Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг "Бодь" группийн авилга гэгчтэй холбоотой хэмээн хотын дарга асан Х.Нямбаатар мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйтай зэрэгцэн тэрээр ч ажлаа өгөхөөр болжээ.
Энэ тухайгаа тэрээр:
"Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.
Цаашид Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно." гэсэн байна.
Мягмар - 11 сарын 17,
2026
Сэтгэгдэл0