
Хотын дарга Х.Нямбаатарын танилцуулснаар, 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замын ажил, метроны төсөлтэй уялдуулан зах худалдааны төвүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ.
Нарантуул захыг Туулын хурдны замын баруун хэсэг, Туул голын хойд хэсэгт шилжүүлэх бөгөөд одоогийн газарт нь орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр “Дэлхийн жишгээр хурдны замын орц, гарц дээр худалдааны төвүүд байрладаг. Манай улс шиг суурьшлын бүсэд худалдааны томоохон төвүүд байрладаг орон ховор” хэмээн онцлов.
Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр баруун талд авто худалдааны төв, барилгын материалын зах, зүүн талд худалдааны төв байрших юм. Нийслэл 3 жилийн дотор хурдны замаа барьж дуусгахаар төлөвлөж буй тул энэ хугацаанд Нарантуул захыг нүүлгэн байгуулна.
100 айлыг шат дараатайгаар нүүлгэнэ
Холбогдох албаны хүний мэдээлснээр, суурьшлын бүсэд газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа 100 айлын агуулах, үйлдвэр, барилгын материалын худалдаачдыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, шинэ барилгын төв болон Сонсголонгийн Барилгачин худалдааны төв рүү шат дараатай нүүлгэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл15
Зах дээр зогсож амьжиргаагаа залгуулдаг олон мянган наймаачдын амьдрал сүйрэх юм байна даа.
тэдэнд бид ямар ч өргүй
Нүүлгэн гээд ярьсан энэ жил хэдэн жилийн ой болж байгаа билээ, хө! Энгэхэд хаашаа нүүх билээ хүүхээ! Мэдэж байгаа хүн байна уу!
нүүлгээд өгөөч дээ
Чадах уу даварсан наймаачдаас айгаад юү ч хийж чаддаггүй биздээ Хүч хэрэглэх хэрэгтэй бхгүй юү яг ийм юман дээр
Оркууд зах орж бараагаа худалдан авах гэж хол явах юм байна хөөрхий.
нүүлгэ , бүх захуудыг - бүү ярь ...
Bars, harhoring yaah vee
ЧАДАХ УУ ?????
Алийн болгон алгын чинээ болхов. Шууд нүүлгэ
Хархорин, Сандей, Барс-2, Барс-1 гээд захууд түгжрэлийн эх үүсвэр болж бгаа, тэдгээрийг яах уу
Түгжрэлийн бодит эх үүсвэр нь хот руу шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой.
Nyambaatar dargadaa itgej baigaa suu,ta hiiye gesen ajilaan sain hiij ard tymeniihee itgeliig olj abch baigaa,tedniig gargah ni zeb,gehdee daraagiin sat ni bas d
Маш зөв
Нүүлгэж ажил удаад яахийн бэ, бүгдий нь татан буулга, газры нь хураан авч орон сууц барь. Зах гэдэг түгжрэл бөөгнөрлөөс залхаж байна.