
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулсан Төлбөрт таавар, цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна. Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2025.02.21) Төрийн ордонд боллоо.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос шалтгаалан иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох явдал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Айл бүрт 1xbet-ийн хохирогч байна. 1xbet-ээр дамжиж Монгол улсад жилд 1 сая ам.доллар орж ирдэг ч гадагшаа жил бүр 1.7 их наяд орчим төгрөг (500 сая ам.доллар)-ийн валют урсаж байна. Энэ нь Монгол хүн тус бүр 480 мянган төгрөгөөр хохирч байгаа тооцоо юм. Гэтэл олны танил хүмүүс 1xbet-ийг хөхүүлэн дэмжсээр байна. Энэ асуудлыг зүгээр хараад суугаад байж болохгүй. Зөвхөн хуульд өөрчлөлт оруулаад орхих асуудал ч биш. Бүх талын оролцоотойгоор цахим мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах, Монгол улсаас “1xbet” гэсэн сайт, аппликэйшнрүү хандах хандалтыг хязгаарлах зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой. Тиймээс холбогдох эрх бүхий бүх байгууллагын төлөөллүүд оролцсон Ажлын хэсэг байгууллаа. Тухайлбал Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд зайшгүй хяналт тавих ёстой.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Зөвшөөрлийн тухай хуульд цахимаар бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг компани цахим хаяг, тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xbet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Манай улсад 1xbet-ийн агентын үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй этгээд байж болзошгүй. Эдгээр агентууд нь пирамид хэлбэрээр салбарлаж, бүлгийн зохион байгуулалттайгаар ажилладаг. 1xbet нь гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах хэрэгсэл болсон. Түүнчлэн 1xbet гэсэн зар сурталчилгаа хаа сайгүй байдаг бөгөөд олны танил хүмүүс, контент бүтээгчид сурталчилгаа явуулсаар байгаа. Энэ нь зар сурталчилгааны хуулиар хориотой. Тиймээс агентын үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдэд хийгдэж буй санхүүгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга Т.Батболд “Хяналт-1”, “Хяналт-2” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран 2022-2023 онд зохион байгуулсан. Энэ хүрээнд цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 5241 домэйн хаягийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарласан. Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн дүгнэлт болох холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу 2018-2024 оны хооронд 1xbet -тэй холбоотой 25 домэйн хаягийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарласан гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах чиглэлээр үүрэг өгч, энэ асуудлаар засгийн газрын хуралдаанд танилцуулга хийнэ гэсэн юм.
Сэтгэгдэл15
Яасан илүүдээ гарсан мөнгөтэй оркууд вэ?
Оркууд Витнамд өвөлждөг болоод удаж байна
ИРГЭД СОНГОГЧИД ЯМАР ХҮЧТЭЙГЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАН УУЛЧУУД ҮЛГЭР ЖИШЭЭГ ҮЗҮҮЛ
Зарим оркууд нь талхаа авах мөнгөгүй байхад зарим оркууд нь бооцоот тоглоомонд сая саяар нь мөрий тавиад байж байдаг
talhaa avah mongogui boltloo toglodog lalruud sh dee
Олны танил одууд нөлөөлөгч нар мөрийтэй тоглоом сурталчилбал маш өндөр мөнгөөр торгоод давхар шоронд хорих хэрэгтэй.
Тэгээд төр юм бол чанга арга хэмжээ авч зогсоогооч
Цахим тоглоомыг чи зогсоочих л доо чаддаг юм бол
Монголын контент бүтээгчид 1xbet-ийг сурталчилж 1xbet-ээс мөнгө авдаг юм шиг байна. Гэхдээ, оркууд өөрсдөө 1xbet-д бооцоо тавьж тоглохоо л болчих хэрэгтэй байгаа юм.
Манай гэр бүлд лав тийм шуналтай тэнэг байхгүй. Зүгээр тоглож суугаад мөнгө хожиж баяжаад л ккк
Эдийн засгаа солонгоруулна гэж бгаа бол, хаана ч бдаг энэ салбар монголд хууль ёстой дүрэм журамтай яьах ёстой!!! Айдас худлаа мэдээгээр ард түмнээ мунхруулдгаа болиоч!!! Чаддаг мэддэг юмгүй нөхдүүд төрд яах гэж гардгын! Монголын хөгжлийн садаа ардын,нам нам долдоыдсон эргүүнүүд эээ!!!
Хөлбөмбөг - Батзаяа, Сагс - ИдэрУуган гээд л эхлэнэ дээ. 1xbet ийг байнга сурталчилаад, төлбөртэй фейсбүүк хуудастай нөхдүүд шүү. сайн шалгаарай
Shuud horih heregtei. End l nuguu Sur Huchee garga. Demjij b.
За, 2-хон өдөр цагаална. Хоёрхон өдөрт олон зуун бууз банш, хэдэн түмпэн салат, таваг тавгаар зууш идэж барна гэж байхгүй. Бүр хоногийн 24 цагт хоёр хөлөө холготол айл хэсээд, ходоодоо түмбийтэл чихээд ч бардаггүй ажил, амждаггүй хэрэг. Хоёр өдөрт том ул боовоор таваг засаад, том хээтэй торгоор гоёсон нэр зүүгээд, гоёл сэлтээ голж шилж годгоноод...ер нь бол тавгаа тавилаа, өнжөөд хураана, дээлээ өмслөө, золгоод далд хийнэ. Хоёрхон өдөр цагаалахын төлөө 20, 30 хоног үзэсгэлэн худалдаа хэсээд, хорь гучин тор бэлэг бэлдэж хураагаад...яагаад ч амжихгүй. Одоо, тавгаа жижигрүүлээд, чанах махаа багасгаад, бууз баншаа цөөлөөд, зуурах салатаа хасч таарах нь. Хоёрхон өдөрт хоржийлооо, хоржийлоо гээд ухасхийж дээ
Миний мэдэхээр 30 гаруй жил бооцоотой мөрийтэй тоглоомыг хааж хорих гэж үзлээ үр дүн нь цагдаагийн томчуулын халаас дүүрлээ,зүгээр л төр 50%эзэмшдэг казинотой болоо ч тэгвэл мөнгө нь Монголдоо үлдэнэ 1*bet тоглох тэнэг хүн гархгүй ээ,өнөөдөр хаасан ч маргааш шинээр гараад ирнэ,