Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хугацааг зургаан сараас нь хойш залгасан. Тухайн үед COVID-19 гээд иргэдийн хөл хориотой, улсын хил хаалттай, эдийн засаг хасах заачихсан байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ шиг дөнгөж хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон улстөрч тэр үеийг даагаад гарна гэдэгт итгэх хүн байгаагүй хэрэг л дээ. Харин тэр явсаар байгаад өнөөдрийг хүрэв. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эсэргүүцсэн гурван ч том жагсаал боллоо. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн идэвхжилүүдийг эргэн харвал их сонин зүйл харагддаг. Цаг хугацааны хувьд нэг бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай, нөгөө бол Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай хил холболтын талаар тохирох үетэй давхацдаг. Л.Оюун-Эрдэнэ бүр 2019 оны намар ЗГХЭГ-ын дарга байхдаа Хөгжлийн банкны хэргийг гаргаж ирж байв.
Тэрээр “ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна.
Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл болж байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрд хохирол учирвал үүний хойноос хөөцөлдөж хохирлыг барагдуулдаг байгууллага хэрэгтэй байна. Энэ чиг үүргийг одоогоор прокурорын байгууллага хариуцдаг. Тиймээс Засгийн газар анх удаа энэ асуудлаар хандаж байна” гэж байв. Дараа нь 2022 оны хавар “Хөгжлийн банкны асуудлыг цэгцлээд “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанид маш олон охин компаниуд бий. Тус бүрд нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, ЗГХЭГ-аас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.
Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Ингээд удалгүй дээрх хулгайнуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. АТГ-аас 17 хүнийг нүүрсний хулгайчаар зарласан. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувийн юм шиг эзэмшдэг” гэж удаан яригдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар баригдаж шалгуулж эхэлсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийг огцруулах уриатай жагсаалууд цувсан. Өнгөрсөн оны сүүлчээр Шанхайд “Чайна энержи” компанитай хэлэлцээр баталгаажих үед энд улс төр бужигнаад эхэлсэн. Удалгүй УИХ-аар “Орано майнинг”-ийн гэрээ ороход улам ширүүссэн. Тэгсээр бас жагсаал болсон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн эздийг зарлахад, нүүрсний хулгайг сөхөхөд, сая “Орано майнинг”, “Чайна энержи”-гийн гэрээ яригдахад л эсэргүүцэл гарч ирж байх жишээтэй. Уг чанартаа тэр нь Л.Оюун-Эрдэнийг гэхээсээ авлигын эсрэг томоохон арга хэмжээ, эсвэл том төслүүд хөдлөх цаг үетэй давхацдаг. Үүнийг олон нийт хараад эхэлчихсэн байна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг эсэргүүцсэн дөрөв дэх жагсаал удахгүй болж магадгүй. Яагаад гэхээр ХЗДХ-ийн сайд ийн яриад байгаа “Хөрөнгө хураах хууль”-тай холбоотой аж. Тэр нь хууль бус буюу авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах агуулгатай хууль юм.
Тэр хууль батлагдвал хамгийн түрүүнд 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу “Эдийн засгийн өршөөлийн хууль”-иар авч үлдсэн хөрөнгүүд түүнд хамгийн түрүүнд өртөнө. “Тэр хууль угаасаа хулгай нуух зорилготой байсан” гэдэг дүгнэлт үлдсэн. Учир нь 2019 онд тухайн үеийн АТГ-ын дарга “Намайг АТГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойшх хоёр жил 10 сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83, 103, энэ жил арай дээр 93 болсон. Энэ индекс олон үзүүлэлтээр гардаг. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан замбараагүй үрчихээд, өнөөхөө 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Хууль бус, өөрөөр хэлбэл хууль ёсоор тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод үндсэндээ Монголын нэр пад хар болсон. Энэ 33 их наяд дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хаалттайгаар Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Үүнийг Ерөнхий прокурорын зөвшөөрсний дагуу АТГ тоонуудтай хальт танилцсан. 33 их наяд гэхээр ямар их хөрөнгө билээ. Энэ нь өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байх үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон Р.Гончигдорж, С.Баярцогт, Б.Наранхүү нарын гишүүд уг хуулийн төслийг идэвхтэй сурталчилж байв. Тэр утгаараа, энэ нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр “гал” авна. Аваад эхэлсэн ч байх шиг байна. Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь эсэргүүцсэн гурван ч том жагсаалын ард гарчихсан. Түүнчлэн дээрх жагсаалуудыг зохион байгуулж, санхүүжүүлэгчид ил болж, жагсаалын дараа Монгол Улсын хуулийн өмнө очдог. Жагсаалд Л.Оюун-Эрдэнэ ялаад, жагсаалаас хожоод байгаа дүр байдал ажиглагддаг. Тиймээс зарим нь түүнийг “Жагсаал хийгээд байна” гэж хардаж ч байсан юм.
