
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхцэцэгийнх цахилгаанаар халаалтаа шийдсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард цахилгааны төлбөр нь 297 мянган төгрөг гарсан бол энэ сарын төлбөр нь 1.2 сая төгрөг буюу дөрөв дахин их төлбөр гарчээ. Тэрээр “Манайх энэ жилээс цахилгаанаар халаалтаа шийдсэн. Хоёр сар дарааллан 297 мянган төгрөгний төлбөр гарсан. Гэтэл нэгдүгээр сард төлбөр дөрөв дахин нэмэгдэж гарсан.
Холбогдох газар руу нь залгаж, төлбөрийн мэдээллээ шалгуулахаар “Таны мэдээллийг шалгаад эргээд холбогдоё” гэдэг. Эргээд холбогддоггүй. Төлбөр яагаад ингэж нэмэгдсэн талаар хаана хандаж, хэнээс асуухаа мэдэхгүй байна. Хэрэглээгээ аль болох танаад, хэрэгцээгүй цахилгаан хэрэгслээ унтраагаад ч нэмэргүй байна.
Ингэлээ гээд бага гарах нь битгий хэл эсрэгээрээ нэмэгдчихсэн. Бид авсан цалингаа цахилгааны төлбөртөө өгөөд л дуусах юм. Энэ байдлаараа байвал буцаад зуухаа оруулахаас өөр аргагүй байна. Мөн 2024 оны нэгдүгээр сард цахилгааны төлбөрөө төлөөд бүх юмаа салгуулаад хөдөө явахад гурван сарын төлбөр нь 330-660 мянган төгрөг гарсан байсан. Хэрэглээгүй байхад төлбөр ингэж гардаг юм чинь одоо аргагүй биз дээ. Бид үнэхээр л хүлцэнгүй, тэвчээртэй улс юм” гэсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас айл өрхүүдийн цахилгааны үнийг хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон. Хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар нэмэхээр төлөвлөсөн. Тэгвэл 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Энэ нь ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Ингэхдээ гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр үнийн өсөлт иргэдийн амьдралд дарамт учруулж, гэр хорооллын иргэд цахилгааны төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрээд байна.
Тодруулбал, цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхийн цахилгааны төлбөр өмнөх сарынхаасаа 1-2 дахин өндөр гарч, тэд цахилгааны төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байгаа нь энэ юм.
Иргэн Э.Мөнх-Энэрэлийнх Налайх дүүрэгт амьдардаг. Цахилгааны төлбөр нь өнгөрсөн арваннэгдүгээр сард 147 мянган төгрөг гарч байсан бол дараа сард нь 489 орчим мянган төгрөг болон нэмэгджээ. Харин энэ сарын цахилгааны төлбөр 792 мянган төгрөг гарчээ. Эндээс харвал цахилгааны төлбөр сар бүр харилцан адилгүй, тодорхойгүй байдлаар хэд дахин нэмэгдэж байна. Энэ талаар тэрээр “Хэрэглээгээ танаж, сүүлийн сард шөнөдөө паараа унтрааж байсан. Гэвч цахилгааны төлбөр өмнөх сараас хэд дахин нэмэгдсэн байхыг хараад яах учраа олохоо байлаа. Налайхын эрчим хүчнээс энэ талаар асуухад цаанаасаа 50 орчим хувь нэмэгдсэн. Бид мэдэхгүй, дээшээ ханд гэсэн хариулт өгч байгаа юм. Мөн дараа сараас дахин нэмэгдэж магадгүй.
Өвөл дуустал иймэрхүү нэмэгдэлтэй байна гэсэн. Тог, цахилгааны төлбөр бидэнд үнэхээр их дарамт болж байна. Хэрэглээгээ аль болох танасаар байхад яагаад ийм өндөр төлбөр гарч байгааг огт ойлгохгүй байна. Үнэхээр яахаа мэдэхээ байлаа” гэв.
