sonin.mn

Турк улсын Станбул хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний эхний өдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд П.Бат-Амгалан цээжнээс 210 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бол тус жинд Э.Нанзаддорж хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн суултын 57 кг-ын жинд Х.Цолмонгоо 215 кг-д сууснаар хүрэл медаль хүртлээ.


бичвэр нарын зураг байж магад