс төрийн хаанчлалын үе дуусч, Ариун Ромын эзэнт гүрэн эргэлтгүйгээр нуран унаж, нийгэм-улс төрийн шинэ хүч болох хөрөнгөтний үе олон улсын тавцанд гарч ирснээр “Вестфалийн систем” ялжээ. Хожим 200 гаран жилд Европт өрнөсөн түүх энэ тогтолцоог цааш нь улам батжуулжээ. Хөрөнгөтний ардчилсан хувьсгалууд шил даран ялж, Европын национализм XIX зуунд хүчтэй тархаж, тэр нь капиталист эдийн засгийн ялалтыг хангаж, эдийн засгийн хөгжил дэвшилд Үндэстний төрт-улсууд хамгийн оновчтой ажиллаж чадахыг харуулжээ.
Аль нэг улсын төрийн эрх гэдэг нь өөрийн нутаг дэвсгэртээ эрхээ эдлэж хэрэгжүүлнэ, тусгаар тогтноно, өөрийгөө эзэн мэднэ, хамгийн чухал нь олон улсын зүгээс тусгаар тогтносныг нь болон нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг л тэр улс үндэстэн оршин тогтнох гол баталгаа болдог гэж “Вестфалийн систем” заачихжээ. Тэгж зөвшөөрөгдсөн улс үндэстнийг “Олон улсын эрх зүйн (түгээмэл) субъект” гэж нэрлэнэ. Тийм субъект болж байж л бүрэн тусгаар тогтносон улс үндэсэн болж байгаа хэрэг юм.
Хүлээн зөвшөөрнө гэдэг нь тэрхүү “Үндэстний төрт-улс” бодитой оршиж ирсэн, оршин байна, түүнийг олон улсын тавцанд өөр хэн ч төлөөлөхгүй гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, түүний илэрхийлэл болгож албан ёсны дипломат харилцаа тогтоох явдал байдаг.
Дипломат харилцаа гэдэг нь бүрэн эрхт хоёр өөр улс харилцан биенээ хүлээн зөвшөөрч албан ёсны харилцаа тогтоож буй түгээмэл хэлбэр. Хоёр өөр улс тэгэхийн сацуу олон улсын түгээмэл эрх зүйн субъект–олон улсын байгууллага, эвсэл холбоо, форум бас байж болно. Жишээ нь Монгол Улс ба Европын Холбооны хооронд гэх мэт. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын харилцааны практикийн дагууд л заавал зөвшөөрсөн байх ёстой. Энд албадлага, лобби, наймаа байж таарахгүй. Хоёр талаасаа сайн дураараа харилцаа тогтооно.
Дипломат харилцаа тогтоох эхний алхам нь цаад Үндэстний төрт-улс, түүний Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх явдал. Олон улсын эрх зүй өнөөг хүртэл ингэж хүлээн зөвшөөрөх хоёр хэлбэрийг мөрдөж байна. Энэ нь де-факто болон де-юре хүлээн зөвшөөрөх. Де-факто гэдэг нь бүрэн бус шинжийг агуулсан, тухайлбал цаад Үндэстний төрт-улс оршин буй бодит баримтыг үгүйсгэхгүй, гэхдээ дипломат харилцаагүй, харин ажил хэрэгч хэлхээ холбоо, худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжүүлж байсан байж болдог. Хэрэв ийм харилцаа түр зууртаа байгаа, байсан бол “ad hoc” харилцаа гэж нэрлэнэ. “Үүний тулд”, “энэ тохиолдолд” гэсэн утга бүхий үгс.
Орчин цагт “ad hoc” харилцаа тогтоох нь эрс багассан. Үлэмж түгээмэл хэлбэр нь де-юре буюу дипломатын талаас бүрэн хүлээн зөвшөөрөх хэлбэр эдүгээ ноёлож байна. Энэ нь албан ёсоор дипломат харилцаа тогтоосноо албажуулсан албан ёсны баримт бичиг үйлдэх, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн ба бусад салбарт харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх явдлаар илэрхийлэгддэг.
Дээрхи түүхээр бол “Үндэстний төрт-улс” бий болох, байх дотоод гол хүчин зүйлээ монголчууд бид 1911 онд Манжаас салж тусгаарлаад хангачихсан. Энэ бүхнийг хангачихаар Монгол нь аяндаа Үндэстний төрт-улс болчихож байна гэсэн үг хэмээн харин дэлхийн II дайныг дуустал эндүүрч явснаа хожуу ч, зарим талаар одоо ч бүрэн гүйцэт ойлгож таниагүй явна.
