sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан энэ сарын 27-28-нд ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд 2013 оноос хойш хэрэгжиж буй өндөр түвшний айлчлал бөгөөд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Яриа хэлэлцээний үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцоно.

Монгол Улс, Шинэ Зеланд Улстай 1975 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.