sonin.mn

Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр 1-р сарын 2-нд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.


Хятад Японы харилцааны талаарх асуултад Мао Нин хариулахдаа, "Ши Жиньпин дарга Перугийн Лима хотод Японы ерөнхий сайд Шигэрү Ишибатай уулзахдаа, хоёр орны харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхээр тохиролцсон юм. Сүүлийн үед хоёр орны өндөр дээд түвшний албан тушаалтнууд олон хэлбэрээр харилцаж, хоёр орны харилцаанд улам сайжран хөгжих хандлага гарч байна.

Японтой бүх түвшинд, бүх салбарт яриа хэлцэл, харилцаа холбоогоо үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулахад Хятад улс бэлэн байна. Мөн шинэ эриний шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой Хятад Японы харилцааг бий болгоход бэлэн байна" гэжээ. 


Г.Бямба