sonin.mn

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /ТАСС/. Английн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дээд дивизион буюу Премьер-Лигийн 10 дугаар тойргийн тоглолтод “Манчестер Юнайтед" баг өөрийн талбайд “Астон Вилла” багтай 4:4-өөр тэнцлээ.

“Астон Вилла”-гийн Алисон Эдвард (2 дахь минут), Николас Жексон (4), Жон Макгинн (48, торгуулийн цохилтоор), Леон Горецка (53) нар, МЮ-гийн Бруну Фернандеш (16, торгуулийн цохилтоор), Юри Тилеманс (44), Жошуа Зиркзе (90+2), Патрик Доргу (90+6) нар гоол оруулсан байна.  




Манчестерчууд ердөө 3 минут 40 секундийн дотор хоёр гоол алдсан нь үзэгдээгүй тохиолдол юм. Өмнө нь ийм богино хугацаанд нэгээс илүү бөмбөгийг хаалгандаа алдсан нь үгүй билээ.




Ийнхүү МЮ баг Премьер Лигт найман тоглолт дараалан хожиж чадаагүй бөгөөд таван удаа тэнцэж, гурван удаа ялагдсанаар доод дивизион руу унах эрсдэлтэй болсон юм. “Уналтын бүс”-ээс гарахын тулд Майкл Каррикийн дасгалжуулсан хөлбөмбөгчид “Астон Вилла”-г заавал хожих ёстой байв. Хамгийн сүүлд МЮ-гийн хөлбөмбөгчид наймдугаар сарын 30-нд талбайдаа “Ипсвич” багийг 5:2-оор хожсон юм.  




Одоогийн байдлаар “Астон Вилла” 13 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 10 дугаарт бичигдэж байгаа бол МЮ 8 оноо авснаар 18 дугаарт жагсаж байна. Дараагийн тойрогт “Астон Вилла” баг 21-ний өдөр “Сандерленд”-тай тоглох бол МЮ баг 22-нд “Ливерпүүл”-тэй талбайд нь тоглоно.  




"Манчестер Юнайтед" бол “Ливерпүүл”-ийн адилаар Английн аварга шалгаруулах тэмцээнд 20 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон баг юм. 




Б.Адъяахүү