sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 21 /DW/. Асар том солир Дэлхийг найман жилийн дараа мөргөх магадлал 1.5 хувь болж буурсан гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ мэдэгдэв.

Энэхүү мэдэгдлийг хийхээс ердөө 24 цагийн өмнө НАСА ийм магадлал 3.1 хувьтай хэмээн тогтоогоод байжээ. Түүнчлэн Европын Сансрын агентлагийн /ESA/ мэргэжилтнүүдийн тооцооллоор уг магадлал 1.38 хувь болж буурсан байна.




“2024 YR4” нэртэй солирыг өнгөрсөн 12 дугаар сард Чили дэх дуран авайгаар илрүүлсэн бөгөөд 2032 оны 12 дугаар сарын 22-нд Дэлхийд унах магадалтай гэж тооцоолжээ. Солир унах эрсдэлтэй бүсэд Номхон далайн зүүн хэсэг, Өмнөд Америкийн хойд хэсэг, Атлантын далай, Африк, Арабын тэнгис, Өмнөд Ази багтаж байна.




Солирын өргөнийг 40-90 м орчим гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь дэлхийг сүйрэлд хүргэхгүй боловч хот суурин газарт ихээхэн хохирол учруулна. Дэлхийн одон орон судлаачид солир 2032 оны 12 дугаар сард Дэлхийг мөргөх магадлал тэг болно гэж таамаглаж байна. НАСА-гийн мэдээлснээр, уг солир Сарыг мөргөх магадлал 0.8 хувьтай хэвээр байна.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг