Хүмүүн заяатны дайсан бол бурангүй үзэл суртал
Хүмүүс бол маш сонин, бүр хэтэрхий сонин амьтад. Гарал, үүслээ хүртэл хүмүүс огт өөр өөрөөр тайлбарладаг. Энэ дэлхий дээрх байгаа, байхгүй нь тодорхойгүй олон юмс, үзэгдэл ойлголтыг хүмүүс л бодож олж, бүр дүрсжүүлж, биежүүлжээ. Диваажин, там, бурхад чөтгөр, шулам, дээд тив (тэнгэрийн орон), доод тив (газар доорх ертөнц), хойд нас, хойд дүр, урд төрөл, эрлэгийн элч гэхчилэн тоочоод байвал тун ч олон буй. Эдгээрийн аль нь ч практикаар, шинжлэх ухаанаар нотлогддоггүй. Бараг л хүн нэг бүр өөрийн гэсэн үзэл бодол, дотоод ертөнцтэй. Бүгд л бие даах, биеэ тоох, хувь хувиа хичээх, өөр өөрийнхөөрөө байх, үйлдэх сонирхолтой. Ихэнх хүн элдвээр төөрөлдсөн байдаг.
Манай дэлхий дээр урд өмнө нь гарч байсан, одоо ч гарсаар байгаа хулгай, луйвар, аллага, яргалал, дайн тулалдаан, хорлол, урвалт, ялгаварлан гадуурхалт, элдэв зүсмийн хэлмэгдүүлэлт, жанжлал, дарангуйлал, мөлжлөг, боолчлол мэт нь дандаа л хүмүүстэй холбоотой, тэдний гараар хийгдсэн гэмт үйлдлүүд юм.
Дэлхий дээрх амьтдыг ч, бас ургамлыг ч хүмүүс л устгасаар, цөөрүүлсээр байгаа. Цөмийн зэвсэг, хими-бактериологийн зэвсэг мэтийг мөн л хүмүүс бүтээж бас хэрэглэсэн. Ингээд тоочоод байвал бас л дуусахгүй олон. Хүмүүсийг амьтнаас ялгаруулдаг нэг л үндсэн шинж буй. Энэ бол оюун ухаан, оюун санааны ертөнц нь. Тухайн хүн хэн бэ? гэдгийг нь үзэл санаа нь л тодорхойлдог. Хүмүүсийн эртний өвгүүд нь амьтан ч байсан, араатан ч байсан бас махчин ч (хүний мах иддэг) байсан, боол ч байсан, боолын эзэн ч, боолын наймаачин ч байсан. Боол ч хүн, боолын наймаачин ч хүн, боолын эзэн ч хүн... Боолчлолыг хүмүүс л буй болгожээ. Фашистууд, нацистууд, арийчууд, еврейчүүд, европчууд, азиуд, негрүүд, индейчүүд, аборигенүүд-эд бүгд л хүн, хүмүүс. Тэд бүгд байгаль-нийгмийн бүтээгдэхүүн, заяагдмал, төрмөл эрх нь ав адил, тэгш. Гэхдээ тэдний зарим нь өөрсдийгөө дээд төрөлтөн, тэргүүлэх угсаатан гэж үздэг, үнэлдэг. Тэр байр, сууринаас бусдыгаа басамжилж, доошлуулж, дарангуйлж харьцдаг. Өөрсдөөс нь бусад нь энэ гараг дээр оршин амьдрах эрхгүй гэж үзэж, доод төрөлтнүүдийг устгах, боолчлох нь зүйтэй гэж ч сурталчилдаг, бүр тэгж боолчилж, устгаж ч байжээ.
“Загасыг сүүл нь залдаг, хүнийг үзэл санаа нь залдаг” гэсэн хэлц үг ч буй. Үзэл санаа тэс өөрөөс болж хоорондоо хядалцаагүй улс, үндэстнүүд таван тивийн бараг хаана ч байхгүй. Өнөөдөр ч мөн л хядалцсаар байна. Хүн төрөлхтний дунд үүссэн дээр, доорын ялгаа, шашин шүтлэгийн ялгаа, ер нь аливаа субъектив ялгаа бол хүмүүсийн өөрсдийн нь л буй болгосон зохиомол зүйл юм.