Жагсаалаас гадна шүүх байгууллагын удирдлагын түвшинд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар яригдаж байв. Яригдах ч гэж дээ, оролдлого гарч байлаа. ШЕЗ-ийн гишүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн байдаг.
“Хариуцлага тооцно” гэдэг нь “Огцруулъя” л гэсэн үг. Энэ саналыг хуралдаанд оролцсон есөн гишүүний зургаа нь дэмжиж, гурав нь татгалзаж байжээ. Дашрамд хэлэхэд, “Нүүрсний хулгай” гэж яллагдаад явж байсан хүмүүсийн сүүлийн хэдэн шүүх хурлын шийдвэр “Нүүрсний хулгай байгаагүй” гэсэн зүүлттэй гарах болсон. Ерөөсөө, том төслүүдийн 60 хувь шүүх дээр гацсан, мөн тэдгээрийн сонгон шалгаруулалтын 70 хувь нь шүүх дээр шийдэгдсэн гэх “статистик” бас анхаарал татна. Нөгөөтээгүүр, ШЕЗ-ийн хуралдаанаар Ерөнхий сайдад хариулцлага тооцох асуудал ярьсан шиг “Хөрөнгө хураах хууль” ярьсан ХЗДХ-ийн сайд ийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх гэж талаар нэр бүхий “тал”-ууд ярьж байгаа аж. Гэсэн ч өдгөө 2024 оны УИХ-ын сонгуулийн дараах гурван намын хамтрал бөхжиж, тэр хэрээр дээрх намын “шинэ үе”-ийнхэн нам харгалзалгүйгээр нэгдэж чаджээ. Яагаад гэвэл, тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ижил байр суурьтай болсон нь илэрхий харагдах боллоо. Түүний илрэл нь энэхүү авлигын эсрэг идеалогид суурилж буй Хөрөнгө хураах хууль болж байгаа юм. Тэдний хувьд шүүх хийгээд Үндсэн хуулийн Цэцээс айж зорилго, шийдвэрээсээ ухрахгүй л болов уу. Учир нь, тэдэнд айх шалтаг буюу нээнтэг байхгүй юм. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга бас УИХ-аас гарч болно. Гэхдээ УИХ-ын 126 гишүүний 70 хувь нь шинэ хүмүүс болж өөрчлөгдсөн. Тэдний тухайд “Анхны чуулганаараа том төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байгаа” гэдгээ олонх нь хэвлэлүүдэд ярьж байна. Тэр утгаараа, УИХ ч мөн адил авлигын эсрэг, бас том төслүүдийг хэрэгжүүлэх байр суурьтай байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл33
Nowar чид бол ОЭ ийн троллууд байх магадлал маш өндөр. Тэд сая олон нийтийг хамарсан жагсаалыг маш амжилттай тарааж чадсан, тэднээс сэжиглэсэн олон мянган залуус талбайг орхиж байсан нь үнэн. Одоо тэд талбай др ОЭ г огцруулна гэж байгаа нь зүгээр л өөрсдийгөө авч гарах, үнэмшүүлэх гэсэн ядарсан оролдлого.
