Үйлийн үргүй үнэн гэж байна, үнэнхүү харамсахаар худал гэж бас байна
Хүмүүс бид сав ертөнц хэмээж амьгүй бүхнийг, шим ертөнц хэмээж амьтай бүгдийг тоолж, нэрлэж, таньж, эхлэл үгүйд нь мөн эцэс үгүйд нь гайхан биширсээр иржээ. Сав болон шим ертөнцийн үүсэл, оршил, хувьслын түүх үнэнхүү баялаг ихийн зэрэгцээ бас нууц, чанадын ажээ. Хүмүүс бидэнд танигдах, хүртэгдэх бүхэн нь ч хязгааргүй их, мөн нууц, далд үлдэх нь ч хязгааргүй их юм. Ихээс ихийн дотор, дунд нь бид таньсаар, төөрөлдсөөр насыг элээн сураг алдрах барилдлага, тавилантай болой.
Сав, шим ертөнцийн хэмжээгүй, хязгааргүйтэй дүйцэхүйц өөр нэгэн ертөнцийг хүмүүс бид өөрсдөө үүсгэн, түүндээ хөл алдан живсэн нь бидний оюун санааны ертөнц юм. Энэ ертөнцийн учир, зохис ч гэсэн түүхийн явцад тулгуур, үндсээ гээн алдарчээ.
Бидний оюун санааны ертөнц наад зах нь сүүлийн 10 мянган жилийн туршид объектив бүхнээс ч гарвалтай, мөн субъектив бүхнээс ч гарвалтай ёстой л “түмэн шидийн зүйлсээр” халгим цалгим дүүрчээ. Тэр дунд үнэндээ байхгүй юм алга. Байхгүй, байлгах боломж ч үгүй зүйлсийг байгаа, байдаг мэтээр үзүүлж, түмэнд итгүүлж чадсан зүйлс ч мөн тоо томшгүй олон болчихжээ. Тэдний дунд шинжлэх ухааны ч шалтаг, түлхээс бүхий зүйлс, мөн шашны ч шалтаг, түлхээс бүхий зүйлс зөндөө байх болов. Нисдэг таваг, харь гаригийнхны хөлөг, харь гаригийнхантай холбоотой яриа, зураг хөрөг, домог, таавар, яг л болоод өнгөрсөн мэт дурсамж, мэдээ хаана л бол хаана яригддаг болжээ.
Шашин, бурхны холбогдолтой үлгэр, домог, уран сайхны бүтээл гэхэд л тоо томшгүй олон шүү дээ. Уран сайхны гүйцэтгэл, дүрслэл талаасаа бол биширмээр төгс төгөлдөр, сүрдмээр өрнүүн, дэврүүн, бахадмаар яруу тунгалаг, уярмаар эвлэг зөөлөн, өхөөрдмөөр уяхан туяхан, хайр хүрмээр урангоо бүтээлүүд ч олон буй...
Хэнд ч үнэмшигдэхээр, хэний ч нүд, сэтгэлийг олзлохоор өнгө болон дүрслэл, ерөөл, айлдвар, сургаал, номлол шашин бүхэнд л байдаг. Хүмүүсийн (одоо амьд сэрүүн байгаа 8 тэрбум хүний) оюун санааны ертөнцөд оршиж буй сайн муу, худал үнэн, ортой оргүй бүхнийг нэгтгээд үзэх, тоолох аваас хязгааргүй их гэсэн л хэмжээ хэлэгдэх байх. Гэхдээ энэ хэмжээгүй их зүйлсийн нөлөө, ач холбогдол чухамдаа ямар байна вэ? Оюун санааны ертөнц нь эзэндээ байнгад л үнэн мэдлэг, зөв мэдээлэл өгдөг, эзнээ үнэн мөнрүү хөтөлдөг, мухар сүсэг, сохор итгэлээс холдуулдаг, зөв амьдруулж,урт наслуулдаг байвал л сайнсан! Ардын аман зохиол, зүйр цэцэн үгс бараг л 100 хувь амьдралын үнэнийг өгүүлж, бодит байдлыг ухааруулж байдаг.
Монголчуудад нэгэн онцлог буй: Нүүдэлчин малчид, анчид болохынхоо хувьд өвөг дээдэс маань бүхий л түүхийнхээ туршид реалист, прагматист сэтгэлгээтэй, хүмүүнлэг, ачламтхай, зочломтхой, мөс чанар сайтай хүмүүс байжээ. Харь орны иргэд энэ зан чанарыг нь ямагт тэмдэглэн хэлж, магтаж, сайшааж ирсэн нь үнэн юм. XXI зуунд ч монголчууд бид ийм үнэлгээтэй хэвээрээ л байгаа болно. Монголын эртний хаадуудын тушаал, зарлиг ч үндсэн утгаараа реализм, прагматизмын илэрхийлэл болж байв. Жишээ нь Өгөдэй хааны “Гайт бөгөөс шадрыгаа ч шанталсугай!
Гавъяат бөгөөс шивэгчинг ч шагнасугай!
Энэ нь нэг нүүрт төрийн цааз учраас
Эзэн хаан ч мөнхүү зарлигт өртсүгэй!” хэмээсэн зарлиг байна. Мөн “Газар нутаг бол төрийн үндэс болох учир энд найр бүү тавь!”, “Миний Монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэсэн зарлигууд буй. “Эрхийг сурахаар бэрхийг сур!, Хайртай хүүдээ халтай бай!, Айл гэрийн амь нэг, саахалт айлын санаа нэг, Зовох цагт л нөхрийн чанар танигддаг, Орой орой унтвал нэгийг сонсох, өглөө эрт босвол нэгийг үзэх” гэх мэт үгс реализм, прагматизмын илрэл юм.
“Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг, Бага ярьж их сонс, Ах нь сургаж дүү нь сонсдог, Ахмадын үг алт, Ус уух заяа л дээд заяа, Ургаа мэдвээс хүн, усаа мэдвээс мал, Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэхчилэн мөн ч олон сайхан үг бий дээ...
Монгол хүний оюун санааны ертөнцөд нутаг ус, сүлд, далбаа, төрийн бэлгэдэлтэй холбоотой дүрс, зураг, дуу, хөгжим ч буй. Хүннүгийн үеэс дээдэлж ирсэн нар, сар, галын чандманласан дүрс, цаг цагийн төрийн бэлгэдэл болсон сүлд, дуулал, тамга тэмдэг гэж байгаа. Тэр бүхэн нь үлдэн, уламжлагдан хэрэглэгдсэн, гал усны аюулыг гэтлэхэд ч тусалсан, хэн бүхний мэдэх, таних зүйлс, утга гүнзгий бэлгэдлүүд, ээж аавын шүтээнүүд байв. Гэтэл Төвдийн ламын шашин Монголд дэлгэрснээр төвд хэлээр, утга санаа нь тодорхойгүй, лам нарыг л дагаж дууриасан, ид увдистай зүрхэн тарни, сахиус гэгдсэн үгс, уншлага ихэд дэлгэрчээ.
