2024 онд Монгол Улсын эрчим хүчний системд бодит үр өгөөжөө өгсөн хоёр том бүтээн байгуулалт баригдсан нь Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц болон Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт юм. Эдгээрийг яагаад бүтээн байгуулалт гэж нэрлэж байна вэ гэхээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсын хэмжээнд 40 жилийн дараа анх удаа хийгдэж байгаа өндөр хүчин чадалтай станц бөгөөд цаашид мөн 150 МВт хүчин чадалтай 3 блок станцыг үргэлжлүүлэн барих бөгөөд 2025 онд II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь утаа ялгаруулалт харьцангуй багатай, усны хэрэглээ мөн бусад өндөр хүчин чадлын станцтай харьцуулахад 6-8 дахин бага эрчим хүчний хэмнэлттэй ажилладаг.
Харин Багануурын батарей хуримтлуурын станц эрчим хүчийг шөнийн цагаар нөөцөлж хураадаг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй. Энэ нөөцлөлт хангалттай хэмжээнд байж чадвал 50 МВт эрчим хүчийг өдөрт нэг бус удаа ч төвийн системд нийлүүлэх боломжтой гэдгээрээ тун онцлогтой.
Багануурын батарей хуримтлуурын станц 50 МВт хүчин чадлаараа төвийн системд эрчим хүч нийлүүлэхэд 25 мянган айл өрхийн эрчим хүчийг хангах хүчин чадалтай. Ийм хэмжээний эрчим хүчийг дахин 3 удаа нийлүүлэх хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн баригдаж, төвийн системд эрчим хүч нийлүүлж байгаа гэхээр Улаанбаатар хотын хэмжээнд дахин эрчим хүчний дутагдал үүсэхээргүй боллоо. Улаанбаатар хотод дутагдаад байсан 200 МВт эрчим хүчний хэрэглээг 2024 онд тус 2 станц ашиглалтад орсноороо бүрэн нөхлөө.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд барьж эхэлснээр зөвхөн Бөөрөлжүүтээс гэхэд жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэж, цахилгаан станцад 250, уурхайд 350 нийт 600 хүний ажлын байр нэмэгдэх, татвар хураамж хэлбэрээр сар бүр 2 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, бүс нутагт аж үйлдвэр, аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх урьдчилсан тооцоо судалгааг гаргасан.
Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд үнээр улсад нийлүүлж байгаа бөгөөд 28 жилийн турш энэ тарифаар эрчим хүчийг нийлүүлнэ гэх тогтсон гэрээ байгуулаад байгаа билээ.
Сэтгэгдэл19
Овоо сайхан өөдрөг мэдээ нийтэлсэнд баярлалаа
ЯПОНЧУУД ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ӨГЬЕ ГЭЖ ХӨЛӨӨ ЦУЦТАЛ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖЭЭ. Яагаад Хятадаас өөр улс Монголд цахилгаан станц барьж болдоггүй юм бол? Малайз УЦС, Чех УЦС, Орос дулааны болон цөмийн цахилгаан станц, АНУ-ны компани дулааны станц, Япон шинэ технологитой дулааны станц барьж өгөхөөр нэлээд хөөцөлдөж байжээ. Тэднээс хөлөө цуцтал хамгийн их хөөцөлдөж байгаад буцсан нь япончууд байх. Монголд цахилгаан эрчим хүч хэрэгтэй тул 5-р ДЦС-ыг барих зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ асуудал 20 гаруй жил яригдсан. 2010 онд Япон улс Монголд хөнгөлттэй зээлээр хамгийн орчин үеийн #япон_технологи бүхий ДЦС барьж өгсөх санал тавьсан төдийгүй мэргэжилтнүүд нь ирээд #ТЭЗҮ, #зураг төслөө хийгээд манай эрх баригчдад танилцуулж явжээ. Энэ талаар тухайн үедээ сонин сайтуудаар мэдээлж л байсан. Харамсалтай нь урагшаа элэгтэй "манан" дарга нар япончуудыг буцаасан юм. Япончуудыг буцаасан монголчууд ингэж л хоосон хоцорч, өнөөдөр цахилгаанаа хязгаарлуулаад, "зөвхөн хятадаар" гэсэн тулгалтанд оро
Урагшаа элэгтэй манангийн дарга нар бишээ Оросын тавиулууд Женко та нар элдвээр аашилж буцаачихаад одоо хятадтай холбож бултаж байгааг олон нийт ойлгож бнаа ! Бөөрөлжүүтийн ДЦС нь одоо манай "далд төрийн" тэргүүн Женкийн хувийн өмч учир ЗГ-ыг дуртай цагтаа дарамтлах түлхүүр болж бна. Сүүлийн хэдэн хоногт сүр хүчээ үзүүлж бгаа нь мэдрэгдэж бнаа ! УИХ-аар ураны тухай ярихаар унтраачихаж байгаагий нь харав уу, ойлгов уу ?!
