sonin.mn

УИХ-ын гишүүн асан, доктор Ж.Батзандан УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө ШИНЭ намын үүсгэн байгуулагчдын хамт АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ.


Тэгвэл түүнийг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ.


Ж.Батзандан энэ тухай өөрийн сошиал хуудастаа: "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв." гэж бичсэн байна.


Э.Солонго