Орой болгон оргил ачааллын үеэр тасарч байгаа цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдэж гарах болсон шалтгааныг ойлгохгүй байгаагаа иргэд хэлж байлаа. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Бат-Эрдэнэ “Өмнөх сард цахилгааны төлбөр 440 мянга гарсан. Гэтэл энэ сард бүр хэд дахин нэмэгдэж 1.035.000 төгрөг гарсан. Арай л хэтэрхий нэмэгдчихсэн. Сар бүр нэмэгдэж, ийм өндөр төлбөр төлж амьдрах хэцүү байна. Сүүлдээ бүр туйлдаж, цөхрөхөд хүрлээ. Халаалтаар цахилгаанаа шийдээд амьдрах гэхээр цахилгааны үнэ нь дийлдэхгүй. Яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй юм. Эсвэл өвөл болохоор байр түрээслэж амьдрах ёстой юм болов уу. Тэгвэл ядаж тог орой бүр тасрахгүй бас цахилгааны үнэ бага гарах боломжтой юм шиг байна. Энэ үнийн өсөлт ганц надад ч бус нийгмийн бүх хэсэгт л хүндээр нөлөөлж байгаа” хэмээлээ.
Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд адил хэмжээний цахилгаан зарцуулалттай байгаа хэдий ч үнийн зөрүү ихээр ажиглагдаж байгаа юм. Жишээлбэл, Иргэн П-ийн цахилгаан зарцуулалт найман кВт хүрч 700 мянган төгрөг болжээ. Харин иргэн Д-ийнх мөн адил найман кВт-ийг зарцуулсан ч 980 мянган төгрөг төлсөн байна. Мөн иргэн З-ийн тогны хэрэглээ мөн найман кВт-д хүрсэн атал төлбөр нь 437 мянга гарчээ. Харин 12 кВт цахилгааны төлбөр 1.1 сая төгрөг болсон бол 18кВт 1.3 сая гэх зэргээр харилцан адилгүй, өндөр дүнтэй төлбөр гарсан нь харагдаж байна. Тог, цахилгааны үнийн өсөлт иргэдийн нуруунд хүнд ачаа болж, тэд яахаа мэдэхгүй цухалдаж сууна.
Орон сууцны цахилгааны төлбөр 50-70 мянган төгрөг гарч байна
Орон сууцанд амьдарч буй айлуудын цахилгааны төлбөр 15-30 орчим хувиар нэмэгджээ. Тодруулбал, 0-150 кВт цаг хүртэлх цахилгааны төлбөр 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Тэгвэл орон сууцны айл, өрхүүдийн цахилгааны төлбөрт энэ нэмэгдэл хэрхэн нөлөөлж, хэдэн төгрөг төлж байгааг тодруулахад, Хан-Уул дүүргийн иргэн Б.Солонго “Цахилгааны төлбөрт өнгөрсөн арваннэгдүгээр сард 44мянга, арванхоёрдугаар сард 52 мянган төгрөг төлсөн. Харин энэ сарын төлбөр 70 мянган төгрөг гарчээ. Хэрэглээний хувьд хэвийн байгаа хэдий ч сар бүр бага зэрэг нэмэгдэж байна” гэсэн юм.
Харин БЗД-ийн оршин суугч П.Пүрэвханд “Манай цахилгааны төлбөр өнгөрсөн арванхоёрдугаар сард 46 мянган төгрөг байсан. Харин энэ сард нэмэгдэж 67 мянга болсон. Ажлын өдрүүдэд өдөртөө гэрт хүн байдаггүй. Цахилгаан ашиглалт ч бага байдаг. Хөлдөөгч, хөргөгч л байнга залгаатай байдаг” гэлээ.
Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд гэрээт хэрэглэгчдэдээ ЭХЗХ-оос тогтоосон үнэ тарифаар цахилгаан борлуулах үүрэг хүлээдэг. Иргэдийн цахилгаан хэрэглээнээс хамаарч төлбөр янз бүр гарах нь мэдээж. Гэвч өнгөрсөн сараас хэд дахин өндөр төлбөр гарч буй нь иргэдэд ойлгомжгүй асуулт хэвээр байгаа юм. Энэ талаар цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын хоёр өрхийн цахилгааны кВт-аар тооцоолол хийлгэн шалгуулахаар УБЦТС-д хандсан юм. Дээрх асуудлаар УБЦТС-ын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Цэнгэлмаа хэлэхдээ “7098664 кодтой Налайх дүүргийн хэрэглэгчийн хувьд 2023 оны арванхоёрдугаар сард 2876 кВт. цахилгаан хэрэглэж байсан бол 2024 оны арванхоёрдугаар сард 2676 кВт.ц хэрэглэсэн байна.
Харин өмнө оны нэгдүгээр сард 3054 кВт, энэ сард 4024 кВт.ц хэрэглэжээ. Тус дүүргийн хэрэглэгчийн хувьд цахилгааны хэрэглээ нь жигд. Өөрөөр хэлбэл, энэ оны нэгдүгээр сарын хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 970 кВт-аар өссөн байна.
Харин 6009253 кодтой Чингэлтэй дүүргийн хэрэглэгчийн хувьд 2023 оны арванхоёрдугаар сард 206 кВт.ц хэрэглэж байсан бол 2024 оны арванхоёрдугаар сард 1654 кВт.ц хэрэглэсэн байна. 2024 оны нэгдүгээр сард 297,20 кВт.ц, энэ оны нэгдүгээр сард 2355,20 кВт.ц хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл энэ оны нэг сарын хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 2058 кВт.ц-аар нэмэгдсэн байна. Энэ өрхийн цахилгаан хэрэглээ маш өндрөөр өссөн үзүүлэлттэй байсан тул юунаас болж өссөн төлвийг тогтоохоор гэрт нь очсон юм. Гэтэл нэг хашаанд хоёр айл амьдарч байсан бөгөөд нэгнээсээ тогоо дамжуулаад авчихсан байсан. Тэгэхээр нэг тоолуур дээр хоёр хэрэглэгч байна гэсэн үг. Мөн тухайн айл нам даралтын зургаан кВт-ын тенн хэрэглэж байсан. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айл байсан учраас төлбөр, хэрэглээ өсч гарна. Дээрээс нь хоёр айл хамт хэрэглэж байна. Мөн дээрх айлууд шөнийн тарифын хөнгөлөлт эдэлсэн байна.
Шөнийн тарифын тухайд 220В-ын хэрэглэгч бол тухайн сардаа шөнө хэрэглэсэн нийт хэрэглээний 700 кВт.ц хүртэлхийг 100 хувь, харин 380В-д холбогдсон хэрэглэгч бол тухайн сардаа шөнө хэрэглэсэн нийт хэрэглээний 1500 кВт.ц хүртэлхийг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлж байгаа” гэлээ.
Уг нь эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулснаар салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж байсан.Цаашид хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар танилцуулахдаа “Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулж, 50 мянган айлыг оруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ орон сууцны хорооллуудтай зэрэгцэн оршдог гэр хорооллын айлуудыг уг бүсэд оруулна” хэмээсэн юм. Энэ нь агаарын бохирдлыг бууруулж, яндангаас татгалзах нэг хэлбэр мөн ч бодит байдал дээрээ гэр хорооллын иргэд цахилгааны төлбөрөө төлж дийлэхгүйд хүрч байна. Тиймээс үнэхээр утааг бууруулахаар зорьж байгаа бол халаалтаар дулаанаа шийдсэн айлуудыг дэмжих хэрэгтэй байна.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл67
Цахилгаан хямд бгаа Барьж бгаа утсандаа нэг хүн 20-50 мянга төлж бгаа шүү!
