sonin.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр энэ сарын 22-нд Бүгд Найрамдах Панам Улсын Гадаад хэргийн сайд Хавиер Эдуардо Мартинез-Ача Васкезтай уулзав.


Талууд хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын солилцоо болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцов.


Мөн үеэр талууд “Дипломат, албан болон консулын паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Панам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.