Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ЦАГ ҮЕТЭЙГЭЭ НИЙЦЭН ХӨГЖИЖ БАЙХ ЁСТОЙ.
Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг ЗАВСАРЛАГАГҮЙ үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан (давхар золгох, тэгш барилдаанд шуудагны барьцтай) барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй АНХААРАХ шаардлагатай.
МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд АРИУТГАЛЫН БОДИСООР ГАРЫГ АРЧУУЛЖ байгаа болно. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг.
МҮБХолбоо нь Монгол бөхийн өргөө болон бусад зал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд ГАР АРЧИХ ДАДЛЫГ хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Пүрэв - 11 сарын 12,
2026
Сэтгэгдэл0