
Саяхан л утсаар залгаад, бие нь эрүүл саруул болж байвал бусад зүйл аяндаа болно гэж санаа тавьж байсан их хүмүүн нутаг буцсаныг сонсоод сэтгэл уймрав.
АНХНЫ УУЛЗАЛТ
1992 оны намар. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Р.Батаа гуай намайг дуудуулж. Очлоо. ЕТГ-ын дарга Б.Түмэнтэй хамт танилцах уулзалт хийгээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн парламентын асуудал хариуцсан шадар туслахаар ажиллахыг санал болгов. Би ч баяртай зөвшөөрлөө. "Тэгвэл маргааш өглөө 11 цагт П.Очирбат Ерөнхийлөгчтэй уулзуулна, дэмжвэл чамайг ажилд авна" гэлээ. Маргааш өглөө нь хоцроод Ерөнхийлөгчийн өрөөнд орлоо. Төрийн тэргүүнтэй ганцаар уулзсан анхны мөч. Ерөнхийлөгч намайг суу гэж сандал руу зангангаа "Чи цаг хэр барьдаг товариш вэ? гэж зэмлэнгүй асуултаар эхлэв. Би уг нь цаг маш сайн барьдаг, сая ном зөөх машин саатаад" гэсэн чинь "Өө, тийм үү, машинаар зөөдөг тийм олон номтой хүн үү" гэхэд нь ном, толь бичиг цуглуулах дуртай гэсэн юм хэллээ (Тэр үед интернэт байгаагүй болохоор номоос л асуултынхаа хариуг хайдаг байсан цаг). Духны хөлс чийхарч байв.
Гэтэл Ерөнхийлөгч Шинэ ардчилсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байна. Төрийн тэргүүн Ерөнхийлөгч, байнгын ажиллагаатай УИХ хоёрын хоорондын харилцааг эхнээс нь зөв төлөвшүүлж, хэвшүүлэх нь чухал. Энэ талд чи надад тус дэм бол. Үндсэн хуулийн төсөл боловсруулахад Б.Чимид даргатайгаа гайгүй гар нийлж ажилласан гэж сонссон. Маргааш өглөө ажилдаа ор" гээд гаргаж билээ. Мартагдашгүй сайхан дурсамж минь.
ШАРЫН ГОЛ ДАХЬ ШИРҮҮН УУЛЗАЛТ
1993 оны хавар. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байсан үе. Ерөнхийлөгч солонгосчуудын бэлэглэсэн Галлопер, дагалдан яваа хүмүүс нь УАЗ-469 машинтай Дархан хотоор дайраад Шарын гол явлаа. Бараа, хүнс ховор, жилийн 200-300 хувийн инфляцитай, төгрөгийн ханш өдрөөр унаж, нийгэм их бухимдалтай байсан цаг. Уулзалтын танхим пиг дүүрэн. Удаа ч үгүй урдуур суусан нэг хижээл насны эр төр засгийн үйл ажиллагааг ширүүн шүүмжлэнгээ, олон асуулт ундруулж эхлэв. Гэтэл П.Очирбат Ерөнхийлөгч "Хөөе Цэрэндорж оо, бие нь сайн уу, танайхан сайн уу, экскаватор чинь хэр байна? Наад олон асуултаа энд биш, миний буусан буудлын өрөөнд очиж асуу, бид 2-т өөр амин яриа ч байна" гэсэн чинь хүмүүс инээлдээд уулзалтын уур амьсгал эерэгээр эргэж байж билээ.
Ерөнхийлөгч хүнийг хөгшин залуу, ажилчин дарга гэж ялгаж харьцдаггүй энгийнээс энгийн хүн байсан.
ӨНГӨТЭЙ БУУЗ
Таван жилийн өмнө П.Очирбат Ерөнхийлөгч рүү залгаад "Та зав гайгүй байгаа бол Киргизийн Хар тор ордын судалгааны тайланг хараад санал бодлоо хэлж өгнө үү" гэсэн чинь явуулчих гэв. Долоо хоногийн дараа гэртээ хүрээд ир гэв.
Тэр олон зуун хуудас тайланг уншаад, зурж, тэмдэглээд, хэлэх саналаа цаасан дээр гараараа биччихсэн сууж байхыг хараад гайхах, бас бахархах, хүндлэн дээдлэх сэтгэгдэл төрж билээ. Наян насыг зооглох дөхсөн хүн ийм ажил хэрэгч байна гэдэг бас л ховор үзэгдэл.
