Сурталчилгаа

Б. Галаарид

ОХУ-ын Уралын Их сургууль төгссөн. "Өнөөдөр","Зууны мэдээ" тэргүүтэй Монголын нэр бүхий чөлөөт хэвлэлүүдэд хариуцлагатай алба хашиж байсан. Гоц үзэгдлийн талаар 10 гаруй ном орчуулж, бичсэн нь олны хүртээл болсон. Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Сэтгүүлч

Б. Номинчимэд

АНУ дахь Монголчуудын "Даяар Монгол" хэвлэлийн эрхлэгч, "Монцамэ" агентлагийн дэд захирлаар ажиллаж байсан. Сэтгүүлч, зохиолч.

Ч. Мөнхбаяр

ОХУ-ын Уралын Их сургууль, МУИС суралцаж төгссөн. 1990-ээд оноос эхлэн чөлөөт хэвлэлүүдэд жирийн сэтгүүлчээс сонинуудын нэгдсэн редакцийн эрхлэгч хүртлэхи алба хашиж, Монголын Ногоон Намын ЕНБДаргаар ажиллаж байсан. Иргэний хөдөлгөөний идэвхтэн.

Г.Уянга

"Их Монгол" их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их Сургууль төгссөн. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй бөгөөд "Улс Төрийн сонин"-ы эрхлэгч, МҮАН-ын ЕНБДарга, Амлалт Нэхэх Ард Түмний Холбооны Ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2012-2016 онд Улсын Их Хурлын Гишүүнээр сонгогдон ажилласан. Сэтгүүлч

А.Баатархуяг

"Их Монгол" дээд сургуулийг төгссөн. Сэтгүүлч. "Улс Төрийн сонин"-ы тоймч, "25-р суваг" телевизийн 2-р сувгийн захирал, УИХ-ын гишүүний зөвлөх, АН-ын нарийн бичгийн дарга, "Монцамэ" агентлагийн захирал асан. Сэтгүүлч, нийтлэлч.

Т.Баярхүү

Эдийн Засгийн ухааны доктор, Эртний Монголын хаадын гүн ухаан судлаач. Монголын анхны компаниудын нэг "Монсоник" группыг үүсгэн байгуулж байсан. Эх Орончдын Нэгдсэн Эвслийн Тэргүүн

Л.Хүрэлбаатар

ЗХУ /хуучин нэрээр/ Пятигорск хотын эм зүйн дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд Уламжлалт анагаах ухааны эмнэл зүй, эм зүйн зарим асуудлууд сэдвээр Европын Холбооны Мэдээллийн Академийн эрдмийн зөвлөлөөс эм зүйн ухааны доктор цол, Европын Холбооны Мэдээллийн Академи, Аттестатын Дээд Хорооноос профессор цол хүртсэн. Монгол Улсын Төрийн Шагналт, "Монос" Группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга.

И.Цэрэнхүү

Москвад Плехановын нэрэмжит УАААДС, Польш улсад Иридологийн институт дүүргэсэн. Одоо Австри улсад Уламжлалт эмнэлгийн чиглэлээр хувийн фирм эрхэлдэг. Социологич, нийтлэлч.

Ө.Ганзориг

Эрсдэлийн удирдлага, арилжаа, банк, даатгал, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн, Олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны дилерийн сертификатыг эзэмшдэг бөгөөд Маастрихтын Менежментийн Сургуулийн Санхүүгийн Менежментийн зэрэгтэй. "Голомт" банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Д.Лхагвадорж

Өдөр тутмын сонинд парламентын сурвалжлагч, албаны дарга, Засгийн газарт Хэвлэл мэдээллийн ажилтан, Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Түгээмэл” дээд сургуульд сэтгүүлзүйн багш, Тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. “Mining for development” cонины үүсгэн байгуулагчдын нэг.

Ж.Мөнхжаргал

МУИС-ийг Улс төр судлаач, нийгмийн удирдлагын мэргэжлээр, Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн. Монголын Лектор төв, Засгийн Газрын Тохируулагч агентлаг МХЕГ, ЗТБХБ-ын яаманд удирдах ажил хийж байсан. УИХ-ын даргын зөвлөх асан.

Ш.Пүрэвсүрэн

Москвагийн их сургуулийг агрохимич, хөрс судлагч мэргэжлээр төгссөн. Биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголын Хэвлэлийн хүрээлэн төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй.

