sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга Төрийн Ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Энэ үеэрээ тэрээр: "Та өргөн царигтай байх бодлогыг батлуулсан. Гэтэл өнөөдөр тэр бодлого буруу байсан нь батлагдаж байна шүү дээ." гэсэн асуултад: "Яагаад буруу гэж? Нарийн царигтай байсан бол газар нутгаа бид нар 100 жилээр алдах байсан юм. Эдийн засгийн бодлогыг ярихаас илүү бид нар тусгаар тогтнолоо ярих ёстой. Та нарыг хэн ингэж яриулаад байгаа юм бэ? ҮАБЗ-аар царигийн асуудлыг хэлэлцээд, УИХ баталсан. Нэг хүний асуудал биш, та нар сэтгүүлч байж яагаад ийм юм ойлгохгүй байгаа юм бэ? Төмөр зам ашиглалтад орж байна. Би үүгээр бахархдаг." гэж хариулсан юм.



У.Ану