Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв. Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ. Тэгэхэд тэрээр эхний зорилтоо “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ.
Гадаадад буй иргэдээ үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ” гэсэн. Удаах зорилтоо “Нүүрсийг орлох шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сан Хуримтлалын, Тогтворжуулалтын, Хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюу толгойн гэрээг эрс сайжруулахын төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.
“Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжинэ.Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгана.
Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбоно. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлнэ. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна. Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ.
Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно.
Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот руу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно” гэж байв. Гурав дахь зорилтоо “Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна. Засгийн газраас Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно.
Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно” гэсэн.
Дөрөв дэх зорилтоо “Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90 хувь хүртэл хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна.
МАН-ын Засаг, АН-ын Засаг гэж байхгүй, Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс орнуудтай хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая.
Төрийн бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын хувь хүний эрхийн тухай мэдрэмж, мэдлэгтэй байхыг ажлын байрны гол шалгуур болгож, хүний эрхийг хамгаалж, төр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй гэдгийг ухамсарлуулан ойлгуулахад онцгой анхаарна” гэж тодорхойлж байв. Тэгвэл ингэж хэлж байсан нь дөрвөн жилийн дараа хэрхсэнийг маш товчхоноор харьцуулаад үзье. Ямартай ч Ерөнхий сайд болоход нь ковидтой, араас нь Орос, Украины дайн залгасан, одоо үргэлжилж л байна. Гэхдээ тэрээр Ерөнхий сайд болсноор авлигатай ширүүхэн тэмцсэн. Гэвч мөрдөх байгууллагуудын хийсэн “ажил” шүүх дээр очоод гацах болсон. Энэ нь хэд хоногийн өмнө ч давтагдав.Тиймээс тэрээр шүүхийг шүүмжилсээр ирсэн. “Өнөөдөр нэг ч авлигач шоронд ороогүй нь үүний нотолгоо шүү” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь оргүй үг биш юм. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг хууль бус томоохон хувьчлалуудыг эргэж сөхсөн.
“Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Үндэсний баялгийн сантай болсон. Англи хэлийг хоёр дахь хэл болгосон. “E-Mongolia” хэрэгжсэн. Тусгай сангуудын мэдээлэл ил болсон. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Эрчим хүчний үнийг чөлөөлсөн.
Том төслүүдийн хөдөлгөөн эрчимжсэн. Засгийн газар Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай төмөр замын холболтын асуудлыг УИХ-аар шийдүүлсэн. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. УИХ-ын 126 гишүүнтэй, холимог тогтолцоог бүрдүүлсэн. УИХ голдуу шинэ залуу үеэс бүрдсэн. Улмаар анх удаа сонгуулийн тойргууд бүсчлэгдсэн. Үүгээр дамжаад улсыг бүсчлэх асуудал яригдаж, тодорхой ажлууд хийгдээд эхэлжээ. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын ДНБ 43 их наяд төгрөгөөс 82 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ жил бүр 1000 ам.доллараар буюу 4600-7000 ам.долларт хүртэл өссөн. Энэ нь олон улсад бол том үзүүлэлт аж. Ийн жагсаагаад байвал цаашаа үргэлжилнэ. Гэхдээ энд дурдсан нь түүний Ерөнхий сайдаар ажилласан үеийн гол бөгөөд томоохон ажлууд нь гэхэд болно. Хамгийн гол нь бид эндээс “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш Монгол Улс оносон уу, алдсан уу” гэдгийг л олж харах хэрэгтэй байгаа юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл82
1990 оноос хойш Монголын үе үеийн засгийн газар монголыг их хохироосон.
одоо ахимаг 60 хүрсэн барцад нь гарсан хүн сонгомоор байнаа
Дорно зүгээс нар мандаж Данхан толгойт Бээжинхүү төрлөө гэж хошногоных нь баасыг долоогчид шаагилдаж байна уу даа.. Данх Фүүк ахтайгаа нийлж төрийн сайд даргын албан тушаалыг намынхаа хамгийн баян олигархиудад наймаалж хувьдаа асар их баяжиж байгаа.
ОюунЭрдэнийн засгийн газар, ерөнхий сайд өөрөө маш их ажил амжууулж байгаа шилдэг засгийн газар. Элбэгдорж мэтийгээ буцааж залах гээгүй бол энэ засгийн газраар оролдох хэрэггүй.