монгол руу довтолж байсан япончуудаар цахилгаан станц бариулахыг нэгд японы тагнуул хүснэ хоёрт усанд хүртэл хор хийдэг японд итгэх үү гуравт хар л даа японы жижигхэн чингэс хаан нисэх буудалыг хоёр аэропорт байгуулах мөнгөөр барьсан гэдэг гарный алтай омск-д байгуулаж байгаа онгоцны буудлыг харл даа урвагчид японыг хүснэ
Боломж цахилгаан эрчим хүчний асуудал шийж байна
Одоо тэгээд хувийн хэвшилтэй дэмжээд тэц 3 өргөтгөлөө хийлгээч.хямд бас хурдан хийнэ дээ.хамтарсан засаг 24 онд ганц гацаа саад болж байсан тогны үнэ нэмж чадлаа.одоо барих байгуулах газар зөндөө гарч ирнэ.3 нуга үнээр бариулж хэрэггүй шүү.
Төр 5 р станц барина гэж 20 гаруй жил хөөрцөглөж асар их хөрөнгө дэмий үрлээ.шинэ засаг болгон шав тавьдаг зан үйлтэй болсон.энэ засаг бас шав тавих сурагтай.шав тавих газар нь үлдэв үү
5-р станц барихаар орсын зураг төсөл барих газрыг монголын инженерүүд 1989 онд тохироод товлоод ирэхэд монгол төр дээрээс зогсоосон гэж хүмүүс нь шууд ярьдаг юм билээ
Хувийн хэвшлийнхэн мандтугай.ямар ч шоу шав гэж хөөрцөглөлгүй 2 дцс ашиглалтад орлоо.бөөрөлжүүт 150 мвт Тосонцэнгэл 18 мвт..одоо ТЭЦ 3 аа хувийхантай яриад явуулсан нь өлзийтэй.төр дэмждэггүй юм аа гэхэд саад болохгүй бол бүтээнэ шүү.
Гол саад бэрхшээлийг Орос хөрш Женко,10 % нараар дамжуулан ЗГ-ыг дарамтлан учруу лдаг шүү ! Одоо дайн дажин болоод "гүүгээ хураах" завгүй үед нь гялалзуулаад аваарай !
Нэг их баярлаад байх шаардлагагүй. Гол нь хувийн хэвшлийн үнийн шокийг Монголчууд тэсч давж чадахуу? Багануурын ДЦС үүнээс хямд үнийн саналтай бөгөөд ажлаа эхэлчихсэн байхад яагаад зогсоогоод өндөр үнэтэй Бөөрөлжүүтийг сонгов. Учиртай шүү.
Тоон мэдээллүүд буруу орсон байна
Beereljuuted cniislel here he oruulj baij Ene ondduusgaj ashiglaltad oruulsan biz dee Ene hereg eeree huvi ezemshih yum uu ? UB tsahilgaan tugeeh suljeend unegui esvel het hendelelttei tarifaar Er him huch egeh yum uu?
Энэ нь хувийн хөрөнгөөр боссон станц. Харин УБ хотоос өгсөн санхүүжилт нь зээл бх аа. Хөнгөлөлттэй үнээр цахилгаан өгөх нь чухал биш, найдвартай сайн эх үүсвэр байх ёстой нь чухал шүү. Монголын төр цахилгаан станц барих гээд эрх баригчид хоорондынхоо асуудлаас болоод барьж чаддаггүй байсан. Одооээгч энэ талаар маргалдсаар л байна. Хувийн хэвшлийнхэн чимээгүй ажлаа хийсээр л байна.
Оросоос тог авдаг хэвээрээ юм уу. Хичээвэл ядаж эрчим хүчээ 100 хувь хангах боломжтой болох нээ. Хэдхэн сарын дотор барьчихдаг тэр батарей станц нь зүгээр ч юм уу.
ОХУ-ын импортын үнтэй адил эсвэл 0,1 центээрч болов хямд байх ёстой байхаа. Түүнээс өндөр байвал Монголчууд хувьцаагаа нэгтгээд ДЦС барих шаардлагатай.
Хувийн хэвшил хоёр ч ЦС барьчихлаа.төр барьж чаддаггүй ээ
жил бүр нэгд улам хүйтэн болно өнөө жил якутад 65 градус хүйтэн байна хойт африкт хүйтэрлээ хүйтэнд тэсвэртэй орсын цахилгаан станц ашиглалт засвар хийх орос монгол мэргэжилтэн нь шүү дээ нэг загварын орос станц хэрэгтэй
Оросоос авдаг цахилгаан буурсан уу?