БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 2 /DW/. Унгар улс хууль дээдлэх ёсыг зөрчсөн учраас Европын Холбооноос /ЕХ/ 1 тэрбум еврогийн /1.03 тэрбум ам.доллар/ тусламж авах эрхээ алдсан гэж Европын Комисс лхагва гарагт мэдэгджээ.
ЕХ-ны зүгээс, ашиг сонирхлын зөрчил ба авлигатай тэмцэхийн тулд хууль тогтоомжуудаа өөрчлөх шаардлагыг тус улсад тавьж байсан юм. Тодруулбал, Будапешт 2024 оны эцэс гэхэд шинэчлэлийг хийж дуусгасан байх ёстой, эс бөгөөс холбогдох хугацаа дуусгавар болно гэж мэдэгдэж байжээ.
2022 онд ЕХ төрийн худалдан авах ажиллагааны дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр Унгарын эсрэг “нөхцөл болзолтой” ажиллагааг эхлүүлж байжээ. Тухайн үед хяналт, ил тод байдал дутмаг байна гэж ЕХ шүүмжилж байв. Улмаар Унгар улс ЕХ-ны стандарт, суурь үнэт зүйлсийг үл тоомсорлосныг сануулаад, шаардлагатай шинэчлэлүүдийг хийхийг үүрэг болгосон байна. Үүний дараа Унгарын тал шинэчлэл хийхийг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зарим санг нээх боломжтой болсон боловч 19 тэрбум еврог царцаасан хэвээр байв.
Унгарын үндсэрхэг үзэлт Ерөнхий сайд Виктор Орбан 2010 оноос хойш улс орноо тасралтгүй удирдах хугацаандаа эрх мэдлээ бэхжүүлсээр ирсэн бол түүний хамтран зүтгэгч зарим хүн асар ихээр хөрөнгөжсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын ЕХ дахь улс төрийн хамгийн ойрын түнш В.Орбан өмнө нь “өөрсдийн мөнгө”-ийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байжээ. Европын Комисс өнгөрсөн долоодугаар сард нийтэлсэн тайландаа, Унгар улс ЕХ-ны ардчиллын хэм хэмжээг хангаагүй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн авлига, улс төрийн санхүүжилт, ашиг сонирхлын зөрчил, хэвлэл мэдээллийн хараат бус байдалтай холбоотой алдаа дутагдлууд байгааг онцлон сануулж байв. Мөн 2018 оны есдүгээр сараас хойш хууль дээдлэх ёсыг “ноцтой зөрчсөн” гишүүн орнуудад тавих хоригт Унгар багтаж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл16
ЕХ жинхэнэ дарангуйлагч юм биш үү , нэг хэв саванд ороогүй бүхнийг хавчин гадуурхаж байдаг ... Нөгөө өөр өөрийнхээрээ хөгжих эрх чөлөө - ардчилал , бас хүний эрх хайчв ...
Одоо яая гэхэвдээ,,,,орос баас идсэн орбан хэмээх унгар нохой улсаа самарч байгаа нь энэшдээ,,,
Путлерийн хамсаатан улс
DONGOS ZA
Ядуу гуйлгачин Унгар улс ЕХ-с нэг мөсөн гарч болно шүү дээ….
Ардчилал хүний эрх гэдэг хий хоосон хиймэл үзэл суртал монгол улсаас өөр дэлхий дээр хаана ч байхгүй
Энэ вёнгёрүүд чинь Хүннүгийн удам юм ! Унгарын тэгш тал гэдэг чинь адуу маллахад тохирсон бөгөөд Аттиллагийн мэндэлсэн нутаг юм ! Унгарын хөнгөн морин цэрэг гэж алдартай цэргүүдийг та нар сонсоогүй л байх ! Орбан бол барууны бааснуудын үгээр явдаг жижиг гар биш ! өөрийн гэсэн бодолтой том хүн ! Путинтэй найз бөйх нь хамаагүй хэрвээ одоо байсан бол Чингэс хаантай ч найз байх хүн энэ Орбан !
EVROPIIN HUULI MORDONOO ZA
"Европын Холбоо нуран унаж байна" Элон Маск саяхан болсон зүүн Германд болсон аллагын дараа хэлэхдээ, Европ нуран унаж байна. Ямар ч хяналтгүй олон дүрвэгсдийг хилээрээ оруулсаар байна гэж анхааруулжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Германы ард түмэн канцлер Шольцийг хугацаанаас нь өмнө татан буулгах хэрэгтэй гээд Мөн ЕХ-ны тэргүүн Урзула фон дер Леуенийг шүүмжилжээ. Шольц хэлэхдээ, Европын бүрэн бүтэн байдлыг хуваах гэж байна хэмээн Элон Маскийг шүүмжилсэн бол, Урзула фон дер Леуен ардчилалд хортой үг хэллээ хэмээн дургүйцжээ. Элон Маск хэлэхдээ Европод хүчирхэг улс төрчид хэрэгтэй, B.Орбан, Германы AFD намын дарга доктор Алисе Вайдел шиг. Германы эрх баригчид иргэдээ бүр мөсөн хаясан, эдийн засгаа сүйрүүлсэн гэж зэмлэв. Германд буцаад зөв тогтолцоо тогтвол, бусад Европын орнуудад нөлөөлнө. 2025 оны 2-р сарын 23-нд Германд сонгууль болно. AFD нам олонхи болох нь нэгэнт тодорхой болсон. Алисе Вайдел Германы канцлер болж чадвал Европ эерэгээр өөрчлөгдөнө.
HARAGDAACH EE
103.168.34.27 чам шиг оркууд Трамп ялж харагдаач гээд хуцаад байсан Трамп ерөнхийлөгчөөр сонгогдчихсон шүү дээ. Эргүү оркоо.
Трамп ялаа л биздээ,,,тэгээд,,,Трамп ялахаар яадаг юм,,,,оркоо,,,
Энэ нөхөр түрэмгийлэгчийг дэмжиж украины газар нутгаас авахыг санаархагч шүү днн
UNEN
ene holboo zeeleer uls oronuudiig daramlaj mulug yvuulah haris bodlogo uildej bdg ym bn !
Европын холбоо одоо ялгадас дээрээ халтирч унаж байгаа нь сая ёлкын орой Берлинд болсон гутамшигт явдал бүрэн нотоллоо. Тэгхэд Унгар улс хилээрээ дүрвэгсэдийг оруулахгүй маш сайн хамгаалж байгаа. Ийм байдлаар ЕХ удахгүй задран унах нь цаг хугацааны л асуудал болсон.Ер нь ч өөр өөр шашинтай, өөр өөр сё заншилтай үндэстэнүүдийг нэг стандартад оруулна гэдэг нь бүтэхгүй гэдэш нь батлагдаж байх шиг бна.