НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 23 /ANADOLU/. Палестин улсыг одоог хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа улс орнууд байр сууриа эргэн нягталж үзэхийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уриаллаа. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр хуралдаанд оролцон үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. Хэдийгээр Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас энэ удаагийн хуралдаанд оролцох боломжгүй болсон ч Турк улс өмнөхийн адилаар чөлөөт, бүрэн эрхт Палестин улсын дуу хоолой хэвээр байх болно гэж Туркийн төрийн тэргүүн хэлээд, 1967 оны хилийн дагуу, Зүүн Иерусалим нийслэлтэй Палестин улс байгуулагдах тэр өдрийг дэлхий дахин харах болно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
Газын зурвасын талаар тэрбээр хэлэхдээ “Газ нь дэлхий дээрх хамгийн том хүүхдийн оршуулгын газар болсон төдийгүй гар хөлөө тайруулсан хүүхдүүд хамгийн олонтой бүс нутаг болж хувирсныг” сануулан дурдав. Мөн Израилын дайралтын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд 74 мянган палестинчууд, ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд амиа алджээ. Гар хөлгүй, модон хиймэл эрхтэнтэй хүүхдүүд сургуульдаа үргэлжлүүлэн суралцахыг хүсэж байна. Газад түлшний хомсдолын улмаас эмнэлгүүдийн цахилгаан үүсгүүрүүдийн 70 гаруй хувь ажиллахгүй байна гэдгийг Эрдоган хэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон бусад улсын хүчин чармайлтаар гал зогсоосноос хойш 1500 гаруй хүн амиа алдсныг тэрбээр мөн дурдсан байна. Палестины эсэргүүцлийн хөдөлгөөн энхийн төлөвлөгөөний II үе шатанд шилжихэд бэлэн байгаа боловч Израилын тал эзлэн түрэмгийллээ зогсоох бодолгүй байна гэж Эрдоган мэдэгдэв.
Б.Адъяахүү
Мягмар - 10 сарын 13,
2026
Сэтгэгдэл4
Палестиныг хүлээн зөвшөөрнө. Харин Израйлыг хүлээн зөвшөөрөхгүй. Газар нутаггүй тэнэмэл еврейчүүд Палестины газар нутгийг булаан эзэлж Израйль гэх зохиомол улс байгуулсан.
Dear Mongols: At the end of the day I do see conflict of interests period What can ,this old man,offer to the world besides boring religious books and rituals is Trojan horse. Conflict of interest,cronyism and corruption;corporate greed,bribery and criminality is ruining the world. In kleptocracy and cronyism no one is safe and secure period Sincerely Iron Leader the Great
mUSSALIMAN SASIN GEDEG INGEJ NEGDDEG BAIHGYI YU,;;;;pALISTINIIG HYNDETGEBEL BYRYY ZYRSILRYYGAA YABNA,,,,,,,,,,,,,,,,,,,,
PALESTIN GJ ULS BHGUI . HEZEE CH BH ESGUI . HEZEE CH BAIGAAGUI BILEEE. HAMASIIN TERORIST PALESTIN GJ L BII . BUGDIIG N USTGAH HTEI