sonin.mn

Оросын тролл, бүр элсэгдсэн агент гэмээр монгол хүн сошиалд байдагсан. Харин гэнэт ухаарсан уу чимээгүй болцгоочихож. Үнэнтэй эвлэрсэн үү? Путин урмыг чинь хугалаад дуусав уу?


Ойрноос дэлхийн гурван том лидерийн “Ялта-2” уулзалт Хятадад болно гэсэн хөл хөөрцөг Орост лав амь орчихжээ. Трамп Путиныг их урамшуулж өөгшүүлж байгаа л даа. Гэхдээ одоо их нялуурвал Конгресс нь алхам тутамд нь саад хийх нь бүү хэл “Америкийн ардчиллаас урвалаа” гээд импичмент зарлуулчихвал баларлаа шүү. АНУ-д Трампын нам Конгрессын сонгуульд өвдөг шороодсоноор Трамп ялагдсан бус давхар Путин ялагдсан хэрэг шүү дээ. Трампын дэмжлэг аман хөөс болж хувирна. Өөр юу ч хийж чадахгүй.


Америкийн Конгресст Украин ганцаардахаасаа өнгөрсөн. Мөнгө санхүү, зэвсгийн тусламж, сэтгэл санааны ба улс төрийн дэмжлэг урсаж өгнө. НАТО ч бэхжинэ. Харахгүй юү, Трампын хүргэн Кушнер хүртэл НАТО-г магтан яриад явж байгааг. Хадамынхаа эсрэг эргэчихэж. 


Одоо гурван зурагт тайлбар өгье.

Эхнийх нь Оросын армийн хохирол байна. 1.6 сая цэргээ алдчихсан, “чөлөөлсөн” гэх ганц ч, стратегийн хот суурингүй гацчихаад байгааг энэ хүснэгтээс харчих. 


Хоёр дахь зурагт Украины ГХЯ-ны сайд ярьжээ. Европыг дахин хуваах тухай яриа байхгүй. Энэ бол Путины мөрөөдөл. Украинаа бараагүй байж юун Европ гэчихсэн л байна.



Гуравдахь зурагт бидний танил Э.Макрон хэлсэн байна. Путинтэй хэлэлцээ хийгээд нэмэргүй, тэр бол хамгийн үл бүтэх нөхөр. Украинчуудыг айлгах гэсэн өчүүхэн ядуу бодолтой, тиймдээ ч дайн явуулж байгаа арга нь хөгийн гэчихсэн байна.



Орос хэлтэй Оросыг шүтэгчиддээ! Орос хэлээрээ уншиж ойлгодог бол энэ гурван зургийг уншаад дүгнэлтээ хийнэ үү. Путин өөрийгөө 1945 оны Ялтад байна гээд бодчихсон. Гэхдээ ялж байж Европын шинэ дэг журам ярихаас биш 1.6 сая цэргээ алдчихаад Украинд ялахгүй байж Европыг хуваана гэж огтоос бүтэшгүй дээ! Зүгээр л онигоо, шог гараа!



Тодын Отгонбаяр

(Лондон зураач)


2026.11.17