Аль нэгэн буруу, бурангуй үзэл суртлыг зохиомжлон буй болгоод, түүндээ итгэж, хөтлөгдөж дайсагналцах нь зөөлөн хэлвээс тэнэглэл, хатуу яриваас гэмт хэрэг, гэмт үйлдэл болно. Бурангуй үзэл сурталд автагдаад аль нэгэн улс, аль нэгэн угсаатан бусад бүх хүнийг алж хядаж ч болно. Гэхдээ объектив, субъектив нөхцөл нь бүрдчихвэл шүү. Арьс үсний цагаан дээрээ тулгуурлаад, амжиж олсон илүү их мэдлэг дээрээ түшиглээд өөрсдийгөө дээд төрөлтөн хэмээн тооцох нь ердөө л нэгэн төрлийн төөрөгдөл юм. Негрүүд “бид хамгийн дээд төрөлтөн, хар арьс бол нарны илч, гэрлийг шингээгч хамгийн эрхэм өнгө, нарны бурхан биднийг л онцлон үзэж, сонгож авсан” гэх мэтээр нэгэн төөрөгдөл үүсэж ч болох ажээ. Ер нь хүмүүсийн оюун санааны ертөнц ямраар ч төөрөлдөж болох шинжтэй билээ. Нэг нь нөгөөгөө бүрэн үгүйсгэсэн, үзэн ядахад хүргэсэн үзэл санааны антогонист зөрчил бол хамгийн удаан үргэлжилсэн, олон арван сая хүний амийг бүрэлгэсэн дайны суурь шалтгаан байжээ. Ямар нэгэн зүйлийг булаацалдаж үүссэн дайн, хаадын ихэрхлээс шалтгаалсан дайн, ердийн үл ойлголцлоос шалтгаалсан дайн мэт нь тэгс гээд л дуусдаг бол нэг нь нөгөөгөө бүрэн үгүйсгэсэн, үзэн ядсан, устгахыг зорилгоо болгосон дайн аймшгийг үүдэж, ужгирч, байн байн дүрэлзэн дэгдсээр, өш хонзонг жаранг, зууныг дамнуулан зангидсаар байсан түүхтэй. Өөрсдийгөө онцгой хүмүүс, улсаа тэргүүлэгч хүч, бүхнийг чадагч хэмээн тооцох болсон АНУ-ын элитүүд өнөөдөр бүхнийг, бүгдийг зөвхөн өөрийнхөө ашиг, coнирхлын үүднээс шийдвэрлэж, жанжилж байхыг эрмэлзэх болов. Энэ бол бас л нэгэн төрлийн төөрөгдөл, дэлхий дахины өнөөдрийн бодит байдлыг үл тооцсон, үл тоомсорлосны илрэл, өөрсөд нь аюул авч ирж мэдэх алдаа юм. Оюун ухаан, оюун санааны ертөнцөөр нөхцөлддөг төөрөгдөл мэдээжээр амьтдад байдаггүй.
Сүүлийн 10 мянган жилд гэхэд л Төв Азийн өндөрлөгт олон хэлний нүүдэлчид, хүмүүс л дайн, самууныг дэгдээж байсан болохоос биш, жишээ нь таван хошуу малын хооронд дайн болж байсангүй. Адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа, уул, ус, билчээртээ зэрэгцэн оршсоор л иржээ.
Харин Монгол, Түрэг, Уйгар, Киргиз, Манж, Хятад угсааны хүмүүсийн хооронд дайн, самуунгүй жилүүд (жаран, зуун) тийм ч олон байсангүй. Хэн аль нь ч дайтсаар байжээ. Харгис, догшин, алуурчин, дарангуйлагч, фашист, нацист гэх мэтчилэн нэрлэгдсэн хаад, ерөнхийлөгчид бүгд л тодорхой тодорхой үзэл сурталд хөтлөгдөж, захирагдаж, мөнхүү үзэл суртлын боол шахуу болж явжээ. Хүнийг үзэл санаа нь хөтөлдөг, захирдаг, үзэл санаандаа хувь хүн боолчлогддог. Иймээс үзэл суртал, -изм нэг бүрийн учир, утга, үр дагавар, зөв бурууг бүх нийтээрээ, олон талаас, олон өнцгөөс нягталж байх нь чухал юм. Үзэл суртал бүхэн, -изм бүхэн нийт хүн төрөлхтөнд бүгдэд нь тус болох, бүгдийг нь өөд татах ёстой, аль нэгэн бүлэг, хэсгийн нь эсрэг хандаагүй байх ёстой. Хүмүүсийг элдвээр хуваагаад, ялгаад, хооронд нь сөргөлдүүлээд, зөрчил тарьж, тэмцэлдүүлэх, улмаар дайн, тулалдаанд хүргэх шинжтэй үзэл онол, үзэл суртал өнөөгийн соёлжиж боловсорсон улс орнуудад гарч ирэх, байх ёсгүй. Өнгөрсөн түүхэнд ийм үзэгдэл, жишээ, баримт тун ч олон байжээ. Тэр бүхнээс өнөөгийн хүмүүс сургамж авч тийм түүх давтагдахаас ямагт л сэргийлж байх учиртай. Дэлхийн II дайны дэгдсэн шалтгаан, түүний үзэл суртлын үндэс, хор хөнөөл, төөрөгдөл, сөрөг үр дагавар, мөнхүү дайны үлдээсэн хар мөр, хонзогнол, фашист, нацист үзэл санаа дахин сэргэх аюул, нэрээ өөрчилж зүсээ хувиргасан фашистуудын нууц, далд үйл ажиллагаа мэтийг дутуу үнэлсэн, үл тоомсорлосны улмаас дэлхийн III дайн дэгдэж ч болзошгүй нөхцөл, тохироо Европод бүрэлдээд байна. Европын олон орны иргэд, залуус дахиад л фашист, нацист үзэл санааны нөлөөнд автаж төөрөлджээ. II дайн дуусаагүй дууссан юм уу гэхээр үзэгдэл, үйл явц ч өрнөөд байна.
II дайныг өдөөсөн, оролцсон, уг дайныг ашиглаж хөлжсөн, түүнд хүчээр татагдан орсон субъектууд бүгд л Орос, Украины дайнд ил далд, шууд нууцаар оролцож байна. Нацизм, фашизм, милитаризм, II дайны үлдээсэн гашуун сургамж хааччихваа? Европчууд ой санамжаа гээчихлээ гэж үү? 80 хүрэхгүй жилүүд бүхнийг мартуулчихлаа гэж үү?