Наад утас чинь чамайг хамгийн хайртай хүмүүстэй чинь ямарч үед холбодог мөн аюул осол өвчин зовлон гээд бүх айж сандарсан үед чинь тус аврал мөн олонд аврал болохыг хэн мэднэ.гэр орны цахилгааны үнэ бол өөр .том сэтгэ бод.эргэцүүл тархины тураал аа
МАН-д саналаа өгсөн зарим улны оркууд яах гэж МАН-д саналаа өгөв дөө гэж тархиа шаацгаан енгэнэтэл уйлалдаж байгаа гэнэ.
Цахилгаан тасраад 24 цаг өнгөрөхөд монгол улс эргээд агуйд амьдардаг үедээ буцаж очно. Бүх байшингууд нь агуй шиг хөлдүү амбаар болж хувирна. Ийм байхад Улаанбаатарт байшингийн үнийг хөөсрүүлж метр квадратыг нь 3, 4 сая төгрөг гэж байгаа нь зүгээр л шулах мөлжих процесс гэж ойлгогдоно.Цахилгаан байхгүй Монголд бол соёл иргэншил сүйрнэ.
Тогны мөнгөө хэд гарч бгаагч мэддэггүй мал бололтой! Өөрөө төлдөггүй гэсэн үг, би утсандаа сард 10к төлдөг тогны мөнгө 200к төлдөг бсан одоо 600к ! идэх гэж тоолууруудаа шинчилсэн байна
Ergeed zuuhaa tavisan n deeree
МАН-д саналаа өгсөн зарим улны оркууд яах гэж МАН-д саналаа өгөв дөө гэж тархиа шаацгаан енгэнэтэл уйлалдаж байгаа гэнэ.
Тийм блгүй дээ, 1.тог үнэтэй, 2. Тогны хүч нь ч хүрдэггүй биз дээ, одоо 2 хоногоос хүйтэрлээ. Элдэв юмаа л түлэх бх даа
Хөлдөж үхэлтэй биш шатдаг л юм байвал түлж байна даа гадаадад цахилгаанаа хөнглөж байхад манайд реформ гэж хэл дахин нэмээд гиисэн пмыг хягаарлаж хамаг юм хөлдөөж хохироож байна даа
11 sar 12 sar yag adilhan heregleete baihad 12 sariin КВт mash hol zuruute ih garsan jich manaid tognii hvch sain bas gal tuldeg Umungowi hanbogd sum
21-06 цагийн хооронд цахилгааны тарип бага байгаа шүү. Гэр хорооллын хөнгөлөлтдөө орсон бол тэгэж их гарах учиргүй дээ
Хөлдүү граашаа тогоор халаавал тэгж гарна л даа
Harin ene zasag toriin udirdlagiin malnuud daalgawar awzan ym shig ulam ard irgedee yaduuruulj horduulj amidruulj Mongol huniig urjuulehgui baikh tal deer bnga ajillaj irj bna. Bid nar odoo zusan boslogo hiij bukh 12 jilees deesh jil tord ajillasan humuusiig tsaazlah heregtei bna. Utaa buuruulna gej yaridag mortloo tognii mongo nemdeg ni yag yaj bga ym te. Yag esregeeree bga bizde
Дэв Чойжилсүрэн Эрчим хүчний РЕФОРМ гэж үнэн нэмсэнээс өөр юм хийсэнгүй. Зайлуулцгаа
100% урьд оныхоос нэмэгдсэн байна лээ. Манайх хосолсон халаалттай 2023 0нд 12 сард 120к гарсан 2024 онд 210к гарсан бна.