Оносон. Хорооно жаахан сэжигтэй. Бусад үйлс нь бол магтууштай.
Хожсон
Онсон
Хуучны социалист бурангуй, хоцрогдмол үеийг авч ирж байна гэдгийг хэн хүнгүй харж байгаа байх. ФБ-ээр #ОЭ_Огцор гэж давалгаалъя нөхдөө. Эмээ хазаар бүтэн дээрээ зогсохгүй бол сүйд болох янзтай...
Газрын гаваар далд орж үз
Чи өөрөө болох санаатай юу
Oyunerdene bol Mongoliig doroitoloos abarsan ynasan zasagiig chini sergeesen gabyatai,1990 onoos hois ta nar ene ygeen helehee yasan be?.....echneen olon zasag soligdoh toolond heleh chini yab!!!eneeder jaahan ajil zeb yabaad irsen chini tanai trollluud ene zasagiig abmaar baina yy?....tegdeggyi yum iljegnyyd ee!!!Mongpoliig ene zarchimaar ni zeb yabyylaya?...gebel ene Oyunerdeniin zasagoiin gazar songyyliin hygazaandaa dyystal ajillaj ard tymeniihee ikhenhiin nyden deer ajilaa tailagnaj yr dyngeen ardyyd bidnii talarhaliig hyleen absan ergen byreldehyyneer dahiad ch ajillah bolomjtoi zasagiin gazar suu!!!!!!!!!!!!!!!!!!eh ornii hegjild ard tymenii setgeliin ynen l heregtei!!!!Hyatadiig har!!!!!!gaihaluud aa......................ard tymen eh orondoo hairtai baibaas ter oron hegjih ylam yragsildag yndestei met ee..........................................
Оносоон уг нь их л сайн ажиллаж бга гэж бодож бга даанч нөгөө бүлэглэл хулгайч нар нь л улс лрноо хөгжүүлэхгүй өөрсдөө л идэж уугаад баяжих гд хувиа бодсон арчаагүй хулгайчууд их бна
АН ын унагасан бүхнийг босгосон болохоор оносон. Харин хотын даргын хувьд алд дэлэм алдсан.
Оносон,хожсон,улам сайн ажиллаарай,амжилт хүсье
Онсон гэж боддог ерөнхий сайддаа амжилт хүсий
Оюун эрдэнэ бол лалар, хамгийн муу сонголт Ахиж бүү үзэгд муу данх
Таниас Еврейчүүдийн боол Оросуудын бохир сэтгэлгээ ханхалж байна.4 салсан Орос авгайтай Женког Монгол төрд чихэж ирсэн Бурят байх.
cham sig Mongoliig harin yzen yadaj baina daa?.................1990 onoos hois tersen teneg biz ee...chi myy geleg!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
31.32.212.183 Паа яаяа оюун-эрдэнийн боовыг хөхөгч минь, сайн хөхөөд бай. Май гөлөг минь Инээд хүрчихлээ
Мэдээж ОНОСОН гэж л хэлнэ. ХАрин ерөнхийлөгч шүүхийг цэвэрлэх тал дээр яагаад дорвитой санаачлага гаргахгүй байгаа нь гайхал төрүүлдэг. Шүүх засаглал чинь гүйцэтгэх засаглалтай эн эзэрэгцээ тул ерөнхий сайд шүүхийг яаж ч өөрчлөх боломжгүй. Үнэхээр том том хэргүүд шүүх дээр очоод гацна эсвэл гэмт хэрэгтний толгойг нь илдэг болчихоод байгааг иргэд бүгд л харж сонсож гайхаж бүр зэвүүцэж байгаа