Ажлаа бүтээгээд гарах гэтэл Ш.Цэвэлмаа эгч хоёр уут бууз өгөнгөө "Обо чиний тухай надад хэлсэн. Эхнэр чинь ковидын хөл хорионоос болоод гадаадад байгаа, чамайг гэртээ ганцаараа байгаа гэж хэлсэн. Та нар ч хоол унд хийх, өөртөө арчаатай байх талаар ямархуу хүмүүс гэдгийг гадарлана. Энэ хэдэн буузыг авч хариад хөлдөөгчдөө хийчих. Өлсөхөөрөө жигнээд, эсвэл шараад идээрэй. Цагаан гурилаар чимхсэн нь үхрийн махтай, бор гурилаар чимхсэн нь хонины махтай, харин тэр тод өнгөтэй гурилаар чимхсэн нь махгүй, ногоогоор хийсэн бууз шүү гэж хэлэхэд нь тэнгэрт байгаа ээж минь санаанд орж самсаа шархирч билээ. (Сургуулийн дотуур байранд амьдрахаар явах болоход ээж маань нэг уут хүнс бэлдээд, эхлээд энэ гонзгой боорцгоо хатахаас нь өмнө ид, дараа нь ясны тостой усаар зуурч хийсэн бөөрөнхий боорцгоо ид, хамгийн сүүлд хатуу ааруулаа мэрж ид гэж зааварчилдаг байж билээ).
Ерөнхийлөгч маань Монголын нийгмийн хамгийн эгзэгтэй үед төрийн тэргүүний үүргээ амжилттай биелүүлэхэд нь Ш.Цэвэлмаа эгчийн үл үзэгдэх, үл үнэлэгдэх үүрэг их байсан гэдэг бодол минь улам батжиж билээ.
П.Очирбат Ерөнхийлөгч торгон мэдрэмжтэй, саруул ухаантай, туйлын тэвчээртэй, ажилсаг, эгэлгүй энгийн, хошин шогийн мэдрэмжтэй, хэнийг ч өөртөө татаж чаддаг, бусдын бодол санааг шүүрдэж чаддаг, олон янзын үзэл бодолтой хүмүүсийг нэг зүйл дээр төвлөрүүлж, эвлэрүүлж чаддаг ер бусын хүн байсан. Ард түмний хайрласан хээгүй Ерөнхийлөгч, үнэндээ хийдэл гаргадаггүй эгэлгүй их хүмүүн Та Монгол эх нутагтаа эргэж төрөх болтугай.
Пунцагийн ЦАГААН
Сэтгэгдэл49
За худлаа худлаа байыдаг л нэг маанагдуу этгээд байсан Очирбат гуайн эгэлгүй суут хүн гэж хаашаа харсан юм байдаг юм.
Цагаан сараа яаж хийж баярлацгаах талаар ярьцгаая. Солонгос япон хятад сингапур тайван гэх мэт өндөр хөгжилтэй улс орнуудад сурч ажиллаж амьдарч байсан хүмүүс 2 сардаа хийцгээе. Харанхуй бүдүүлэг хөгжилгүй төвөдийг дагаж доройтсон малууд нь 3 сардаа хийцгээе дээ.
Монгол хүн хэзээ ч бурханы оронд очиж байгаа хүнээ ардаас нь муу хэлж хараал ярьдаггүй шүү .Хараад байхад ардчилалын утга учрыг одоо болтол ойлгоогүй коммунист сэтгэлгээтэй хүмүүс л эвгүй үг хэлж үйлдэл гаргаад байх шиг .... 1937 он шиг л ... Энэ хүн ардчилалыг хөгжүүлэхэд үнэн хүчин зүтгэсэн эгэлгүй сайн хүн байсан .Одоогийн төр засгийн хүмүүс шиг хүн болгонтой хашгирч хэрэлддэггүй ухаалаг , хошин шогийн мэдрэмжтэй сайн хүн байсан . УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ.
Энэ Цагаан Б.Чимид гуайн үүдэнд суудаг, дуугүй ноомой маягийн залуу л байдаг байсан шдээ? Тэгэж айхтар хууль мууль боловсруулахаар чадалтай хүн байгаагүй байхаа? Эсвэл нууц авьяастай золиг байсан юм болов уу??
Үхсэн хүнд худал магтаал, уянгын халил хэрэггүй! Үнэн хэрэгтэй! Энэ хүн ямаршуу хүн байсан бэ гэдэг нь сошиал комментуудаас бүрэн харагдаж байгаа. Цэдэнбал гуайг нас бархад Монголчууд эмгэнэн гашуудаж байсан бол Очирбат гуайг нас бархад олигтой үг ч дуулдахгүй байна!