Нацизм, фашизм яагаад Европоос салахгүй байна вэ? Энэ үзэл сурталд автагддаг шалтгаан (объектив, субъектив), ургуулдаг хөрс нь юу юм бэ? Энэнийг судалж тодруулах нь тун ч хэрэгтэй болчихлоо. Энэ үзэл суртал хэд ч дахиад, хэнийг нь ч эзэмдээд, ямар ч зүсээр илрэх, дахин дахин өндийн босох магадлалтай юм байна. Энэ нөхцөл, байдлыг тооцох, сэргийлэх, дахин сэргэхээс нь урьтаж арга хэмжээ авч бaйх шаардлагатай болохнээ. Дуусаагүй дууссан II дайны үлдэгдэл, халдвар газар авч өргөжсөөр Дэлхийн III дайн, цөмийн сүйрэлрүү ч хөтөлж мэдэхнээ. Энэ том аюултай хийх тэмцэлд НҮБ их үүрэг гүйцэтгэх учиртай. Гэтэл НҮБ энэ үүргээ умартаад АНУ-ын “захиалсан хөгжмийг” л тоглож байх боллоо. НҮБ-ын төсөв, зардлын ихэнхийг АНУ гаргадаг болохоор тийм хамаарал тогтсон бололтой. Өнөөдөр гэхэд дэлхийн хүн амын 85 хувь нь аль нэгэн шашин шүтэж байна.
Дэлхий дахинд нийтдээ 4.000 орчим шашны урсгал бүртгэгджээ. Шашны энэ олон урсгалын ихэнх нь төөрөгдөл, мунхруулгын шинж, үр дагавартай. Ингэхлээр үзэл санаа, оюун санааны амьдрал маань элдэв төөрөгдлөөс хүчтэй хамааралтай хэвээрээ байгаа болно. Хүмүүс биднийг үзэл санааны төөрөгдөл л устгаж мэднэ.
Төөрөгдөл дэлхийн дайнд, дайн нь цөмийн сүйрэлд хүргэнэ. Цацраг туяаны хордлого нь эр бэлгийн эсийн "У" хромосомыг устгах аваас эрэгтэй хүүхэд төрөхгүй шүү дээ. Энэ бол хүн төрөлхтний мөхөл, зуун жилийн доторх мөхөл гэсэн үг. "У" хромосомыг устгадаг мутаци үүсэхийг үгүйсгэх аргагүй. Цөмийн хордлогын элдэв үр дагавар амьтанд ч, хүмүүст ч, мөн ургамал, усанд ч нөлөөлнө. Энэ олон талын нөлөөллийн нийлбэр, сөрөг үр дагавар нь дэлхийг маань ямар ч амьдралгүй, хоосон, хортой орчин болгон хувиргаж ч болох юм. Хүнтэй ажиллана, хүнийг зөв хүн болгоно гэдэг бол хүний үзэл санаатай ажиллана гэсэн үг. "Сэтгэл санааг нь эзэмдэж чадвал бие нь хаа холдох" гэсэн үг буй. Хүнийг муу хүн, араатан, алан хядагч болгоё гэвэл мөн л сэтгэл санаатай нь ажилладаг.
Жишээ нь: Украин дахь нацист, фашист үзэл санаатнууд, Ойрхи дорнод дахь нацизм, геноцид, Израйль ба Палестины дайн (тэд ямар ямар үзэл сурталд автагдчихаад дайтаж байгаа билээ). Ардчиллыг хамгаалж байна, ардчиллын төлөө тэмцэж байна, дэмжиж байна гэдэг нэрийн дор огт, өөp үзэл санаа, сонирхол хэргээ хийж байгаа башир арга ч, хандлага ч газар авах төлөвтэй болчихлоо. Энэчлэн адилгүй, эсрэг тэсрэг үзэл суртал, үзэл санаанууд л хүн төрөлхтөнг маань самууруулсаар, бүр бүх нийтийн орон байр болсон дэлхийг маань ч устгаж мэдэхээр болоод байна. Хүн төрөлхтөн оройтож ухаарах бий гэж л айх, болгоомжлох юм даа. Том, томоохон шашин нэг бүрийн урсгалууд хоорондоо дайтсан, том шашнууд ч хоорондоо дайтсан, сүүл тийшээ том шашнуудын нөлөө, хамаарал дор буй болсон иргэншлүүд мөн л дайсагналцах болчихжээ. Жаахан доргиогоод, дэврээгээд өгвөл, ноцтой шалтаг, өдөөн хатгалт хийх аваас дайтах, тулалдахад бэлхэн болчихсон бүс нутгийн тоо өссөөр л байна. Эсpэг, тэсрэг үзэл сурталд автагдаж төөрөлдсөн хүмүүс алалцах, улайрах үедээ араатнаас ч долоон дор болсон жишээ, баримт олширсоор л байна. Хүмүүсийг бурхад бүтээсэн гэдэг. Тэгвэл бурхадын бүтээлүүд нь ийм бузар булайг үйлдэх учиргүй дээ. Ингэхлээр хүмүүс амьтнаас үүссэн нь л үнэн болж таарч байна. Тэднээс яг л араатны ааш авир гарсаар байна. Энэ дүгнэлттэй маргаж хэн, юу хэлэх бол оо? Оюун ухаанаа, оюун санааны ертөнцөө зөв, хүмүүнлэг, энэрэнгүй, улс түмэнч, энх тайван, эв найрамдлыг эрхэмлэдэг болгох нь нийт хүн төрөлхтний аюулгүй амьдралын баталгаа юм. Энэнийг ойлгож, сахих нь улс үндэстэн нэг бүрийн журамт үүрэг, хатуу мөрдөх ёстой хууль, хэн нь ч хэндээ тавих ёстой шаардлага мөн болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл75
Киевийн нацизм НАТО фашизмыг байнга сурталчилан бичдэг усан цэлдэн гахай Сүхбаатар, бэлтгэл хошууВч Батсайхан, биеэ үнэлэгНоминдарь мэтийн ч хямдхан хөлсний бичээчид амьтад бол Д.Чулуунжав гуай шиг ийм үнэн бодит байдлыг бичих чадвар үзээд өгье гэсэн ч байхгүй!
