УИХ-ын гишүүн Ж.Галбадрах хэрэгцээтэй сургуулиуд болох Ховд аймгийн Жаргалант сумын 2-р сургууль, НЕБ 187-р сургууль, НЕБ 7-р сургууль, НЕБ Оюуны ундраа сургуулиудад 400 гаруй ширээ сандал хандивлаж буйгаа зарлан, Нийслэлийн удирдлагуудад гардуулан бараг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилав. Гэтэл энэ нь Японы Ямагата мужийн сургуулиас ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан ширээ сандал байжээ.
Мэдээж хэрэг, ашиглаж болох эд зүйлийг дахин ашиглах нь буруу биш. Дэлхий даяар дахин хэрэглээ, хог хаягдлыг бууруулах бодлого түгээмэл болсон. Гэвч энд асуудлын гол нь ширээ сандал хуучин эсэхдээ биш, харин парламентын гишүүн хүн ийм зүйлээр улс төрийн оноо авахыг оролдож, төрийн байгууллагууд хүртэл баяр хөөртэйгөөр хүлээн авч буйд оршиж байна.
Өнөөдөр Монгол Улс олон их наяд төгрөгийн төсөвтэй, уул уурхайн асар их орлоготой, жил бүр боловсролын салбарт хэдэн их наядаар хэмжигдэх хөрөнгө зарцуулдаг улс. Гэтэл хүүхдүүддээ зориулсан ширээ, сандлыг өөрсдөө үйлдвэрлэж, эсвэл шинээр худалдан авч чадахгүй юм шиг гадаадаас актлагдсан тавилга авчирсныг томоохон үйл явдал болгон сурталчилж байгаа нь эмгэнэлтэй.
Хэрэв үнэхээр боловсролын салбарт туслахыг хүсэж байгаа бол хүүхдүүдэд хуучин ширээ бэлэглэхээс илүүтэй шинэ анги танхим, орчин үеийн лаборатори, чанартай сургалтын орчин бүрдүүлэх тухай ярих учиртай.Хуучин ширээ Японоос гуйж авчраад хөөр баяр болдог хөөрхий Монгол төр...
Х.Цэцэнноров
Баасан - 08 сарын 28,
2026
Сэтгэгдэл4
Иргэд нь цэцэг түүдэг байсан одоо Их хурлын гишүүд нь цэцэг түүж байна бараг тээврийн зардлаар нь монголдоо үйлдвэрлэчих биш үү
Хэрэгцээ хангаж байвал болно доо
болно шдээ Цэцэнноровоо битгий хуцаад бай нэг ч хүүхдэд тус болж л байгаа бол боллоо
Энд ярих ёстой юм бол сандал ширээг өөрсөдөө хийх тогтолцоог бий болгочих ухаантан алга уу? гэдэг юм уу?? Хийх хийх...