Саяхан Bloomberg-т: “Монголд нефтийн бизнес эрхэлдэг “Trafigura” компани Монгол дахь оффисоосоо 1,1 миллиард доллар алдав” гэсэн мэдээ гарч үүнийг нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд давтан цацав. Миллиард гаруй доллар бол асар их мөнгө бөгөөд дэлхий даяар гайхан шагширч байхад “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Монгол л ганцаараа таг чиг. Энэ тухай өгүүлсү…
Монгол ойлголт
Монголчууд шатахуунаа Оросоос авдаг, хааяа бензин дутвал Хятадаас авдаг гэж ойлгодог. Манайд үе үе шатахууны үнэ нэмдэг, үе үе шатахууны хомсдол үүсдэг зүй тогтлыг монголчууд бүгдээрээ мэднэ. Энэ үед чаддаг мэддэгээрээ оросуудыг хараана, гуйна.
- Яагаад бензингүй болчихов ?
- Оросууд үнээ нэмсэн. Эсвэл оросууд хязгаарлалт тавьсан.
Ойлгомжтой асуулт, ойлгомжтой хариулт. Ингээд орос руу гуйж гувчиж бензинтэй болж авна. Харин үүний дараа ёс мэт бензиний үнэ нэмнэ. Ийм орчлоор бид олон жил амьдарч иржээ. Монголчууд шатахууны компаниудыг хараана, оросыг хараана. Хараахаас өөр юм хийж чадахгүй учраас хэдэн компаниуд нь дураараа үнэ нэмнэ, мөн дураараа хуурамч шатахуун нийлүүлнэ. Монголчууд хулхи шатахуун байгаа гэдгийг мэддэг ч яаж ч чаддаггүй.
Мэдээллийг шинжихүй…
Bloomberg-т гарсан мэдээллийг үзээд би цочирдов. Мэдээнд өгүүлсэн хохирлын тоо хэмжээ 1,1 миллиард…,чингэхдээ бүр ганцхан жилийн дотор шүү дээ… Гадаад компани хохироо л биз, маньд ямар хамаа байна гэж бодож болох ч хохирол гээд байгаа нь “Монголд байгаа ажилтнуудын хууль бус ажиллагаанаас болсон” гэдэг хэсэг тун их анхаарал татав.
Уг мэдээнд: “Монгол Улс өдөр тутам 35 мянган баррель орчим, жилд 1 миллиард долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг” гэж өгүүлжээ. Ингээд бид жилд хэрэглэдэг шатахууны хэмжээ хийгээд түүний үнийг мэдэж авав.
Цаашаа бүр ч сонирхолтой: “Trafigura” компани Монголын шатахууны импортын гуравны нэгийг нийлүүлдэг. “Trafigura” компанийн Монгол дахь салбар жил тутам хэдэн зуун сая доллар эргэлдүүлдэг ба ашгийнх нь хэмжээ хэдэн арван сая доллар. Энэ нь том биш боловч ашигтай бизнес, учир нь марж нь 1%-иас хэзээ ч хэтэрдэггүй.
Эндээс Монголын шатахууны импортын гуравны нэгийг “Trafigura” гаргадаг, харин үлдэх гуравны хоёрыг монголын компаниуд хийдэг, улмаар монголын нефтийн зах зээлийг “Trafigura” үндсэндээ атгаж байна гэж дүгнэж болно.
Уг мэдээнд цааш нь: “Trafigura”-ын монгол ажилтнууд хугацаа хэтэрсэн өрийн хэмжээг нууж, гаалийн төлбөр, фрахтын тооцоог будлиулж, төлбөр тооцоог будлиулсны улмаас олон жилийн турш түгшүүрийн дохио өгөлгүйгээр хяналтаас гаргасан. Эндээс“Trafigura”-ын монгол ажилтнууд олон жилийн турш данс тооцоо будлиулж, луйвар хийж байсан гэсэн дүгнэлт гарна.
