Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал өнгөрсөн 5-р сард Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатарыг огцруулсан билээ. Үүнтэй холбогдуулан Х.Нямбаатар орой нь нийгмийн сүлжээгээр лайв хийн, хариу тайлбар хийн, "Миний нэр хүнд чинийхээс өндөр байгаа, чи бантсандаа, муу алиа бацаан минь, чамтай үзэлцэнэ" гэх мэтээр яг л гудамжны хулгайч шиг аашилж байв. Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй гэж үг байдаг. Үнэхээр ч ийм танхай, биеэ ихэд бодож, бэтгээ цатгаланд бодсон бүдүүлэг этгээд Монгол төрд урьд өмнө нь байгаагүй. Хятадын компаниудад ажил, орлого олж өгч, гадаад улсын төлөө хүчин зүтгэж буйгаа том төсөл гэж хаацайлах энэ этгээд үүнээс хойш ч үе үе элдэв пост, бичлэг хийхээсээ зогсоогоогүй. Энэ ч яахав, иргэний хүний үгээ хэлэх эрх юм гэж бодъё.
Тэгвэл Х.Нямбаатар эх үүсвэр нь тодорхойгүй асар их мөнгөөр санхүүжүүлдэг тролл армиа одоо ч идэвхтэй ажиллуулсаар байгаа бөгөөд тэд нь Монгол Ардын Намын эсрэг гүтгэлэг тарааж байна.
"Монголын үнэн" сонины Ерөнхий Эрхлэгч асан А.Амундраг намынхаа эсрэг гүтгэлэг явуулж байна гэдэг үндэслэлээр намын гишүүнээс нь хасаж байсан. Энэ зарчим Х.Нямбаатарт ч үйлчлэх ёстой юм биш үү?
Улс төрийн албан тушаалтан огцорч болно. Албан тушаал бол хэн нэгний насан туршийн өмч биш. Харин албан тушаалаасаа буусныхаа дараа өөрийн харьяалагддаг нам, намын удирдлага, Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай мэдээллийн довтолгоо явуулж байгаа эсэх нь огт өөр асуудал. МАН-ын дарга Н.Учрал 2026 оны хоёрдугаар сарын 27-ны Бага хурлын үеэр А.Амундраг намын бодлого, үйл ажиллагааг “зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж”, намын бодлогыг гуйвуулсан гэх үндэслэлээр намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Улмаар А.Амундрагийн намын гишүүнчлэлийн асуудал яригдсан. Тэгвэл нэг гишүүнд үйлчилсэн намын сахилга, ёс зүйн шаардлага нөгөө гишүүнд яагаад үйлчлэхгүй байх ёстой гэж? Намын дүрэм, сахилга хариуцлага гэдэг хүний нэр, нөлөө, албан тушаалаас хамаарч өөрчлөгддөг зүйл биш баймаар.
Учир нь улстөрч хүн өөрийн байр сууриа илэрхийлэх нэг хэрэг. Харин өөрийн нөлөөллийн хүрээн дэх цахим сүлжээ, зохион байгуулалттай хаягуудыг ашиглан намынхаа бодлого, удирдлагыг харлуулах ажиллагаа явуулсан бол энэ нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаас хальж, намын дотоод сахилга хариуцлагын асуудал болно.
Тиймээс энд хамгийн түрүүнд хариулах ёстой хэд хэдэн асуулт бий. Х.Нямбаатартай холбоотой гэж улс төрийн хүрээнд яригддаг цахим хаяг, пэйжүүд, троллуудыг ямар мөнгөөр санхүүжүүлдэг вэ? Тэдгээрийн мэдээллийн бодлогыг хэн чиглүүлдэг вэ? МАН болон намын удирдлагын эсрэг ижил агуулгатай мэдээлэл зэрэг түгж байгаа нь санамсаргүй давхцал уу, эсвэл зохион байгуулалттай ажиллагаа юу? Хэрэв зохион байгуулалттай бол түүний ард намын гишүүн Х.Нямбаатар байгаа эсэхийг МАН-ын Хяналтын ерөнхий хороо шалгах шаардлагатай.
Эдгээр асуултын хариуг таамгаар бус баримтаар тогтоох ёстой.
Х.Нямбаатар бол МАН-ын нэрээр олон жил улс төр хийсэн хүн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга хүртэл ажилласан. Түүний улс төрийн карьер МАН-тай л нягт холбоотой. Тиймээс намынхаа дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалд хүрчихээд, албан тушаалаасаа буусныхаа дараа намынхаа эсрэг улс төрийн тэмцэл өрнүүлж буй нь Х.Нямбаатарын ямар увайгүй этгээд болохыг л харуулж байна.
Э.Солонго
Мягмар - 10 сарын 13,
2026
Сэтгэгдэл18
Энэ троллыг баривчилж бүх насаар нь шоронд хориоч
МАН-аа 1 удаа ялагдуулж цэвэрлэх цаг болсон байхаа арайл хэтэрлээ. тэгж байж тос ус хоёр ялгарч хархнууд өөрсдөө салаад зайлах болно. Буриадуудын МАН-аас илүү Монголын МАХН дээр дээ.