Тогний мөнгөнөөс болоод .Цахилгаан халаагчаа гаргаад зуухаа буцааж орууллаа. тогний мөнгө дийлдэхээ байлаа яаж амьдар гээд байгаа лалрууд вэ
Цахилгаан тасраад 24 цаг өнгөрөхөд монгол улс эргээд агуйд амьдардаг үедээ буцаж очно. Бүх байшингууд нь агуй шиг хөлдүү амбаар болж хувирна. Ийм байхад Улаанбаатарт байшингийн үнийг хөөсрүүлж метр квадратыг нь 3, 4 сая төгрөг гэж байгаа нь зүгээр л шулах мөлжих процесс гэж ойлгогдоно.Цахилгаан байхгүй Монголд бол соёл иргэншил сүйрнэ. Зуухгүй байшингуудын үнийг буулгаж метр квадратыг нь 500000 төгрөг болгох цаг иржээ.
Цахилгаан бичдэг байцаагч нарт их учир байна тогны үнэ нэмэхийг мэдээд л 2 сарын өмнөөс багаар бичдэг тэр нь нэмэгдсээр тогны үнэ нэмэгдээд ирэхээр өндөр үнэтэй гарч байгаа юмаа
За битгий солиор.. Наад гэр хорооллын лалрууд чинь өглөө босохоосоо залхуурч шөнөжингөө тенээр машинаа халаагаа биз
Цахилгаан бичдэг байцаагч нарт их учир байна тогны үнэ нэмэхийг мэдээд л 2 сарын өмнөөс багаар бичдэг тэр нь нэмэгдсээр тогны үнэ нэмэгдээд ирэхээр өндөр үнэтэй гарч байгаа юмаа
Цахилгаан бичдэг байцаагч нарт их учир байна тогны үнэ нэмэхийг мэдээд л 2 сарын өмнөөс багаар бичдэг тэр нь нэмэгдсээр тогны үнэ нэмэгдээд ирэхээр өндөр үнэтэй гарч байгаа юмаа
Цахилгаанаар халаалтаа шийдсэн юм, шатчихлаа. Төлбөрөө дийлэхгүй бололтой. Одоо ямар зуух тавьнаа.Цахилгаанаар халаалтаа шийдсэн юм, шатчихлаа. Төлбөрөө дийлэхгүй бололтой. Одоо ямар зуух тавьнаа.
Өөр сонголт алга аа бүр арай манайр гэхэд урьд өмнө 4сая төгрөгний тогны мөнгөны оронд орж үзээч үгүй гэтэл өнөөдрийн байдлаар 4сая төгрөгний өртэй л бна бүр арай шүүү нээрэээ
Яах гэж МАН-ын хулгайч нарыг сонгосон юм бэ Хохь чинь ээ Өмхий оркууд аа..
Vnxeer utaaga bagasgi gej bga bol xalaalta tsaxilgaanaar shiidsen ailuuda demjij ydajl owoldo xarj vzmeer bn
Erchim hvchiig shalguulii utaanii hajuugr dalimduulj heden tugrug nemj idhiin... yumnii vne huurugddug shig l
цахилгаанаа яаж тооцож бодож байгаагаа ил тод болговол хүмүүст амар болно. Бас хэрэглээнээс их мөнгө гараад байгаа бол дуудлага өгөөд шалгуулдаг баймаар байна.
МАН-д саналаа өгсөн зарим хорооллын улны өмхий оркууд яах гэж молиго үмхүүлэгч МАН-д саналаа өгөв дөө гэж тархиа шаацгаан енгэнэтэл уйлалдаж байгаа гэнэ.
Маш өндөр төлбөр гарч бна. Сард 2 сая зөвхөн цахилгаанд
297к төлдөг айд 1.2 сая болох үндэсгүй дээ.