Цааш нь уг мэдээнд: “Энэ ноцтой асуудлыг 2023 оны сүүлээр мэдсэн бөгөөд Монгол дахь “Trafigura”-ын ерөнхий нефтетрейдер Эрдэнэсүрэнгийн Жононбаярыг ажлаас халсан, одоо мөрдөн шалгах ажиллагаа авагдаж байна гэжээ. Мөн “Trafigura” 1,1 миллиард $-ын хохирлын талаас илүүг эзэлж буй “Lex Oil”-оос мөнгөө нэхэж авахаар ажиллаж байна.” Энд Монголын шатахуунтай холбоотой өөр нэг “Lex Oil” компани гарч ирж байгааг бид харж байна.
“Trafigura” гэж юу вэ ?
“Trafigura” бол1993 онд үүссэн сингапурын үндэстэн дамнасан трейдер компани бөгөөд металл, эрчим хүч, нүүрс устөрөгч, түүний дотор нефтийн бөөний худалдаагаар дагнасан аварга компани юм. Дэлхийн нефть нийлүүлэгч компаниуд дунд 2-рт, металл нийлүүлэлтээр дэлхийд 1-рт ордог.
“Trafigura” групп 1400 хувь нийлүүлэгчтэй, дэлхийн 156 онд үйл ажиллагаа явуулдаг, 12.000 хүн ажилладаг. “Trafigura” бол аль нэг улсын өмч биш, дээрх 1400 хувь хүн өмчилдөг үндэстэн дамнасан компани юм.
“Trafigura” нефтийн бөөний худалдааны аварга том компани хэдий ч хэрүүл хэл амнаас салдаггүй.
- 2001 онд Иракт туслах хөтөлбөрийн хүрээнд 272 мянган баррель нефтийг хүнсний бараагаар солих нэрийн дор хуурамч бараа их хэмжээгээр Иракт нийлүүлсэн хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл Садам Хуссейтэй наймаа хийсэн…
- 2006 онд “Trafigura” компани Кот-д”Ивуара-гийн усанд хортой хаягдал хаясан. Үүний улмаас 17 хүн үхэж, 30 мянган хүн хордсон, нийтдээ бараг 100 мянган хүн эмнэлэгт хандсан. Хожим нь “Trafigura” компани Кот-д”Ивуара-гийн ЗГ-т хохирлын нөхөн төлбөр болгож 198 сая ам.доллар өгсөн.
- 2007 онд Норвегэд нефть ачиж явсан “Trafigura”-ын цистерн дэлбэрсэн. Норвегийн цагдаа Trafigura-ны ажилтнуудын дуудсан боловч энэ асуудал намжсан.
- 2013 онд “Trafigura”-ын хэд хэдэн охин компани Мальти улсад нефтийн үнийг хөөрөгдсөн будлианд орооцолдсон.
- 2016 онд “Trafigura” Африк руу хүхрийн өндөр агууламжтай хортой дизель түлш нийлүүлсэн хэрэгт хутгалдсан. Үүнээс хойыш Африкийн улсууд дизель түлшин дэх хүхрийн хэмжээг хатуу хянах болсон.
Бяцхан арифметик
Уг мэдээнд: “Trafigura” компани 2024 оны санхүүгийн жилд 2,8 миллиард долларын цэвэр ашигтай олно гэж мэдэгдэж байв. Гэтэл энэ ашиг гэв гэнэт 62%-иар буурсан. 1,1 миллиард долларын хохирлын 357,5 сая нь Монголд болсон луйвраас болсон, бусад нь өмнөх жилүүдийн хохирол юм. Монголд гарсан луйвар ойролцоогоор 5 жил үргэлжилсэн.
Монголын шатахууны импортын гуравны нэгийг “Trafigura” эзэмшиж, 2,8 миллиардын ашигтай байгаа юм бол үлдсэн гуравны хоёр буюу 2,8 х 2 = 5,6 миллиард $-ыг монгол компаниуд эзэмшдэг ба монголын нефтийн зах зээлээс нийтдээ 8,4 миллиард (5,6 + 2,8) долларын ашиг олдгийг хялбархан гаргаж болно.
