sonin.mn

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл АНУ-ын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрийн байр сууриа нийгмийн сүлжээнд илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "Трамп, их гүрнүүд нь жижиг хөршөө дураараа дээрэлхэх,түрэмгийлэх,нутаг дэвсгэрийг нь тасдаж авах ёсыг Путинтэйгээ хамт эргэж сэргээлээ!


Монголчууд Украйныг дэмжихдээ энэ бурангуй ёсыг л сэргээхийг эсэргүүцсэн.Одоо Хятад,Орос хоёр жижигхэн Монгол Улсаар яаж ч тоглож болно. Биднийг хамгаалах эрх чөлөөт улсуудын хамтын нийгэмлэг капут!


Хятад Орос хоёр, Монголыг 34-р билүү,37-р ч билүү, өргөрөгөөр хоёр хуваан тасдаж авна гэдэг муу ёрын цуурхал үнэн болох нээ.Украйныг,Трамп хоёр хуваан тасдаж,нэг талыг нь багш Путиндээ өглөө шүү дээ!

Хөөрхий No War-ын залуус минь хайран!" гэсэн байна.


Ү.Ану