ЗГ “Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд” өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, түүнд “гадаадаас авах ажиллах хүчинд тоо хэмжээ тогтоохгүй байх, тэднийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” заалт оруулсан нь нийгэмд ихээхэн маргаан дэгдээв. Манай зарим хууль санаачлагчид: “ЗГ ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлэх ба эдгээрийг гүйцэтгэхэд ажиллах хүч дутагдаж байгаа тул гадаадаас ажиллах хүч хязгааргүй тоогоор оруулж ирнэ” гэж тэнэгийн дээд тайлбар хийж байгаа. Үүнийг ойлгохын тулд “мега” төсөл болон “ажиллах хүчний” тухай тодорхой ойлгох нь чухал. Энэ тухай товч өгүүлсү…
Гадаад мега төсөл
Мега төсөл гэдэгт асар их хөрөнгө хүч хаясан, эдийн засаг, нийгмийн чанарын үсрэлтэт өөрчлөлт гаргаж чадах, үе шатаар нь тооцсон, биелүүлэх тодорхой хугацаатай хөрөнгө оруулалтын томоохон төслийг ойлгодог. Олон улсад 1 миллиард доллараас илүү өртөгтэй, 15-20 сая хүн.цагийн хөдөлмөрийн багтаамжтай, 5-7 жилд багтаан хэрэгжүүлэх том төслүүдийг мега төсөл гэж үздэг.
Мега төсөл нь чанар болон хөгжлийн шинэ шатанд гаргадаг, эцсийн үр дүн нь үндэстний хөгжлийг хангадаг учраас түүнийг жирийн санхүүгийн хөрөнгө оруулалтаас ялган мега төсөл гэж онцгойлон нэрлэдэг.
Мега төслийг хэрэгжүүлсний үр дүнд аварга байгууламж, жи: Суэцийн суваг мэтийн, шинжлэх ухаан техникийн том амжилт, жи: саран дээр хүн буусан гэх мэт үсрэлт бий болдог. Түүнээс гадна мега төсөл нь нийгэмд удаан хугацааны эерэг нөлөө үзүүлдэг байх ёстой.
Улс орны том жижгээс шалтгаалан мега төслийн босго, шинж чанар өөр өөр байх нь мэдээж хэрэг.
Жишээлбэл, ОХУ-д 1 миллиард доллараас дээш бол мега төсөл гэж үздэг болсон. АНУ-ын Холбооны Замын Захиргаа 1 миллиард доллараас дээш хөрөнгө оруулах замыг мега гэж үздэг. Манайх энэ хэмжээнд хүрэхгүй ч гэсэн эндээс жишиг авч өөрийн Монголын мега төслийн босго хэмжээг тогтоох бүрэн боломжтой.
Монголын мега төсөл
Монголд мега төсөл огт хэрэгжүүлж байгаагүй гэж олон хүн боддог. Үгүй л дээ. Монголд маш олон мега төсөл хэрэгжүүлж ирсэн. Жишээлбэл: аж үйлдвэрийн комбинат, усжуулах, хашаажуулах, атар газар эзэмших хөдөлгөөн, Дархан, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт зэргийг дурдаж болно. Хэдийгээр мега төсөл гэж нэрлээгүй боловч эдгээр нь манай хувьд үнэхээрийн мега төслүүд байлаа.
Харин 1990 оноос хойш мега төсөл байтугай жирийн хөрөнгө оруулалт хийх ч хүндрэлтэй болж ирсэн юм. 1990 оноос хойш хийсэн хийсэн мега төсөл гэвэл Оюу-Толгой, Таван Толгой хоёроос өөр нэрлэх тоймтой юм алга.
Тэгээд ч ОТ, ТТ хоёр төсөл одоо болтол ихээхэн маргаан будлиан дагуулж байгаагаас үзэхэд Монгол мега төслийн орчинд том хулгай, дээрэм нүүрлээд удаж байгаа нь илт.
Монголд мега гэж нэрлэсэн анхны төслийг М.Энхсайхан ярьж ярьж оргүй алга болгосныг бид мартах ёсгүй юм.
Төр нь хулгай дээрэм хийж байгаа тохиолдолд ямар ч мега төсөл улс орныг хөгжүүлэх биш, харин ч том хэмжээний шулан мөлжлөгийн нөхцөл болох нь тодорхой юм.
