МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Наран дээр саяхан болсон хүчтэй дэлбэрэлтийн дараа цацагдсан плазмын урсгал Дэлхийг дайрсны дараа үүссэн соронзон шуурга “хүчтэй” түвшнээс “маш хүчтэй” түвшинд хүрсэн тухай ОХУ-ын Хэрэглээний физикийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Сансрын цаг агаарын ажиглалтын мэдээллээс үзэхэд, Дэлхийн соронзон орны долгислын түвшин одоогоор G4 буюу “маш хүчтэй” түвшинд хүрээд байгаа ажээ. Соронзон шуурганы хүчийг 5 түвшинд ангилдаг бөгөөд хамгийн сул нь G1, хамгийн хүчтэй нь G5 түвшнийх юм.
G4 түвшний соронзон шуурганы үед харилцаа холбоонд ноцтой доголдол үүсэж, хиймэл дагуулын ажиллагаа, радио давтамжийн навигацийг олон цаг тасалдуулах магадлалтай байдаг. Түүнчлэн халуун оронд ч туйлын туяа ажиглагддаг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
G5 хүрчихээсэй ! бэлчээрийн цасыг хайлуулмаар байна
Манайд хүчтэй цасан болон шороон шуурга хэлбэрээр мэдрэгдэж магад 1 сарын сүүлээр