Д.БАТМӨНХ

УИХ-ын даргын зөвлөх, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Хууль зүйн салбарын эрхлэгч, “Үнэн” сонины орлогч эрхлэгч, “Бодрол, бясалгал” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан. “Иргэний нэр төр” ТББ-ыг үүсгэн байгуулагч.

Д.Баярхүү

МУИС, ОХУ-ын Гадаад Явдлын Яамны Дипломатын академи төгссөн. Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч. Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч.

Я.Ганбаатар

Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. МУИС, Германы Хумбольдтын нэрэмжит Их Сургуулийн Монгол судлалын салбарт багшилж, Монгол Улсаас Бээжин хотод суугаа Элчин сайдын яам, Хөх хот дахь Ерөнхий Консулын газар, Тайбэй дэх Төлөөлөгчийн газарт тус тус ажилласан. Одоо Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод суух консулаар ажиллаж байна. Монгол судлал, Хятад судлалын чиглэлээр түүх, утга зохиол, судлал шүүмж, орчуулгын 20 шахам ном бүтээл туурвисан.

"Эрин цагийг оношлохуй"

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэд, байгаль орчны төлөө тэмцэгч Ц.Мөнхбаяр нар хамтран бэлтгэдэг. Уг нэвтрүүлэг нь дэлхийд өрнөж буй үйл явцыг Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулах дүгнэх замаар онош тавьж, гарц шийдэл санал болгодог төсөл юм.

Л.Мѳнх-Эрдэнэ

МУИС-ийн профессор. Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач. Хоккайдо Их Сургуульд доктор хамгаалсан. 2008-2009 онд Стэнфордын Их Сургууль, 2009-2011 онд Австрийн Шинжлэх Ухааны Академи, 2012-2013 онд Принстоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэнд (Institute for Advanced Study) зочин судлаачаар ажиллаж байсан.

УЛС ТӨРИЙН REACTION

"Улс төрийн REACTION" нь "Sonin.mn agency"-гийн төсөл юм.

Г.Галбадрах

УБДС-ийг тѳгссѳн багш мэргэжилтэй. Боловсролын салбарт 20 жил ажиллаж, АНУ-д 14 жил ажиллаж амьдарсан. "Монгол хүн- Монголын баялаг", "Хѳгжлийн замаар", "Монголчууд Америкт", "Америкаар 10 000 бээр" зэрэг ТВ тѳслүүдийн санаачлан оролцогч, нийтлэлч.

Л.Хангай

Эрх зүйч мэргэжилтэй. Шүүх яам (одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам)-ны Хууль боловсруулах, системчлэх хэлтсийн мэргэжилтнээс хөдөлмөрийн гараагаа эхлэн улмаар Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

Ш.Гантулга

Улсын тэргүүний Нийслэлийн 1-р сургууль, Эрхүүгийн Политехникийн их сургуулийг геологич, геохимич мэргэжлээр төгссөн. "Ийгл" телевиз, "ТВ-9" телевизэд олон улсын тоймчоор ажиллаж байсан. Монголын Үндэсний Фронтын Тэргүүн

Т.Залаа-Уул

Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Арвайхээрийн 10 жилийн сургууль, Бухарестийн их сургууль, Улаанбаатар хотын МЛИС-ийг төгссөн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Шинэ Зеландын Виктория их сургууль, Каир хотын Олон улсын харилцааны институт, АНУ-ын Нью-Портын Олон улсын эрх зүй судлалын батлан хамгаалахын институтэд тус тус мэргэжил дээшлүүлсэн. Румын, орос, англи хэлтэй. ГХЯ-нд атташегээс Элчин сайд хүртэл дипломатын бүх шатыг дамжин Монгол Улсаас Канад Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин” цолтой. “Элчин сайд нар дунд ганцаар”, “Нэг гарагийнхан” номыг румын хэлээр гаргахад оролцсон бөгөөд монгол хэлээр “Насан багийн дурсамж”, “Ээдрээт цагийн элч”, “Монголын эмгэнэл буюу элчин сайдын хүүдээ бичсэн захидлууд” ном тус тус бичжээ.

