
Энэ оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад иргэнээс 2024 оны 07 дугаар сараас энэ оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150.000.000 төгрөг алдсан гэх гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
📎Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг.
Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.
Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй ТА ГАНЦААРАА амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл7
Энэ нийгэмд мөнгө яаж олох вэ? Мөнгөө яаж өсгөх вэ гэсэн бөөн бодол болсон массууд байдаг юм шиг байна. Мөрийтэй тоглоом койн арилжаа бол хурдан баяжих схем биш шүү оркуудаа.
Мөрийтэй тоглоод мөнгө хожоод амьдрал дээшилсэн хүн дэлхийд ч байхгүй хожсон ч дараа нь түүнээс илүү хэмжээгээр алдана гэр бүл хохирно байр орон сууц машинаа алдана тоочоод баршгүй хор уршигтай
явж мөнгөө өөрсдөө ол. ална уу яана уу дураараа бол. үүнийг хорихгүй байгаа хүмүүс засаг гэж байгаа. санаатай зориудын хохирогчид. хууль зүйн яам хорихгүй гэдэг. зөвшөөрөл өгдөг. ма иргэдийг шулаад өгөөч!!!
Мөрийтэй тоглоом биш, мөнгөний урхи юм.
Покерыг хэн тоглож байна гэдэг дээр судалгаа байгаа болов уу. Мөрийтэй тоглоод баяжаад ялан дийлсэн хүн байдаг болов уу. Мөнгөө алдаж байгаа хүн бол гэнэн т. болов уу.
Мөрийтэй тоглоод мөнгөө алдсан бол шуналын сэдлээр хандаж амар хялбар мөнгө олох гэсэн гэмт хэргийн сэдэлтэй гэж үзээд шууд хохь нь гээд хэргийг хааж байх хууль хэрэгтэй.Тэгвэл хаана хаанаа амар.
мөрийтэй тоглоомчин архичнаас дор гэж. ярьдаг