МОНГОЛЫН НИЙГЭМД УЛС ТӨРЧДИЙН ҮЕ СОЛИГДОЖ,,,,ТЭР НЬ ТУРШЛАГА СУУСАН ДУНД ҮЕИЙН ДЭМЖЛЭГ АВСАН БОЛОХООР ТЭР ШҮҮ ДЭЭ.,,,Уг нь Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай бол ОЮУН -ЭРДНИЙН ТУХАЙ ЯРИХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ХЭРЭГ Л ДЭЭ .,,,, .,,,,Харамсалтай нь тэр үед Ерөнхийлөгч нь АН-ын хүн боловч,,,нам нь дотроо хагаралтай ,дарга болохыг хүсэгчид олонтой,,,Монголын төр гэх ,,парламентад МАН олонхи болж бат суурьтай ,ИРЖ БАЙГАА ҮЕ ЯВЖ БАЙГАА АХМАДУУД ЗӨРЧИЛТЭЙ Ч ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙЖ ЭВ НЭГДЭЛЭЭ БЭХЖҮҮЛЖ,, ХАНГАЖ чадсан гэж НАМЧИН биш хүний хувьд дүгнэнээ яадааг юм шүү ,,,,,
Монгол ямар байдалтай байгааг хархаар онсон гэхэд хэцүү энэ хүнд эрх мэдэл мөнгө хангалттай байлаа түүнийг ашиглаж чадсангүй
Их идлээ.Одоо бүлэг дээрэмчдийн засгийн газар байгуулсан.Бүгд идээд зугатах бэлтгэлээ хийж байна.Юун 14 мёга төсөл..Монгол улсыг дааж давшгүй өрөнд унагахаар боллоо.Ямарч ач холбогдолгүй Уран гэгчээр хо зүүлтрдуулаад зайлах нь.Бушуу огцороож зайлуулах хэрэгтэй.
Эрдэнэтийн 49 ын хэрэг шүүх дээр гацаж байгаа нь үнэн Шүүгчид монголчуудын нийтлэг эрх ашгийн толоо ажиллах цаг болсон шүү Хуулийн сургуулиудын тогсогёдийн улс торийн болон хүмүүнлэгиын шу ны еронхий мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй
Sain ajilaj baigaa, Shuuxiig neg yaaj tseverlex ve.
Маш сайн ажиллаж байгаа амжилт
Дандаа зомбинууд ха ха
Дандаа зомбинууд ха ха
Залуу хүнд алдаж онох зүйл зөндөө байдаг.Залуу ерөнхий сайд ОЮУНЭРДЭНЭ бол хамгийн хэцүү үед улс эх орны төлөө чадлаараа зоригтой шийдвэрүү гарган чармайн ажиллаж байгаа гэж бодож байна даанч мафийнхан маш их чөдөр тушаа болж байна да.Гэвч залуу хүний тэвчээр гарган сайн ажиллаж байгаа шүү
Энэ муу урвагч хулгаыч лалд ороосрй!!!
Англи хэлтэй Оюун Эрдэнэ шиг Азийн дайсан Оросын төлөө биш Монголын төлөө хүн манайд гарна гэдэгт бараг итгэхээ больсон байсан.Их өөрчлөлт хийж байгаа.Алдаж онох нь байлгүй яахав.
ХҮН ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ Л АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙВАЛ ТАНИН МЭДЭХҮЙН ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ ГЭЖ БИ БОДДОГ
Бас нэг гувшаа хурга ...
Хамгийн муу сайд огцор!!!! Сайн юм алгадаа!!!!!! Улам дордуулсан,сүүлд нь урааны хоронд хэдхэн ард түмэхордож үхэх нь байна!!!
Хамгийн муу сайд огцор!!!! Сайн юм алгадаа!!!!!! Улам дордуулсан,сүүлд нь урааны хоронд хэдхэн ард түмэхордож үхэх нь байна!!!
Дампуурах гэж байсан шүү чингис самурай бондыг төлөх эхмүүсвэр тодорхойгүй хэцүүдсэн. Нүүрсний хулгайг гайгүй цэгцэллээ гэж харж байгаа. Одоо том төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй бна. Хил холболтуудаа хурдалмаар бна. Авилгатай тэмцэж намуудыг гишүүнчилэлгүй болгомоор байхийн.
Өмнөх алдаануудыг засах гэж их цаг алдсаан. Одоо урагшлах байлгүйдээ. Ямар ч байсан идэж уухын дон, зальгүй, Монголоо гэх чин сэтгэлтэй харагдаж байгаа болохоор итгэж байгаа.