Киевийн нацизм НАТО фашизмыг байнга сурталчилан бичдэг усан цэлдэн гахай Сүхбаатар, бэлтгэл хошууВч Батсайхан, биеэ үнэлэгч Номиндарь мэтийн ч хямдхан хөлсний бичээчид амьтад бол Д.Чулуунжав гуай шиг ийм үнэн бодит байдлыг бичих чадвар үзээд өгье гэсэн ч байхгүй!
Киевийн нацизм НАТО фашизмыг байнга сурталчилан бичдэг усан цэлдэн гахай Сүхбаатар, бэлтгэл хошууВч Батсайхан, биеэ үнэлэгч Номиндарь мэтийн хямдхан хөлсний бичээч амьтад бол Д.Чулуунжав гуай шиг ийм үнэн бодит байдлыг бичих чадвар үзээд өгье гэсэн ч байхгүй!
Оросын рашизм сөнөтүгэй
МЭДДЭГГҮЙ, МЭДСЭН Ч НАМАЙГ ЯАХ БОЛ ГЭЭД ТАГ СУУДАГ, ҮГҮЙ БОЛ ХӨЛСӨӨР ЗАРАГДАЖ ХУДАЛ ЮМ БИЧДЭГ, СУРТАЛ УХУУЛГА ЯВУУЛДАГ ХҮМҮҮСИЙН ДЭРГЭД БОЛ ЧУЛУУНЖАВ ГУАЙ МЭДЛЭГТЭЙ Ч ЮМ, МУНДАГ Ч ЮМ, ШУДАРГА Ч ЮМ, ОДОО ХЭНЭЭС АЙЖ АТИЙХ ВЭ ГЭСЭН ЗОРИГТОЙ Ч ЮМ. ИЙМ ХҮН ҮНЭТ ЭРДЭНЭ БОЛСОН ЦАГ.
Чулуунжав абугай,,,ингээд л,,,,хадуураад давхидаг юмшүүдээ,,,яг өнөөдөр,,,,орос улсад сонгодог фашизм бүрэн утгаараа оршин тогтноод,,,хажуу хавиргаа хадран хэмхчээд зогсохгүй,,,хүмүүн төрөлтөнд заналхийлж байгааг харсан ч хараагүй юм шиг,,,мэдсэн ч мэдээгүй юм шиг,,,үнэн худлыг холин,,,холион бантан болсон л юм бичээд байгаамдаа,,,нэгэн комичны бичснээр””””оросын фашизмыг хайрлах ийм янаг халуун хайр”””””” хаанаас нь гараад байнаа,,,,
Энэ усан цэлдэн гахай өөрсдийгөө Монголын элитүүд гэж нэрлэдэг хужаагийн эрлийзүүдийн нэг байх шүү. Царай зүс бол яг хужаагийн хунхууз байна.
Оросын фашизм буюу Рашизмыг өмгөөлөн донгодогчдын тархийг 2-3 үеэр нь угаагаад ийм болгочихсон улааны суртал мөн хүчтэй байсан байгаам шүү !
Оросын фашизм буюу Рашизмыг өмгөөлөн донгодогчдын тархийг 2-3 үеэр нь угаагаад ийм болгочихсон улааны суртал мөн хүчтэй байсан байгаам шүү !
Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига авсан хэргээр хоёр жилийн хугацаатай цаазын ял сонслоо. Мөн түүний бүх хөрөнгийг хураан аваад байна. Тус улсад "хугацаатай ялтай хоригдол" тэнсэн харгалзах хугацаандаа шинэ гэмт хэрэг үйлдээгүй бол ялыг "бүх насаар хорих ял" болгон бууруулж болдог. Тэрээр 1993-2022 онд Хятадын Барилгын Банкны хэлтсийн орлогч дарга, Шанхай банкны ТУЗ-ийн дарга, Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байжээ. Энэ үедээ хүлээн авалтад оролцох, аялалд явах, гольф тоглох үедээ хэнд зээл олгох, хэнийг албан тушаалд томилох г.м тохироог авлига авч хийдэг байжээ. Fan Yifei нь 2015 оны хоёрдугаар сард Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс шалгагдаж эхэлсэн. Улмаар 2023 оны зургаадугаар сарын 09-нд намаас хөөж, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Дэлхийд хамгийн их дайн тулаан хийсэн тив , орон хаана байдаг вэ. Мэдээж барууныхан . Түүн дотроо англичууд ( 175 улс үндэстэнтэй) байлдаж олон зуун жил колоничилж байсан байх юм . Дараа нь францчууд , протугалчууд , испаничууд , норвегчууд ордог гэнэ Олон зуу мянган хүн хядаж олон орныг колоничилж байв.Одоо ч хүртэл аралын жижиг орнууд колонийн системд байж л байна .шинэ цагын дайнд АНУ , мөн ч олон оронтой дайтаж байлдаж олон ч орны дотоод хэрэгт оролцож байх юм .Тэд одоо ч хүртэл бид хүчирхэг гээд өс хонзонгоо хэнээс авах аа тооцож байгаа . Бүр 13-р зууны дайнд монголчууд бидэнд ялагдсан иранчууд бидэнд өс хонзон ярьж явдаг юм байна лээ шүү
Хүн хэмээх хохимой тлгойтны мөн чанарыг сүрхий гаргаж тавьсан байна шүү. Баярлалаа.