Оюунэрдэнээ,,,хүний өөрийнгүй,,, авлигачидыг хайр найргүй цавч,,,,энэ бол дайн,,,орших эс оршихын асуудал шүү,,,,,
Фүнк Данхао Нямбао данжаад нар хувьдаа маш их баяжсан.Энэ 3 хулгайч хулгайлсан мөнгөө хаана нууж байгаа бол. Кофе Анан , Нацагдоржийн Дашдорж гэж мангарлаж ярьдаг мантуу нүүрт Фүн Хао данжаадын хулгайлсан мөнгийг Сү Бат Бао Дао данжаад зохицуулж өгдөг учир МАН-д дархлагдсан.
Монгол Улсыг одоо МАН-ын дарга ОЭ-гээр дамжуулаад Женко Баттулга,Хэрэ Баатар нар удирдаад бнаа !!! МАН өөрийн толгойтой бол нэг юм бодох цаг болсон баймаар юмаа !
Мэдэхгүй юм .1мэдсэн энэ залуу УИХ/гишүүн ,ерөнхий сайд болчихсон .Төгссөн сургууль нь хуурамч,Ерөнхийлөгч үү?,Х.Батулгын хүн үү гайхмаар ,30тай хотод ирээд тэрбумтан болоод албан тушаалд суга дэшээд хийсэн юмыг нь олж харахгүй байна .Хөшөө босгож буулгасныг нь мэдэхн бна.Амлалтаа биеоүүлээгүй
Улстөр гэдэг бол хэн нэгний хүссэнээр шийдэгдээд байдаг зүйл биш л дээ. Өнөөдөр хэлээд маргааш нь тийм болчихно гэсэн юм байхгүй. Цаана нь маш том эрх ашиг байдаг. Тэр эрх мэдэл, эд хөрөнгөө хамгаалах гэсэн нөхдүүд янз бүрийн аргаар саад учруулна. Хэт их хурдан хийх гэж улайрвал маш олон дайснууд зэрэг гарч ирээд өөрөө түүндээ өртөөд байхгүй болно. Одоогийн энэ байдал бол сүүлийн 30 гаруй жилийн бугшсан идээ бээр ил гарч ирж байгаа асуудал. Шударга бус байдлыг хамгийн их цэцэглүүлсэн хүн бол Элбэгдорж! Газрын наймаанд гаршсан хүн бол Энхболд гээд урт жагсаалт гарах биз. Энэ бүхэн нэг өдөр, сар, жилийн дотор засагдахгүй нилээн урт хугацаа шаардлагатай.
Хүй Сү Жан , Бао Хү нар хөгшрөх тусам Хятадын Шаньси мужийн гахайчин хятад өвөө нартай тун адилхан болоод байх юм. Энэ ямар учраас юм бол? Хэнтий аймгийн ард иргэдээс авсан днх шижилгээгээр Хэнтийн 3 хүний нэг нь хятад гаралтай буюу О3 груптэй гэж гардаг. Хятадын элч Чан Де хой Хэрлэн голын дагуу хятад иргэд ногоо тарьж амьдардаг гэж бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр Хүй Сү Жан , День Хао , Ням Бао нарын дээд өвөө нар нь ногоочин хятад хүмүүс байсан байх нээ. Хэрлэн гэдэг нэр илжиг гэсэн утгатай гэдгийг 13 -р зуунд монголд ирж байсан хятадын элч Чан Дэ Хой бичиж үлдээсэн байдаг.