Дотоод ба гадаад хүчин зүйл хангагдаж байж Nation state–Үндэстний төрт-улс (төр улс-үндэстэн) болно гэдгийг ойлгож таниагүйгээс монголчуудын “1937 он”-ы хар дарсан зүүд шиг яргалал, зовлон, үйл лайг дэлхий дээр мөн ч олон улс үндэстэн эдэлсэн дээ. Хамгийн ойрын жишээ Дорнод Туркестан, Түвд, Чечень, Молдовын Днестр хавийн БНУ, Нагорно-Карабах, өнөөгийн Украины Донбасс энэ лайг эдэлсэн, эдэлж байна, хойшдоо ч эдэлнэ.
Монгол нь 1911-1945 онд де-факто буюу бүрэн бус шинжийг агуулсан байдлаар хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Үндэстний төрт-улсын хэлбэрээр Монгол нь оршин буй тэр бодит баримтыг холбоотон их гүрнүүд хүлээн зөвшөөрснийг Ялтад байгуулсан хэлэлцээрт “Гадаад Монголын статус-квог хадгална” гэдгээр нэгдүгээр заалт болж орсон.
Де-юре буюу дипломатын талаас бүрэн хүлээн зөвшөөрөх хэлбэрийг 1945 онд их гүрнүүдээс хэн нь ч сонгоогүй. 1921 онд Зөвлөлт Орос ба Монголын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосон байдаг боловч хожим нь СССР нь энэ тохиролцооноосоо ухарсан мэт 1924 онд Бээжинд байгуулсан СССР ба ДИУ-ын хоорондын асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай Хэлэлцээртээ Гадаад Монгол нь Дундад Иргэн Улсын (ДИУ) салшгүй нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрснөөрөө де-юре хүлээн зөвшөөрснөө де-факто болгож
Харин Ялтад томъёолсон “Гадаад Монголын статус-кво” гэдгээ СССР нь “БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж томъёолон 1945 оны зун Гоминданы Хятадад тулгаж зөвшөөрүүлжээ. 1945.08.14-нд Зөвлөлт Холбоот Улс, ДИУ-ын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээнд гарын үсэг зурсан ба гэрээг ноот дагалдсан, түүнд “БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрнө” хэмээн заажээ. Ноот дээрхи заалтын дагуу Хятадын тал Гадаад Монголын хүн амаас санал асуулгах болж, тэр оны намар буюу 1945.10.20-ны өдөр тусгаар тогтнолоо баталсан санал хураалтыг монголчууд зохион байгуулж, Хятадаас эгнэгт саллаа гэдгээ нотолсон ба түүхэнд гүйцэгдсэн ДИУ де-факто Монголыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж 1946.01.05-нд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1946.01.13-нд дипломат харилцаа тогтоожээ. СССР-ийн хувьд де-факто болгож хувиргасан харилцаагаа 1945 онд де-юре болгоод харин хоёр талын ямар бичиг баримтаар баталгаажуулав гэхлээр 1946.02.27-нд Москвад гарын үсэг зурсан Нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээг үндэс болгов. 1936.03.12-нд Монгол, Зөвлөлтийн хооронд байгуулсан Харилцан туслалцах тухай Протоколын үйлчлэх хугацаа (10 жил) дууссан гэдэг шалтгаанаар гэрээ болгож шат ахиулсан хэмээн тайлбарлав. Хэрэв олон улсын эрх зүйн онолыг баримтлах аваас СССР нь (залгамжлагч ОХУ) 1946 оны тэр гэрээгээр де-юре Монголыг хүлээн зөвшөөрсөн байж болох юм. Ингээд 1946 он гэхэд дэлхийн хоёрхон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс гадаад харилцаагаа явуулж байжээ. Энд хэргээр “хоёрхон” хэмээн онцолж бичиж байна.
