“Хүйтэн дайн”-ы тэртээх хүндхэн цаг үед хурцадмал байдал түр намжсан цаг үе дор тухайн үеийн ХБНГУ-ын Засгийн газрын “Остполитик” гэх шинэхэн ухаалаг бодлогын дүнд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож байжээ.
Баялгийн хулгай газар аваад байгаа өнөө үед хулгайг илчилж, ард түмэнд адил тэгш хүртээх асуудлыг сөхөж тэмцсэн нэг нь буруудаж, харин хулгайч нар завших болжээ. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Занданшатарын хувьд баялгийн хулгайч нарыг илчлэх, баялгийг ард түмэнд адил тэгш хүртээхээр зорьсон нь баялгийн хулгайч, “Нүүрсний бүлэглэл”-ээс түүнийг гүтгэх, ард түмний дунд нэр хүндийг унагаах ажлыг өрнүүлсээр чамгүй хугацаа өнгөрлөө.
“Дугаарын зочин”-оор хүүхдийн бөөрний мэс засалч, клиникийн профессор Г.Эрдэнэцэцэгийг урьж ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Анагаах ухааны дээд сургуулийг 1984 онд “Хүүхдийн их эмч" мэргэжлээр төгсөж, 1998 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1984-2006 оны хооронд Монгол Улс болон ОХУ, АНУ, Австрали, Япон, Энэтхэг зэрэг улсуудад мэс засал, хүүхдийн бөөрний мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн, эмнэлзүйн тусламж үйлчилгээ болон академик судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн энэ онд “Хагас зууны замнал (1956-2006)” номоо хэвлүүлээд байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав бичиж байна
ХБНГУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөлөглөсөн МИАТ-ийн агаарын хөлгийг тус улсын агаарын хилд ормогц Германы Агаарын цэргийн хүчний “Eurofighter Typhoon” загварын хоёр сөнөөгч онгоц дагалдан нислээ.
Бага наснаас ясны хөгжлийг дэмжиж, насанд хүрсэн хойноо бат бөх байдлыг нь хадгалах, улмаар ахимаг насанд сийрэгжилт, хугарлаас сэргийлэх шаардлагатай юм. Тиймээс ясны сийрэгжилтийн дэлхийн өдрийг тохиолдуулан Геронтологийн үндэсний төвийн настны эмгэг судлалын эмч Н.Оюунтуяаг урьж, нас ахих үед ясны сийрэгжилт үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар ярилцлаа.
Иргэдийн нэгдлийн төлөөлөл Улсын Их Хурлыг тараахыг шаардсан иргэдийн шаардлагыг хүргүүлж, энэ талаар мэдээлэл хийлээ.
Монгол маркийг монгол хүн байна гэж зүйрлэж бодвол монгол дээлэн дээр пиджак хөдөрч тэргүүндээ ковбой малгай духдуулж, жинсэн өмд углаж, нэг хөлөндөө монгол гутал нөгөө хөлөндөө ботинк жийсэн тийм хачин эрээвэр хураавар гаж хувцасласан үндэснийхээ хэв шинжийг алдсан гаж нэгэн “харагдаж” байлаа, надад. Зүй нь үндэснийхээ хувцсыг өв тэгш зохимжтой сайхнаар хувцасласан монгол хүн “байх” ёстойсон.
Ерөнхийлөгч Путины хэлснээр, 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн хэмээх Оросын Украинд явуулж буй «цэргийн тусгай ажиллагаа» өдгөө тав дахь жилдээ ороод байна. Энэ дайн харилцан хүч нөөцөө шавхах дайн мөн үү? Хоёр тал хоёулаа ялалт ойрхон хэмээн мэдэгдэж буй ч ирээдүй тодорхойгүй, урьдчилан таамаглах боломжгүй хэвээр. Нэг талд нь Украиныг дэмжиж буй НАТО-гийн нөлөө бүхий гишүүн орнуудын бүлэг бий. Нөгөө талд нь цөмийн зэвсэгтэй Умард Солонгосоос Орост тусалж, цэрэг, зэвсэг нийлүүлж байна.
Дэлхийд мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээ үүсэж хөгжөөд 180 жил болж байна. 1846 оны аравдугаар сарын 16-нд Америкийн Бостоны Массачусета эмнэлэгт анх удаа эфирээр хүнийг мэдээгүйжүүлж хүзүү орчмын хавдрыг авсан гэдэг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдөр” хэмээн тэмдэглэж иржээ
Буриадын нэг салаа барга нар анх хятад сурвалжид “баегу”, “баяригу” (Bayegu, Bayirqu, хятадаар 拔也古 , орхон түрэг руин бичгээр bajarqu) нэрээр VI зуунд тэмдэглэгджээ. Тэд тэр үед Байгал нуур орчимд амьдарч байсан. Хори буриадууд буриад ястны дотор томоохон байр суурь эзэлдэг бүлэг бөгөөд түмэдүүд мөн хори түмэд нэрээр Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн байдаг учир түмэд, буриадыг гарал нэгтэй байж магадгүй гэж үздэг. Даян хаан Ойрдыг цохисны дараа үр ач нар нь зургаан түмэн Монголыг захирах болов. Баруун гурван түмэн нь Ордос, Түмэд, Юншөөбү, Зүүн гурван түмэн нь Цахар, Халх, Урианхай болой.
Нийслэлийн Засаг дарга асан, өдгөө Канад улсад орогнож буй Х.Нямбаатар үе үе нийгмийн сүлжээнд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй элдэв пост хийх болсоор удаж байна. Тэрээр өнөөдөр мөн л лайв хийн, Туулын хурдны зам, нийслэл тойрсон их хэмжээний үнийн дүнтэй авлигын асуудлыг хөндөж буй иргэдийг элдэв янзаар нь дуудан, доромжлов.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 16-нд цэргийн командлалтай уулзах үеэрээ Оросын армийн давшилтын хурд нэмэгдэж, байлдааны ажиллагааны үр дүн сайжирч байгааг мэдэгджээ.
Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө 2026 оны Төсвийн тодотголоо өргөн барьж батлуулсан. Шүүмжлэх өнцөг их бий. Ялангуяа “Халамжийн төр боллоо”, “Төр бүхнийг шийдсэн хэвээр байна” гэх мэт. Гэхдээ энэ тодотгол бол энэ цаг үедээ авах хамгийн мэргэн, цорын ганц арга хэмжээ юм.
Дулаан хангамжийн тухай анхдагч хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдээлэл хийлээ.