sonin.mn

Бурханы бүтээлд гэсэн бяцхан засвар хэрэггэй гэсэн үг бий. Сүүлийн үед урлагийн хүрээнийхэн төдийгүй, улс төрчид ч гоо сайхны мэс ажилбарт орж, өөрсдийгөө өөрчлөх болсон. Олны танил эрхмүүдээс гоо сайхны мэс засалд ороогүйгээрээ, өнгө төрх, царай зүсээрээ эрс ялгардаг хүн бол Зууны манлай дуучин, поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяа гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Харин поп хатаггай маань олны жишгийг дагаж, тэднээс "дутахыг" хүссэнгүй. Төрсөн өдрөөрөө Казакстан улсад тоглолтоо хийсэн дуучин маань нутаггаа ирэхдээ хамраа өндөрсгөж, угалзыг нь хасуулж, зорсон юм шиг "шинэ" хамартай болжээ. Хилийн чандад багагүй өндөр үнээр хиилгэсэн түүний гоо сайхын мэс ажилбар харин фенүүдэд нь төдийлөн таалагдсангүй. Дөчин насын босгыг алхтлаа өөрийгөө өөрчилж, элдэв маяг, эрээн мяраан гоёл чимэглэлээс хол явсан Зууны манлай дуучны байгаагаа байгаа нь л түүний фенүүдэд таалагддаг бололтой.

Эх сурвалж: "Тэргүүн" сонин