Ганцыг нь л иш татъя: Мэгзэм гэх таван мөр.
Одоогоос 600 орчим жилийн өмнө Төвдөд ном, эрдэмд ижилгүй сайн гэгддэг Рэндаваа нэртэй өвгөжөөр лам байжээ. Түүний шавь нь Зонхова. Зонхова энэ багшаараа олон жил ном, эрдэм заалгаж бас их нэрд гарчээ. Тэгээд Зонхова нэгэн удаа багшаа магтаж, талархсан үг бичиж багшдаа илгээжээ. Гэтэл багш нь ийм том магтаал надад биш, харин шавь чамд таарна гээд Зонховад нэрийг нь өөрчлөн хариу илгээжээ. Орчин цагийн ойлголтоор бол энэ нь сайшаалын үнэмлэхийн үг юм. Мэгзэмийн утга, учрыг мэддэг хүн миний асуусан арав гаруй хөгшдийн дунд нэг ч байсангүй. Төвд хэлээр уншдаг болохоор Мэгзэмийг “ер бусын их ид шидтэй тарни, шившлэг, сахиус” мэтээр л хөгшид ойлгодог юм байна. Харь хэлээр ном, уншлага сонсож залбирч, сүсэглэж ирсний ач, гавъяа, өгөөж гэж байх уу? Давтан тайлбарлая. Анхлан лам Зонхова (1357-1419) өөрийн багш Рэндавааг магтсан таван мөрийг бичиж багшдаа илгээжээ. Багш нь уншиж үзээд энэ магтаал надад зохисгүй, харин шавь чамд таарна хэмээж засварлаад буцаасан гэгддэг. Утгачлан орчуулах аваас
Нэг. Зонховын бичиг:
Хариу бодоогүй энэрлийн их эзэн Жанрайсэг,
Хиргүйг айлдагч гэгээн Манзушири болон
Цастын мэргэдийн оргил Рэндаваа
Шону-Лодойн өлмийд сөгдөе!
Тонилохуйн заяат зөгий намайг тэтгэн соёрхоно уу!
Хоёр. Рэндаваа ламтны хариу бичиг:
Хариу бодоогүй энэрлийн их эзэн Жанрайсэг,
Хиргүйг айлдагч гэгээн Манзушири болон
Цастын мэргэдийн оргил Зонхова Лувсандагвын
Өлмий дор соёрхол тавъя! хэмээн засварлажээ.
Гэтэл багш ба шавийн хооронд солилцсон энэхүү магтаал, хүндэтгэлийн үгсийг өнөөдөр манай лам нар “Богд Зонховын залбирал, зүрхэн тарни болсон дөрвөн шад Мэгзэмд бурхад бүхний айлдал, онол эрдэм, увдис чадал, адистэд бүгд шингэсэн тул урин уншваас цөвүүн цагийн амьтан бүхэнд ихэд тустай” хэмээн сурталчилсаар иржээ. Багш, шавийн хооронд солилцсон энэ дөрөв, таван мөр, үгсэд яахлаараа “Бурхад бүхний айлдал, онол эрдэм, увдис чадал, адистэд бүгд шингэчихдэг” байна аа? Төвд хэлээр, хөг айзамтайгаар уянгалуулан уншиж буйд дулдуйдан сүсэгтэн олныг хуурч болохгүй биз дээ? Төвд хэлээр (харь, үл ойлгогдох хэлээр) унших, номлохын цаана мухар сүсэг, сохор итгэлийг шингээж, байхгүйг байлгаж чадаж байжээ, бүр хэдэн зуун жилд шүү! Цээжлүүлж, уншуулж, хэдэн зуу дахин давтуулж, гүн гүнзгий сүсэглүүлж ирсэн жирийн л хэдэн мөр үгс! “Алив бүхэн үнэн, мөнөөрөө л байх нь сайхан” гэдэг монгол ёсонд нийцэж байна уу?
МЭГЗЭМ:
Мигмэд зэвий дэрчин Жанрайсэг
Дэмид чэнбий ванбуу Жанбий-Ян
Дүдбүн маалүй жомзад Санвий даг
Ганжан хайвийн зүгжан Зонхава
Лувсандагвий шавлаа солваан дэв
–Ийнхүү уянгалуулан уншсаар л монголчууд бид доройтсон, цөөрсөн, ядуурсан, хоцрогдсон, мөхлийн ирмэгт хүрсэн... Цаашид харин яах бол? Амаараа хэлж байгаа, сэтгэл оюундаа тээж яваа бүхэн маань үнэн, ойлгомжтой, сургамжтай, өгөөжтэй л байгаасай билээ! Бурханы шашин, буддизм гэх нэрийн дор Монголд дэлгэрсэн Төвдийн ламын шашин бол Буддагийн онол, сургаалын үнэнхүү ихэд гажсан, бохирдсон нэгэн хувилбар юм. Онол, сургаал нь ч ихэд өөрчлөгдсөн, түүнийг дэлгэрүүлдэг арга, технологи нь ч худал, хуурмагаар дүүрсэн, эцэс сүүлдээ бизнес, луйврын нэгэн хэлбэр болсон нь ч үнэн болно.
Далд зорилготойгоор, бохир аргаар, хүчлэн, шатлан дэлгэрүүлсэн болохоор дорхноо л монголчуудын оюун санааг эзэмдэж, мухар сүсэгт бүрэн автуулжээ. ХХ зууны эх гэхэд Монгол орон 10 мянган хүнд оногдох лам нарын тоогоор Төвдөөс 4 дахин их болчихсон байв.
Хоёр сая гаруй хүн амтай Төвдөд 80 мянган лам байхад 640 орчим мянган хүн амтай Монголд 120-иод мянган лам тоологдож байлаа. Монголчууд дууриах, хуулах, доргих, хөөрцөглөх, хууртах талаараа гоц, гаргууд, гэнэхэн ард түмэн болчихоод байгаа юм. Одоо энэ шинжээ гээх, хаях хэрэгтэй. Аливаа зүйлийг зөв мэдлэг, үнэн мэдээллийн үндсэн дээр сайтар нягтлан боддог, манайд хэр тохирохыг шалгаж тогтоодог, юмс үзэгдлийн өнгөрсөн, одоо, ирээдүйг холбон тодруулах чадвартай, ам ажил нь зөрдөггүй, эх орон ард түмнээ өөд нь татах сэтгэлтэй улстөрчид л хэрэгтэй байна даа! Монголд маань баялаг бүтээгч, үйлдвэрэгч, шинжлэх ухааны мэдлэг шингээсэн техник, технологи л юуны өмнө чухал байна. Хүн амын олонхи нь лам, тамирчин, жүжигчин, дуучин, хөгжимчин, уяачид, нум сум харваачид болчих аваас Монгол маань тусгаар тогтнолоо ч алдана шүү дээ!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл141
Зөв сайхан хэлжээ Манай лам нар Бурханы сургаалыг Буртаглаж байна аа
Үнэн шүү, төвд шашнаас салсан цагт Монгол улс хөгжинө
бум бумаар тоо гүйцээж монголоор уншихгүй юу дөө, чж гуай. орчуулга хэлж өгөх хүг байган бол бясалгалыг нь заалгаад. ганц цаг хөтлүүлээд.