Мэдэхгүй юм .1мэдсэн энэ залуу УИХ/гишүүн ,ерөнхий сайд болчихсон .Төгссөн сургууль нь хуурамч,Ерөнхийлөгч үү?,Х.Батулгын хүн үү гайхмаар ,30тай хотод ирээд тэрбумтан болоод албан тушаалд суга дэшээд хийсэн юмыг нь олж харахгүй байна .Хөшөө босгож буулгасныг нь мэдэхн бна.Амлалтаа биеоүүлээгүй
Хүй Сү Жан , День Хао , Ням Бао Тао нар хөгшрөх тусам Хятадын Шаньси мужийн гахайчин хятад өвөө нартай тун адилхан болоод байх юм. Энэ ямар учраас юм бол? Хэнтий аймгийн ард иргэдээс авсан днх шижилгээгээр Хэнтийн 3 хүний нэг нь хятад гаралтай буюу О3 груптэй гэж гардаг. Хятадын элч Чан Де хой Хэрлэн голын дагуу хятад иргэд ногоо тарьж амьдардаг гэж бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр Хүй Сү Жан , День Хао , Ням Бао нарын дээд өвөө нар нь ногоочин хятад хүмүүс байсан байх нээ. Хэрлэн гэдэг нэр илжиг гэсэн утгатай гэдгийг 13 -р зуунд монголд ирж байсан хятадын элч Чан Дэ Хой бичиж үлдээсэн байна.
ОЮУНЭРДЭНЭ БОЛ МАН - ЫН НЭР БАРЬЖ МАН-ЫН ДЭЭД ДУНД ДООД ШАТНЫ УДИРДЛАГУУДЫГ ГАРТАА АВСАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ !!! МОНГОЛЧУУД САНАЖ БАЙГАА ! ОЮУНЭРДЭНЭ УЛААН ДРОЖ ДЭВСЭН ГЭРҮҮД БАРИН ХӨЛСНИЙ ЗАХИАЛГАТ ТАВИЛТТАЙ ЖАГСААЛ ЦУГЛААН ТОЛГОЙЛОН ОРДОН РУУ ДАЙРАН ОРЖ ХУТГА ШӨВӨГ БОЛЖ ЯВАХДАА ! БИ ! ЯМАР Ч АЛБАН ТУШААЛД ОЧИХГҮЙ ЭЭ ГЭЖ БАЙСНЫГ !!! МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН НУУЦ БОССУУД НЬ ОЮУНЭРДЭНЭ САЛБАДАЙГ БААДУУДАН ЗАСАГ ТОЛГОЙЛУУЛЖ ӨӨРСДӨӨ ДАЛДААС ЗААВАР ЧИГЛЭЛ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ МОНГОЛЫН УЛСТӨРИЙГ СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БОЛГОН НЭГ ХӨНЖИЛД ОРУУЛСАН !!! ӨНГӨЦ ХАРАХАД НЭГДЭН ГАЦСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨДӨЛГӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛЖ БУЙ МЭТ АМАН ДЭЭРЭЭ БУРЖ БАЙГАА ХЭДИЙ Ч БҮГД АЛБАН ТУШААЛ , ЭРХ МЭДЭЛ , ХУВИЙН , ХЭСЭГ БҮЛГИЙН АШИГ СОНИРХЛЫН ТӨЛӨӨ НЭГ ХӨНЖИЛД ОРЦГООСОН !!! 14 МЕГА ТӨСӨЛ ГЭЭЧИЙГ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА !!! МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ОЮУНЭРДЭНЭЭС ХЭДИЙЧИНЭЭ ХУРДАН САЛНА !!! ТӨДИЙЧИНЭЭ ГЭГЭЭ СҮҮМИЙНЭ !!!
Оронд нь хэн гэдэг баатар гарч ирэх юм бол? Тэр хүн тэгээд гэгээрүүлээд шууд л сайжруулаад явчих уу? Сүүлийн 30 жилд бий болсон энэ бүх байдал шууд засагдаад сайхан болох уу? Хулгайчууд шууд ухаараад өө би буруу юм хийсэн байна гээд хууль бус хөрөнгөө тушаагаад, эрх мэдлээсээ салаад сайн дураараа шорондоо явцгаах уу? Тийм юм хаана ч байхгүй одоо зөв эхлэлийг тавьлаа ч гэсэн засагдах гэж нийгмийн нэг үе шаардагдах байх. За тэгээд Монголчуудын хувьд бол хэдэн арав, зуун жил магадгүй энэ хэвээр яваад хэн нэгний идэш болоод дуусаж магадгүй.