Ман нам 8 жил бүтэн далан хэдүүлээ төр барисан харамсалтай нь ганц үйлвэр станц бариагүй эдбараа бүх зүйл 2-3 дахин нэмэгдэв нүүрс сангууд ногоон автобус ждү гээд бүх хэрэг. Яасан ч үгүй сэтгэл дундуур л бна
Огцор!!!
Ёстой хэлж мэдэхгүй юм да Тийм сайн биш гэхдээ бас муу биш Дунд зэрэг гэж хэлнэ Хамгийн гол нь 35жилийн завхралыг засна гээд хүрэхгүй лдэ Ямарч хүн гарсан бараг л хүрэхгүй Энэ завхрал Хувьсгалаар л засагдах завхрал Даанч цөөхөн Монгол Д хувьсгал гарч чадахгүй лдэ Ядаж Тогтолцоогоо Үндсэн хуулиа өөрчилж чадвал арай дээр болж магадгүй Монголыг нүхэнд унагасан 1992оны үндсэн хуулийг өөрчлөхгүй юм Бүрэн дампуураад одоо юу хүлээгээд байдаг юмбэ Сайн үндсэн хууль байсан бол ингэж ёроолдоо ортлоо сөнөх үү Монгол хүн Монголын үнэт баялаг Гэтэл эрүүл Мэнд авах юмгүй бүгд өвчтэй болсон Эмчлүүлэх гэхээр мөнгө байхгүй эмнэлгүүд өндөр төлбөр тэйМонгол хүний үнэ цэнэ байхгүй болсон Хоосон үг хэлэх эрх чөлөөгөөр бид яахав Ядуу хүний үг засаг төрд хүрдэг билүү нохойноос дор үнэ цэнэтэй болсон Монгол хүн Үүнээс илүү гамшиг үүнээс илүү эмгэнэл байхгүй Хүнээ хог дээр хаясан хөгжил гэж байхуу
франц ураны хорт нөлөө ихтэй аюулыг мэдрээд өөрийн уурхайгаа хаачихаад монгол төрд авлига өгч уран олборлож монголЫн байгаль хүн амьтаныг сүйрүү
Хамгийн муу сайд огцор!!!! Сайн юм алгадаа!!!!!! Улам дордуулсан,сүүлд нь урааны хоронд хэдхэн ард түмэхордож үхэх нь байна!!!
Хамгийн муу сайд огцор!!!! Сайн юм алгадаа!!!!!! Улам дордуулсан,сүүлд нь урааны хоронд хэдхэн ард түмэхордож үхэх нь байна!!!
Ёстой хэлж мэдэхгүй юм да Тийм сайн биш гэхдээ бас муу биш Дунд зэрэг гэж хэлнэ Хамгийн гол нь 35жилийн завхралыг засна гээд хүрэхгүй лдэ Ямарч хүн гарсан бараг л хүрэхгүй Энэ завхрал Хувьсгалаар л засагдах завхрал Даанч цөөхөн Монгол Д хувьсгал гарч чадахгүй лдэ Ядаж Тогтолцоогоо Үндсэн хуулиа өөрчилж чадвал арай дээр болж магадгүй Монголыг нүхэнд унагасан 1992оны үндсэн хуулийг өөрчлөхгүй юм Бүрэн дампуураад одоо юу хүлээгээд байдаг юмбэ Сайн үндсэн хууль байсан бол ингэж ёроолдоо ортлоо сөнөх үү Монгол хүн Монголын үнэт баялаг Гэтэл эрүүл Мэнд авах юмгүй бүгд өвчтэй болсон Эмчлүүлэх гэхээр мөнгө байхгүй эмнэлгүүд өндөр төлбөр тэйМонгол хүний үнэ цэнэ байхгүй болсон Хоосон үг хэлэх эрх чөлөөгөөр бид яахав Ядуу хүний үг засаг төрд хүрдэг билүү нохойноос дор үнэ цэнэтэй болсон Монгол хүн Үүнээс илүү гамшиг үүнээс илүү эмгэнэл байхгүй Хүнээ хог дээр хаясан хөгжил гэж байхуу
Их оносон. Элбэгдоржийн хүмүүс л их дургүй байгаа шүүдээ ойлгомжтой
Ядаж 10 авилгач..хулгайчидийг шоронд хийж хөрөнгийн хураасан бол бөгсийг нь долоож долигонохсон..5 жил худлаа яриж ганц Бадамжунайтай Нөгөөдөх нь одоо хүртэл шоронд яваагүй.Худалч новш
neg schavsriin chaalt schuudee , eniig zailuulaachee
Урьд урьдын з.газруудыг бодвол зоригтой алхам хийж ажиллаж бгааг бид харж дүгнэж бна. Иймд цаашид шударга бусыг зоригтой илрүүлж авилгагч нартай хатуу тэмцэнэ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье ЕС- д
Хогийн новшийн амьтан шүү
Эхэн үедээ зөв, зүйтэй гаргалгаа хийж, гүйцэтгэлийг амжилттай хийсэн! Дунд үедээ суларч сүүлдээ авилгатай холилдож сүлэлдсэн, одоо бүүр жонхуу болчлоо! Яаралтай огцорсон нь дээр!
