sonin.mn

Хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу бүх Оросуудын хувьд чухал баяр болох Эх орон хамгаалагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотноо Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, тус ЭСЯ-ны Цэргийн болон Агаарын цэргийн хүчний атташе, хошууч генерал П.В.Петрунин болон бусад байгууллагын ажилтнууд, иргэний идэвхтэн болон "Оросын байшин"-гийн ажилчид оролцсон байна.




Г.Бямба