
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 22 /Reuters/. Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш гурван жил өнгөрч байгааг тохиолдуулан АНУ дайныг зогсоох тухай өөрийн бэлтгэсэн тогтоолын төслийг танилцуулжээ. Өмнө нь Украин болон түүний Европын холбоотнууд өөрсдийн боловсруулсан төслийг санал болгосон бөгөөд даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барихаар төлөвлөсөн байна.
АНУ-ын бэлтгэсэн товч тогтоолын төслийг өчигдөр танилцуулжээ. Гурван заалтаас бүрдэх уг төсөлд “Орос-Украины мөргөлдөөнд” хүний амь эрсэдсэнд харамсаж байгааг илэрхийлээд, “НҮБ-ын гол зорилго бол олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, маргааныг тайван замаар шийдвэрлэх явдал мөн” гэдгийг дурдсан байна.
Түүнчлэн “мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг шаардаж, Украин, Оросын хооронд бат бөх энх тайван тогтоохыг" уриалжээ.
Оросын тал "мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалж байна" гэсэн үгийн ард "мөргөлдөөн үүсэх болсон үндсэн шалтгааныг арилгах замаар" гэсэн тодотголыг нэмж оруулахыг санал болгосон байна.
ОХУ-аас НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч Василий Небензя Америк төслөө танилцуулсныг "зөв алхам" гэж мэдэгджээ. Нэрээ нууцлахыг хүссэн Оросын дипломатч Ройтерс агентлагт хэлэхдээ, хэрэв Оросын талын санал болгосон нэмэлт өөрчлөлтийг оруулахыг Ерөнхий Ассемблей зөвшөөрвөл Москва АНУ-ын тогтоолыг дэмжинэ гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украин болон Европын Холбооноос /ЕХ/ бэлтгэсэн төслөөр санал хураалт явуулахаар даваа гарагт хуралдах ёстой. Уг төсөлд хурцадмал байдлыг намжааж, байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль тогтоомжийн дагуу тайван замаар зохицуулахыг уриалсан байна.
НҮБ-д суугаа ЕХ-ны орнуудын төлөөлөгчид баасан гаргийн орой уулзаж, АНУ-ын алхмыг хэлэлцэнэ гэж дипломатчид хэлжээ.
Украин болон ЕХ НҮБ-ын гишүүн орнуудтай сүүлийн нэг сарын турш хэлэлцээ хийж байгаа юм. Улс орнууд Ерөнхий Ассамблейн тогтоолуудыг заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч дайны талаарх олон улсын үзэл бодлыг тусгадаг тул улс төрийн хувьд жинтэй нөлөө үзүүлдэг.
Украин болон ЕХ-ны бэлтгэсэн тогтоолын төсөлд "дайныг энэ онд зогсоох зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад", цаашид хурцадмал байдал үүсэх эрсдэлийг бууруулж, Украинд шударга, бат бөх, цогц энх тайвныг тогтоохын тулд дипломат хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой" гэсэн байна.
Түүнчлэн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах, цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан НҮБ-ын өмнөх тогтоолуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.
Дайны эхний жилд Ерөнхий Ассамблей мөргөлдөөний талаар зургаан тогтоол батлан гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
ХХ зуунд Хитлер фашист бсан бол ХХ| зуунд Путлер фашиаст болжээ ! Аль аль нь газрын хөрснөөс Арчигдах тавилантай бөлгөө !
Дайныг санхүүжүүлсэн этгээдүүд фашистууд.
ХХ зуунд Хитлер фашист бсан бол ХХ| зуунд Путлер фашиаст болжээ ! Аль аль нь газрын хөрснөөс Арчигдах тавилантай бөлгөө !
Дайныг санхүүжүүлсэн этгээдүүд фашистууд.
Ха ха ха зеленски капут
америкийн мөнгийг трам илон маск сайн шалгасныдараа дэлхийд энх тайван тогтоно мерик ёвропийн тавин хоёр улс оростой байлдаж байна орсыг дорижлох юм бол шууд ёьроп руу тактикийн стратегийн дуунаас хурдан нарны гадаргуугаатай адилхан гралустай пуужин тавина цөмийн пуужинг галт уулын орй дээрх улсууд руу тавина орос хүн цэнхэр гаригттайгаа хамт оршуулагдах ёстой цэнхэр гариг энхийг сахиулагч орсын гариг шүү харь гариг устгах гээд байна