Машинаа тенээр халаавал тэгж гарна л даа
Bvvvr neg tarhi tolgoi ugaagaad surtsan ymnuud bxiin neg ailaas gehed l 200k ilvv avch bna sh deee tegeed ulaanbaatar xotiin ailuud chadahaaraa l zarim ailuud n gal tvlexgvi gd ochnoon vnetai paar teen avch bhad deerees n tognii vne nemegdeed yun paar butsaad galaan tvlii gj bodoj bna sh deee ymar t1 dampu ym be neerai iim hogiin shiidveree tat esvel niiteer n 30% xuvia l nemeech dee
odoo zgr bidniig togoor booj bga bhgui ter ynzalj chadaxgui bga stantsiin mongo bidnees shuud l deeremdej avch bna sh dee arai ch dee neerai avdag tsalingaan bvgdiig n togond ogood bi idej uuj amidrax we
лагерт амьдардаг бүрэн цахилгаанаар шийдсэн юм тийм болхлоор 300клв давж гарна л даа ойлгомжтой 4000 клв аас шөнийх нь хөнгөлбгдөөд 1.0 сая хүрнээ ийм л бн яндангүй айлуудыг хөнгөлж өгдөг журам хууль гараад л айлууд яндангүй болсон ш дээ ууг нь чойжилсүрэн чинь байрныхаа борлуулалтыг л дэмжээд ингэсэн баыхдаа
Цахилгааны үнэ нэмсэн нь эрчим хүчний салбарыг өөд татах том олот амжилт шүү УБЦТС компани алдаа дутагдал гарч байгаа бол түргэн шуурхай учрыг олж олон түмэнд зөв ойлголт өгч байгаарай!
Иргэд утаажилттай тэмцээд яндангаа аваад цахилгаанаар хэрэглээгээ хангахаар төр нь үүний эсрэг ажилладаг. 100 мянган төгрөгөөр ийм төр сонгосон улны сонгогчдод хохь нь гэж хэлье. Ингээд энэ төр шиг юмандаа дарлуулаад улаараа эргээд байж бай.
4024 квт.ц гэж ердийн айлын бараг 2 жилийн хэрэглээ байна. Ийм хэрэглээний төлбөр өндөр гарна л даа.
Энэ -Утаа, Цахилгаан төлбөр их гарлаа - гээд чарлаад байгаа гарууд талбай дээр Уран олборлохоо зогсоо гэж жагсах хэрэггүй шүү
Тэгээд л -Уран аа зогсоо, Француудыг зайлуул, Атомын ЦС хэрэггүй ээ - гээд мөөрөлдөнө.. Яг яаалгах байгаа үхэрнүүд вээ яасан. Хөлдүү гараашдаа тог залгахаар угаасаа тэгж л гарна шдээ.. Олон юм хуцалгүй хэрэглэсэн цахилгаанаа төл.. Байцаагчид учир байна ч гэх шиг.. юу вэ
АТС барина гээгүй шар нутгыг ухаж авна гэсэн бгаа шүү гэрээ чинь
Jagsmaar bnaa tog heterlee
Утаагаа бууруулъя гэж байгаа бол цахилгаанаар шийдсэн айл өрх, ААН-н нэгжийн үйл ажиллагааг дэмжих ёстой юм биш үү? Яагаад ингээд эсрэг шийдвэр гаргаад байдаг юм бэ? Анх 30-н % нэмнэ гэж байсан одоо бүр 300% нэмээд байгаа юм биш үү? Энэ ер нь арайл дэндэж байна Энэ шийдвэрээ дахин нэг эргэн харж зөв шийдэх хэрэгтэй байнаа
MAN ii. moriin hotolbort baisan sh dee ugaasaa. oorsdoo songoson odoo buu gonshigno
НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫГ ЦӨӨЛӨЕ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД БАРьЯ ГЭВЭЛ ТОГ, ДУЛААНЫ ҮНЭ Нь БУСАД ГАЗРААС ӨНДӨР БАЙХ ЁСТОЙ. УЛААНБААТРЫН ХҮН АМ 1 САЯ ДОТОР БАЙХАД ЗОХИМЖТОЙ. БИДЭНТЭЙ ЦАГ УУР ТӨСТЭЙ НОРВЭГИ, ШВЕД, ФИНЛАНДАД НИЙТ ХИН АМЫН 15-20ХУВь Нь Л НИЙСЛЭЛДЭЭ АМьДАРДАГ ЮМ БЛЭЭ. ФИНЛЯНД 5.5 САЯ ХҮНТЭЙ БХАД 1.6 САЯ ХҮН Л НИЙСЛЭЛ ХЭЛСИНКИ ХОТОД АМьДАРДАГ. УЛААНБААТАР ХАМГИЙН БҮТЭЭМЖГҮЙ ХОТ БОЛСОН. ХОТ ГЭХЭД ХЭЦҮҮ, МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ СУМЫН ТӨВ.