Энэ тоо бага зэрэг наашаа цаашаа байж болох авч Монголын шатахууны зах зээлээс шатахуун нийлүүлэгч гадаад дотоод компаниуд ойролцоогоор 8 орчим миллиард долларын цэвэр ашиг олдог гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно.
Монголчууд “хулхи бензин машин хөнөөж байна”, “бензинд юм хольж байна”, бензины чанар муу байна” гэж үглэн дуулсаар олон жил болж байна. Энийг үздэг шалгадаг газар Монголд байхгүй. Хэн бензинд юм хольж, хулхи бензин болгож хувиргадаг вэ ? Энд цорын ганц хариулт байгаа бөгөөд энэ нь шатахуун нийлүүлэгч компаниуд. Шатахуун нийлүүлэгч компанийн 8 миллиард долларын цэвэр ашгийг хулхи шатахуунаас буюу Монголчуудыг шулан мөлжсөнөөс авдаг гэж дүгнэхэд эндүүрэл болохгүй нь лавтай.
Түүнээс гадна хулхи чанаргүй шатахуун УБ-ын утааны нэг том эх үүсвэр болж байгаа нь ямар ч эргэлзээгүй. Иймээс машинтай биш, хулхи шатахуунтай тэмцэх цаг болсон.
Бид ОХУ-тай шатахууны наймаа хийгээд 100 гаруй жил болж байна. Хамгийн ойрхон Эрхүүд байгаа оросын компанитай шууд гэрээ хийж шатахуун авахынхаа оронд дундуур нь заавал “Trafigura” мэтийн гаднын компани хавчуулан оруулж шатахууныхаа импортын гуравны нэгийг тэдэнд алдана гэдэг логик яав ч эрүүл биш… Хэрэв би мэддэг байсан бол Эрхүү рүү давхиж очоод нефть нэрэх үйлдвэрийн дарга нартай хэдэн шил юм хувааж уугаад гаднын зуучлагч ямар ч компани оруулахгүйгээр хольцгүй цэвэр орос шатахуун оруулж ирнэ.
Монголын төр засагт монголыг хорлох гэсэн этгээдүүд цөөнгүй байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл64
уг нь Монгол маш АЗТАЙ,өөрийнхөө 1 аймгаас авч байгаа юм шиг л маш ойрхон Эрхүү мужийн 220мян.хүн амтай жижиг хот Ангарскийн "орон нутгийн"-чанартай жижиг нефтийн үйлдвэрээс авдаг(мужаа хангахаас гадна Монголыг бүрэн хангадаг), ийм байхад дунд нь зууч орно гэдэг Эрх Мэдлээ ашигладаг, Хахууль Авилгатай холбоотой нь ҮНЭН , Д.Ганхуяг тань шиг Эх Орончид олон Байгаасайдаа, одоо тэгээд өнгөрсөөн , Монгол хөрөнгөтөн орон , бүх хууль нь баячуудыг,мөнгөтэй хүмүүсийг хамгаалсан(мөнгө яаж олсон нь хамаагүй)-ХУУЛЬТАЙ.(баячууд нь хууль "зохиодог"-системтэй болохоор)
белорус орсын гаалийн гаалийн холбоонд татвар гүй гаальгүй болгохын зориуд санаатайгаар хааж хязгаарлаад байгаа нь хөрөнгөтөн их хурлын гишүүд юм байна
Ноднин бензин ховордох үеэр энэ лалрууд хулхи бензинээ их зарсан байхаа! Машинд өмхий үнэртээд чэк гэрэл ассан ш дээ!
Үүний гол зохицуулагч нь Саарал ордонд суугаа нэг данхар толгойтой мангайж инээсэн сармагчин төрхтэй шулга хэлтэй бүдүүн данжаад байгаа..
МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцуулах ганц арга зам 202.9.46.79 0 минутын өмнө Монгол бол ерөнхийлөгчөөсөө авахуулаад хууль үйлчлэхээ байсан хулгайч луйварчдаар удирдуулж байгаа улс гэдгийг нь Олон улсын мөнгө санхүүгийн байгууллагуудад мэдэгдэж сайн ойлгуулж мөнгө хөрөнгө оруулалт авах эрхийг хасуулах хэрэгтэй. Тэрнээс наана МАН хулгайч нартаа хэзээ ч арга хэмжээ авахгүй.
угаасаа барууныхан л монголын төрийг тэжээвэр гөлөгнүүд,авилгачин ноёдуудын гараар удирдаад байгаа шдээ оюу толгой,одоо аревагийн уран гээд бнаа бна
оюу толгой хаа холын англи канадын хоол болсон одоо уран хаа холын францын хоол болохнээ ерөнхийлөгч их хурал ерөнхий сайд засгийн газар юу хийгээд байнаа хажууд хөршөд өгсөн бол оюу толгойн мөнгө манай дотоодын банкинд орно биз дээ
Монгол бол ерөнхийлөгчөөсөө авахуулаад хууль үйлчлэхээ байсан хулгайч луйварчдаар удирдуулж байгаа улс гэдгийг нь Олон улсын мөнгө санхүүгийн байгууллагуудад мэдэгдэж сайн ойлгуулж мөнгө хөрөнгө оруулалт авах эрхийг хасуулах хэрэгтэй. Тэрнээс наана МАН хулгайч нартаа хэзээ ч арга хэмжээ авахгүй.
пээ та чинь ойрд машиндаж байх шивдээ, сонгууль ойрд байхгүй байхад юунд ингээв?
Асуудал цаанаасаа гарч ирээд дэлхий дахин шуугиад, компанийн эзэд нь яриад байна. Монголоос бусад газарт шүү дээ. Би энийг л ярьсан... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ардчилсан нам МАН-с Оростой хийсэн шатахуун худалдаж авах гэрээг ил болго гэж шаардахад Хүрэлсүх ил болгох алба байхгүй гээд зөвшөөрөөгүй,Энэ их учиртай шүү..
Судлаач Ганхуяг шиг мэдээлэлтэй...судалгаатай хүн Монголд байхгүй!!!...ккк Ийм дүн шинжилгээ хийж чадахгүй!байж олон юм ярьдаг хүмүүс ичих хэрэгтэй!
"... Хэрэв би мэддэг байсан бол Эрхүү рүү давхиж очоод нефть нэрэх үйлдвэрийн дарга нартай хэдэн шил юм хувааж уугаад гаднын зуучлагч ямар ч компани оруулахгүйгээр хольцгүй цэвэр орос шатахуун оруулж ирнэ. ... " Хаха, би бас тэгэж хэлдэг юм.
Их хуцвал мужийнх нь дотоодын үнээр импортлоно.
Дандаа худлаа хуцдаг зөнөг шүү,галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичнэ.1 жилийн нефьт бүтээгдхүүний борлуулалт 1 тэрбум доллар байхад хаанаас нь 8 тэрбум доллар ашиг гаргаад ирэв зөнөөд тоо нэмж хасаж чхдахаа байсан хөгшин ухна
Чи эзнийхээ хортой бензиндээ угаартаад хэдхэн тоо бодож чадахаа байчихаж. Ахиад шалгаад үз, тэнэг лалараа. Судпаач Х.Д.Ганхуяг.
1 тэрбумыг 8 нугалж ашиг олж бнаа гэсэн үг
Чи зүгээр гуцаа!
Дээрх тоонууд худал байна. Монгол улс 1тэрбум биш 2оос 3тэрбум долларын шатахуун импортлодог. Мөн трафигура зуучлагч гэхээсээ хуурамч шатахуун үйлдвэрлэн зардаг. Оросын шатахуун ч бас стандарт бус, хорт хольц ихтэй. Бас хуурамч хорт хольцтой шатахуун ихэнхдээ дизель түлш тул уул уурхайд хэрэглэнэ, зээлээр өгдөг.
Ихэнхи суурь тоог би биш, “Trafigura”-ын удирдлага, бас Bloomberg дурдсан. Чи муу лалар юу вэ, хэн бэ ? Судлаач Х.Д.Ганхуяг.