14 мега төсөл
Одоо ЗГ 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ам бардам ярьж байгаа. Үнэндээ бол мега төсөл гэж бөөнд нь яриад байгаа болохоос энэ 14-т чухам юу юу ордгийг мэдэх, сонирхох хүн тун ховор. Хамгийн аймшигтай ЗГ энэ 14 төслийнхөө үндэслэл, тооцоо судалгааг огт хэлэхгүй, зүгээр л мега төслүүд гэсэн жагсаалт үзүүлж байгаа. Одоо бид энэ жагсаалтыг авч үзье:
“Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
Зэс боловсруулах цогцолборын төсөл
Гангийн цогцолборын төсөл
Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
Үндэсний хиймэл дагуулын төсөл
Эндээс дараах дүгнэлтүүдийг бүрэн итгэлтэйгээр хийж болно:
Манай ЗГ хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгоноо мега гэж нэрлэж байна. Энэ нь зөөлөн хэлбэл гэнэн, хатуу хэлбэл үлэмжийн их тэнэглэл мөн. Ухаандаа: “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төслүүд бол яавч мега төсөл биш. Цаанаасаа манай хилд тулсан төмөр замтай, наанаасаа хэдхэн км яваад хүрчих богихонон газрыг төмөр замаар холбох нь мега төсөл огт биш, тэр тусмаа гадаадаас ажиллах хүч авах ямар ч шаардлага байхгүй.
Жирийн нэг дулааны цахилгаан станц яагаад ч мега төсөлд орохгүй. Ухаандаа ТТ-н ЦС-ыг 20 шахам жил ярьж, 3-4 удаа тендер зарлаж шалгаруулчихаад одоо болтол бариагүй атлаа мега төсөлд оруулах нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй.
Аварга том орнууд юу юм гэхээс нэгэн зэрэг 14 мега төсөл хэрэгжүүлдэг ЗГ дэлхийд тун цөөн. Миний ажиглаж байгаагаар энэ жагсаалтад мега гэчихмээр төсөл 3-4-хөн байна. Хэрэв маш сайн хичээвэл манай ЗГ 3-4 мега төсөл хэрэгжүүлэх боломжтой. Угаасаа чадал тэнхээ нь тэр юм. Харин 14 мега төсөл гэдэг бол арай сэрүүднэ.
Жирийн хөрөнгө оруулалтыг мега төсөл гэж нэрлэх нь хавыг арслан гэж нэрлэсэнтэй агаар нэг.
Яг эцсийн дүндээ эдгээр 14 мега төслөөс ихэнхи нь нурж, ердөө 3-4 нь хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байж болно. Харж л байгаарай.
Ажиллах хүчний тухай
Манай ЗГ ажиллах хүч дутагдалтай гэж сүржин мэдэгдэл хийж байгаа.
Эдүгээ ажиллах хүчийг 3 янзаар ойлгодог.
Марксизмд ажил хөдөлмөр хийх хүний чадавхи. К.Маркс хөлсний ажилчин хөдөлмөрөө худалддаггүй, харин өвөрмөц таваар болох ажиллах хүчээ худалддаг гэж номлодог.
Барууны статистикт хөлсөөр ажиллахад бэлэн (хөдөлмөрийн нөөц) хүмүүсийн тоо хэмжээ. Ажиллах хүчний тоо хэмжээг янз бүрийн аргачлалаар гаргадаг боловч ажиллагсдын тоон дээр бүртгэлтэй ажилгүйчүүдийг нэмж гаргадаг. АНУ-ын статистикт 16 наснаас доош бол ажиллах хүчинд оруулдаггүй г.м. онцлогууд бий. Мөн “эдийн засгийн идэвхитэй хүн ам” гэсэн маш ойролцоо ойлголт байдаг.
Нийгэм болон сэтгүүл зүйд ажилчин буюу ажил хийж буй хүмүүсийг “ажиллах хүч” гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл бүх ажиллагсдаас захиргааны ажилтнуудыг хасаад үлдсэнийг нь ажиллах хүч гэж үзэх явдал ч бий.
Харин магнай ЗГ зүгээр л “ажиллах хүч дутагдаж байгаа учраас гадаадаас ажиллах хүч авна, чингэхдээ тоо хэмжээгүй авна” гэж тэнэглэн зүтгэж байна.