бум бумаар тоо гүйцээж монголоор уншихгүй юу дөө, чж гуай. орчуулга хэлж өгөх хүн байган бол бясалгалыг нь заалгаад. ганц цаг хөтлүүлээд. яг хөтөлбөрөөр явбал гарцаагүй ойлголт хөдлөнө
цантын цагаан ууланд цасны хяруу цайраад байнаа
сүм хийдийн цохидог цан байдаг даа, түүгээр дарх урлалын гагнаас хийхэд зүгээр байдгийм 😂😂😂
Чингис хаан гэсэн дарангуйлагч байсан. Дарангуйлагч чингисийн удам мөхөж дууссан. Монголын Чингис хаан хэмээх солиорол дуусах цаг ирсэн. Ахин хэлэхэд далай тэнгисийн ойрхон байгаа улсад наад ард түмэн чинь солиорч болно. Гэвч эх газрын гүнд байгаа монгол бол ардчилал огт хамаагүй. Чингис хаан шиг дарангуйлагч Монголд хэрэгтэй байдаг. Эх газар дээр энд тэндгүй ардчилал гэж ярих боломжгүйн дээр дарангуйлагч төрөхөөр тогтвортой болдог. Монголын түүхээ хар Чингис хаан шиг том дарангуйлагч гарч ирэхээс наана Монгол жижигхэн хавчигдмал хөгжихгүй улс хэвээрээ байна.
ЭМЭЭ УУГААЧЭЭ,,,,,дебыль ээ,,,,солиороод,,,, “””таг хөндлөн””,,,балай юм хуцаад л,,,,3 хоног энэ балай юмаа,,,,сайт болгон дээр копидлоо,,,эргүү новш вэ чи,,,,
чингэс хаан бүх монгоёуудыг гадаадт уэрэг болгон цэргийн хүнс зэр зэвсэгтэй нь отрын гэр шиг юманд гүүлгэг газрын тагт хүн хүрэхгүй чек польш кавказд төвд тангад хятад киргиз узбек перст орсод раяж хэнч эргэж ирээгүй чингэс өөрөө ууланд төөрч ухаан санаа орон гаран болсон хятад руу орсон удалгүй төвдүүд орж ирж манзшир бурхан номоор төөрөгдүүлсэн дарааа нь манэууд монгол мунхруулаад эзэлж авч 400 жил боолчилсон орос бол боолчлогдоогүй байнга дайтаж байсан туркийн парлалд байгаа курдууд 30сая одоо хүртэл тусгаар тогтноогүй буддын мэдэхгүй ойлглхгүй шашин монгол хүнтйг цусгүй алж байна
хэрэйд аймаг шиг несторианаар явж байгаад буддизмдаад, буцаад несторианаар. хэд ч дахисан болно шдээ. ламаизмдаад. буцаад нестордоод.
Чулуунжав абугай,,,,түмэн үнэнийг тэрлэн бичжээ,,,гэвч,,,,бодох юм их бий шүү,,,,монгол туургатан буриад тува халимагын ард түмэн мөн өвөр монголчууд харьд бүрэн уусчихгүйн тулд энэ шашинаа шүтэж энэ шашинаараа монгол гал голомтодоо төвлөрөх ёстой юмаа,,,шашины тэргүүнүүд нь энэ шашинаа гэгээрүүлж гэрэлтүүлмээр юмдаа,,,,сүсэглэх бишрэхийн буруу ч гэж юу байхав,,,гэхдээ л,,,,,мөн ч харанхуй байгаамдаа,,,,,
За даа,,,,тэгээд ч,,,,нацагдорж шиг уравсан хулгайч лам нар,,,юмжирдулам шиг солиосон балай бөөнцөрүүд,,,, бүүррр,,, оросын фашизмыг шүтэн биширдэг,,,, таг харанхуй дебылиүдэд,,,хичнээн хичээж бурханы ном дуулгаад нэмэргүйдээ,,,ойлгохгүй,,,мухар сүсгээр нь дамжуулан жолоодож,,,, хүн төрөхрүү нь чиглүүлэн чирэхээс өөр арга ч үгүй юм биздээ,,,,
Шашины хэт даврагчид гэдэг зөвхөн мусульман шашинд ч байдаггүй юм байнлээшдээ,,,,манай шарынханд ч байдаг юм байнаа,,,том том жип унаж,,,том том ярьж,,,том том оршуулгын газар байгуулж,,,том том унгас алдах нь бас л хэт даварсаны шинж,,,хэхэн жилийн өмнөдөө,,,нэг лам,,,,хүнээс далд нуугдан “”бясалгаж бяслгаж””””,,,,сүр дуулиантай шоу зохион гарч ирээд л,,,,хавьтсан ойртсоноо загнаж зандчиж,,алгадаж өшиглөөд л,,,бүүррр,,,,сэтгэгцийн эмгэгтэй нөхөр болсон байдаг шүү,,,одоо бүр,,,өөртөө хувилгаан цол өгчихсөн сууж байдаг байгаа,,,хүн байгаад буг болж хувирсан юмуу,,,яасан юм,,,мэдэхгүйээ,,,мэдэхгүй,,,хэн ч гэлээ,,,ямар дамдин рэнбүүчи ч билээ,,
Заа яадаг,,,ямар ч гэл байсан,,,чулуунжав абугай тэнгрийн орноо дэвшихэд,,,(би муу ёрлож,,,эрхэм абугайд буруу санаагүй юм шүү,,,хорвоогын жам юмдаа),,,болсон болоогүй нэг шарын лам ирж ном уншин хонх дуугаргаж,,,үлдэж хоцрох үр хүүхдийнх нь сэтгэлийг засах л байхдаа,,,”””,шинжлэх ухааны акдемийн философийн хүрээлэн”””” гэж одоо байгаа бол,,,нэг доктор профессор залагдаад “””матер мөнх ухамсар анхдагч хоёрдогч,,, эгерги бий болохгүй”””гэсэн юм ярьж өгөхгүй нь л тодорхой,,,
136 🔎 харахгүй байгаа бол улам тэнэгий нь ихэсгэ 📶. 101 дээл загвар өмсөгч банди моделиуд 101 термодинамик хуулиар энерги хаашаа ч алга болохгүй тэнээд хөөрөөд байвал газардуулга 🪂
Коммунист про чулуунжав
Төвөдийн шашины боол бас коммунист яриастай айн.