Д.Баярхүү
Сэтгэгдэл18
Олон хүн алсан харгис алуурчин энэ тэр гээд ардчилалынхан та нар 35 жил муулж доромжилж ихсэн. Одоо ингэж ярихаасаа ичмээр юм. Тийм л ачтай тустай хүн байсан бол нийтлэл бичигч та найз Баабартаа энийгээ хэлэхгүй яасан юм. Хөшөөг нь битгий буулга гээд энэ юмаа ярьж өгөхгүй яасан юм.
Явж,,, амаа угаа,,,
202.9.40.200-д. Яг үнэн. XX зууны эхэн үеэс тусгаар тогтносон улс болох гэсэн монголчуудын мөрөөдөл, хагас зууны маань хүнд хэцүү тэмцэлд В.И.Ленин, И.В.Сталин гэдэг 2 их удирдагч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг түүх, цаг хугацаа нотлон харуулдаг. Энэ хоёр их хүний хөшөө Монголд байх ёстой. Б.Баабар, Д.Баярхүү зэрэг нь глобалчлал, неолибериализм болон манай дотоодын 5-р цувааныхны үзэл санааг суртал ухуулагчдын сонгодог төлөөлөгчид юм. Одоо дэлхийд бүх зүйл байрандаа ороод (Трампын явуулж буй үндэстнээ аврах, улам хүчирхэгжүүлэх бодлого, ОХУ-ын Украин дахь цэргийн ажиллагааны ялалт тун ойрхон болсон, ЕХ-ны улс төр, эдийн засгийн харалган бодлого г.м. олон олон хүчин зүйлс байгаа) ирээд эхлэхээр нүхээ малтаж эхлэж байгаа юм. Өөр юу ч биш, шалдан үнэн энэ л байна.
Нэмж хэлэхэд, их удирдагч И.В.Сталин нэгэнтээ "Намайг үхсний дараа хүмүүс булшийг минь хог новшоор булна, гэвч түүхийн их салхи түүнийг хуу хаман хийсгэнэ." гэжээ.
Чи хэт туйлшрагч бнаа,Сталин Монголд сайн ч юм хийсэн бас муу ч юм хийсэн ! Аливаа зүйл хоёр талтай байдгийг ухаарах хэрэгтэй шүү !!!
Манай их удирдагч Ю,Цэдэнбал Хрущевийг Сталины хөшөөг яагаад буулгахгүй байна гэж томороход танайд л буруу юм хийсэн байх,манайд бол маш том тус хүргэсэн тул бид буулгаж чадахгүй гэж хариулсан байдаг.Энэ нь Монгол бол тусгаар улс гэдгийг ,нөгөөтэйгүүр эрэг нь усаа хашиж,эзэн юмаа мэддэг гэдгийг ойлгуулсан ач холбогдолтой зүйл байсан,үүх түүхээ мэддэггүй ардчилсан гэгдэгч луйварчид эздийнхээ заавраар В.И.Ленин, И.В.Сталин гэдэг 2 их удирдагчдын хөшөөг буулгаж солиорцгоосноор барахгүй жанжин Сүхийн хөшөөний оронд Дондоков хэмээгч солиорсон буриадын хийсэн чөтгөр шулам мэт Чингэсийн хөшөө гэгчийг байрлуулах гэж зүтгээд ард түмний эсэргүүцлээр арай гэж тас цохиж билээ.
хрущев крымийг украйнд өгч ЗХУКН-ын их хурлаар АГУУ ИХ ГЕНЕРАЛИССМУС СТАЛИНЫГ шүүмжилж карибын америк орсын дайн гарах шахаж байсан үед монгол оюутан ХРУЦЩЕВ СӨНӨТҮГЭЙ ИА ХУРАЛ СӨНӨТҮГЭЙ ГЭЖ ХАШГИРЧ БАЙГААД кгб-д баригдсан ч сургуулиас нь хөөгөөгүй гэдэг удалгүй хрущевийг гэрт нь оруулалгүйгээр крымаас авч ирэн хөөж гэрийн хорионд оруулсан гэдэг СТАЛИНЫ ХӨШӨӨГ БУЦААЖ СТАЛИНЫ НОМЫН САНГИЙН ҮҮДЭНД ЗАЛАА
Битгий тэнэгтээт бай !
1921 онд социализм биш, ардчилал байгуулагдсан бол монгол өдийд африкийн хамгийн ядуу хоцрогдсон оронтой адил байх байсан.
