Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
Тухайн барилга байгууламжууд нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс буюу үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн баригдсан тул үйл ажиллагааг нь зогсоож, газар чөлөөлөх шаардлагатай гэсэн Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлт гараад буй. Тодруулбал,
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шунхлай” ХХК-ийн ШТС
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Акуа Гарден” хотхоны хоёр блок
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S’Outlet” дэлгүүрийн хоёр блок барилга нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж буй юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Тухайн барилга байгууламжууд нь үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул газар чөлөөлөх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай холбоотойгоор албадан буулгах захирамж гарсан. Иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй тул уг барилгуудад яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл тус бүртэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр байршил тус бүр дээр ирж, удирдлагуудад нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг албан ёсоор танилцуулж байна.
Тус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтнуудад авах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Хамгийн гол нь иргэдийн амь нас аюулгүй байдалд эрсдэл, аюул үүсээд буй тул шүүхийн процессыг хүлээн, ажлыг удаашруулж, замхруулж болохгүй. Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Дээрх барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул буулгах шаардлагатай гэсэн Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, хуульд заасны дагуу албадан буулгах захирамж гарсан. Албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Тиймээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудыг яаралтай шийдвэрлэж, хүндрэлтэй асуудалд хуулийн байгууллагатай хамтран ажиллах юм. Гарч буй дүгнэлт, захирамж, шийдвэрүүд бүгд хуулийн заалтад үндэслэсэн хэмээв.
Дээрх аж ахуйн нэгжүүд захирамжийг хүлээн авсан бөгөөд захирамжтай холбоотойгоор шүүх байгууллагад хандах боломжтой. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Шунхлай, Эс Оутлет хлёр нь ч яахав гайгүй, өөрсдөө ч зөвшөөрч. Акуа л хэцүүдлээ. Бүх зөвшөөрлөө өгчөөд одоо болхоор новшроод. Бүх мөнгийн, олох байсан ашигтай нь өгч дээ.
Avilgal ogch zovshoorol avsan, ogsnii hohi za
Яг үер болж усанд автуулсан гэх дээрхи 2 барилгаас болж үер усанд автсан гэвэл ёстой худлаа юм билээ. Дээрхи 2 барилга байгууламжаас 500-гаас 1 км- дээд талд усанд автсан байсан..Мөнгө илүү дээд ПОПУЛИЗМ дэндээд байгаа юм биш биш. Дээрхи 2 байгууламжаас болж үер болсон усанд автсан гэвэл естой худлаа шүү
Болохгүй гэдгийг нь мэдсээр байж хахууль авч зөвшөөрөл өгсөн тухайн үеийн Хотын дарга болон бусад хүмүүсийг баривчилж хорьж тэднээр наад хүмүүсийнхээ хохирлыг барагдуул.
Хүний хөрөнгөнд халдах хууль байгаа юм уу?
Байлгүй яахав АНУд бол энэ хэдэн барилгуудыг нураагаад зогсохгүй эздүүдэд нь бүгдэнд нь ял өгсөн байгаа
Хотын захирагч болж хувийн банкандаа НД-ын мөнгө авч мөн улсаас их хэмжээний мөнгө авч тансаглаж байгаа Сумтайбузарыг огцруулах хэрэгтэй дээ, Хохиролыг төсөвийн мөнгөөр биш энэ бузараас гаргуул. УБ хотын түүхэнд ийм арчаагүй шуналын тулам дарга байгаагүй юм шүү МАН-ын боловсон хүчний хэмжээ Сумтайбузар юм байна
Darga nart hariutslaga uagaad baidaggui niigem be? UB tomor zamiin 1 jil busdiin wagoniig gatsaaj hahuuli avsan heregt 1 l hun shiitgegdsen darga nar ni bas chimeegui ongorson, shudarga es haana baina
Нурааж шийдэх буруу харин хамгийн доод давхрын байрыг чөлөөлж ус чөлөөтэй гаргахаар багана нэмж барьж хүчиндээд л боллоо шүү дээ арай тэнэг үү
Нураах нь буруу. Харин уг орон сууцнуудын доогуур хэд хэдэн том туннел нүх гаргаад үерийн үед ус чөлөөтэй урсаж байхаар өөрчлөх хэрэгтэй. Венецийн туршлагыг сайн судлаачээ. Юм л бол нураахаа урьдал болгох юм аа.
Nuraa
Зүгээр л хуулиа барь, хуулийг бариулж сурга
Хуульгүй улсад амьдарч байгаа юм шиг хүмүүст хууль ийм байдаг гэдгийг мэдрүүл буруутай этгээдүүдээр төлүүл бүгд амьд сэрүүн хэдэн үеээрээ идэх авилгын мөнгөөр нь төлүүл
Zuv zuv demiij baina, tur ingej ajillah estoi, alda gargasan bn urd ueiin darga nar daraagiinh ni zasaad yvah estoi
Зевшеерел егсен терийн албатууд л буруутай, тэднээр телуулэх хэрэгтэй!
Нурааж шийдэх буруу харин хамгийн доод давхрын байрыг чөлөөлж ус чөлөөтэй гаргахаар багана нэмж барьж хүчитгээд л боллоо шүү дээ арай тэнэг үү
Манан мафийн Алуурчид хулгайчид луйварчид аль хэдийн энэ газрыг нь гадаад эзэддээ зарчихсан болохлоор тэд аква гарденг нурааж байна Одоо голын эргээс 50 метрын зайд байгаа биш бүх барилгыг нураа !!!!!!!!!!!
Үерийн ам тоссон барилгуудыг буулгах нь зөв. Үерийн давтамж улам ойртож бна. Хотын дарга ирэх жил энэ жилийнхэээс илүү үертэй жил болно гэж ярьж байсан. Энэ ортой үг. Тэхлээр мөнгөнөөс илүү хүний амь л хамгийн үнэтэй шүү дээ. Ийм барилгыг үергүй аюулгүй газар хэдэн арваар нь барьж энэ захиалга өгсөн айл өрхийг оруулж болно.
Төр өөрөө хариуцлагаа хүлээх ёстой шүү
Тойруулж мина тавиал дэлбэлчээч дээ.Бүх зардлыг нь зөвшөөрөл өгсөн авилгачдаар төлүүлнэ биз.Акуа гийнхан угаас том толгойтой даварцан гарууд.Буулгах гэж бна гэсээр бхаар барьсаар л бсан.Нам дароо хулгайчуудыг.
Дээхэн үед Ялалтын талбайн өмнө зөвшөөрөлгүй барьж эхэлсэн 16 давхар барилгыг буулгана /энэ барилгаас унасан зүйл замд явсан хүний амь хохироосон/ гэж ярьж байсан боловч чадаагүй. Одоо эдгээр барилгыг буулгаж чадах уу? Чадвал нийгэм хэрхэн өөрчлөгдөж, хүмүүсийн ухамсар хэрхэн өөрчлөгдсөний нотолгоо болно.
Aqua avilga xoroolliig bugdiig ni xurdan buulga. Dund gol dotor xoroolol barichsan. Mongoliin barilgin companiud gej xulgai, xorlon suitgex zamaar gazar olj avdag yum baina. Dund goliin urd, xoid yeriin xamgaalalttin dalan yamar baisan ter umnux baidald ni oruulaarai. Naad baishinguudiig barix zai ch gazar ch baixgui. Teneg xyn shig gol chini ene baina geed bitgii demii reed baigaarai. Davarchixsan.