
КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 21 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогтой пүрэв гарагт уулзжээ.
Уулзалтын дараа тэд хамтарсан хэвлэлийн хурал хийсэнгүй. Украины Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, Америкийн талын хүсэлтийн дагуу хэвлэлийн хурлыг цуцалсан байна.
К.Келлог гурван өдрийн айлчлал хийхээр хоёрдугаар сарын 19-ний өглөө Киевт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдөр түүнийг Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, тусгай албадын удирдлагууд, мөн Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Андрей Ермак нар хүлээн авч уулзжээ.
Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига К.Келлогтой пүрэв гарагт уулзлаа. А.Сибигагийн хэлснээр, уулзалтын үеэр талууд шударга, бат бөх, цогц энхтайвныг тогтоох арга замыг хэлэлцжээ. "Украин улс энх тайвныг хүчээр тогтооход бэлэн байгаа гэдгийг бид дахин мэдэгдсэн. Түүнчлэн Украин болон Атлантын далайг дамнасан бүс нутгийн аюулгүй байдал нь салшгүй гэдгийг дахин онцоллоо" гэж тэрбээр олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Украйны тал юу гэх нь сонин биш л дээ. Зеленьскийтэй уулзсаны дараа Трампын элч төлөөлөгч нь сэтгүүлчдийн хурал хийхээс татгазлсан нь юу гэсэн үг болохыг мэдэх үү ккк. Энэ бол Зеленьскийд зүгээр л салаавч өгсөнтэй адил зүйл
За,,,чи,,,,битгий хуцаад бай,,,эмээ уу,,дебыль ээ,,,нээээгллл их худлаа цэцрэхсэн дебыль,,,,цагаан сар дөхлөөөөшдээ,,,банш буузаа бэлдсэн үү,,,чи,,,ирэх өдрүүд дулаарахнээ,,,,ойлгож байнуу,,чи,,,,олгой толгойлсон дебыль ээ,,,,
Трамп битгий гэсэн юм. Шударга хүмүүс шуналт америк гэж хэлнэ гэж болгоомжилсон нь энэ шүү
Зеленский гэж боолыг толгойгүй болгох өдөр айсуй. Украйныг шинэ удирдагч нь улс болгож авч үлдвэл их юм.
Mongolchyydad er hamaagyi hereg,gehdee manai ylsad iim asyydal yysej bidend tohioldson bol yah baisan be?...geh yhaan Mongol hynd baidagsan getel ene tenegyyd talchaad munginasan sadaryyd bolon hybirchee!!eneegiin teneglel erdee l ene dee.ta naraas hezee ch eryyl yhaan garahgyi ee!!baramnyyd aa?...................................................hyrdan delhiigees tonilooroi!hairanch Mongol mini iim boloh gej dee?.............................