Амидаа ах яаж зүгээр суухав гээд оросын тархи угаалтаа ил гаргаж тавиа юу? Оросын Элчин хэдэн зоос шинэ жилийн бэлэг болгож өгч дээ. Тэгээд бич гэсний дагуу тэнэглэлээ гаргаад иржээ. Зөвлөлт Холбоот Улс чинь сэргэн мандана, удахгүй, Та үзнээ!
ӨӨР ШИГЭЭ БОДОХ ЮМ, ЧУЛУУНЖАВ ГУАЙ АРАЙЧ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНӨӨС ЯВАХ ХҮН БИШ БАЙХШҮҮ
ЗХУ аль хэдийн устихсан орос оронд ардчилал хүний эрхийг дээдэлсэн хүн цаазлахыг хориглосон хүн хүчирхийлж цэргийн алба хаахгүй сайн дураар алба хаах сайн дураар фронтод туслах хүнийг гүтгэх алах хөрөнгийг хулгайлах дээрэмдэх хүний эрхийг зөрчих терроизм хийх аливаа игил алькада сирийн алан хядагчид азов айдар правый сектор гэсэн алан хядагчдыг хориглосон байсан ч боловч орос ороныг орос хэлийг орос хүнийг үзэн ядах үзэл дахин германд биш ч украйн дүрстэйгээр гарч ирлээ ёвроп америкийн улсууд далдуур санхүүжүүлж гарч ирлээ ЗХУ-ын бүгд найрамдах улсууд байсан социалист улс орнуудад илрэн гарлаа тэд орсыг тойрон хүрээлж млт дайтаж лайсагнаж эхэллээ
Хэнийх нь тархи угаагдсан юм бол доо
За больдоо Чулуунжав гуай. Харин ч Путин еерее ундсэрхэг узэл (нацист) гаргаж бна. Зугээр байсан Украйн руу нацист узлээрээ дайран орлоо. Харин ч Украйн Эх орноо хамгаалан дайтаж бна. Соц-ын философоосоо салж чадахгуй бол худлаа битгий суртал ухуулга хийж бай!!! Эхлээд нацизм, фашизмаа зев ялган ойлгож байж бичиж бай, мэдэв уу!!!
украйн 2014 онд майдан хийж снайпраар олон хүн алж айдар азов правый сектар цэргийн эргэлт хийж янукович ерөнхийлөгчийг устгаж хөөж одесс хотод 300 ирэнийг тзжиж шатааж эхлээд домбаассын орос хэлт иргэдийг 18 мянгыг устгав гурван давхар фронтын шугам байгуулж гадаадынханд нутгаа тавьж өгсөн тул орос хэлт ард түмнээ хамгаалан цагаан хаант орсын үеийн украйнаа нэгтгэн авахаар 2022 2 24 -нд дайран орж украйны хорин хувийг эзлэв
Орос-Украйны дайны эх дэлхийн 2 дугаар дайны дараагаас л эхэлсэн юм бна лээ. Дайнд ялагдсан еврейчүүд, немцүүд амь зулбан АНУ болон бусад олон оронд цагаачлан гарч байгаа орондоо дайнд ялсан ОХУ-тай яаж тооцоо хийх тухай л бодож ирсэн бна. Түүний золиос хамгийн тохиромжтой цэг нь Украйн байж. Украйныг мэдээж барууныхан энэ дайнд бас олон жил цэнэглэж, бэлтгэж байсан бна. ОХУ өөрийн нутаг дээрээ хохирол амсахгүйн тулд эхлэн дайрсан бна гэж ойлгогдож бна.
Зссссс,,,,эмээ уу,,,дебыль ээ,,,,
Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига авсан хэргээр хоёр жилийн хугацаатай цаазын ял сонслоо. Мөн түүний бүх хөрөнгийг хураан аваад байна. Тус улсад "хугацаатай ялтай хоригдол" тэнсэн харгалзах хугацаандаа шинэ гэмт хэрэг үйлдээгүй бол ялыг "бүх насаар хорих ял" болгон бууруулж болдог. Тэрээр 1993-2022 онд Хятадын Барилгын Банкны хэлтсийн орлогч дарга, Шанхай банкны ТУЗ-ийн дарга, Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байжээ. Энэ үедээ хүлээн авалтад оролцох, аялалд явах, гольф тоглох үедээ хэнд зээл олгох, хэнийг албан тушаалд томилох г.м тохироог авлига авч хийдэг байжээ. Fan Yifei нь 2015 оны хоёрдугаар сард Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс шалгагдаж эхэлсэн. Улмаар 2023 оны зургаадугаар сарын 09-нд намаас хөөж, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Үнэний хувь байнаа.Орос украйны дайн эхлэхэд германы канцлер асан Ангела Маркель бид украйныг арай дутуу бэлтгэжээ гэж хэлж байсан үг санаанд бууж байна .
Рашизм үүсчихээд байна
Хүн төрөлхтний ялгадас нь байж хүн төрөлхтөнд санаа зовлоо чахшиг. Өгөр коммунист материалистууд дэлхийгээс зайлах хэрэгтэй.
бүх -изм дотор баян барлаггүй амьдрах ганц үзэл суртал тэгш шудрага чиний миний гэхгүй амьдардаг ганц нийгэм социолизм байжээ хятадт социализмаар хөгжиж байна монголд олигарх хөрөнгөтөн офшорчин нударган гуйранч ядуус боолчууд америкжсан бэртэгчин сэхээтэн хятад орсыг ёвропийг эзэлж явсан чингэс хааны удам гэсэн гурван анги байна энэ гурван ангийн тэмцэл гуйланчлалыг хэвээр байлгах гэсэн гадаадын англи америкийн хүчин зүтгэл украйн болгох санаа бий
Америкжсэн бэртэгчин сэхээтний бүлэг..
