2024 онд БНХАУ-ын төмөр зам 850.6 тэрбум юанийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2023 онтой харьцуулахад 11.3%-иар өсчээ. Мөн 3113 км шинэ төмөр зам ашиглалтад орсны дотор 2457 км нь хурдны төмөр зам байсан гэнэ. 2024 оны эцсийн байдлаар Хятад улсын төмөр замын нийт урт 162 мянган км-д хүрсэн бөгөөд үүнээс 48 мянган км нь хурдны төмөр зам юм байна.
2024 онд Хятад улсын төмөр зам нийт 3.99 тэрбум тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оноос 1.9%-иар өссөн ба сүүлийн 8 жил дараалан өсөлтөө хадгалсан явдал болжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0