Гадаадаас ажиллах хүчин авдаг практик дэлхийд түгээмэл. Манайтай төстэй Казакстанаар жишээ авъя:
Тэнд гадаад ажиллах хүчийг 4 категорид хувааж үздэг. Нэг. Дарга, орлогчид, Хоёр. Бүтцийн том хэсэг, нэгжийн дарга нар, Гурав. Нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд, Дөрөв. Мэргэшсэн ажиллах хүчин. Гадаадын ажиллах хүчийг ингэж ангилсныхаа дараа нөхцөл тавьж эхэлдэг.
Тухайлбал: Нэг болон хоёрдугаар категорийн ажилтнуудын 70%-иас доошгүй нь Казакстаны иргэн байна. Харин гурав болон дөрөвдүгээр категорийн ажилтнуудын 90%-иас доошгүй нь Казакстаны иргэн байна. Улс гэдэг чинь ийм байдаг.
Харин Монголын ЗГ…
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн ярьж байгаа тоо баримт, үндэслэлийг шинжлээд үзье:
“Ирэх дөрвөн жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ.
Судлаачийн тайлбар: Энэ бол огт худал, зүгээр л хоосон сүржигнэл. Мега нэртэй 14 төслөөс 3-4 нь хэрэгжвэл дээдийн заяа. Харж л байгаарай…
“Үүнд 280 мянган ажлын байр бодитоор бий болно”
Судлаачийн тайлбар: Энэ тоог 100 дахин багасгаж, 28.000 ажлын байр гэхэд онцгой их алдаа болохгүй. 28.000 ч гэсэн ихдэнэ.
Монгол Улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болж байгаа гэсэн тооцоо бий”
Судлаачийн тайлбар: Энэ бол монголчуудын ажлын байр биш, харин гадаад ажилчдад зориулж тусгайлан бэлтгэсэн ажлын байрны тоо юм. Өөрөөр хэлбэл 30-40 мянган гадаад, тодруулбал хятад ажилчин орж ирнэ гэсэн хэрэг.
Улмаар Л.Энх-Амгалан сайд зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж эхлэв:
Гадаад ажиллах хүчийг эрэлт хэрэгцээ ихтэй байгаа барилга, зам, улирлын чанартай ажилд хэрэглэнэ.
Судлаачийн тайлбар: Монголчууд дээр дурдсан 14 мега төсөлд гадаад ажиллах хүч авна гэж ойлгож байтал одоо барилга, зам, улирлын чанартай ажилд ашиглах болж таарав. Том жижиг бүх компани ажиллах хүч оруулах эрхтэй болж байна.
Би гадаад ажиллах хүч оруулж ирэхийг угаасаа буруу гэж хэлээгүй, хэлэх ч үгүй. Зуны улиралд барилга, зам, улирлын чанартай ажилд гадаад, үнэндээ бол хятад ажиллах хүчийг түр хугацаагаар оруулж болно. Монголчууд нь зун бүх нийтээрээ амардаг, хятадууд нь ажил хийдэг орчил тогтоод олон жил болж байгаа.
Засгийн Газар 14 мега төсөл гэж сүржин урианы дор ямар ч квотгүй, хяналтгүйгээр ажиллах хүч оруулах гэж залилж байгааг эсэргүүцэж байна.
16 салбарт квотгүйгээр ажиллах хүч оруулж ирнэ
ЗГ-ийн 14 мега төслийг ажиглавал ердөө 6 салбар байгаа. Гэтэл 16 салбарт ажиллах хүч оруулна гэж сайд нь ярьж байна. Өөрөөр хэлбэл мега төсөл халхавчийн дор МУ-ын эдийн засгийн бүх салбарт ажиллах хүч орж ирэх нь. Эдийн засгийн бараг бүх салбартаа гадаадаас ажиллах хүч авдаг орон Монголоос өөр дэлхийд байхгүй.
Ингээд Л.Энх-Амгалан сайдын хулгайн заль баригдаж байна…
Манай ЗГ 2001.04.12-нд “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийг анх баталжээ. Улмаар 2021.12.24-нд “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль” болгож өөрчлөн баталжээ.