Ээбий хэзээ ирэх билээ?
Авлигачин Цагаан хүүр худлаа уянгалаад унгас алдаад шаагаад яах вэ чи улсаас шаасан хулгайлсан хуссан мөнгөө өг чи.
Завхан аймгийн П.Очирбатыг магтахаар шагнуулж магад гэж бодсон Цагаан хулгайч хүүрийг хараарай. Цагаан хулгайчаа чамд гишгэх газар байхгүй. Очирбат гуай Цагаанд ямар нэгэн өргүй тул олон юм бүү донгос.
Chi orond ny yavsan bol
МАН-ын боловсролгүй гачигаар мангар илжигнүүдийн дэргэд боловсролтой хүн байсан нь үнэн.МАН-ын мангуу орк Хүй Сюжан Нацагдоржийн Дашдорж гэж сургуулийн хүүхдүүдэд үг хэлж буруу үлгэр дууриал үзүүлж байсан. Нөгөө гомдол гаргагч Ц.Хулан гэдэг гичий хаана байна? Яахав 30 хоног баривчлах уу?
Бас нэг удаа Хүүк нас барсан НҮБ-н дарга Кофи Анантай уулзсан гээл ярьж явсан юм бий шүү!
Бурхан болоочийн мөн чанарыг зөв гаргасан байна. Анхны ерөнхийлөгч маань хүний мөс сайтай, хошигнож байгаад юмны арга эвийг олдог дипломат аргатай, гэхдээ гол шугамаасаа хазайдаггүй ноён нуруутай мундаг хүн байсаан...
Хятад хүмүүс ,хятадын эрлийзүүдэд маш их элэгтэй хүн байсан. Их Дэлгүүрийн урд байгаа МАН-ын сайд Бао Линь Цэрэндоржийн хөшөөнд мөргөөд байсан..
Үнэн юм бичсэн байна. Энэ 2 хүн ийм байсан байх шүү гэж бодогдож байна. Би талийгаачтай ШУТИС дээр байнга уулзаж, хурал цуглаанд хамт таарч байсан. Байнга инээж байдаг, уурлаж байхыг нь нэг ч хараагүй шүү. Одоо цагийнхаар их сайхан энергитэй хүн байж дээ. Буцаад Засагт хааныхаа нутагт төрөөрэй.
Хятад хүмүүс ,хятадын эрлийзүүдэд маш их элэгтэй хүн байсан. Их Дэлгүүрийн урд байгаа МАН-ын сайд Бао Линь Цэрэндоржийн хөшөөнд мөргөөд байсан..
Би анхны ерөнхийлөгч асан П. Очирбат гуай, П. Цагаан 2-той танил явсангүй! Монголчуудад Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх гээд л энэ бүгдийг олгосон хүн шүү дээ! Саяхан *Эвдэрсэн Монгол* гэж нийтлэл уншсан. Энд сэтгэгдэл бичиж буй хүмүүс социализмын үеийн амьдралыг мэдэхгүй! Бүх зүйлийг одоогийнхоор сэтгээд байгаа бололтой! Ажил хийж буй хүн алдаа, оноотой л байдаг. Эрт дээрээсээ Монголчууд нас барсан нэгнээ муу үгээр үддэггүй!байсан.
Улсаас өгсөн ерөнхийлөгчийн ордон болон хашааг нь MCS гэж махчин компанид зарсан этгээд. Ухаантай хүн бол өөрийн амьдарч байсан ордноо тавилга бүх юмтай нь улсдаа өгөөд төрийн тэргүүний болон парламентын түүхэн музей болгоорой гээд гэрээслэх ёстой байлаа. Даанч хүний шунал, мунхаглал, гэргийн богино ухаан, өнөөдрийн хоолоо бодсон сувьдаг сэтгэл мулгуу зан их нөлөөллөө. Товчдоо их эргүү хүн байлаа.
Харин тиймээ! Ардчилсан Монгол улсын анхны ерөнхийлөгчийн байшин музей гээл үлдээсэн байсан бол сайхан хүндэтгэлтэй байх байлаа! Даанч MCS-д зарчихсан.