46135.19.190-тэнэгээ, 1д. тэгээд яагаав чи муутай л адил 3-тэрбум$-гэсэн л байна, элдэв хольц нэмж аривжуулаад дор хаяж 8тэрбумын$-ашиг хийдэг байх боломжтой байна гэж байна-эргүү тэнэгээ 2д. Монгол Төрт Улс байна гаднаас орж буй бүхний сайн мууг ялгах Чадвартай болов уу , эс бөгөөс энэ л мөн л Монголын өөрийн муугийнх,тэнэг новшоо
ганхуяг угаасаа эдийн засгийн мэдлэг баримжаагүй хүн юм бна. ийм жижиг зах зээлээс 8 тэрбумын ашиг олно гэж юугаа хуцаад бгаа тэнэг вэ
Хуурамч trafigura ын биш монголын статистик хараач. Би МУИС д эдийн засаг заалгасан хүн шүү.
Энэ луйврын бизнесийн цаана Жононбаяр гэгч байж, Жононбаяр нь Р.Болдын хүүхэд. Р.Болд нь С.Баярын нарийн бичиг байсан этгээд. С.Баяр гээч этгээдийн суганд олон жил наалдаж явсан Р.Болд нь Тагнуулын ЕГ ын дарга, АНУ д Элчин хүртэл хийж бж.
Яагаад шалгадаггүй байв гэсэн асуулт зөв байв. Р.Болд, С.Баяр гэхээр МАН холбоотой нь баараггүй. Трафигура компани Эрдэнэтийн зэсийг 1990-д оны эхээр дамлаж эхлэхэд Сү.Батболд өнөөгийн Жононбаяр шиг гол зуучлагч нь байсан юм шүү.
Онц чухал мэдээлэлүүдээр биднийгээ байнга хангаж байдагт судлаач таньд баярлалаа. Шатахуун хангагч хэд маань 5 жилд 8 тэрбум долларын ашиг олсон. Монголд машин унадаг бүхэн 8 тэрбумын алдагдалд орж дээр нь машинаа зүй бусаар эвдсэн. Оросууд 500 ч билүү машин колонк оруулнаа гээд байсан нь тухайн үедээ зөв байжээ. Ядаж хольц нэмэхгүй байсан байлгүй. Одоо энэ хэдээ яах вэ. Шүүхдээд ямар ч найдваргүй. Колонкоос бензин авахгүй байж болохгүй. Хараагаад л байцгааж байх уу.
Хэрвээ судлаач бол захиалгаар мэдээ бичих хэрэггүй дээ.
203.91.116.130-үхсэн хатсаны захиалга, чи муугийн энэ логикоор бол би чи мууг хүн алсан алуурчин гэж хэлж чадна.
Эргүү лалар аа, чи дэлхийн бүх том ХМХ-ээс “Trafigura"-ын будлиан” гээд хайгаад үз, пиг дүүрэн мэдээ байгаа. Тэгээд олон юм хуцахаа больж үз... Судлаач Х.Д.Ганхуяг.
Судлаач хүн буруу судалсан байна шүү, Жилийн хэрэгцээ импорт чинь маш бага шүү. Борлуулалт ч гэсэн. Мөн ганц компани импорт хийдэггүй 30 гаран компани импорт хийдэг. тэгэхээр энэ яриад байгаа алдагдал гэгч шал худлаа, мөн монголд бензин огт хийдэггүй зөвхөн дизель түлш бага зэрэг хийдэг байсан гэсэн. Тэгэхээр бас л захиалгаар их мэдэгчийн дүрээр мөнгө авч юм бичиж байгаа өвгөн байна даа.
Чи чаддаг юм бол “Trafigura"-ын захирлууд, бас "Bloomberg"-тай заргалдаарай. Тэнэгээрээ гайхуулах утгагүй.... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ер нь ийм чухал салбараа улс яаж ч муулуулж байсан мэдэлдээ авах нь зөв хариуцлагийг хувийн хэвшилтэй тооцох аргагүй эзэндээ ашиг оруулах гац зорилготой учраас.