Энэ хууль гарсан гараагүй Монголоос ажиллах хүч гадагшаа 30 гаруй жил юүлж эхлэв. Энэ том үзэгдлийн учир шалтгаанд ЗГ ямар ч судалгаа тооцоо, дүгнэлт хийсэнгүй.
Төр нь хулгайч, дээрэмчин, нийгмээ зохион байгуулах ямар ч чадваргүй болохоор иргэд нь зугтдаг юм. Манайд ажиллах хүч дутагдсаны гол бөгөөд үндсэн шалтгаан нь хулгай, дээрмийг хэвийн үзэгдэл болгож, ард түмнээ ядуу зүдүү амьдруулж буй төр засаг мөн…
Гадаадаас ажиллах хүч авч болно л доо. Гагцхүү аль салбарт, аль төсөлд, хэдий хугацаанд, хэдэн хүн авах тухай тов тодорхой тоо хэмжээ байх ёстой. Ийм тодорхой тоо хэмжээ байхгүйгээр зүгээр л тоо хэмжээгүй авна гэсэн хууль гаргавал энэ нь үндэстний эсрэг гэмт хэрэг мөнөөсөө мөн…
Сүүлдээ бүр даварч “Монголын залуучууд мэргэжилгүй, ажил хийж чадахгүй байна” гэж төр засаг нь дүгнэдэг болж байна.
Бага шиг солиор, төр засагт байгаа Та нар ажлаа хийж чадахгүй байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл43
Энх-Амгалан сайд Монгол улсын төлөө ажиллаж байна гэж боддог уу?Хятадын төлөө юу?
Хятадын төлөө Энхамгалан ганцаараа ч УИХ ЗГ тэр чигтээ .
Ёстой үнэн.төр засагт байгаа та нар ажил хийж чадахгүй байгаа тул зайгаа тавьж өгнө үү
35 жилд залуусаа сургаагүй төр. сурчихсан залуус нь дараа дараагийн үеэ сургаад явчих байлаа.
Судлаач Х. Д .Ганхуяг,,,,Чухам үнэниийг өгүүлжээ,,,,,”””бага шиг солиор,,,төр засагт байгаа та нар ажилаа хийж чадахгүй байна,”””,,,,
хятадаас зээл авч тарааж 350-р хуурч байгаад бөөнөөр гадныхныг. ман татан буугдах болжээ тарах.
намчид ажилгүй болвол ажиллах хүчний нөөц хэмжээ хүч хягааргүй их болно. юк хэнтийд галч, хүк 130-ийн жолооч
Энхамгаланг огцруулаа Боловсролын сайд байхдаа мэргэжилтэй ажилчин б Лдэж чадаагуй Монголын толоо ажиллах хугийг эгэ яамны сайдаар томил
энхамгаланг огцруул техник иэргэжлийн сургууль техникум байгуулж мэргэжилтэй ажилчдыг өэлтгэх байтал энх амгалан юу я хийгээгүй орсын элчин сайд монгол орсын 3-р сургуулийг устгах гэж оролдож суусан хятад хэлтэй сургуулиудыг олшруулсан ард түмэн энх амгаланд итгэхгүй байна
Эрхэм судлаач та барилгын компани ажиллуулаад хэдэн нөхөд хариулаад үзээч...
Чам шиг тэнэг лаларууд Л.Түдэв гуайг "хүрз барьж үзсэн үү" гэж загнаж байсан санаанд оров. Энд барилгын компани яриагүй, төрийн бодлого ярьж байна, лалараа... Судлаач Х.Д.Ганхуяг.
барилга замын ажил хийлгээд гадаадт гарч ажилладаг монгол шиг мөнгийг нь өг бүх ажилгүй хүнийг бүртгэж цэрэгт дайчилж байгаа юм шиг ажлуул ажлах хүчний цэрэг татлага явуул мега гэдэг төслөө нэг нэгээр явуул бүх нийтин хүчээр дайрч ороод хийж дуусаад дараагийнх руу оръёо
Ажилчиддаа цалинг нь аятайхан өгчих. Тэгвэл чамаас салахгүй, сайн ажиллаад өгнө. Ядаж НДШ ийг нь төл л дөө.