1995 онд МУ-ын газар нутгийг тэр дотроо байгалийн баялаг бүхий бүх нутгийг Айбекс группт 90 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр концессоор олгох , мөн Малайзын Молоам группт МУ-ын агаарын орон зай , гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох гэрээнүүдийг тухайн үеийн ерөнхийлөгч асан П.Очирбат , ЕС асан П.Жасрай нарын зөвшөөрлөөр байгуулж байжээ.
Эгэлгүй их хүнийг тодруулж байгаа П.Цагаан ч бас өөрөө эгэлгүй их хүн юм байна. Их хүн болохын дон туссан ийм хэнээтэн ардчиллын жилүүдэд нийтийг хамарсан сэтгэцийн өвчин болтлоо өсөж, баатар, гавъяат, эрдэмтэн доктор гэх мэтээр бүх цол гуншинг өөрсөддөө өгдөг, алдар цолны цуглуулга болцгоолоо. Бүр цолны уралдаанд тэргүүлэх гэж элдэв гаж гэмт хэрэг ч санаачлах өдүүлэхээс сийхгүй болж дээ. Баатар эрүүгийн элемент, гавъяат хулгайч гэж цоллуулаад баярлаж хөөрцөглөхийг нь харахад эмэгнэлтэй
Ажлаа өгөөд удсаныхаа дараа Жамбын Батмөнх гуай Очирбатыг нэг уулзья гээд гуйхад би тийм хүнийг танихгүй гээд зугтаж билээ ! Мөн эгэлгүй хүн байсан да
Монголыг там уруу хөтөлсөн этгээдүүд дээ.
Ene ymarch bai hamaagui.odoogiin 77 hulgaich.tuunii daraa giin 126+1 hulgaich ta mart uo bodogdoj bn.Ih nayd terbumaar n ideed ideed shorond ordoggui.uneng ilchilsen jijighen shar ohiniig yah tsrchlaaj bn.Gaziin delbeteltend hamgiin gol turiin a/haagch tag chig.Iim shuuh.zasagtai bolhoor ard tumen mash ih hilegnej bn.Ta nariin ur huuhduud hoichiin eder shorongiin uud sahihiig uguisgehgui.
Хүн бүхэн адилхан эгэл бг
Хүн бүхэн адилхан эгэл бг
Ene ymarch bai hamaagui.odoogiin 77 hulgaich.tuunii daraa giin 126+1 hulgaich ta mart uo bodogdoj bn.Ih nayd terbumaar n ideed ideed shorond ordoggui.uneng ilchilsen jijighen shar ohiniig yah tsrchlaaj bn.Gaziin delbeteltend hamgiin gol turiin a/haagch tag chig.Iim shuuh.zasagtai bolhoor ard tumen mash ih hilegnej bn.Ta nariin ur huuhduud hoichiin eder shorongiin uud sahihiig uguisgehgui.
Баярлалаа танд, сайхан дурсамж байна. Ажлын амжилт хүсье.
Нэр хүндгүй хүмүүс дурсаад байхаар
Тамсагаар тоглосон тул эх орондоо эргэж төрөх юу л бол. Тамын орондоо шүүгдэх байх. Харин төрийн далбаа бөхийлгөж гашуудахыг зөв гэж үзлээ.
Урд зүгт хонин гүрвэл болж төрсөн байна!
Энэ Цагаан гуай их зөв толгой сайтай хүн ш дээ уг нь
Тийм бололтой. Эрдэнэт үйлдвэрийн бүтэн 5 жил ухаж байж гаргадаг зэсийг хогийн овоолго гэж нэрлэсэн шорооноос 1 жилийн дотор гаргаж аваад миний хувийн өмч гэж хэл амаа долоосон шиг хэхрээд хэвтэж байдаг. Бодвол бөөлжиснөөсөө МАН АН-ын нохойнуудад долоолгодог болохоор шүүхээс айхгүй байдаг бололтой.
Энэ Цагаан гуай их зөв толгой сайтай хүн ш дээ уг нь
Эрүүл саруул иргэдтэй, ядахдаа утаагүй улс байгуулчихаад дараа нь аймаар мундаг удирдагчтай байсан гэж ярья. Суурийг нь буруу тавьсаншдээ. Мэдлэг, сэтгэлгүй удирдагчтай явж ирсэн нь үнэншднэ
Цагаан гэж цагаандаа гарсан пиййзда бичсэн болохоор унших ч дур хүрсэнгүй
Нас барсан хүнийг нутаг буцах гэж хэлэх үү, нэг л санаанд буухгүй байна.
Тэгж хиймэл уяанглаад яахав, сонсход л зусарч хүний нялууралын үгс аятай.Угаасаа л дэлхий нийтээрээ л ирэх, буцах л гэж ярих юм бна.