Хүй Сү Жан , День Хао , Ням Бао Тао нар хөгшрөх тусам Хятадын Шаньси мужийн гахайчин хятад өвөө нартай тун адилхан болоод байх юм. Энэ ямар учраас юм бол? Хэнтий аймгийн ард иргэдээс авсан днх шижилгээгээр Хэнтийн 3 хүний нэг нь хятад гаралтай буюу О3 груптэй гэж гардаг. Хятадын элч Чан Де хой Хэрлэн голын дагуу хятад иргэд ногоо тарьж амьдардаг гэж бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр Хүй Сү Жан , День Хао , Ням Бао нарын дээд өвөө нар нь ногоочин хятад хүмүүс байсан байх нээ. Хэрлэн гэдэг нэр илжиг гэсэн утгатай гэдгийг 13 -р зуунд монголд ирж байсан хятадын элч Чан Дэ Хой бичиж үлдээсэн байна.
Shaa lalaraaaa......
Хэнтийн илжигэн толгойт хужаа луухаануудын засаа төмсгийг суга татаж хаяцгаая. Данхыг хашаан дээр тэгнүүлээд араас засах хэрэгтэй. Хү Сүй гамингийн даргыг хашааны завсар толгойг нь тээглүүлж байгаад засааг нь суга татах хэрэгтэй.
ОЮУНЭРДЭНЭ БОЛ МАН - ЫН НЭР БАРЬЖ МАН-ЫН ДЭЭД ДУНД ДООД ШАТНЫ УДИРДЛАГУУДЫГ ГАРТАА АВСАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ !!! МОНГОЛЧУУД САНАЖ БАЙГАА ! ОЮУНЭРДЭНЭ УЛААН ДРОЖ ДЭВСЭН ГЭРҮҮД БАРИН ХӨЛСНИЙ ЗАХИАЛГАТ ТАВИЛТТАЙ ЖАГСААЛ ЦУГЛААН ТОЛГОЙЛОН ОРДОН РУУ ДАЙРАН ОРЖ ХУТГА ШӨВӨГ БОЛЖ ЯВАХДАА ! БИ ! ЯМАР Ч АЛБАН ТУШААЛД ОЧИХГҮЙ ЭЭ ГЭЖ БАЙСНЫГ !!! МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН НУУЦ БОССУУД НЬ ОЮУНЭРДЭНЭ САЛБАДАЙГ БААДУУДАН ЗАСАГ ТОЛГОЙЛУУЛЖ ӨӨРСДӨӨ ДАЛДААС ЗААВАР ЧИГЛЭЛ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ МОНГОЛЫН УЛСТӨРИЙГ СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БОЛГОН НЭГ ХӨНЖИЛД ОРУУЛСАН !!! ӨНГӨЦ ХАРАХАД НЭГДЭН ГАЦСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨДӨЛГӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛЖ БУЙ МЭТ АМАН ДЭЭРЭЭ БУРЖ БАЙГАА ХЭДИЙ Ч БҮГД АЛБАН ТУШААЛ , ЭРХ МЭДЭЛ , ХУВИЙН , ХЭСЭГ БҮЛГИЙН АШИГ СОНИРХЛЫН ТӨЛӨӨ НЭГ ХӨНЖИЛД ОРЦГООСОН !!! 14 МЕГА ТӨСӨЛ ГЭЭЧИЙГ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА !!! МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ОЮУНЭРДЭНЭЭС ХЭДИЙЧИНЭЭ ХУРДАН САЛНА !!! ТӨДИЙЧИНЭЭ ГЭГЭЭ СҮҮМИЙНЭ !!!
