.jpg)
Гаалийн удирдлагуудын хууль зөрчсөн авлигын үйлдлүүд, төрсөн эгч дүүсийн сүлжээтэй холбоотой асуудлаар иргэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэн Т.Нэргүй: "Монгол улсын Гаалийн ерөнхий газар бол Монгол улсын нийт эдийн засгийн татварыг улсад төвлөрүүлж байдаг чухал байгууллага.
Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал гэдэг хүний төрсөн эгч Р.Бурмаа нь дүүгийнхээ албан тушаалыг ашиглаж, өөрөө ямар ч албан тушаалгүй байж, Замын-Үүдийн гаалийн хэлтэст нөлөөлж, гаалиар ачаа тээвэр зөөж буй иргэдийг шантаажилж байна.
Мөн энэ хүн татвараас зайлсхийж, гаалийн ажилтнуудыг олон жилийн турш дарамталсаар ирлээ.
Иргэн Р.Бурмаа нь Иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн барааны талаар маш их мэдээлэлтэй байдаг.
“Тэнд тийм хивэг хураагдсан байна”, “Тэнд тийм ачаа ирж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэр байна” гэх мэт нарийн мэдээлэлтэй байдаг.
Улмаар “Энэ машиныг гарга”, “одоо тэр машиныг оруул” гэх мэтээр гаалийн байгууллагын үйл ажиллагааг доголдуулдаг.
Мөн иргэн Р.Бурмаа гэдэг хүний ачаа барааг Замын-үүдийн гаалийн байцаагчид огтхон ч шалгадаггүй.
Замын-Үүдийн гаалиар нэвтрэхдээ иргэн, аж ахуй нэгжүүд 12, 13 сая төгрөгийн татвар төлж байхад Р.Бурмаа ачаа бараагаа шалгуулахгүй нэвтэрдэг. Энэ нь эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл.
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал бол Ерөнхий сайдын үед томилогдсон. Тийм болохоор Ерөнхий сайд болон холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнууд олж мэдээд, арга хэмжээ аваасай гэж хүсч байна.
Миний хувьд энэ баримтыг дэлгэж байгаагаараа бас өөрийгөө эрсдэлд оруулж байна. Тийм учраас хууль хяналтын байгууллагаас хамгаалалт хүсч байна” гэв.
Э.Солонго
Сэтгэгдэл4
44 их наядын нүүрсний хулгайн хэрэгт гааль,цагдаа ,АТГ.тагнуулын дарга нар бүгд хамтран оролцсон.
Мөн ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга нар бас хамтран оролсож хулгайм мөнгөнөөс хувь авч хаус ордон босгоцгоосон.
Даварсан алтан загасны эмгэн вэ огцруул гударч шантаажилж болсон бол
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!