Аливаа шашны лам хуврагууд буянд шамдаж эхнэр авах, эд хөрөнгөний төлөө явахыг тэвчдэг байтал Монголд өөр. Томоохон хөрөнгөтөн лам нар бий боллоо, Бурхан ч лам Пүрэвбат агсан л гэхэд харийн эмэгтэйтэй гэр бүл болж УБ ын иргэддээ асар үнэтэй оршуулга үхлийн бизнес хийн хөрөнгө хурааж байв.
Үнэн,,,,
20 зууны эхээр Хутагтуудын гавьяагаар тусгаар тогтнож, хутагдууд лам нар ардын хувьсгалыг хийжээ
Хуцна биз хаха
Хуцна биз хаха
Хуцна биз хаха
... эр эмгүй лам - бөх - зодоончид гээч , тийм ээ , дэ , до да , хө гэсэн гэншээчид ....
…, бөхчүүд гэхгүй яагаад сур харваачид гэсэн бээ
клизм тавиулах.
Мээг мэд зэв үй дэр чийн Жан араа исэг Дэм ид чийн би ван буу Жан би-Ян Дүд бөөн мал үй жоом зад Сан үий даг Ган жан хайв үйн зүг жан Зоон хава Лувсан даг үй шав лаа сол ваан дэв
зоопарк удаан байна гэнээ. анашийн хүзүүг тайраад монтаж хийж богиносгоод музей ордонд байна.
odoo lam nar bol barag l xun surfuulj mongo oldog deeremchid
буг.а урамдахад сайхан мод түшиж сонсох. lucifer-ын магт дууг чидун олив мод түшиж сонсох.
цус багадалтад хүн гөрөөсний цөсөөр хэлэн дээрээ ум ॐ үсэг бичих
odoo lam nar bol barag l xun surfuulj mongo oldog deeremchid
odoo lam nar bol barag l xun surfuulj mongo oldog deeremchid
Энэ нөхөр харин зөв бичиж. Орос украины талаар бол хэцүү л сонсогдож байсан. Наад шашнаар аа дагнаа, хөгшөөн
богдоо гэхээр эргүүлээд өргөсөн гэдэг чинь л шүү дээ. бор гэртээ поугд хар гэртээ хаана. хүсэл сэтгэлдээ удирдуулж чирэгдэж явах биш өөрийн сэтгэлд эзэн суух захирах
Ёстой нэг голоор нь хэллээ даанч мухар сүсэг хүлэгдсэн Тэд хэзээч оылгохггүйээ
Ёстой нэг голоор нь хэллээ даанч мухар сүсэг хүлэгдсэн Тэд хэзээч оылгохггүйээ
Ёстой нэг голоор нь хэллээ даанч мухар сүсэг хүлэгдсэн Тэд хэзээч оылгохггүйээ
Баяр хүргэе. Монголчуудад бодит үнэнийг оновчтой хэлж өглөө.
Төвд нь мөхчихөөд байхад манайх одоо болтол төвдийн шашин ба соёлын колони байсаар
ай ёо юу доктор зохиолд монгол бичгээр мэдэр йоги гэж уншаад байдгийн матар зөгийг, сар шар махчин мэхчин мажисиан. зөгий хатгаад гэдсээ цувуулж үхэх.
Шашин бол хар тамхи юм ! Христийн шашин бол марихуан ! Лалын шашин бол кокайн ! буддын шашин гёрион юм ! Бусад шашин урсгалууд ч гэсэн янз бүрийн нэртэй мансууруулах бодиснууд юм ! Ганданд очоод хар ! мансуураад үглээд сууж байгаа шар дээлтэй олон хүнийг хар !
Хэл мэддэг нь үг нэг бүрийг нь орчуулаад бичээд тавьчихвал өөрсдөө ерөнхий утгы нь гадарлаад нэгийг бодож хоёрыг тунгаана байхдаа... Хөх толботны түүхээ ухвал зөв байхаа ...
o pi um наркоз жоохон хэрэгтэй. тунг нь тааруулах. гэж байхгүй хэтрээд чяцаг савираад эргүүтээд
Ажил хийж болохгүй гэж сургадаг ганц шашин.Өөхөндөө баригдсан үнэтэй жийптэй лам нар нь авгай авч,худлаа ярин нүгэл бүгдийг үйлддэг.Ийм лам нар ямар ч шашинд байхгүй.
Оросын үнэн алдартны шашины санваартнууд бас л манай лам нар шиг,,,шуналын бузар шингэсэн луйварчид байдаг юм билээ,,,нээрээ л орос монгол хоёр ах дүү нар гэж үнэн байхаа,,,
Хэл мэддэг нь үг нэг бүрийг нь орчуулаад бичээд тавьчихвал өөрсдөө ерөнхий утгы нь гадарлаад нэгийг бодож хоёрыг тунгаана байхдаа... Хөх толботны түүхээ ухвал зөв байхаа ...
…дүрс үгүй, сэрэхүй үгүй, хураан мэдэхүй үгүй, хураан үйлдэхүй үгүй, тийн мэдэхүй үгүй, нүд үгүй, чих үгүй, хамар үгүй хэл үгүй бие үгүй…
… цорваа мэд, дүший мэд, дүжэднам мэд, намбар ший ваа мэд, миг мэд, наваа мэд, наа мэд, жий мэд, лүй мэд, ид мэд, сүг мэд, да мэд, ди мэд, ро мэд, рэгжаа мэд…
Um mededguin l munhag bhda huurhii, buh zuiliig shuud gantshan utgaar n oilgono gedeg asar hara huin shinj shu. Huurhiiduu ene hun, uruvdmuur ch um da
мөнх ааг. хийрхэх, хийрхээд зогсохгүй байх болихгүй байх, буруу атгагаа тавихгүй байх
👁👀🥽🌪. зоддох. цан хүүрэг хаг нь унатал зоддох. 🃏 вандуй тест pea test
ЗӨВ БӨГӨӨД ҮНЭН БАЙНА.
Энэ шашны талаар мэдлэггүй мөртлөө мэддэг юм шиг бичих юм. Мэгзэмийн гол утга санаа бол энэрэнгүй сэтгэл, мэдлэг ухаан, тууштай тэвчээртэй зан чанарыг сүсэгтэнд төлөвшүүлэх зорилготой. Шинжлэх ухааны зорилго үнэн бодитой мэдлэгийг бий болгох ёстойг энэ судлаач мэддэггүй бололтой. Буддын шашныг судлаж байж ядахдаа эх сурвалжийн хэл мэдэхгүй судлаач юм.