Монголчууд барилга бариад сурчихсан шүү.Бүр цементэн ширэнгэн ой болгочихлоо гээд загнаад байгаа ш дээ 59.153.115.74 өө
Хоосон попорсон эдийн засаг санхүүгийн мэдлэггүй сэтгүүлч ниигмийн ажилтанууд улс орны хөгжилийг ухаарач хоосон хиирхэл хэтэрлээ
энэ ганаа гуй зөв ярилаа хязгааргүй юм гэж байхгүй САЯ ХЯТАД ОРООД ИРЛЭЭ МОНГОЛЧУУД ЯАХ ЮМ БЭ ЗААВАЛ ХЯТАД БАЙДАГ НЬ Ч ЮУ ВЭ ОРОС ЁВРОП БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ КАЗАКУУД нналайхын уурхайд байхад сайн ажилладаг байсан ямар ажил хийж эхэлээд бүх монголоо цуглуулаяа хужаа бэлэн байгаа юм чинь ажилаа эхлээд зг тогтоол гаргаад цөөхнөөр нь оруулж ирьеэ
ТИЙМ , тэгээд яах билээ ... аа
Судлаач гэж өөрийгөө нэрлэсэн гадны гар хөл одоогийн эрх баригчдыг сайн байна мундаг байна дахиулья гэж сонгуулиар солиороод байсан
Гадаад ажиллах хүчийг тоо хэмжээгүй оруулж ирэх санаархлаа намайг доромжлох аргаар нуун далдлах боломжгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Оюун эрдэнэ ОГЦОР
За за ойлголоо. 6 салбарт мега төсөл хийх мөртлөө 16 салбарт ажиллах хэмжээ хязгааргүй хүч оруулнаа гэдэг багш эмч дарга нар ихэнх нь хужаа ах нар болох нээ. Сайнзориг Энхамгалан хэн хэн ч билээ үүрэгт даалгавараа амжилттай биелүүлэх эхлэл тавьж эхэлжээ. Их сургуулийн дипломтой 40 мянган ажилгүй залуус элбэг бий байх шүү.
цалинг өндөр өгөөд монгол том мэргэжилтэн толгойл ОРСЫГ ҮЗЭН ЯДАЖ АМЕРИК ХЯТАД ГЭСЭН ЛООЗОНТОЙ МОНГОЛЫН ДАРГА НАР 35 ЖИЛ ЮУ ХИЙЖ БАЙВАА СОЦИАЛИЗМЫН ҮЕД ОРСОО ДАГАН ДАГАЛДАНГААР ИНЖЕНЕРЧ ТЭР ТЕХНИКИЙН АЖИЛЧИН Ч ТЭР ПРАКЧИКТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛЧИХДОГ БАЙВ ОРОС ХҮН ХҮНД НУУЦАА САЙН ЗААЖ ӨГДӨГ ХЯТАД ХҮН 35 ЖИЛ ЗААЖ ӨГӨӨД МОНГОЛ ЮУ Ч СУРААГҮЙ ХЯТАД ХҮНЭЭС СУРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА УУ
Мега төсөл гэдэг нь мөн чанар нь залуу болон ид ажиилах хүчний иргэд маань дундын цавчаагүйгээр ахиухан орлоготой болох зарчим л даа / гэхдээ төр нь мөнгөтэй үед
lманайхан 2 ш 9 давхар хөөсөн пасад блокон байр барьчихаад luxury residense villa limited tower vip гэсэн сүржин нэртэй даржин хэрэгждэггүй төслүүд амаараа бол аль дээр хийчихснн төслүүд бн
Хятадад эзлүүлэх зорилготой гое нэртэы 14 мега төсөл юм бн
ХЯТАДААР ЭЗЛҮҮЛЖ ДҮҮРСЭНД ОРВОЛ МАНЖИЙН ҮЕД ЯАЖ БОЛЖ БАЙВ ЛАА БАРИАД НОГООГҮЙ ХОНИО АЛЖ ИДЭЭД АМЬДАРСААР ХУВЬСГАЛТАЙ ЗОЛГОСОН ЦӨӨХӨН ОРОС ГЕРМАНААР ЗААЛГААД ААЖУУХАН ЭХЛЭЛ ДЭЭ