Хуцна биз муу хувалз минь......ард олон чамаас тэнэг үү.....андуурсан авлигач,олигархи вэ
ОЮУНЭРДЭНЭ БОЛ МАН - ЫН НЭР БАРЬЖ МАН-ЫН ДЭЭД ДУНД ДООД ШАТНЫ УДИРДЛАГУУДЫГ ГАРТАА АВСАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ !!! МОНГОЛЧУУД САНАЖ БАЙГАА ! ОЮУНЭРДЭНЭ УЛААН ДРОЖ ДЭВСЭН ГЭРҮҮД БАРИН ХӨЛСНИЙ ЗАХИАЛГАТ ТАВИЛТТАЙ ЖАГСААЛ ЦУГЛААН ТОЛГОЙЛОН ОРДОН РУУ ДАЙРАН ОРЖ ХУТГА ШӨВӨГ БОЛЖ ЯВАХДАА ! БИ ! ЯМАР Ч АЛБАН ТУШААЛД ОЧИХГҮЙ ЭЭ ГЭЖ БАЙСНЫГ !!! МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН НУУЦ БОССУУД НЬ ОЮУНЭРДЭНЭ САЛБАДАЙГ БААДУУДАН ЗАСАГ ТОЛГОЙЛУУЛЖ ӨӨРСДӨӨ ДАЛДААС ЗААВАР ЧИГЛЭЛ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ МОНГОЛЫН УЛСТӨРИЙГ СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БОЛГОН НЭГ ХӨНЖИЛД ОРУУЛСАН !!! ӨНГӨЦ ХАРАХАД НЭГДЭН ГАЦСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨДӨЛГӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛЖ БУЙ МЭТ АМАН ДЭЭРЭЭ БУРЖ БАЙГАА ХЭДИЙ Ч БҮГД АЛБАН ТУШААЛ , ЭРХ МЭДЭЛ , ХУВИЙН , ХЭСЭГ БҮЛГИЙН АШИГ СОНИРХЛЫН ТӨЛӨӨ НЭГ ХӨНЖИЛД ОРЦГООСОН !!! 14 МЕГА ТӨСӨЛ ГЭЭЧИЙГ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА !!! МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ОЮУНЭРДЭНЭЭС ХЭДИЙЧИНЭЭ ХУРДАН САЛНА !!! ТӨДИЙЧИНЭЭ ГЭГЭЭ СҮҮМИЙНЭ !!!
ЕС яах вэ. Ажлаа хийгээд л яваад бгаа хүн. Цаана чинь ард түмний амьжиргаагаар тоглож буй нэг хүн бна. Хотын дарга!!!
Одоо хар баялагын хулгайчд нь улс ард түмнээсээ баян болсон тэд төрд үүрлэж байна ийм байхад энэ улс. Орон мөхөж байна гэсэн үг юу нь хөгжил энийг яариад ч хэргүй эхлээд тард үүрэлсэн хулгайчуудыг бүгдийг нь хөрөнгийг хурааж бүх насаар хорих хэрэгтэй Тэгж байж шудрага засаглал тогтож хятад улс шиг гэрлийн хурдаар хөгжинө түүнээс төрд хулгайчууд ,үүрэлсэн улс хөгжинө гэвэл үлгэр шүү новш гэж
Жингийн цувааг хөдөлгөсөн шүү дээ....Оюун -эрдэнэ ерөнхий сайд аа! Ноход хуцаж л байдаг ,,,,,,Жингийн цуваа тэртээ уулын оройг хараад хөвөрч л явна ......Балдангийн "банхар" хуцна уу? Доржийн" жингэр "боргоно уу? Ёстой юм ёсоороо болжийноо гээд л зүтгэнэ шүү.....Ард олон масс таны талд...........100% ок
Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр аль алинд нь ганцхан давуу тал байгаа нь хоёуланд нь идсэн уусан юмгүй учир хэнээс ч айхгүй хийе гэсэн юмаа зоригтой хийх юм даа, баяр хүргэхэнс яахав.
