Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсэн билээ.
Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хийх зориулалттайгаар ашиглалтад оруулжээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-ны Төв байранд Оросын “Любэ” хамтлагийн ахлагч Н.В.Расторгуевыг хүлээн авч уулзав.
Иргэн Д.Амартүвшин нарын иргэд Монголын Либертари Нам гэгчийг үүсгэн байгуулж буй ч хуулийн шаардлага хангаагүй тул Улсын Дээд Шүүх бүртгээгүй юм.
Украинд үргэлжилсэн Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр жил хоёр сар өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс “Украина сегодня-гроші” сайт, Ерөнхийлөгч Владимир Зеленский, украины дэслэгч генерал Игорь Романенко, Цэргийн тагнуулын дарга генерал Кирилл Буданов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Мөнгө олж ирж чадахгүй, харин ч тавьсан өрийг улам нэмээд байгаа Засгийн газраа дахиад л солилоо. Мэдээж ямар ч ахиц гараагүй, сахил хүртээд шал дордов. Тэгэхээр нь дахиад л засгаа солив. Мэдээж тухай бүр пинжэкээ эргүүлэхээ аль ч засаг мартаж байгаагүй юм. Солигдоод сайжирсан тохиолдол байсан уу? Ер нь муугаа улам муутгах гэж сольдог юм биш үү? Улам л уруудна, солих болгонд ард түмэн дэмжинэ, хэдэн сарын дараа бүгд жигшинэ. Өөрснийгөө хууртсан гэж ярина. Үнэндээ худалдагдчихдаг шүү дээ!? Цааш нь ярих уу, яахав?
“Алтайн хүдэр”-ийн Р.Базарыг энэ сарын 15-нд ноцтой “тайлбар”-тайгаар баривчилсан. Эх сурвалжууд “…Нэр бүхий улстөрчдийн сонгуульд зориулж, хууль бусаар санхүүжүүлсэн, мөнгө угаасан үндэслэлээр баривчилсан” гэж мэдээлсэн.
Манай улсын нэг малчин айл сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар цаашид улам ядуурдаг нөхцөл бий болсныг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удаа дараа ярьж, энэ байдлаас гарахад хууль эрх зүйн орчныг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юм.
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа юм.
Британи, Франц, Испани, Португал, Нидерланд орнууд хэрхэн далайг эзэмшиж, далайн чанад дахь Африк, Америк, Азийн орнуудын хэрхэн эзэлж колоничилж байсныг дэлхий нийт сайн мэднэ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий даяар колоничлол устсан. Гэхдээ орчин үед манай хойд хөрш болон өмнөд хөршид колоничлол устаагүй, амь бөхтэй оршиж байгаа гэдгийг дэлхий нийт тийм сайн мэдэхгүй. Энэ удаа би хуурай газрын колоничлол буюу Орос Зөвлөлтийн колоничлолын тухай товчхон өгүүлье.
Дээхнэ дээ. “Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?” гэсэн гарчгаар оросын голдуу эх сурвалжид түшиглээд нэгэн өгүүлэл бичсэн. Бас саяхандаа. СССР нь явж явж гаатай бохь, жинсэн өмдөнд сөхрөөд уначихсан гээд өмнө бичсэнээ сэргээгээд тавьчихсан. Уншаад ойлгох биш, тэгээд ч юун тухай бичсэн нь чухал биш, хэн бичсэн нь чухал монгол уншигчдын хувьд Орос ба Зөвлөлтийг цээжээрээ хамгаалж өмгөөлөх «сэтгэхүйн шуурга» дэгдэж, золтой л намайг золигт гаргачихаагүй.
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагт Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир, Увс аймгийн Ардчилсан намын дарга, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм.
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгний хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Александр Лукашенкогийн ярьснаас жишээлээд Беларусийн армийн тухай хэдэн мөр хөрвүүлж танилцуулъя.
Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй” гэж битүүхэн дотроо залбирч буйгаа учирлаж байна. Гэвч аймгаас нь шалтгаалан ноолуурын үнэ харилцан адилгүй байгаа аж. Байгаль цаг уурын онцлогоос хамаарч өдийд зүүн аймгийнхан ямаагаа самнаж эхэлдэг. Тэгвэл Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт ноолуурын ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.