Монгол Улс 1974 онд Ираны Тегеран хотноо зохион байгуулагдсан Азийн наадамд анхлан оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл шар тивийн наадмаас 27 алт, 53 мөнгө, 104 хүрэл, нийт 184 медаль хүртээд байна. Энэ түүхэн амжилтын буухианд өөрийн нэрээ тод үлдээсэн эрхэм тамирчдын нэг бол Олимпын наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа юм. Түүний хувьд 1998 оны Бангкокийн Азийн наадмаас 2014 оны Инчоны Азийн наадам хүртэлх таван удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 5 хүрэл, 1 мөнгөн медаль, нийт 6 медаль хүртсэн түүхэн амжилтыг бүтээжээ.
АЗИЙН НААДМЫН 6 МЕДАЛЬ
- 1998 Бангкок - Хүрэл медаль - 25 м спорт гар буу — багийн төрөл
- 2002 Бусан - Хүрэл медаль * 25 м спорт гар буу — ганцаарчилсан төрөл
- 2006 Доха - Хүрэл медаль 25 м спорт гар буу — багийн төрөл
- 2010 Гуанжоу - Мөнгө медаль 25 м спорт гар буу — багийн төрөл
- 2014 Инчон- Хүрэл медаль 10 м хийн гар буу — багийн төрөл
- 2014 Инчон- Хүрэл медаль 25 м спорт гар буу — ганцаарчилсан төрөл
Мөн түүний хувьд зуны Олимпын наадамд 7 удаа оролцсон Монголын цор ганц тамирчин бөгөөд спортын замнал, амжилтаараа үе, үеийн тамирчдад үлгэр дуурайл болсон гавьяатан юм.
Баасан - 09 сарын 18,
2026
Сэтгэгдэл0