Судлаач Ганаа ахаа, Путлер ах чинь манайд шатахуунаа яагаад үнэтэй өгдөг юм бэ. Нэг сайхан халаач
Хэрэв эрүүл ухаантай хүн бол энд бичсэнийг уншаад ойлгох л ёстой доо. Хэрэв ойлгоогүй бол лаларын толгойтой төрсөндөө гомдож яв... Судлаач Х.Д.Ганхуяг...
Чи ч ёстой залуугаараа төгрөг болсон азгүй тахиа бна л даа. Чамд үнэгүй өгөх гээл тээ хаха
202.55.188.103-эргүү тэнэг новшоо, чи муу шатахууны компанийн эзэн юм уу , хэдээр яаж авч өгдөгийг чи муу мэдэх үү, тийм бол тэр Гэрээгээ гаргаж тавиач-тэгээд " сайхан халъя "-новшоо
Яагаад шалгадаггүй байв гэсэн асуулт зөв байв. Р.Болд, С.Баяр гэхээр МАН холбоотой нь баараггүй. Трафигура компани Эрдэнэтийн зэсийг 1990-д оны эхээр дамлаж эхлэхэд Сү.Батболд өнөөгийн Жононбаяр шиг гол зуучлагч нь байсан юм шүү.
,/trafigura/ ийн удирдагч нь нэг нүдтэй лалар байдиймаа. Тэрэнтэй давхиж очоод уулзуутаа ганц экс уугаад наймааг нь зогсоочих аавын хүү манайд бий шүү
Баярлалаа. Судлаачдаа. Үнэн. Мэдээлэл. Өгсөнд
Баярлалаа. Судлаачдаа. Үнэн. Мэдээлэл. Өгсөнд
Элдэв материал уншиж судлаач гэх боловч үнэн нүүр царай нь орос хошного долоогч төгцөг мөн билээ л
2,8 млрд долларын ашиг нь зөвхөн Монголд биш дэлхий даяар явуулсан үйл ажиллагааных нь ашиг байхаа
Үгүй. Зөвхөн Монголоос олдог цэвэр ашиг. Би битгий хулгайч дээрэмчдийг өмөөрөөд бай, тэнэг лалар аа... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ганхуяг гуай тооцоон дээр жаахан алдаагүй биз? Трафигурагийн ашгаас 360 сая доллар сох дутжээ. Хэрэв үүнийг 3-аар үржүүлж багцаалвал нефт трэйдерүүд нийтдээ 1 тэрбум орчим долларыг хувааж авдаг юм байна гэж ойлгож болохоор. Гэхдээ нийт хэрглээ чинь ойролцоогоор 1 тэрбум гаруй долларын нефт шүү дээ. Тэгэхээр бас л алдаатай байна. Ойролцоогоор ерөнхий зарчмын хүрээнд 25-30 хувийн ашгаар бодож үзвэл 250-350 сая долларын ашиг л хуваадаг болов уу.
Чи битгий хуцаад солиороод бай. Чамаар 4 аргын тоо заалгатлаа дорд ороогүй байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
За манай судлаач Х.Д.Ганхуяг гуай бол мундаг толгойтой хүн шүү дээ. Тэр зэргийн тооцоо мооцоо яамай. Энэ мэдээ үнэн байгаа нь л үнэхээр хэрдхийм зүйл мөнөөс мөн.
Монголд хаа сайгүй хулгай. Чаддаг юм нь энэ бололтой. Бөөс дэндүү ихэдхээр бөөсөн тип гэдэг өвчин болдог гэдэг шиг хулгайн гамшиг Монголд нүүрлэжээ. Аймшиг.