шарын урсгал ярьж байгаа билүү. шүлэг. янз бүрийн. мэдэхгүйг мэдэж барнаа тэвчээрийг тэвчиж барнаа тэгээд бас дон идээр гүйцээж дуусгах
хэнд ч хэрэггүй мэрэгч төлөгч лам хувраг хувилгаан гэсэн зальтнуудад мөнгөө өгсөөр байгаад хүний үхэх төрөх амьдрах өвчин эмгэг дээр ажилласан хар хэрээ шиг юмнууд феодалын үеийн монгол хуьагт хувилгаа хушууд хёд хатан орчин үеийн нударган олигарх капиталист оффшорчин англи хэлээр ярьдаг гадаадад зугтан эх орноо худалдагсад сөнөтүгэй сошиол демократ биш социализм мандтугай
⬆️ базис надстройка 😐
Чулуунжав үндэслэлтэй чухал санааг дэвшүүлжээ..монголчууд хоног хоногоор байдал төлөв хэцүү байгааг ухаарах биз ээ.Одоо монголын ТӨР өмнө нь ороод манлайлаад явбал зөвдөх юм.даанч энэ төр сэрдэггүй ээ..алсдаа эрхбиш өндийнө байх...ирээдүй цаг үе нь биднийг СЭР..сэрэхгүй бол сөнөнө гэдгийг хатуу сануулсаар байна...Чулуунжавтаа баяр хүргэе ээ
IQ 🧮. сүргийн манлай ямаа. хонийг сургахад ямааг сааааййййн зод гээз дэ. ямаа идүүл. яргүй идсэн ямаа идсэн🚶🏻♂️
Дэмбэрэл порпесор,,,,эмээ уу,,,та нар бөөрөнхийлсөөр,,,бүгд бөөрөнхий боллоо,,,эрхэм ахайтан,,,,шууд ,,,тэгсүгэй ингэсүгэй гэж хэлж чадах,,,заах ухаан байна уу,,,,
101. жоомны үүр рүү хашгирах үг. кимүра аяко-н шүлэг. миний буруу чиний зөв, гарцаагүй чиний зөв!… гэж ирээд л. тод хэлэхгүй вайцгаагаад вайна гэнээ.
Бүтэн тогтож уншив Судлаач , Профессор Д. Чулуунжав таньд талархаж байна Монголчууд минь Харь Төвдийн Жанага Лам нарыг их ч ...олшрууллаа их ч хөлжүүллээ Одоо зогсоох хэрэгтэй Энэ муу Шар хувалзнууд Эрдэм чадал Түй...ч байхгүй том том хэргэм өөртөө олгож зальллаж хуурч Буйг яг одоо ойлгох хэрэгтэй Бид Өөрсдийн шашинтай улс Бүр шашныг Эс тоож байвал Монгол хүн та Эцэг , Эх Уул Ус лус савдагаа ...л чин сэтгэлээсээ шүтэж дээдлэж яв !
байгал лус наж 🐍 шүтэн могойн чуулган яг ярьж байв даа түрүүнээс хойш. зөн хайцгаагаад л
Бүтэн тогтож уншив Судлаач , Профессор Д. Чулуунжав таньд талархаж байна Монголчууд минь Харь Төвдийн Жанага Лам нарыг их ч ...олшрууллаа их ч хөлжүүллээ Одоо зогсоох хэрэгтэй Энэ муу Шар хувалзнууд Эрдэм чадал Түй...ч байхгүй том том хэргэм өөртөө олгож зальллаж хуурч Буйг яг одоо ойлгох хэрэгтэй Бид Өөрсдийн шашинтай улс Бүр шашныг Эс тоож байвал Монгол хүн та Эцэг , Эх Уул Ус лус савдагаа ...л чин сэтгэлээсээ шүтэж дээдлэж яв !
Бүтэн тогтож уншив Судлаач , Профессор Д. Чулуунжав таньд талархаж байна Монголчууд минь Харь Төвдийн Жанага Лам нарыг их ч ...олшрууллаа их ч хөлжүүллээ Одоо зогсоох хэрэгтэй Энэ муу Шар хувалзнууд Эрдэм чадал Түй...ч байхгүй том том хэргэм өөртөө олгож зальллаж хуурч Буйг яг одоо ойлгох хэрэгтэй Бид Өөрсдийн шашинтай улс Бүр шашныг Эс тоож байвал Монгол хүн та Эцэг , Эх Уул Ус лус савдагаа ...л чин сэтгэлээсээ шүтэж дээдлэж яв !
богд зонховтой барьцалдаад юу олж долоохов чамайг цөөхөн хүн таньдаг бол богд зонховийг шүтэж мөргөж байгаа нь хэчнээн бэ
Худ бчих
Өвөө худ бчжэ хөөрхий
Мэгзэм мэддэгү бж яаж шүүмжилж бна а.3 бурханаа ч мдэхгү нэгиГ нь гээж.зонхов богдын багшийн нэрийг буруу бчсэн ч бх шг.кк
Шашинд буру байхгүй. Маанаг арчаагүй залхуу хүмүүс шашныг өөртөө тохируулж л өөрчилнө. Манайх өөртөө тохируулсан, байгаа царай нь энэ. Хаана тэнэгүүдийн орон байна, тэнд бүх юмны учир утга алдагдана.
эндээс харахад та ч ядуухан судлаач байнадаа, коммунист, бурхангүй үзлээ суртачилах гэж байна уу. өдий олон жил судалгаа хийхдээ мэгзэмийн зөвхөн түүхийг яриад учры нь ч олж чадаагүй шивдээ, энгийн маниас дор байх гэждээ. Ийм судлаач нартай бол ч хол явахгүй ээ.
дэмий 6 мөр бичихээр. 9н мөрт, 5, 4-н мөртийн мэгзэмийн тайлбараас биччихгүй. мэд мэд мэд гээ л. бурхан байхгүй ээ, эх болсон 6 only гэж ирээд
Яг үнэн. Япон, Солонгос,Тайланд гээд бусад нь бүгд нэг янз байхад Монгол Төвд, Недал, Бутан дөрөвийх ер бусын мунхаг хэлбэрийн шашин байдаг
аргагүй шд сахиус нь 1000 жил болж байгаа. кашпировскийн установк гэдэг шиг тохиргоо нь яг нэг хэвэндээ.
Солиотой хүний өдрийн тэмдэглэл шиг байдаг
Мэдэрч байж итгэ
Тархи угаалтад хүргэдэг.
