Сурталчилгаа

Ш.Хутула хутга шидэлтийн дэлхийн аварга болов

ОХУ-ын Ставрополь хотод хутга шидэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 27 орны нийт 150 гаруй тамирчин оролцоход Монгол Улсын баг тамирчид нэг алт, таван мөнгө, 15 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт орлоо.

11 цагийн өмнө 2

Тайлбар

Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ЦАГ ҮЕТЭЙГЭЭ НИЙЦЭН ХӨГЖИЖ БАЙХ ЁСТОЙ.

13 цагийн өмнө 1

Олимпын медальтнууд Завхан аймгийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа

"Спортын алдартан – Бидний бахархал" сэдэвт уулзалт Завхан аймгийн УГЗ Л. Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт амжилттай зохион байгуулагдлаа.

1 өдрийн өмнө 0

П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Турк улсын Станбул хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болж байна.

1 өдрийн өмнө 1

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

2 өдрийн өмнө 0

МҮОХ-ны төлөөлөл Завхан аймагт ажиллаж байна

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Энхтөр, О.Гүндэгмаа, гавъяат тамирчин Д. Отгондалай нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт албан томилолтоор ажиллаж байна. Төлөөлөгчид томилолтынхоо хүрээнд тус аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа болон спортын секц, дугуйлангуудын нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

3 өдрийн өмнө 0

МЮ уналтын бүсээс гарч чадсангүй

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /ТАСС/. Английн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дээд дивизион буюу Премьер-Лигийн 10 дугаар тойргийн тоглолтод “Манчестер Юнайтед" баг өөрийн талбайд “Астон Вилла” багтай 4:4-өөр тэнцлээ.

3 өдрийн өмнө 0

Э.Анужин элсний чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ

“Дакар-2026” Залуучуудын IV Олимпын наадмын элсний чөлөөт бөхийн тэмцээн Сенегал улсын Сали хотноо болж, эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Э. Анужин хүрэл медаль хүртлээ.

3 өдрийн өмнө 0

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жорже Жезуштай зөрчилдсөөр буй Криштиану Роналду өөрийг нь үдэх хүндэтгэлийн тоглолтод оролцохоос татгалзах бололтой гэж Португалын Observador цахим сонинд мэдээлжээ.

6 өдрийн өмнө 3

Т.Төгсхүслэн Залуучуудын зуны олимпын медалийн буухиаг эхлүүллээ

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Залуучуудын зуны спортын IV олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагалсан “Мон-Алтиус” ахлах сургууль, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин, Дорнод аймгийн “Талын хүчтэн” дэвжээний бөх Т.Төгсхүслэнг онцолж байна.

6 өдрийн өмнө 0

Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо

Аваргуудын лигийн тэмцээний IV тойргийн тоглолтод Италийн “Комо” багийн хөлбөмбөгчид Францын “Ланс” багийг талбайд нь 9:1-ээр бут ниргэлээ.

7 өдрийн өмнө 0

Э.Энхмэнд 200 м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө

Залуучуудын IV олимпын наадмын усан спортын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Э. Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд амжилттай оролцож, финалын уралдаанд өрсөлдлөө.

2026.11.03 5

К.Антонелли хамгийн залуу дэлхийн аварга боллоо

“Мерседес” багийн уралдаанч, Италийн тамирчин Кими Антонелли “Формула-1” ангиллын авто уралдааны ДАШТ-д анх удаагаа түрүүллээ. Тэрбээр Мексикийн Гран-Прид III байрт шалгарч, нийт дүнгээр 380 оноотой болсноор дэлхийн аварга цолыг хүртэж байна.

2026.11.02 0

Олимпын аварга болох мөрөөдөлтэй ах дүү усанд сэлэлтийн тамирчид

Хүн бүрд байгалиас заяасан төрөлх авьяас, бусдаас ялгарах өвөрмөц онцлог гэж бий. Авьяасгүй хүн гэж үгүй бөгөөд гагцхүү тэрхүү чадвараа олж илрүүлэн, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр өнгөлж чадвал бусдаас ялгарна. Энэ жишгээр өөрсдийн чадварыг тасралтгүй хөгжүүлж буй “Говийн усчид” клубийн ах дүү тамирчид Э.Энхтөгс, Э.Энх-Учрал нарыг энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.

2026.10.30 1

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийг тодруулах санал асуулгад Португалын довтлогч Криштиану Роналду ялсан тухай France Football сэтгүүлийн хэвлэлийн алба мэдээллээ.

2026.10.29 5