
2-р сарын 20-нд Хятадын Худалдааны дэд сайд, олон улсын худалдааны хэлэлцээр хариуцсан орлогч төлөөлөгч Лин Жи болон Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон тус улсын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Зах зээлийн хяналт зохицуулалтын газрын холбогдох албаны хүмүүс 2025 онд гадаадын хөрөнгө оруулалтыг өндөр түвшинд нээлттэй болгож, тогтворжуулах нөхцөл байдлыг танилцуулж, сэтгүүлчийн асуултад хариулав.
Хятадын Худалдааны Яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын захирал Жү Бин энэ үеэр: "АНУ-ын ногдуулж буй нэмэлт татвар нь ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж байгаа, энэ нь зөвхөн өөрийн асуудлыг шийдвэрлэхэд ашиггүй төдийгүй Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг тасалдуулж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөгжилд тус дөхөм үзүүлэхгүй, үндэстэн дамнасан корпорацуудын хөрөнгө оруулалтын шийдвэрийг ч нөлөөлөх болно гэдгийг дахин онцолмоор байна.Хятадын эдийн засгийн үндэс суурь тогтвортой, уян хатан, олон давуу талттай бөгөөд асар их нөөц боломжтой байж, эдийн засгийн урт хугацаанд эерэг хандлагатай, дэмжих нөхцөл өөрчлөгдөхгүй. Үндэстэн дамнасан компаниуд Хятададад хөрөнгө оруулах урт хугацааны хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятад дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Бид цаашдаа дэлхийн жишигт нийцсэн бизнесийн орчныг бүрдүүлэхийн төлөө шаргуу ажиллах болно, ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хөгжлийн боломжоо илүү сайн хуваалцах болно "гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл4
АНУ-ын засгийн газар хятадын бараанд өндөр татвар оногдуулж дотоодын үйлдвэрлэл бараагаа хамгаалах нь чухал. Өмхий санаатай хятадууд БРИКС-ын ашиглах шинэ мөнгөн дэвсгэртээр өөрийн юанаа ашиглахыг санаархаж байна. Дэлхий нийтээрээ өмхий хятадыг хазаарлах цаг болсон байна.
Хятад дампуураасай.
Юу гэсэн үг вэ,,,ллр шоохуузаа,,чи яагаад,,,,эцэг өвгөдийнхөө унасан газар угаасан усыг харааж зүхнэ вэ,,,,харь элгийн би бүр,,,,харин ч,,,чиний өвгөдийн будааны талбайг”””” ус их ургац арвин байгаасай””” хэмээн ерөөж байхаддаа,,,
Хятад улс шалдаа бууж Ши Жинпин АНУ-д айлчлахаар болсон байна. Өмхий хятадууд АНУ-ын худалдааны дайны өмнө өвдөг сөгдөж байна.