ёстой чиг, хэрэв ямар нэг но бсан бол аль хэдийнэ гаргаад л тавина шд. Өмнө нь байсан лалрууд идсэн уусан хулгайлсан юм ихтэй бсан учраас дандаа төмсөгдүүлдэг бсан шд. Тэгээд юу ч хийж чадахгүй байсаар бгаад энэ авлига гээч юмыг чинээнд нь тулгаад хачихсан. Залуу Ерөнхий сайдаа хаана ч дэмжинэ. зарим нэг муу хэлдэг лалруудад хэлэхэд хэн ч хэзээ ч ковид шиг тахал дундуур бөөн эрсдэл үүрээд ард түмнээ аваад гарсан Ерөнхий сайд нэг байхгүй шүү. за тэгээв Эрдэнэт, Багануур, Хөтөл, Дарханы төмөрлөг чинь хулгайч нарын гарт орчихсон байсныг энэ хүн бсан тулдаа авч үлдсэн. Зөвхөн энэ гавьяаг нь яриахад ийм бна. Алтанхуягийн тавьсан баахан хаадын нэртэй бондуудын өр ширийг чимээгүй ажиллаж байгаад л төлсөн шд. Юу ч хийгээгүй гж шаадгаа болих хэрэгтэй. Монголын төлөө асар их зүйл хж бгаа. Гавьяа нь хожим өмнөөс нь үг хэлнэ л дээ. Ард түмэн Оюукынхаа талд бат зогсох болнооо
шаадаг пзда вэ. Данх Нямбаатар нар сайдын албан тушаал зарж идсээр ирсэн нь ил байгаа шүү. Томилсон сайд нарыг нь хар бүгд хувьдаа том компанитай баян олигархи хулгайч алуурчид луйварчдыг сонгон томилж байгааг чиний хоёр нүх чинь ххоахгүй байна уу 60 тэрбум гэж хуцаад байсан яасан. 60 тэрбумынхаа Сандуйг Японд 17 саяын цалинтай консулаар Данх томилж байгаа нь хэнийг доромжлоод байгаа өмхий хар хошного вэ?
Алтангэрэл бол оюукийн төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа. Эд нарт авилгалтай тэмцэх гэж нээг их сүр бадруулаад ард түмнийг тэр зүг хуйларуулаад байхгүй л болно .Одоо хөрөнгө хураана гэж жүжиглэсээр цаг барах бодлого доо. Итгэхгүй байна. Алтангэрэл ч худал хошгорч байна. Эд нар төр барих ийм нэг аргатай болчихлоо гээч.
Улс орны ч айл гэрийн ч аж ахуйг өөд татахад байнга хэлж ярж өөрөө зүтгэж явдаг хүн хэрэгтэй байдаг. Харин том том юм яриад оффист тухлан суугаад байдаг хүмүүс улсын ч гэрийнхээ ажлыг өөд татаж чадахгүй.Эгээ түүн шиг монгол улсыг өөд татахад Л.Оюунэрдэнэ, Х.Нямбаатар шиг хүмүүс хэрэгтэй. Мэдээж тэднийг харааж зүхнэ.Муулна. Огцруулах гэж оролдоно л доо. Гэвч тэднийг ганхуулж чадахгүй. Бид 30 гаруй жил том сайхан юм ярьдаг, хэлсэн нь ажил болдоггүй дарга нарыг харж, горьдож суусаар улс орноороо уруудлаа. Одоо больё. Энэ залуусаар ажлыг нь хийлгэ.
за тэр өршөөлийн тухай хууль бол үнэхээр гайхамшигтай хулгай бослг шүү. томчуул өөрсдөө баахан мөнгө хусчихаад өөрсдийгөө өршөөсөн хууль гаргасан ш дээ. гэхдээ бүүр ил гаргасан мөнгийг шалгахгүй нөхцөлтэйгээр , ингэж л бонд болон төсвөөс хулгалйсан мөнгөө угааж цэвэр болгосон юм даа. үнэхээр гайхамшигтай Монголд л байж болох илбэ ид шид
Ингэж байж тэсэж үлдээд байгаа хүн дээ. Засгийн газарт үнэндээ мөрийн хөтөлбөр ч алга. 14 мега төсөл гээд ярина. Ач холбогдол багатай зээлийн эх үүсвэр хүлээсэн, цавчаа горилсон зүйл л харагдана.
