sonin.mn

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Украинд шинэ зэвсгийн тусламж тус болохгүй гэж мэдэгдэв. Тодруулбал Вэнс: "ОХУ Украин дахь хүн хүч, зэр зэвсгийн хувьд асар их давуу талтай бөгөөд энэ нь барууны нэмэлт тусламжийн багцаас үл хамааран хүчтэй хэвээр байх болно.


Байдены засаг захиргаанд ч, Украинчуудад ч ялалтад хүрэх зам байгаагүй.
Энэ бол гурван жилийн өмнө ч, хоёр жилийн өмнө ч, өнгөрсөн жил ч, одоо ч үнэн.


Америкийн одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп "бодит байдалтай нүүр тулсан" гэжээ.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Вашингтонд дайтаж буй хоёр талд үзүүлэх томоохон хөшүүрэг байгаа бөгөөд Украины дайныг зогсоохын тулд "түүнийг эхлүүлж, дэмжсэн хүмүүстэй ярилцах" шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Урт хугацааны сөргөлдөөн нь Орост ч, Украинд ч, Европт ч муу, хамгийн гол нь энэ нь АНУ-д маш муу нөлөөтэй” гэж бичжээ.


Эх сурвалж: dw.com


Ж.Бат