МОНГОЛ ШАШИН БОЛ ТЭНГЭР ШҮТЭХ ШАШИН . ҮНДСЭН ХУУЛЬ ШАШИН ЯЛГАВАРЛАХГҮЙ ГЭЖ БИЙ
МОНГОЛ ШАШИН БОЛ ТЭНГЭР ШҮТЭХ ШАШИН . ҮНДСЭН ХУУЛЬ ШАШИН ЯЛГАВАРЛАХГҮЙ ГЭЖ БИЙ
Шашны номыг монголоор унших хэрэгтэй. Түвдээр юу гэж байгаа нь мэдэгдэхгүй юм бувтнаад байхаар одоогийн залуучууд юу ч ойлгохгүй байна. Эцэг өвгөдөөс шүтэж ирсэн юм болохоор эрхбиш шууд үгүйсгэж чадахгүй л байна. Орчин үед хүмүүс маш их мэдээлэлтэй амьдралд хандах хандлага нь ч өөр болсон. Хийсвэр үлгэр домог , хойд нас, хувь заяаны тухай харь хэлээр ярьж итгэл бишрэл төрүүлнээ гэвэл явцгүй дээ ер нь.
Минии бодоход шарын шашины амьдралын сургаалиуд нь үнэнииг хэлсэн байдаг гэж боддог Харин тэр уншлага , зурхай , засал гэх мэтииг нь үнэмшихэд учир дутагдалтай юм шиг санагддаг Харин монголчуудын өөрсдиин амьдралаас урган гарсан зүйр цэцэн үг сургаалиуд бол үнэхээр ончтой үнэн үгнүүд байдаг шүү
Төр шашин 2 тусдаа байх ёстой.Шашин төрийг удирдсанаар төр мөхдөг жамтай.
ми шав нар ми шашиныг. оршоолго. шүнш шүншиг. лам эрэмбэ зам мөр
бум бумаар тоо гүйцээж монголоор уншихгүй юу дөө, чж гуай. орчуулга хэлж өгөх хүн байган бол бясалгалыг нь заалгаад. ганц цаг хөтлүүлээд. яг хөтөлбөрөөр явбал гарцаагүй ойлголт хөдлөнө
zuv zuil bichjee
zuv zuil bichjee
Хүмүүс ээ, хүүхэддээ төвд нэр өгөхөө больцгооё
Тун ч үнэнийг бичжээ. Даанч ухаарч уншдаг нь хэд байгаа бол
яг түбэд хүн түбэд лам жанрайсэг манзуширыг бөөллөө тэр жанрайсэг тэр манзушир гээд байдаг. бурхадын нэгэн шид чадалд орох уу орно. гэхдээ тэгсэн гээд манзушир жанрайсэгийн эрдэм төгс гэхэд дутагдалтай ядмаг. бүрэн төгс мэт сагсуураад толгой эргүүлээд. зам мөр яагаа ч үгүй. тэгээд ч өөрсдөө чадахгүй. сахиус. оnly бурхан сахиус.
Энэ бичсэн нөхөр Буддын гүн ухааныг ухаарч ойлготолоо хол биз. Шашин гэдэг утгаар нь буруутгах гэж оролдох хэрэггүй байхаа. Буддын шашин бол дэлхийн бусад шашинаас гүн ухааны шашин гэдгээрээ аугаа шашин шүү. Аливаа тарнийг хэдий чинээ олон хүн олон түмэн дахин уншиж байна тэр агуулгаараа улам хүч, энерги хуримтлуулж байдаг юм. Тэгээд ч Монролчууд төрөлхийн билиг ухаан төгс хүмүүс болохоор өөрсдийн шүтдэг шашиндаа зан үйлс, ахуй амьдрал, үндэсний уламжлал, цээрлэх ёс гээд хамаг нандин бүхнээ шингээж өөрсдийн ахуй амьдралдаа шашинаа шингээж чадсан аугаа мэргэн , ухаантай ард түмэн шүү. Төвдүүд шиг мухар сүмэгтэй ард түмэн биш!
Ёстой чиг ёг хийтэл авлаадаа. Одоо бүүр судалгаа сурталчилгааны газрууд нь монголчуудын 98% буддын шашин шүтдэг гээд авч байна лээ шүү.
яг таг гэвэл куран аллах шүтлэгтэй. мөн чанар нь. дагагч гэгдэгсэд биш шүү. тэр шашины байгуулага нтр. тэгээд харахаар бусад ш тэр номоо мэдэж дагаж байгаа нь хаана байган гэхээр эргүүлээд харахаар бидний өөрсдийн муу байгаа адилхан. ялзарсан муудсан гуйвсан дамжаа курсийхэн хэрэггүй ээ. өөрсдөө эхнээс нь ‘гурван’ номоо аваад унших. уншихгүй байх тусам сүлжээчдэд заавал чадуулах.
ирэдүйд цэмбийсэн том сүмэд ганц лам байхад болно. хоолоо хүргэлтээр. цэвэрлэгээ тоос шороо засвар үйлчилгээ захиалгаар авчихна. манаагаа камер дохиолол.
Сайн л судалсан байх даа ккк Зонховогийн эцэг эх Монгол гаралтай юм гэсэн.Бурхан багшийн сургаалыг 13 зуунд бодитойгоор сайжируулсан хүн л гэж ойлгосон доо.Тус нэмэр болдгүй ч гэсэн хараал ерөөл хийж,хүн хэл амаар доромжилж,бүх юмыг харлуулж юм бичиж суудаг хүмүүсээс ядаж МЭГЗЭМ уншиж суувал дээр биз дээ.
Уншлаа уншлаа . Энийг шашны эрхийг баригч , олон арван жил буддын сургаалыг судлан мэргэжсэн буддистуудад үзэл бодлоо таниулан ярилцвал зүгээр биш үү . Таны бодол санлыг буруутгахгүй
Мэдлэгтэй, монгол, лам болсон залуус эхнэр авч үр удамаа үлдээх нь харин ч зөв гэж бодож явдаг шүү би, Монголын минь үрс маш олон болтугай,
Чулуунжав гуайг нас барахад нь толгой дээр нь ямар ном уншуулах бол?
том лам бие доройтож өтөл насандаа суврагт мөргөөд л мөргөөд л бүр чойжин тахилчтай цуг явж мөргөөд л. удалгүй гэнэт нас бараад. хэнч чандарлаж өгөөгүй. үнэн найдлагагүй ээ. муми хийнэ ч гэлүү занданшуулна ч гэлүү. өвдөж зовж байсан учир ариун цэвэрт таарахгүй байхгүй юу даа. одоо бүгдээрээ хог болно. хэнч тоож оршуулж өгөхгүй.
Чулуунжав тандаа баярлаа. би бол таний л үерийн хүн. СОЦ нийгмийн үед багач гэсэн шүтлэг байж. ТЭР нь их бишээ. Одоо бол дэндүү ДУХАР сүсэглэнэ. ЭНЭ гадна улсын Бодлого байхаа.Бид мөхмөөгүй бана шүү.