Сайн байцгаана уу? ЕС сайн мууг амьд үлдэж чадсан нь дүгнэх байх. Харин одоо энгийн ардуудын хэлэх үг хаана ч хүрэхгүй. ЯПОН улс ХЯТАДЫГ эзэлсэн үедээ ямар ч байгуулгад Хятад хүн орохыг хориглож байсан юм гэнэ лээ. БИД тийм л байна. Тэхээр юуг яаж дүгнэх вэ? Үүлэн дээр байгаа удирдлагатай зөв буруугаа олох уу?
Сайн байцгаана уу? ЕС сайн мууг амьд үлдэж чадсан нь дүгнэх байх. Харин одоо энгийн ардуудын хэлэх үг хаана ч хүрэхгүй. ЯПОН улс ХЯТАДЫГ эзэлсэн үедээ ямар ч байгуулгад Хятад хүн орохыг хориглож байсан юм гэнэ лээ. БИД тийм л байна. Тэхээр юуг яаж дүгнэх вэ? Үүлэн дээр байгаа удирдлагатай зөв буруугаа олох уу?
Сайн байцгаана уу? ЕС сайн мууг амьд үлдэж чадсан нь дүгнэх байх. Харин одоо энгийн ардуудын хэлэх үг хаана ч хүрэхгүй. ЯПОН улс ХЯТАДЫГ эзэлсэн үедээ ямар ч байгуулгад Хятад хүн орохыг хориглож байсан юм гэнэ лээ. БИД тийм л байна. Тэхээр юуг яаж дүгнэх вэ? Үүлэн дээр байгаа удирдлагатай зөв буруугаа олох уу?
30 жил Монголоос баяжсан баячууд авлигачид шүүх улс төрчид нэг талдаа гарчихсан. Нөгөө талд нь шинэ залуу улс төрчид улны ард түмэн байгаа. Хэн нь дийлэхийг цаг хугацаа л харуулах байх
Маш том алдсан. Боловсролтой, мэдлэгтэй, ажлын туршлагатай, суурь хүмүүжил сайтай, худлаа ярьдаггүй бүр ядаж тоонд гайгүй хүн ерөнхий сайд байсан бол ард түмэн ингэж зовохгүй байх байлаа, маш их харамсалтай.
КОЛОНИ БОЛОХ ТИЙШ ХУРДТАЙ ЯВЛАА.
Оносон оноогүй бол одоо дууссан. Угаасаа хазааргүй морь шиг болсон улсыг эмхлүүлж л байна. Сайн ажиллаж байна. Хот ч гэсэндээ оносон ингэхээс өөр яахийн шилжилт хөдөлгөөнийг задгай тавьж шуналтай болгон хот хөдөөг хослон хөрөнгөжиж жирийн иргэд ширвэгдсэн. Тэсээрэй жирийн иргэдээ сайхан цаг ирнэ.
Алдсан, Ураны гэрээ хийсэн гэхээр илүү алдах юм алга. Зайлцгаа!!!
Алсын хараа харсаар дуусах янзтай. ,бөөн хулгайч тойруулчихаад хараагүй мэдээгүй юм шиг 4 жил өнгөрлөө шийдсэн юм алга. Хайран цаг хугацаа...
Алсын хараа харсаар дуусах янзтай. ,бөөн хулгайч тойруулчихаад хараагүй мэдээгүй юм шиг 4 жил өнгөрлөө шийдсэн юм алга. Хайран цаг хугацаа...