Энэ нэг сэтгэгдэлд ингээд хариулчихвал ямар вэ.коммунист.матерлистууд дэлхийгээс зайл гэнэ ..зайлчихвал имперлист.либериалууд .фашистууд бас хоорондоо тулалдаад эхлэнэ шүү дээ ккк.хүн төрлөхтөн үүссэн цагаасаа л хойш тэмцэлдсээр л ирсэн.амтад ч адил.жюуль верний усан доогуур 20000 бээр номонд хөдөлгөөн доторхи хөдөлгөөн гэжгардаг шиг ккк
Энэ нэг сэтгэгдэлд ингээд хариулчихвал ямар вэ.коммунист.матерлистууд дэлхийгээс зайл гэнэ ..зайлчихвал имперлистууд.либериалууд .фашистууд бас хоорондоо тулалдаад эхлэнэ шүү дээ ккк.хүн төрлөхтөн үүссэн цагаасаа л хойш тэмцэлдсээр л ирсэн.амтад ч адил.жюуль верний усан доогуур 20000 бээр номонд хөдөлгөөн доторхи хөдөлгөөн гэж гардаг шиг ккк
Эхийнхээ дээр дур тавьдаг эцэгийнхээ толгой дээр шээдэг коммунист зөнөгүүд үхэж дуусвал нацизм байхгүй болно
энэ монголд жинхэнэ коммунист социалист нам бөйгуулчих мэдлэгтэй сэхээтэн байхгүй юм уу
энэ чинь харин ардчиллын үед америкад ёвропод байдаг трансжендер гомосекс лгбд колобранчууд хүний мах иддэг украйн бандерууд александр македоны хөшөө босгоёо гэдэг украйны хэн билээ тэд л ийм зүйл хийдэг колабранистууд----------
Эхийнхээ дээр дур тавьдаг эцэгийнхээ толгой дээр шээдэг коммунист зөнөгүүд үхэж дуусвал нацизм байхгүй болно
Орос, хятад хоёр манай Монгол улсыг их хавчиж байна. Хилээр ирэх барааг нутгаараа явуулахгүй байгаа нь хоригт орсон гэж хэлэх хэмжээнд байна. Орос өөрөө барууны хоригт орсон. Монголын хувьд баруунтай ойрхон байх хэцүүхэн болж байна. Манай улсын хөрш хоёрхон улс байна. Ийм улсыг аварч гарах ухаантай удирдагч хэрэгтэй.
Нөгөө өвгөн чинь одоо долоо хоногт өгүүллэгийг хоёр гурваар нь тургидаг болчихоч ! Яасан сайн ажиллаж байна аа эсвэл хүн бичиж өгөөд байдаг юмуу ! Ёстой өрнө дахины том зохиолч Бальзак шиг л бичиж байна ! 2 р дайн дуусаад 80 жил болчихсон бөйхад тэр гашуун дурсамжийг марталгүй яадагюм ! Харин ч олигтой байлдалгүй олигтой дайн үзэлгүй илжрээд ялзраад 80 жил болчихсон байна ! Атомын бөмбөгийн ач юм ! Атомын бөмбөг хэрэглэчихнэ гэж хий дэмий айж айж алцганасаар байгаад 80 жил болчихсон байна ! Одоо Путин гэж шийртэй аавын хүүгийн ачаар Орос хойд Солонгос Хятад Иран Бёлорус энэ тав Дундын Тэнхлэг гэсэн нэртэй цэрэг улс төрийн том эвсэл яаралтай байгуулаад дэлхийн 3р дайндаа орох хэрэгтэй ! Байгуулчихвал бусад олон улсууд энэ эвсэлд нэгдэнэ ! Хүүк нэг олигтой төмөр өгтөл нь бичээд нийтлээд байдаг юм шүү Чуукаа өвгөөн ! гайхал чинь зориуд анзаарахгүй бөйгаад байгаа юм
Шинэ гэрээ юу хуучин гэрээ юу эсхүл үзэл бодлоо бичивүү
Four Horsemen of the Apocalypse 🏇🏻🏇🏻🏇🏻🏇🏻
дөрвөн гэлэн айлд очиж хоол идэх. гэлэн нь хаана байна номтой нь альв.
СУДЛААЧ ГЭХ ЭНЭ ЧУЛУУНЖАВ СОЦ НИЙГМИЙН ҮЗЛЭЭР ГҮНЗГИЙ ХОРДСОН МӨРТЛӨӨ БУСДАД БАЛАЙ БАЛАЙ БИЧВЭРҮҮДЭЭ ТУЛГАХ ЮМ АА. ЦААД ШАЛТГААНЫГ НЬ МЭДЭХГҮЙ, МЭДЭХИЙГ Ч ХҮСЭХГҮЙ БАЙТЛАА ТОМ ТОМ "НЭЭЛТ "ДҮГНЭЛТ ХИЙСЭН БАЙХ ЮМ
Тэгвэл чи өөрийнхөө бичсэн юмаа үзүүл л дээ. Чи тал хуудас юм ч эвлүүлж чадахгүй хэвтэж олон юм битгий хуцаад бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Оросын гошного Гөлөг ганаа чи дут аа
Хүний нийгмийн түүх тэр дотроо Ёвроп тив дэлхийн дайн л хийж байсан юм бна лээ. Ямар Сайндаа л Франц, Англи хоёр 100 жилийн дайн хийсэн ард түмнүүд гэж түүхэндээ их бахархан бичдэг юм билээ. За тэгээд Герман, Орос хоёр дэлхийн 2 дайныг хийсэн ард түмнүүд. Дайны дараа ч дайн байсаар л байсан. Маний мэдэхийн АНУ-Солонгос, АНУ-Вьетнам, АНУ-Ирак, АНУ-Афганистан. Иран-Ирак, Иран-Сири гээд л цувж өгнө дөө. Сүүлийн 30 жилд харин манай хоёр хөрш цэрэг, зэвсгийн хувьд ёстой хөгжих шиг л болсон доо.
