1-р сарын 2-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэл хийжээ. Энэ үеэр "Хятад Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах логондоо "Шанхайн үзэл баримтлалыг дэлгэрүүлэх: ШХАБ ажиллаж байна" гэсэн уриаг оруулсан.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа: "Хятад Улс бол "Шанхайн үзэл баримтлал"-ын анхны санаачлагч, мөн сурталчлагч идэвхтэн юм. ШХАБ-ын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй дээшлүүлж, зохион байгуулалтын механизмыг төгөлдөржүүлэхийн тулд илүү прагматик арга хэмжээ авч, илүү санаачлагатай хандаж, "үйл ажиллагаа" гэдэгт чухал ач холбогдол өгсөөр ирсэн. 2025 онд Хятад улс ШХАБ-ын найрсаг, эв нэгдэлтэй, үр өгөөжтэй дээд хэмжээний уулзалт, 40 гаруй арга хэмжээг зохион байгуулах болно. Тодруулбал ШХАБ-ын гишүүн орнуудын улс төрийн намуудын чуулга уулзалт, Ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн форум, Иргэдийн найрамдлын форум, найрсаг хотын чуулга уулзалт, Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны экспо зэрэг томоохон арга хэмжээнүүдийг , түүнчлэн ШХАБ-ын Үндэсний кино наадам, Телевизийн наадам, Урлагийн наадам, Залуучуудын инноваци ба бизнес эрхлэгчдийн тэмцээн, Уран бичлэгийн тэмцээн, “ШХАБ-ын зун” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0