Гаднаас ажиллах хүч хязгааргүй оруулж ирчихээд тэд нар нь эргэж гарна гэдэг хэцүү дээ. 1950-1960-аад оны үед хятадаас баахан ажиллах хүч нэг өдөр монголын хилээр орж ирснийг санадаг юм. Хүүхэд бсан болохоор тэд шуудай үүрээд л аймгийн ганцхан дэлгүүрийг тэр чигт нь хоосолчихож билээ. Нөгөө цагаан, шар будаа, гурилыг уут шуудайгаар нь аваад л дэлгүүрийн хүнс дуусч байлаа шүү дээ. Тэр үед манай аймагт оросын цөн мэргэжилтнүүд ажилладаг бсан. Тэдний ууж дууссан молоконы лаазыг цуглуулаад л... аан бас хонь ямааны бүтэн гулууз махыг жорлонгийн хана түшүүлж тавьчихаад бие засдаг тийм дүр төрх үлдсэн бна. 1963-64 оны үед барилга дээр ажиллаж бсан хятадуудыг нутаг буцаах гэж тэдэнд олгосон монгол хятад паспортын нэрс зоож хичнээн ч өдөр ажиллав даа. Зарим нь бүр хаашаа явсан нь мэдэгдэхгүй, баримт бичигээ хаясан гээсэн гээд л асуудал мундахгүй бсан. Хожим сонсохнээ Цэдэнбал дарга хятадуудыг нутаг буцаах шийдвэрийн дагуу олон хүн гаргасан шүү.
Монгол залуучуудаа бодлогоор дэмжээд ажлын байраар хангаад ажиллуулах хэрэгтэй байна. Гаднаас ажиллах хүч оруулах шаардлагагүй. Монголд гадаадын ажиллаж байгаа хүчин маш байна.
Шулмын нам улс орноо зомби болгохоор шулуудсан тул намуудыг тарааж иргэд эрхээ буцаан авах хэрэгтэй.
Монгол улс том бүтээн байгуулалтаа мега төсөл гэж нэрлэх нь юуны буруу, Үүнийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа Монгол улсын Засгийн газар хэний өмнө буруутан бэ? Энэ бол эх орон хөгжихийн эсрэг гадаадынэ гар хөлийн явуулга бна. Энэ төслийг хэрэгжүүлнэ, барина, байгуулна. Харж л байгаарай. Мөрийцсөн ч алдахгүй.
Энд мега төслийн тоо оруулах ажиллах хүчний тоо алд дэлэм зөрж байгааг ярьж байна. Ө.х. мега төсөл нэрийн дор тоо хэмжээгүй ажиллах хүч оруулах санархлын тухай ярьж байна. Эхлээд ойлгочихоод дараа нь хуцаж сур, тэнэг лалдар аа... Судлаач Х.Д.Ганхуяг.
ХЯТАД ОРУЛЖ ИРЖ МОНГОЛООС ГАРАХГҮЙ ЦЭДЭНБАЛ ТУЛДАА ГАРГАСАН ШААРЛАГАТАЙ БОЛ ХЭДХЭН ХЯТАД ОРУУЛЖ ИРЭЭД ЗГ ТОГТООЛ ГАРГААД БУЦААЖ ГГАРГАЖ БОЛОХ ЮМ АЙМАГ СУМ ХОТ ДҮҮРГЭЭС АЖИЛГҮЙ БҮХ ХҮНЭЭ ЦУГЛУУЛАЯА ХҮНИЙ НОХОЙ ИДЭХЭЭР ӨӨРИЙН НОХОЙ ИДЭГ
Нөгөө со батүүл баабар бас новарын гятадын эрлийз хурлийзууд слава украйнчууд чив чимээгүй байхчив ард түмэн угаасаа энэ хуулийг эсэргүүцнэ тодорхой
Үнэн бодит дүгнэлт.Баярлалаа
Гацаагч ажиллаж эхэлжээ.
Гадаадын ажиллах хүч оруулах нь зөв харин цалин хөлс нь монгол хүнд олгодогтой адил бахй хэрэгтэй
Энд ажиллах хүч оруулж ирэх нь буруу гэж огт яриагүй байна. Харин хязгааргүй тоо хэмжээгээр оруулах нь буруу гэж байна. Эхлээд ойлгочихоод дараа нь хуцаж сур... Судлаач Х.Д.Ганхуяг.