Украин неофашизмыг дэвэргэж Бандера, Мельник нарыг үндэсний баатар болгож Киев хотыг чөлөөлөх тулалдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдыг хөшөө дурсгалыг бузарлан орос хэлтнүүдийг ялгаварлан гадуурхаж эхэлсэн үеэс л энэ дайны утаа үнэртэж эхэлсэн. Төр засаг нь үндсэрхэг үзлийг дэвэргэж төрийн бодлогын хэмжээнд хүргэсэн нь эцэстээ улс орноо сүйрүүлэх аюулд хүргэлээ
Тун чухал сэдвээр системтэй, ойлгомжтой, зөв бичжээ. Амжилт хүсье. Судлаач Ганаа
Рус пропаганда
Украин неофашизмыг дэвэргэж Бандера, Мельник нарыг үндэсний баатар болгож Киев хотыг чөлөөлөх тулалдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдыг хөшөө дурсгалыг бузарлан орос хэлтнүүдийг ялгаварлан гадуурхаж эхэлсэн үеэс л энэ дайны утаа үнэртэж эхэлсэн. Төр засаг нь үндсэрхэг үзлийг дэвэргэж төрийн бодлогын хэмжээнд хүргэсэн нь эцэстээ улс орноо сүйрүүлэх аюулд хүргэлээ
Гитлерийн хорих лагерт хоригдож байсан Бандер яахаараа фашист байхавдээ,,,,дебыль ээ,,,,оросын генерал Власов хэдийгээр германы талд,,, сталины улаан дэглэмийг эсэргүүцэн байлдсан ч гэсэн оросууд Власоваа фашист гэж цоллодоггүй юмшүүдээ,,,
Өөрсдөө мөхөл рүүгээ явж байж оросуудыг муулж хоёр талцаад яахав дээ
бандер 10 000 польшийг алсанаас болоод одоо польш украйн хоёр дайтахдаа хүрээд польш украйны хоёр мужийг нийлүүлж авах гэж байна
Польш Украин хоёрын хооронд асуудал байгаа ч гэсэн арай дайн самуундаа тулаагүй байна….орос гахайн гошногоны бөөснүүд та нар дэмий юм горьдож хүлээгээд хэрэггүй
Төөрөлдсөн проф юм шивдээ.Харцангуй тайван байсан дэлхийд хэн эхэлж бусдын нутагруу дайрч дэлхийг хямрааж байгааг ойлгодоггүй.
фашист оросын захиалгаар ажилладаг Д.Чулуунжав рашист тролл байнаа Гитлерийн фашизмыг дахин амилуулсан Путлер Украйны жирийн айлын орон сууцыг бөмбөгдсөөр байна Харин Украйны арми жирийн орос айлын барилгыг бөмбөгдөхгүй байгаа шүү 3 жил үргэлжилсэн дайны үеэр оросуудын зарлаад байгаа фашист Бандерчууд өдийд оросын Курск Белгород Брянск Ростов Воронеж Тула хотуудад амьдрах орос иргэдийн орон сууцны хороололуудыг дрондож бөмбөгдөж дуусгах байсан Гэтэл тийм юм болоогүй Оросын Курск мужид Украйны арми гэнэт довтлоход оросууд өндөр настанууд хэвтрийн өвчтөнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хаяад зугтсан Гэтэл Фашист Бандерчууд явж чадаагүй орос иргэдэд эм хоол хүнс авчирч тордсон Курск мужийг Украйнаас чөлөөлөхөөр ирсэн орос цэргүүд эзэнгүй орос айлуудын байшин дэлгүүрийг дээрэмдэж тоносон бол Украйны фашистууд гар хүрээгүй Үүнийг Курск мужийн иргэд манай байшинг украйны фашистууд биш орос цэргүүд тоночихлоо гудамжны камерын бичлэг харуулж бухимдалаа илэрхийлж байна
чи ёстой дибель амьтан байнаа яаж ингэж худлаа шааж чадаж бна аа??? украйны порошенко еөк байхдаа донбасст очоод орос та нарын хүүхдүүд манай бөмбөгдөлтөн дор подвалд хоргодож,манай украйн хүүхдүүд сургуульдаа явнаа гэж басаж байсан бичлэг бна за,хохолууд болон барууыхан хоншоор нь хүрч чадахгүй байгаа болохоос оросуудыг хайрлалаа юу хуцдаг гөлөг вэ???
Порошенко юу юу гэж ярьсан гэнэ ээ…. тэр бичлэг чинь хаана байна эх сурвалж линкээ өгчих
украйнчуудыг бараг курскаас хөөгөөд дуусч байгаа азовчууд зугатахдаа нутггийн орсуудыг замдаа алж хүүр нь замын хажуугаар хэвтэж байгааг хөөж явсан орос цэргүүд зураг авч харуулж байна
Сайхан шаах юм аа…..
66.181 .188.133 Чи очоод байдлыг мэдээд ирсэн юм шиг залдаг хүн бололтой . Оросууд нутгаа тонолоо ч гэх шиг мэдрэл муутай хүний сэтгэгдэл байна .