Ц.Жамбалсүрэн

МУИС-ийг түүхийн багш мэргэжлээр төгссөн.Украины Харьковын ИС-ийн аспирантурт суралцаж дэд эрдэмтэн зэрэг, Монголын ШУА-ийн дэргэдэх Эрдмийн зөвлөлд Түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Москвагийн УИС, Оросын ШУА-ийн Хүмүүнлэгийн ИС-д мэргэжил дээшлүүлсэн. МУИС-ийн профессор, Сан ИС-ийн Эмерит профессор, Эрдмийн зөвлөлийн дарга. Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын Академийн үүсгэн байгуулагч, Ю.Цэдэнбалын Академи, Ю.Цэдэнбалын нийгэмлэгийн хамтарсан Эрдмийн зөвлөлийн дарга

Д.Чулуунжав

МУИС төгссөн. ШУА-д ажиллаж байсан. "Байгалийн хувьслын философи", "Нийгмийн философи: Онол, туршилт, сургамж, шүүмж", "Дэлхийн түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын улс төрийн философи: онол, амьдрал, сургамж, шүүмж", "Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн", " Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийн онол, практикийн зарим асуудалд", "Судалгааны өгүүллүүдийн эмхэтгэл" ( нийтдээ 14 дэвтэр) зэрэг судалгааны 58 ном, товхимол бичиж хэвлүүлжээ. Судлаач, профессор

Ө.Энхтүвшин

Монгол Улсын Их Сургууль, ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн. Түүхч. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 5 удаа сонгогдсон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан.

М.Зоригт

"Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч, "Мөнхчулуун" сангийн тэргүүн.

Ц.Дэмбэрэл

АЛТАН УРАГ Цэрэнгийн Дэмбэрэл. 1972 онд ДАРХАН хотын 1–р сургуулийг төгссөн, Монгол Улсын Математикийн 8–р Олимпиадын аварга, МУИС–ийг 1977 онд Математикч, 1982 онд Үйлдвэрийн инженер эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Эдийн засгийн ухааны доктор, профессор , Монгол улсын Гавъяат багш. ШУА –д эрдэм шинжилгээний ажилтан, МУИС–н ЭЗСЭШХ –д эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1994 оноос Хан–Уул дээд сургуулийн захирал, 2000 оноос Монгол Улсын Оюуны Чадварын IQ Төвийн тэргүүнээр ажиллаж байна. Монгол Улсын Ирээдүй Судлалын Нийгэмлэг, Монголын математикийн багш нарын академийг үүсгэн байгуулсан. ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙ нийгэмлэгийн гишүүн. Тэрээр монгол орон, монголчууд ОЮУН УХААН–аа түшиж сэрнэ, сэргэн мандана,.. гэж номлодог нэгэн. Монгол үндэстэн дэлхийд ГАВАЛ ТАРХИ–ны хэмжээгээрээ тэргүүлж байгаа нь ТА бидний хувьд хосгүй гайхамшигт туйлын давуу тал болж байна. ОЮУН УХААН–ы эрин үе болох XXI зуунд зөвхөн монголчууд л ОЮУН-ы ид хавыг үзүүлж, бусдад үлгэр дууриал болох учиртай. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө монгол үндэстэний хүлээсэн онцгой үүрэг, бас хариуцлага, итгэл найдвар мөн юм. Монголчууд аа !!! Эрин цаг ТА биднийг ивээж байна, УРАГШАА хэмээн IQ Дэмбэрэл уриалж байна.

Д.Сүхбаатар

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж өссөн. Эцэг С.Дорж нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул ард. Өвөг эцэг Соном нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж язгууртан. Эх Д.Сэрж нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул ард. Д.Сүхбаатар нь Баку хотод Зөвлөлт Азербайжаны их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. 2005 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн. Д.Сүхбаатар нь Хэнтий аймаг болон нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын ахлах зохион байгуулагч, хуулийн зөвлөх, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч–сурвалжлагч, Цаг уур, орчны шинжилгээний газрын Хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан. Эдүгээ “Номын гэрэл–Ногоон дэлхий” ТББ-ын Тэргүүн.

О.Түвшиндэмбэрэл

1976 онд төрсөн, Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат. КУДС-ийг тайз дэлгэцийн найруулагч мэргэжлээр төгсгөсөн. "Амилахуйн үндэс", "Амьдархуйн үндэс" яруу найраг, тууж өгүүллийн ном, “Төр чиний зүрхэнд” шүлгийн номын автор. Чөлөөт уран бүтээлч.