Ингэж байж тэсэж үлдээд байгаа хүн дээ. Засгийн газарт үнэндээ мөрийн хөтөлбөр ч алга. 14 мега төсөл гээд ярина. Ач холбогдол багатай зээлийн эх үүсвэр хүлээсэн, цавчаа горилсон зүйл л харагдана.
Энд нэрээ бичихээсээ ухаангүй айдаг нөгөө идээч уугаач луйварчдын гар хөл троллуд Оюун-Эрдэнийн эсрэг баахан юм бичнэ. Та нарт байгаарай. Үндэслэлгүй баяжсан хувалзнууд Оюукагаас үхтлээ айж, нойр хүрэхгүй, маш их стресстэй байгаагийн баталгаа. Олон нийт үүнийг ойлгож эхлээд байгаа нь сайн хэрэг. 33 их наядын завшсан этгээдүүдийн нэр хаяг тодорхой шүү дээ. Тэнд жирийн иргэн, ядарсан нэгэн бараг байхгүй байх. Үүнийг нэр ус, хүчингүй болгуулсан хөрөнгийн хэмжээтэй нь нийтэд зарлах нь зүйтэй. Үүнийг шаардацгаая.
шаадаг пзда вэ. Данх Нямбаатар нар сайдын албан тушаал зарж идсээр ирсэн нь ил байгаа шүү. Томилсон сайд нарыг нь хар бүгд хувьдаа том компанитай баян олигархи хулгайч алуурчид луйварчдыг сонгон томилж байгааг чиний хоёр нүх чинь харахгүй байна уу .60 тэрбум гэж хуцаад байсан яасан. 60 тэрбумынхаа Сандуйг Японд 17 саяын цалинтай консулаар Данх томилж байгаа нь хэнийг доромжлоод байгаа өмхий хар хошного вэ?
Оюунэрдэнийг огцруулах хангалттай олон шалтгаан бий.дэндүү их худлаа ярилаа,ард иргэдийн амьдрал дэндүү их муудлаа.өөр олон шалтгааныг хэлж болно.шүүр, шувуу гэх сүржин ажлууд нь хоосон зүул болоод өнгөрлөө. одоо тэрэнд, тэдгээрт итгэх нэг ч хүн байхгүй.Миег зайлуулсан шигээ өөрөө зайлж олон хүнийг баярлуулах хэрэгтэй.логик, схем яриад иргэдийн амьдрал огт сайжраагүй.байгалийн баялагаа зараад л үлгэн салган амь зогоож бна. утаа, түгжрэл, улны амьдрал үргэлжилсээр,худал ярьсаар удлаа. одоо болноо зайгаа тавих хэрэгтэй.
ОЮУНЭРДЭНЭ СОРОСЫН САНГААР АНХ АЖИЛД ОРСОН ГЭЖ ЯРЬСАН БИЗДЭЭ ТЭГЭЭД НАМД ОРСОН БОЛ. ...УХМААР ЮМ БАЙНАА МЭДЭЭЛЭЛ НАМТАР . . .
Хэрэв Оюунэрдэнэ ямар нэгэн идсэн уусан буруу зөрүү юм байсан бол нүүрснии хулгайчууд , хөгжлиин бакны луйварчид , эрдэнэт хөтөл дарханы төмөрлөгиин үйлдвэрииг хувьдаа авсан луйварчид бүлэглэлиинхээ хуульчидаар аль эрт шоронд хиичих байсан Хулгайч луйварчид энэ олон жагсаал цуглаан зохион байгуулсан ч ард түмнии ихэнх нь Оюунэрдэнэ урд өмнөх хэнээс ч илүү хулгай луйварын эсрэг тэмцэж байгаа болохоор итгэж байгаа болохоор тэр жагсаалуудад нь очихгүй байгаа юм