Нас барахыг бурхны оронд залрах, тэнгэрт халих гэх мэтээр хэлмээр. Нутаг буцах гэхээр нэг л биш ээ
Юм үнэнээрээ байх сайхан. Энэ их хүний тухай сайхан дурсамж бичсэн П Цагаан сайддаа талархал илэрхийлье.
Би энэ ерөнхийлөгчийг танихгүй !! Геологч байсан гдг.. энэ ерөнхийлөгчийн үеэс 1д Монгол төр инээдэм болж эхэлсэн гэж боддог!! Ромбо гаригтай ярьдаг хүнийг төрийн үзмэрч гэж 2т 90саяын Гансүхэд залидужлсан 3т Жаргалтхаан гээд луйварчинд ихэд итгэж улсаа луйвардуулсан уу? Эсвэл нэг луйварчины гуталыг өмсгөж төриын нэр хүндийг унагасан 4т алт диллерийн хэрэг энэ хүний үед болсон байх 5д Дорнодын газрын тосыг зөв менежмент хийж чулуу болгож чадаагүй !! Аргагүй дээ иэргэн тойронд зөв хүн маш цөөхөн бөөн фантаз нөхдүүд их байждээ!! Ийм учраас их дургүй!! Би ийм шаардлага хангахгүй нөхдүүд төрлүү зүтгэдэг жишиг тогтоочихжээ
П.Очирбат гуай их энгийн хүн байсан гэдэг. Эх орондоо Монгол хүн болж төрөөрөй. П.Цагааны тухайд, хог хаягдал ашиглаад бизнес хийсэн зөв хүн шүү.
Монголын ард түмэн энэ хүнд итгэл үзүүлж сонгосон. Гэвч Монгол Улсыг Азийн БАР биш БААР Улс болгож, Мэнэнгийн хялганат их т?##?ыг сүйрүүлэх үндсийг тавьж, туурга тусгаар улсын газрын баялгийг харийн улс өөр хоорондоо найм?##?цах эхлэлийг тавьсан хүн. Тийм болохоор л Монголын ард иргэдийн 95 хувь нь энэ Ховдгийн гай-г үзэн ядаж байна.
Хөөрхий хөгшинийг 2-хон жилийн өмнө талбай дээр зүгээр мөрөөрөө явж байхад нь 1-н тэмцэгч - лайв баатар өдөж хэл амаар доромжлон бичлэг хийж байсан да.
elbegdorj ta hoert mongol orniig hudaldah bolomj ene hunii ued l garsan shd. urvaagch hulgaich buzgriin XAR min, uhsenii cagaan
Uhsen hunii tuhai esvel sainiig l hel, esvel yu ch bitgii hel gedeg bilee. Tegeheer yu ch helehgui l baiya daa.
Estoi jag taarsan hun bichiw aa. Haha…jamar hun baisnig n jinhene medeh humuus baigaa
төрийн томчуудыг гаднаас нь үнэлэх боломж нэн хязгаарлагмал юм даа. Харин хийсэн ажил хэлсэн үгнээс нь тэр хүний зөв харах өнцөгөө гаргах нь иргэн Таны хэрэг. Гэхдээ Ерөнхийлэгч Очирбат бол яаж харсан Монголын төлөө л зүтгэсэн хүн дээ. Тэр их хуйларсан, ойлгомжгүй цаг үед нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэн ажиллаж, хээгүй хүн харагдавч хийгүй ажилласан Монгол улсын Ерөнхийлөгч л гэж хэлж чадна. ум ма ни бад мэ хум
төрийн томчуудыг гаднаас нь үнэлэх боломж нэн хязгаарлагмал юм даа. Харин хийсэн ажил хэлсэн үгнээс нь тэр хүний харах өнцөгөө гаргах нь иргэн Таны хэрэг. Гэхдээ Ерөнхийлэгч Очирбат бол яаж харсан Монголын төлөө л зүтгэсэн хүн дээ. Тэр их хуйларсан, ойлгомжгүй цаг үед нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэн ажиллаж, хээгүй хүн харагдавч хийгүй ажилласан Монгол улсын Ерөнхийлөгч л гэж хэлж чадна. ум ма ни бад мэ хум
Мэргэжилдээ л сайн болохоос Төр түмний төлөө биш дарга гэж мэргэжилтнүүд байлган гээд дарга нарыг өмөөрдөг харц арлыг тоохгүй эр байсан