Маш ойлгомжтой бичжээ баярлалаа дээд удирдлага ийм байгаа
Богд уулыг араас нь урагшаа нүхлэж тунёль гаргах нь мёга төсал юм биш үү ! Бодвол Зайсангийн аманд л гаргах гэж байгаа бололтой ! наашаа таг болчихсон юм чинь ганц явах чиглэл цаашаа явсан нь дээр л дэ ! Хятадөөс өөр хүн Монголд тоож ажиллахгүй ! Монголчууд зун болохоор амраад архидаад алга болчихдог юм чинь хятадаас өөр ажиллах хүч олдохгүй ! Тэгэхээр 40 биш 100 мянган хятадыг энэ зун оруулж ажиллуулах хэрэгтэй ! Яахав захирал болон даамлуудад нь ажилчдаа монгол хүүхэнтэй ойртож болохгүй ! зөрчвөл торгоно хөөж гаргана гээд хатуу хэлчихгүй юу !! Гадаадаас ажиллах хүч асар ихээр авдаг баян арабын орнууд ингэдэг юм билээ !! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Хятад ажилчид Монголыг тоохгүй Зөвхөн Пакистанаас цагаач ажилчид ирнэ Бас оросын оркууд ирнэ Оюунэрдэнэ ерөнхий сайд Пакистанд айлчилсан шалтгаан энэ
Барилга, зам зэрэг улирлын чанартай ажилд оюутан, хүссэн багш нарыг ажиллуулж өндөр цалин өгөөч ээ. ЗХУ-д сурч байсан оюутнууд зуныхаа амралтаар барилгын отрядад хагас цэргийн зохион байгуулалттай өглөөнөөс оройн нар жаргатал ажиллаад өндөр цалин авдаг байсан туршлагыг нэвтрүүлээч.
наад ажиллах хүч гэх нэрийн ард барилгын компаниудын шунал байгаа. ажиллах хүч гэх халхавчийн ард тоймгүй олон хятад иргэд орж ирээд маш олон орон сууц худалдаж авна. ингээд л монгол маань хятадчлагдана даа! энэ бол хятадын зөөлөн хүчни бодлого. монголыг дайтаж худалдаж авах гэж байна. манжийн шинэ засгийн бодлогын үед манай монголын зарим хошуу ноёдууд, цагаачилж ирсэн хятад тариачдад газраа түрээслүүлж, монголыг хятадчлах бодлогыг ой гутам шуналаараа дэмжиж байсантай адилаас бүр аюултай хууль санаачилсан шүү! үүнийг яасан ч батлуулж болохгүй! эсэргүүцэж жагсацгаах ёстой. тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдгийг ямагт санаж сэрж тэмцэж байх ёстой
энэ хуулийн ард барилгын компаниудын ой гутам шуналтай урвагч эзэд байгаа нь ойлгомжтой. тэд монгол залуусын цалинг хулхидсаар байгаад одоо итгэж ажиллах монгол маш ховордсон. яг тэгээд баахан хятад иргэдийг цалингийн доод хэмжээгээр ажиллуулах сонирхолтойн дээр ажиллах хүч нэрийн ард орж ирсэн тоо хэмжээгүй олон хятад цагаачдад орон сууцаа борлуулж монголыг хятадчлах хятадын бодлогыг хэрэгжүүлэх гэж энэ аюултай хуулийг санаачилж л.энхамгалан гэгч цайчихсан шуналын тулмаар уих- д өргөн бариулж байна. энэ бол манжийн шинэ засгийн бодлогоор монголд орж ирсэн цагаач хятадуудад газраа түрээслүүлж монголыг хятадчилж уусгах бодлогыг хэрэгжүүлж байсан урвагч ноёдуудын шившигтэй үйлдлээс ялгаагүй бөгөөд монголыг хятадчлах бодлогыг бүр хуульчлах гэж байна. 16 салбарт ажиллах хүчийг тоо хэмжжээгүй оруулж ирнэ гэдэг нь хятадчлах бодлого. тэр хятадууд орж ирээд монгол гэрт амьдрахгүй нь мэдээж бөгөөд энэ увиагүй шуналтай барилгын эздийн бариулсан орон сууцыг худалдаж авах нь ойлгомжтой.