Учрал троллуудаараа бактэрлүү дайрсаар л байгаам байна. Баяны тэнэг хүүгийн нохойд барьдаг мод. Ганц олдох амьдралдаа нохой шиг амьдархаа ичээч
Гүтгэлэг. Нямбаатар хотод олон ажил хийсэн хүн
Нямбаатарыг удахгүй хятад эзэд нь цааш нь харуулчих байх оо ! санаа зоволтгүй ! Өөрийн арчаагүй дэ болоод туулын төслийг зогсоолгоод их хохирол учруулсан учир хятад кампанийн эзэд Нямбаатарыг өршөөхгүй ! одоо хайж байгаа биз ! Тэрийгээ мэдээд холхон зугатсан Нямбаатарын толгой нь ажиллаж байна !
Нямбаатарыг нам харгалзахгүй маш олон хүн дэмждэг бас үзэн яддаг хүмүүс ч бий. Гудамжаар яваад асуу хэрүүлч л болохоос уг нь юм хийгээд л яваад байсан оронд нь нэг мануухай тавигдсан гэж бүх хотоороо ярьж байна цаана чинь. Харин Нямкагийн эсрэг бүхэл бүтэн тролл арми ажиллаж байна тэрийгээ ярь л даа. Ажил хийсэн хүнд алдаа оноо байх.. оносон нь хамаагүй ихээ.
Троллууд нь маш харгис болж байна. Нэг л аймаар шууд хараагаад хараагаад явчихна.
хохирлоо арилгахгүй бол ардын нам аль ч нам салхгүй
Содбаатар даргаа та намын шийдвэрийн эсрэг ажиллаад байгаа нөхдүүдийг намаасаа хөөнө гээд байсан. энэ ОЭ,Нб ,Аб нарыг намаас нэн даруй зайлуулмаар байна Эд өөрсдийгөө төр засгийн дээд албанд заавал байх ёстой ,үгүй бол намыг чинь тараана гэдэг л бодол санаатай хүмүүс юм байна шүү
Содбаатар даргаа та намын шийдвэрийн эсрэг ажиллаад байгаа нөхдүүдийг намаасаа хөөнө гээд байсан. энэ ОЭ,Нб ,Аб нарыг намаас нэн даруй зайлуулмаар байна Эд өөрсдийгөө төр засгийн дээд албанд заавал байх ёстой ,үгүй бол намыг чинь тараана гэдэг л бодол санаатай хүмүүс юм байна шүү
Ардын намын энэ мэт хувалзуудыг зайлуул. Нянбактер сда минь тэр хужаад өгсөн Монголын ард түмний өмч 500 тэрбум төгрөгийг хурдан авчир
Хужаа гэж турхирдаг Оросууд чинь Монголд мөнгө зээлэх байтугай зам ч барьж чадахгүй учраас Хятадаас зээлсэн.Төлөх нь Монгол. Замыг зогсоосон Хүрэлсүхийн Буриад голдуу хүмүүс биш.
Хулгайлсан нүүрсний мөнгөө буцааж төл
Трол трол л гэх юм. Дэмжигч бүр трол мөн үү. Тэр ажлаа сайн хийж байсан. Түүнийг яагаад халсан, одоогийн дарга илүү сайн хийж байна уу гэдэгт л хамаг учир байна. Ганцхан сарын өмнө нь хотын намын хороо нь хуралдаад 4 жилээр сонгосон санагдана. Энэ нь тоглоом байсан уу. Сонгосон хүмүүс бүгд амьд байгаа.
Учрал Энхбаяр Номтойбаяр Занданшатар гэдэг Хүрэлсүхийн галзуу дөрвөн нохой галзуурчихаж. Намынхнаа урах муухай байгаа юм.
Энэ бол жүжиг.Хүй Сюй Жан данжаадын гахайнууд Бао данжаадад арга хэмжээ авах байсан бол аль хэдийн авах байсан.Бао данжаад Хү Сүгийн төмсгийг лавхан атгаж эрхэндээ оруулаад хөдөлгөхгүй болгосон байна.
MAN-aa cheberleh tedgeer irgediig zailuulah chag ni irj yabaadaa,men Nyambaatariig ta nar byryytgaad hereggyi ee!ter hyn ajil hiisen,ajil hiisen negnee myylaad yahab dee!!neg l delhii deer neg l hersen deer amidarch ami zogooj baij hezee yhne gej bye byenee zemleh be?..ta nariin ardchilal dendej bye byenenteigee zohichoh hybi aransingyi boltoloo hybirch dee!!!ingeseer yabaad baih yy?...tergend teertei geed temeegee yamaagaar solih yy?...nam dotoroo ebtei baichgaa................AN-iin adgiin bai bololgyi yabzgaa........................................
Трол гэж байхгүй ээ. Нямбаатараас илүү хүнээ гаргаад ир. Наадах чинь хэрүүлч илүү дутуу юм ярьдаг ч эр хүн.. худлаа ярихгүй гэж монгол даяараа л хэлдэг юмаа кк