🫒 чидүн тосоор клизм тавьж үерлүүлээд өдөр тутмын талх аа. мгл хошин урлагийн нэг тоглолт байдаг даа хүүхдүүд нь хичээхгүй байтал гэрлээ багш нь тас няс л гээд цавчиж гарсан чинь шууд өөрсдөө ухаажаад шууд хичээлээ хийгээд ухамрсарлаад хурдан шалавлаад явчихдаг. заавал ширүүлүүлэх гээд нурж унаа л дампуураад доройтоод. угаасаа доройтож байгаа болхоор нэг мөр орчуулахгүй байх шиг байна.
хар хадны энгэрт халиу явдал цэцэг байна хө 🌸🪨 харанхуй шөнөөр босгосон ээжийнхээ ачийг яалаа да.
Чулуунжав гуай Танд баярлалаа. Үнэхээр Монголчууд бид, мухар сүсэгт итгэчихсэн, үнэнхүү бүдүүлэг, балиар, маш тэнэг байна. Гадаад, дотоодод өчнөөн дээд сургууль төгсөж өндөр боловсрол эзэмшсэн, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа маш олон хүн мухар сүсэгт автан мунхаглаж байгааг харахаар ой гутах юм.
угаасаа хойдох хийж чадах нэг ч лам байхгүй. protector балиарыг хамгаалахаа болилоо гэвэл болилоо шд.
Байлгүй яахав
ЛАМ НЭРТЭЙ ЗАЛИЛАНГУУД ИХ БОЛСОН ЛАМ НАРИЙН 99 ХУВЬ ЯМАРЧ НОМ ЭРДЭМГҮЙ ХУДЛАА ЧАЛЧИГЧ НАР БАЙДАГ.СУМ БОЛГОНД НЭГ ХИЙД МАЯГИЙН БАЙШИН ХАНДИВААР БОССОН БАС БААХАН ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЛАМ ОЛШИРСОН
ЛАМ НЭРТЭЙ ЗАЛИЛАНГУУД ИХ БОЛСОН ЛАМ НАРИЙН 99 ХУВЬ ЯМАРЧ НОМ ЭРДЭМГҮЙ ХУДЛАА ЧАЛЧИГЧ НАР БАЙДАГ.СУМ БОЛГОНД НЭГ ХИЙД МАЯГИЙН БАЙШИН ХАНДИВААР БОССОН БАС БААХАН ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЛАМ ОЛШИРСОН
БАРУУН ТИЙШЭЭ БАС ГАЙГҮЙ ТӨВ АЙМГИЙН ХЭДЭН ЗОЛБИН ЛАМ НАР БАЙНА ШҮҮ
Бурханыг шүтээнээс таны миний бидний хүсээд байдаг сэтгэл зөв санаа зөв амар амгалан тайван байх аливаа амьтанд хорлолгүй байх эх дэлхийгээ хайрлах гээд хүссэн бүхнийг тань сургаад байгааг мэдэх үү за тэгвэл эх орноо ард түмнээ гэсэн сэтгэлтэй улс төрчдийг бий болгохыг хүсээд байгаа бол тэднээс шуналгүй эх орон ард түмэндээ сэтгэл зүрхээ зориулж чадах хүн байхыг хүснэ л гэх байх дараа ккк
Бурханыг шүтээнээс таны миний бидний хүсээд байдаг сэтгэл зөв санаа зөв амар амгалан тайван байх аливаа амьтанд хорлолгүй байх эх дэлхийгээ хайрлах гээд хүссэн бүхнийг тань сургаад байгааг мэдэх үү за тэгвэл эх орноо ард түмнээ гэсэн сэтгэлтэй улс төрчдийг бий болгохыг хүсээд байгаа бол тэднээс шуналгүй эх орон ард түмэндээ сэтгэл зүрхээ зориулж чадах хүн байхыг хүснэ л гэх байх дараа ккк
Ухааны цараа багатай байж мэдэхгүй гээ мэддэг хүний дүрээр бүү ярь бич судлаад үз гэж хэлмээр нөхөр байна даа хийх юм нь их бага хүн бололтой
Бурханыг шүтээнээс таны миний бидний хүсээд байдаг сэтгэл зөв санаа зөв амар амгалан тайван байх аливаа амьтанд хорлолгүй байх эх дэлхийгээ хайрлах гээд хүссэн бүхнийг тань сургаад байгааг мэдэх үү за тэгвэл эх орноо ард түмнээ гэсэн сэтгэлтэй улс төрчдийг бий болгохыг хүсээд байгаа бол тэднээс шуналгүй эх орон ард түмэндээ сэтгэл зүрхээ зориулж чадах хүн байхыг хүснэ л гэх байх дараа ккк
Одоо өвөг дээдсээ тэнэг гэхнүү Тэр олон шашин дотроос манай Монголчууд Бурханы шашныг итгэж хүлээж авсан байдаг юм Сургаал номд буруу худлаа юм гэгч байхгүй шүү ийм учраас ийм тогтвортой оршоод байгаа юмаа Шашин бол хүний оюун санааны Инженер гэдэг үнэн Шашингүй хүн бол араатнаас дор хүн бна Монголчууд Мөнх тэнгэрийг шүтдэг Энэ бол бас л зөв Шашин бол хүний г сайн зөв амьдруулахын төлөө л сургаал ном юм шашин номын шүтлэг итгэл үнэмшлээр бид онгон дагшин байгальтайгаа үлдсэнХорхой гишгэх нүгэл уул ус ургамал мод бүгд эзэнтэй савдагтай гэж үздэг ард түмэн шүү дэ Үнэн биздэ Юу нь буруу бна Энэ хорвоогийн бүх зүйл түр зуурын мөнх юм гэгч үгүй сүнс хойд нас гэж байдаг гэх мэт бол Ернь одоо бүгд үнэн батлагдаад бна шүү дэ Шашин бол Танин мэдэхүйн дээд шат Шүү харин мухар сүсэг мунхрууллыг шашинтай холбох хэрэггүй Тэр бол өөр юм
Communist Uzel surtal bn daa Comunistuud MAXH d itguuleh gej iim yum yaridag bsan yum l daa
Гандан ингэж уншиж өгч байвал болоо Төвдөөр хэрэггүй: Хариу бодоогүй энэрлийн их эзэн Жанрайсэг, Хиргүйг айлдагч гэгээн Манзушири болон Цастын мэргэдийн оргил Зонхова Лувсандагвын Өлмий дор соёрхол тавъя!
Энэ нийтлэлийг айл бүрд, хүн бнрд хүрэгье.Профессор та запьжиж бөө нарын тухай өвч үнэнээр нь судалж нийтэлбэл мухар сүсэгтээ баригдсан түмэн олонд их тус болох талтай байна.
