Тайлбар мэдээлэл
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан” гэх гарчигтай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэнд тайлбар өгөх үүднээс төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс дараах мэдээллийг хүргэж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн хашаанаас 500 метрийн зайд байрладаг БНЭУ-ын компанийн кемпийн гадна орших зөөврийн оффис (portable cabin), агуулахад 2024 оны 01 сарын 02-ны 23:00 цаг орчимд гал гарсан бөгөөд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги дагуу газар дээр нь шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан.
Гал гарсан хэсэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайгаас хол байрлах бөгөөд үйлвэрийн барилга байгууламжууд галд огт өртөөгүй болно.
Уг галын улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өвлийн горимд шилжиж, барилга угсралтын ажил түр зогсолтын байдалтай байгаа бөгөөд ирэх барилгын улирлын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
Сэтгэгдэл10
Үйлдвэр яг хэдийд газрын тос боловсруулж эхлэх үү
Өнгөрсөн зун хажуугаар нь явсан. Ямар ч байсан ажил явж л байгаа юм билээ. Газрын тос дамжуулах хоолой нь Сүхбаатар аймгийн нутагт ч баригдаж байна лээ. Удаан л байна.
Барьж дуусаагүй байж галд шатаагаад ямар сайн байх вэ? Дэндүү удаан, урт настай баригдаж байна, баригдсан байгууламжийн эхний хэсэг нь зэврэлтэд ороод удахгүй салж унана. Уул нь 2023 ашиглалтад орох байсан шүү дээ! Одоо 2027 он гээд хойшлуулчихсан байдаг, 2027 онд эхний зэвэрсэн, салж унасан хэсгийг засварлана, шинэчилнэ гээд хугацаа дахиад хойшилно, бас нэмэлт хөрөнгө шаардана. Дэндүү бүтэлгүй байна.
Оросууд саатуулаад олон жил болж бгаамаа, одоо бүр оффисийг нь шатаажээ !!! Оросуудын явуулагаар Женкогийн троллууд идэвхтэй ажиллаж бнаа, харагдаж бна !
66.181.183.254-д МАН ын эхлүүлсэн ажил болгон явдаггүй сунжирдаг тэгээд төсөвт өртөг нь хэтэрдэг ( одоо дахин 450 сая доллар зээлнэ) болохгүй болохоор бусдад буруугаа чихдэг заншилтай хүмүүс болон МАН байдаг. 8 ЖИЛД 204 км зам л тавьдаг нам даа.Болохгүй болохоор ЖЕНКО л гэж эргүүтдэг . Тэр хүн ажлаа өгөөд 4 дахь жилдээ орж байх юм ...
Женко ажилгүй яваа нь яах вэ, тэр чинь үхээ гүй л бол Монголыг хорлож л яваа ! Хятад танкны үлгэр нь дуусахаар ирэхээр одоо "газраа 100 жилээр гадаадыханд өгөхгүй" гэдэг үлгэр зохиогоод л үсчиж эхэллээ, яг л нохой бөөс шиг. Хөрөнгө оруулалт хийгээд оронд нь газар нутгаас нь тастаад авчихсан тохиолдол дэлхийд байхгүй ш дээ ! Хөрөнгө оруулагч нарт газраа урт богино хугацаагаар түрээслүүлдэг олон улсын жишиг шүү дээ !!!
Энэтхэгийн засгийн газрын тусламжаар гэсэн мөртлөө жил болгон моншолын засгийн газраас төсөвт мөнгө суулгаад аваад байдаг ашиглалтанд ч ордоггүй ямар удаан юм бэ жаахан хурдтай ажиллах хэрагтэй ш дэ
женко ямар хамаатай дачин тамсагийн нефть дуусах гэж байгаа түүнийг дуусахыг хүлээж байгаа юм уу нүүрс ачаагүй эх орондоо хэвтэж байна нефть байхгүй болж байна монголын баялгийг хурдан зөөж гаргаж дуусгах хэнд АШИГТАЙ вэ
дахиад 14 ийм удаан дуусдаггүй ажил эхлүүлэх гэж байгаа. 200км замыг 8 жилд дуусгаж чаддаггүй хүмүүс бүтэхгүйээ бүгд өр тэгээд хүү төлөөл явна. улсаараа удахгүй дампуурна. Африкаас хөөгдсөн францууд орж ирэх нь аргагүй
орос нефть зөөж дууссан юм уу Орос коксын ган хайлуулдаг нүүрсийг зөөж дуусгаж байгаа юм уу хятадаа