Алсын хараа харсаар дуусах янзтай. ,бөөн хулгайч тойруулчихаад хараагүй мэдээгүй юм шиг 4 жил өнгөрлөө шийдсэн юм алга. Хайран цаг хугацаа...
Оюунаа аниа авах юм би бас хаях юмч бишүүү
Хамгийн муу сонголт
YUCH UURHLUUGDUUGUI ZUGEER L HUDALCH MIIEE DANJAADIIG ZAILUULAAD L SAIHAN BOLNO GEED BSAN YAG YU BUTEEJ HUMUUSIIN AMIDRALD YAMAR SAIN ZUIL GARAV ? YU CH BHGUI SHUU DEE YU CH HIIGEEGUI SHUU DEE IIM MALIIG BOIN D YAVUULAH HTEI BDAG YUM UUL SHUGAMMANDAA
Маш мунхаг хүн .Одоо улс орныг Уранаар хордуулах их аян эхлэв.
Их мөнгөтэй ЗГ байсан гэдэг утгаараа олигтой ганц том үйлдвэр ашиглалтад оруулаагүй гэдэг өнцгөөс алдсан нь их юм байна даа. Их л том ярьж гомдоллосон хүн байдаг, өөрөө ах нарынхаа хүлээснээс гарч чаддаггүй, Шүүх рүү л дайрдаг, Харин шүүхийн дээр нь ОЭ-гийн ах нар байдаг гэдэг нь хэнд ч тодорхой.
Ах нар гэдэг нь Батулга, Хүрэлсүх, сүүлд танилцсан Баатар нар нь л даа.
Оносон !
Муу Данх өөртөө амин хувь даа л сайн ажилсан байх хамгийн муу ёрөнхий сайд
Ene delhii deer onoson gej unelgee avah Erenhii said. Hen baina ve? NerleechBal darga bol neg 6 huvitsaagui buudah bolov uu
Үнэхээр сайн байгаа даанч 30жилийн бүх боломжийг хулгайлсан бүлэглэл шүүхээс авахуулаад их саад болж бна тиймдээ ч саяхан өөрөө шударга ёсыг жингийн цуваатай зүйрлэсэн уг хүсэл нь вагонтой зүйрлэхийг хүсдэг даанч өөрийн хүслээр болохгүй бна
Хамаг шилдэг хулгайлуулсан Засгаас гаргачихвал ононо байх. МАН-ын тэр хэдэн хулгайчийг дахин дахин сайд хийлгэж хулгайлуулж байх юм
bi bol huvi hvnii huvid ih ajil hiisen ihch wmnii sanaag gargasan hvn onoson l gej vzdeg
bi bol huvi hvnii huvid ih ajil hiisen ihch wmnii sanaag gargasan hvn onoson l gej vzdeg
bi bol huvi hvnii huvid ih ajil hiisen ihch wmnii sanaag gargasan hvn onoson l gej vzdeg
bi bol huvi hvnii huvid ih ajil hiisen ihch wmnii sanaag gargasan hvn onoson l gej vzdeg
Дорно зүгээс нар мандаж Данхан толгойт Бээжинхүү төрлөө гэж хошногоных нь баасыг долоогчид шаагилдаж байна уу даа.. Данх Фүүк ахтайгаа нийлж төрийн сайд даргын албан тушаалыг намынхаа хамгийн баян олигархиудад наймаалж хувьдаа асар их баяжиж байгаа.Данх ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлжээ..
ОюунЭрдэнийн засгийн газар, ерөнхий сайд өөрөө маш их ажил амжууулж байгаа шилдэг засгийн газар. Элбэгдорж мэтийгээ буцааж залах гээгүй бол энэ засгийн газраар оролдох хэрэггүй.
Оносон
Оносон
Оносон
Ийм хүн Ерөнхий сайд болж өөрөө засгийн газраа бүрдүүлж ажиллах хувьтай байжээ. Хийсэн ажлыг нь үнэлээд сонгогчдын олонх дахин сонгосон. Өнгөрсөн жилүүдэд алдаа байсан бол 2028 он хүртэл засч ажиллах л үлдсэн.