Маш зөв бичжээ. Зөвхөн багш шавийн хооронд бичсэн нэг ийм захиа г.м ийг ид шид болгон уянгаллуулан уншиж монголчуудыг мунхаруулж байгааг хэлхэд, бодход ичмээр.Манай лам нар уг шашиныхаа номыг ойлгохгүйгээр ид шиджүүлэн мунхардаг. Мэгжид Жанрайсэг гэдэг нь мэлмийгээр тольдогч гэдэг үг. Манзшир гэдэг нь оюун ухаанаа тэтгэгч гэдэг үг гээд Түвд хэлний орчуулгад байх юм. Энэ нь оюун ухаанаа нээж, мэлмийгээр тольд гэдэг үгийг 2 бурхан болгоод шүтүүлж байгаа нь Монголчууд яаж их мунхарч байгаа нь тун ч харамсалтай.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
10 хар нүгэл гэдэг зүйлд худлаа хэлэх хулгай хийх хов базаж хүн хорлох бусдын эхнэр, нөхөртэй явалдах … гэх мэт буруу зүйл үү үнэн зөв үү. хаа хамаагүй ингэж буртаглаж болохгүй байхаа
bohchuud
Төвдийн ламын шашин бол монголчуудад огт хамаагүй.
Зсссс энэ нэг эргүү байнга л ингэж солиорч байдаг. Коммунист үeд төрж өссөн ийм гарууд бол шашин ярих хэрэггүйшд
Хаха иргэдиин ногоон автобус нүүрс ждү богд уулын газар гээд
....ШАРЫН ШАШИН Ч МОНГОЛЧУУДЫГ ЁСТОЙ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БОЛГОЖ ДӨНГӨСӨН ШҮҮ..
....ШАРЫН ШАШИН Ч МОНГОЛЧУУДЫГ ЁСТОЙ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БОЛГОЖ ДӨНГӨСӨН ШҮҮ..
Ок
Мэгзэмийг олон хүн мэддэг. Мэгзэмд буй бурхад хувилгаадын нэрийг дурсах төдийд тэд хамаг амьтанд тусыг бүтээж энэрэл хамгаалалтандаа авч ивээж бдаг гэж тайлбарладаг. Мэгзэмийг дотроо сүсэглээд уншаад явдаг хүмүүсийн буруу гэж юу бхав. Бурхад хувилгаадын хүч нь юм уу, итгэл үнэмшлийн хүч нь юм уу ямар ч бсан ач тусаа өгч бгаа гэж сэтгэл оюунд нь итгэл тайвшрал төрж бдаг бол сайн. Харин хэт туйлширч мухар сүсэг, бизнес болгож болохгүй бх.
Мэгзэмийг олон хүн мэддэг. Мэгзэмд буй бурхад хувилгаадын нэрийг дурсах төдийд тэд хамаг амьтанд тусыг бүтээж энэрэл хамгаалалтандаа авч ивээж бдаг гэж тайлбарладаг. Мэгзэмийг дотроо сүсэглээд уншаад явдаг хүмүүсийн буруу гэж юу бхав. Бурхад хувилгаадын хүч нь юм уу, итгэл үнэмшлийн хүч нь юм уу ямар ч бсан ач тусаа өгч бгаа гэж сэтгэл оюунд нь итгэл тайвшрал төрж бдаг бол сайн. Харин хэт туйлширч мухар сүсэг, бизнес болгож болохгүй бх.
Мэгзэмийг олон хүн мэддэг. Мэгзэмд буй бурхад хувилгаадын нэрийг дурсах төдийд тэд хамаг амьтанд тусыг бүтээж энэрэл хамгаалалтандаа авч ивээж бдаг гэж тайлбарладаг. Мэгзэмийг дотроо сүсэглээд уншаад явдаг хүмүүсийн буруу гэж юу бхав. Бурхад хувилгаадын хүч нь юм уу, итгэл үнэмшлийн хүч нь юм уу ямар ч бсан ач тусаа өгч бгаа гэж сэтгэл оюунд нь итгэл тайвшрал төрж бдаг бол сайн. Харин хэт туйлширч мухар сүсэг, бизнес болгож болохгүй бх.
Хөх тэнгэрээ шүтэж ирсэн шүү
Хөх тэнгэрээ шүтэж ирсэн шүү
Хөх тэнгэрээ шүтэж ирсэн шүү
Хөх тэнгэрээ шүтэж ирсэн шүү
Хөх тэнгэрээ шүтэж ирсэн шүү
Бурханы сургаалыг ч Чулуунжав мэт нь ойлгохгүй юм байхаа.
хутагт, богд, гэгээн, хувилгаан гэх мэт гаднаас тодруулсан шашны зэрэг дэвийг бүгдийг нь хүчингүй болгох нь зөв. шашны асуудал хариуцсан лам бус энгийн хүнээр тэргүүн болгож засгаас томилж байх, 4 жилд нэг удаа томилж байх нь зөв . сүмд зөвхөн монгол хэлээр ном уншихыг үүрэгдэх хэрэгтэй.
Яг үнэн бичжээ. Үнэхээр судлаач хүн шиг. Гэвч ойлгож ухаарах нь хэд байгаа бол доо, бидний дунд.
bi bol ene olon shashin dundaas shinjleh uhaand hamgiin dut shashin gej oilgoj hundlej shutej yvdiin ter lam nariin zohioson nomoor ungursun hunii altan saviig neehed yaj tegej bugdiig medeed bna uuniig tailsan hun bna uu ene bol merge tulug uzdeg hardag yum bish shuu nom sudar harj baigaal shuud heleed baigaamdaa..
Монголд дэлгэрсэн түвдийн гэх бурангуй бүдүүлэг шарын шашины нүгэлт хөнөөлийн гайгаар манж хятадууд монголыг мунхруулж байж л сүр хүчийг нь бусинуулан дарж мөхөөж хогтуулсан юм.
Бусдад ойлгомжгүй үгс бувтнан мунхруулж аяга хоол цай хиилгэж амь зуух арчаагүй муухай аргыг түвдийн хоцрогдсон шашин монголд хэвшүүлжээ энэ муухай аргын ард нь хятадууд нуугдах аж, монголчууд минь сэрж сэнхрэх цаг болсон байна
Түвдийн ламын энэ бузар шашин монголыг маань хууран бусниулагч манж хятад санаа агуулна
Тун эмзэг бөгөөд тунгаан бодууштай, ухаан зарууштай зүйлийн талаар ойлгомжтой сайхан бичжээ. Үнэхээр дээр доргүй, хаана хаанаа анхаарах ёстой асуудал яах аргагүй мөн шүү.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна. Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг. Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу: [DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM] Хүндэтгэсэн.