Huuramch sharahuun hiij zardag ni eruul mended hortoi
Яг үнэн
Lalariin bunzen impotlofchidoos bolj bgaa bna daanch yandangaas hvher vnerteed bdagiin muu eriin gulugnvvd manus mashin sewchee dutuu shatalt ywaad bna geed bnga sewcheegee solid ne.ergvi bsan ene eriin gulugnvvdii zailuulj uursduu shuud orsoos awah heregtei ene neg muu gadaadiin kampian manuusiig alj bna binzenii vildwer. Ariulahgui Saad hiij bgaal daa deerees in manai
Казахстанд 1 литр А-92 монгол төгрөгөөр 900 орчим төгрөг ,газ-400-500 төгрөг байсан.МАН-ын данжаад нар нохой сармагчин Хүй Сю Жан,гахай сармагчин Данх нараараа удирдуулан бензины цавчаа хийж ууж идэж байгаа нь маш тодорхой асуудал..
МАН-ын данжаад нарын Оростой хийсэн БЕНЗИНЫ гэрээнүүдийг гаргаж тавьж ЧАДАХ УЛС БАЙНА УУ?
2025 ОНД МАН ҮЙ ТҮМЭН ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ТӨРӨЛТИЙГ ИХЭСГЭНЭ ГЭЖ МАН-ЫН ЛУУХААН ХЯТАД САЙД ЭНХ-АМАГАЛАН АЙЛДСААН ШОО. ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ХҮҮХЭДДЭЭ ӨГӨХ НЭРҮҮДЭЭ ОДООНООС БЭЛДЭЦГЭЭ..ХҮЙ,СЮИ ,ЖАНГ,ДЕН ХАО,ЗАНГ ДАО ШАО,НЯН БОА ЖАО,МИ ЕЭ ДАО ГЭСЭН НЭРҮҮДЭЭС СОНГОЛТОО ХИЙЦГЭЭ..
Нүүрс,төмөрзам,банкны хулгай хэдэн их надаар тоологдож монгол дампуурч байхад гадаадын трафигура ямар хамаатай юм вэ?
Манай шатахууны импортын гуравны нэгийг эзэлж байгаа бол манайд хамгийн их хамаатай. Чи муу лалар битгий тэнэгтээд бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Тоо мэддэггүй өвгөн юм уу? Монголийн зах зээл маш жижигхэн. Энэний 30% блаа гээд ч жилийн Нийт жилийн 1 тэрбумын шатахууны зах зээлээс 8 тэрбум ашиг олдог гэж юу балайрна вэ? Ер нь ийм тэнэг өвгөчүүл үхэж байж улс хөгжина гэж үнэн шүү
Энэ тоог би хэлээгүй. Bloomberg хэлсэн, тэнэг лалар аа.. .Судлаач Х.Д.Ганхуяг.
Батаа чи хүн үхүүлдэг хэн бэ ? Чөтгөр үү ? шулмас уу ? Чи болохоороо 🤣өвгөн насанд очихгуй нь тодорхой!
Ene hereg ulamjlal esoor chimeegui daragdaad ongorno. Uchir ni Mongol bol avligad idegdsen deer ulsuudtai agaar negen uls yumaa
Монгол бол хууль үйлчлэхээ байсан хулгайч нараар удирдуулж байгаа гэдгийг Олон улсын мөнгө санхүүгийн байгууллагуудад мэдэгдэж сайн ойлгуулж мөнгө хөрөнгө оруулалт авах эрхийг хасуулах хэрэгтэй. Тэрнээс наана МАН хулгайч нартаа хэзээ ч арга хэмжээ авахгүй..
хулгар урвагчийн угаадас горьдсон ллр МАНд урваа шаасан уу чи. гутамшигтай ллр
Энд нам мам ярьсан хүн ганц ч алга. Чи тэнэг лалар дээр хадуурдаг өвчтэй юм байна. Энэ чинь чамд л гай тарина даа... Судлаач Х.Д.Ганхуяг.
Хов живд итгэдэг монголчууд
Бид өөрсдөө хулгайч луйварчид сонгож төрөө бариулчихаад юу ч гэж гонгиноод нэмэргүй гэдэгийг 30 жил ойлгоогүй л явна Энэ болж бүтэхгүй бүх зүйлийн гол эзэд нь Монголчууд бидний олонхи шүү дээ