Minii l naiz geh Bayrhuu chi namaig Coffee-d urjdaggui mongoliin l neg haramch haltar uu. Gentleman gej anduurav bololtoi. Yarih um ih baih um. Gants hund bagtahgui asgaraad baih aj. Tegeed ch bid suuliin ued asar ih az jargaltai bn, uuneesee aigaad baih amoi. Jaahan dutuu dunduurhan baival zugeeree, tiim uu.
Tusgaar togtnol gedeg zuil Concept-ooroo alga bolj bnaa, naiz aa. Bur Concept-ooroo, Content-ooroo alga bolj buig Auylgui Baidaliin huraluud, bolj bui De-facto uil yavdaluud haruulovoi. Uls ornuud uursudiiguu UURUU L gantsaaraa tetgej 3-han, erduu GURAVHAN umtai baij l archigdahgui baih, tesch uldeh iim songolt iim turgen tulaad irdeg ajguu. Eh ornoosoo Tasdaj hudaldahgui, urvan terslehgui, deed udirdlagiin zali meh, goe nertei umand huurtdaggui, eh orniihoo tuluu chanartai Temtsej Chadah Ard Tumen----1-rt oroh ni b.
2-rt: Uls HANGALTTAI MUNGU SANHUUGIIN NUUTSTEI, odoogiin hellegeer HURIMTLALTAI (il, dald) baih. Har tuuhii nuursnii maani une unachihlaa, ALTAA ZARNA gej MongolBank soliorch "DUPE" bn lee. Iran HoitSo-oos busad Dayaar Dayan Delhiin Tuv Bank
....170 garui ulsiin Tuv Bankuudiig WB, IMF zereg olon baiguullag-uudaaraa hianan bazaj zahirdag Delhiin Ezeduuded "hovolchihno" shuu. Udaan ajiglaj baigaa shuu. Ih ch hotsrogdoj haranhui b.
Bodlogiin huugee zuv gargaj, inflation-ee ch tootsoj chadahgui 8 jil bolloo. ZG-iin dohio zangaagaar dordon doroiton zavharch huchtei hotsrogdoj yavna.
3-rt: Uuriin Batlan Hamgaalah CHADVARTAI bh. Yamar ch baisan Shine Uetei Zohitsoh undur zorilgo aguulsan NOMLOLTOI bolj buid bayartai bn. Ih ch zuv chimhluur zaaltuudtai um gesen. T.......B, U.......H geh metiin nileed Dutuu, Strategy-aas gadna Tactical zuilsee oruulah biz. Baruunii 3 zuiltei Nomloliig 3 jiliin umnu taniltsuulsan. S.......A gedeg um ogt ogtoosoo bur erduusuu baihgui, yarigddaggui ch ugui, henii ch sanaand ogt ordogguig gaihdag. Ded butets, tsahilgaan Togoo suitguulsen ene hund dainii ued Ukraine zevseg tehnikiinhee 34%-iig uursduu uildverlen baildaj b. Dron, dund zainii Puujing say sayaar ni uildverlej Evropiin Holboonii ulsuud ni Ene Undur Uildverleliin CHADAVHI, HURD, UDIRDLAGA -iin ontsgoi chadvaraas AIJ BAIGAAGAA nuulgui yarij b. Bid ingej uildverlej Chadah uu. Esvel jaahan um hiideg huviin hevshilee nuhchin darah uu. Hiatad uls Jak Ma nariinhaa aldaa onoog zasaad odoo erguuleed ev nairtai ashiglah uhaalag bodlogoor yavj b. Uuniig bi helj baigaa um bish Hiatad n
....Hiatad naiz maani helj manii usan tenegiig gaihaj b.
Trump-iin "Sweeping Change" ni Tom Zuragaaraa asar mundag ch udaashrah tuluvt orchihloo. Tusuv Shimegch-idiig Opt-oor ni ilchilj tashiraar ni Shuud Halj zailuulj baisan um. Tuildsan Putin-g "tsaad zorilgodoo" ashiglah gesen Tom Ambition-doo hureh gej mun ch ih uzej b. Ug ni odoo l bish bol oroitoh geed bdg, hahaha. Little Marco Rubio Boy is trying his best, of course....OK, time, high time to take my Matcha Latte instead of coffee from Ethiopia n Peru brought by my foreign friend.
Д.Баярхүү Бөөлжсөн бөөлжсөө буцөөж идэж байна