Ардчилсан Намын Онц Их хурал боллоо. Уг хурлаар Ардчилсан Намын "Их Эвсэл" үндэсний хөдөлгөөн гэгчийг байгуулж, генерал Батын Хурцыг 85 хувийн саналаар томилов.
Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан “Бодь” компанийн төмөр замын гэрээтэй холбоотой сонсголыг хийх эсэхээ шийдэхийг Н.Номтойбаяраас шаардсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тайлбар өглөө.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг гардууллаа. Нийт 71 сургуулийн 300 шилдэг сурагчид 150 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.
Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д /2026.11.12/ ажиллав.
Үнийн өсөлт болон Оюутолгойн ногдол ашгийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Ерөнхий сайд асан Г.Занданшатар Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлжээ.
АН-ын "4/1"1 хэвлэлийн бага хурал боллоо. Уг хуралд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, Ардчилсан намын ОНХБ хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцож, мэдээлэл хийв.
Ардчилсан намын Онц Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болох гэж байна. Уг хурлыг ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Ж.Сугарсүрэн, Нийслэлийн АЗХ-ы дарга асан З.Өлзийбаяр тэргүүтэй тус намын гишүүд зохион байгуулж буй аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт /2026.11.11/ ажиллаж байна. Аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг томиллоо