Орос, хятад хоёр манай Монгол улсыг их хавчиж байна. Хилээр ирэх барааг нутгаараа явуулахгүй байгаа нь хоригт орсон гэж хэлэх хэмжээнд байна. Орос өөрөө барууны хоригт орсон. Монголын хувьд баруунтай ойрхон байх хэцүүхэн болж байна. Манай улсын хөрш хоёрхон улс байна. Ийм улсыг аварч гарах ухаантай удирдагч хэрэгтэй.
Чулуунжав тархиа лебралуудаар угаалгасан болохоос биш Нацизм, фашизм, милитаризм байдгаараа байж байгаа
Түүх хөөвөл ацтекийн улсыг хэн сүйрүүлж 30 сая индианчуудыг хэн устгаж африкаас хар арьстан хүмүүсийг боол болгон хүн хүнээ боолчлохыг хэн анх сэдэж хийсэн билээ.Мөн одоогийн палестины хойгт байсан еврейчүүдийг хэн хядаж нутгаас нь хөөж дэлхийгээр тэнүүчлүүлсэн билээ.Эртний соёлт Энэтхэгийг хэн олон зуун жил боолчилж бүх баялгий нь тонон их британи аралд аваачсан билээ.Дэлхийн 1.2 р дайныг хэн өдөөж бараг 70 сая хүнийг шороонд булсан билээ.Ерөөсөө дэлхийн дээрэм тонуул дайныг өдөөж улс орон үндэстнийг сүйрүүлэгчид европ тивээс л эхэлсэн.Америкийг европчууд л нүүж очиж уугуул иргэдий нь хядаж байгуулсан биз дээ.Африкийн орнуудыг англи герман франц испаничууд ч л цөлмөж баялгий нь булааж иргэдий нь хядаж хооронд нь алалцуулж байгаа биш үү.Тэгвэл орос Оросууд европчууд ыг дайрч эзэлж түрэмгийлж байгаа гэж үү.
патриот миллиард таван зуун сая аж зелинский америкаас 7 8 -ыг гуйж байна бүр ёвропийн банкинд байгаа орсын 300 миллиард долларын процент хүүгээр шүү түүгээр барахгүй нэг хоёр мг тоннын атомын бөмбөг украйнд өгч болох тухай яриа гарчээ ""орешникийг "" устгах юм олдохгүй байна аа бас 5 6 ширхэг ""тнаад "" байгаа юм байна тэрч хамгаалж чадахгүй гэнэ орешник тэр гэхийн тэмдэггүй манеладаг юм байна ӨГСӨН АМЕРИКИЙН зэвсэгийг украйн зарчихдаг юм байна израйл дамаскаас 21 км-рт ирж явна гэнэ гүрж молдов румынд үймээн гарвал хэн нэгэнд амархан эзлэгдэх болтой
Зссс,,,,шаашаа,,,,
Эх эцэг.өвөө эмээ нар нь хүүхдүүдтэйгээ түүхээ.удам угшилаа.ёс заншил.үлгэр тууль.сайн муугийн тухай ярьдаг.ярилцаж сургадаг.сонсдог үе уже өнгөрсөн.эгэ бол эмгэнэл
Оросын захиалга байна
Танайх чин жинхэнэ орос фашист үзэл сурталагч сайт байна . Танайхыг хаавал таарна.
20 ртзуунд Гитлэр гарч ирж гай болсон 21 зууны яргачин Путин боллоо
20 ртзуунд Гитлэр гарч ирж гай болсон 21 зууны яргачин Путин боллоо
Монгол хүн амиа бодсон их аймхай,хулчгар,бялдууч,бас юмны голыг олж чададгүй хий хоосон цэцэрхэх луртай,харин далдаас бол үг пулемётоор галалж өгнө .гэж гадаад хүн хэлсэн бдаг энэ балайраад хүний бичсэн юмыг уншаад тунгааж чадахгүй бгаа амьтадыг хархад яг юмаа
Трамф ,хилари хоёрын сонгуулийн үед нэг нөхөр Хилари ялбал би амеркт очино гэж мэдрэлтэн тачаадаж бхыг харж билээ хөлдүү гарууд улам их болж бнадаа кк
Iim buzar uvgud uhchihvel delhii saihan bolno
Baabar ene metiin zavaan uvgunuud uheh yostoi bhgui yu?
Яг үнэндээ дэлхийд өнөөдөр хамгийн их дайнч террорист улс гэвэл Орос улс л боллоо.Манай ертөнцийн хаана салан тусгаарлах алан хядах дайн самуун болно тэнд Орос оролцож явдаг болсон.Алан хядагчдыг санхүүжүүлдэг тэднийг дэмжин тусалдаг нь Оросууд болсон.Энэ хэнд ч нууц биш.Хамгийн террорист улс бол Орос улс.
Манай хөгшчүүд ер нь л болхоо бж дээ дандаа худлаа ярина
еврей зелинский орсын курск руу дайрч орчихоод гарахгүй ёвропоос хөлсний цэрэг макарон трамп цуглуулж польшип ирэв еврей нетань яхуу израйль голаны өндөрлөгийг эзлэн авчээ нөгөө улсын босогчид нь юу хийх гэсэн юм болдоо
Хүн хэмээх хохимой тлгойтны мөн чанарыг сүрхий гаргаж тавьсан байна шүү. Баярлалаа.
Биеэ мэдвэл ХҮН, Бэлчээрээ таниул МАЛ ЭХийг нь эцээж ТуГалыг нь тураахгүй! АМЬд Хүн аргаа олж, Адуу мал ГҮЙДЭЛээ олдог! 🇲🇳😍🇲🇳💐🌺