Нян яах ч аргагүй нян юмаа
Цахилгаанаар гэрээ халаана гэдэг бол арай л даварцан,үрэлгэн,цамаан зан шүү. Европод бол цахилгаан тансаг хэрэглээ байдаг.өрөөнөөс гарлаа л бол гэрлээ унтраана.
Arai garch bnaa ehleed 300gaad toldoog blaa neg osood 1say200bolloo za heregleegee bagasgii gd tal togoo untraalaa ene sariinh bvr nemegdeed 1say700bolloo arail nemj ard irgedee arai hetsvv baidald opuulj bnaaa boliochee
Цахилгааны зардал бүр үнхээр аймар гарч бга манай хөдөө орон нутагт бдаг дулааны асуудалаа цахилгаанар шийдсэн чинь 11сард манай цахилгааны төлбөр 147000 гарч бсан харн 12сард 1.100 гарсан 1сард 1.200 гарсан бүр үнхээр яая гээд байган шинэ залуу айл гээд дулааны ингэж шийдсэн ч аймар бна өө сард 1саяын цалинтай цалингаас давсан төлбөртэй хоол хүнс үр хүүхдээ яаж тэжээх талаар бодоод ч олохгүй бна өө
11 сараас хойш амьдрахаа больсон хоосон хөлдүүс байшинд 81000 төгрөг гарсан байна.Энэ тоолуурыг хэн сольсон хэн санаачилсан бэ? Тэр хүн бүгдийн идэж бгаа албаар бнга ажилдаг тоолуур тавьсан байна!!!
Цахилгааны зардал бүр үнхээр аймар гарч бга манайх хөдөө орон нутагт бдаг дулааны асуудалаа цахилгаанар шийдсэн чинь 11сард манай цахилгааны төлбөр 147000 гарч бсан харн 12сард 1.100 гарсан 1сард 1.200 гарсан бүр үнхээр яая гээд байган шинэ залуу айл гээд дулааны ингэж шийдсэн ч аймар бна өө сард 1саяын цалинтай цалингаас давсан төлбөртэй хоол хүнс үр хүүхдээ яаж тэжээх талаар бодоод ч олохгүй бна өө
Цахилгаан тасраад 24 цаг өнгөрөхөд монгол улс эргээд агуйд амьдардаг үедээ буцаж очно. Бүх байшингууд нь агуй шиг хөлдүү амбаар болж хувирна. Ийм байхад Улаанбаатарт байшингийн үнийг хөөсрүүлж метр квадратыг нь 3, 4 сая төгрөг гэж байгаа нь зүгээр л шулах мөлжих процесс гэж ойлгогдоно.Цахилгаан байхгүй Монголд бол соёл иргэншил сүйрнэ.
Харин тийм. 1.0 сая гаран гарсан. Шөнийн квт хасаад 800,000 д төлсөн. Ихэнх цахилгаанаар халаалт шийдсэн айлууд бол орон сууцаа хүүхдүүддээ өгөөд. Хүүхдүүд нь нүүрстэй зууралдуулахгүй гэсэндээ шийдсэн хүмүүс. Баян таргандаа биш. Тэтгэвэрээ цахилгаанд өгчихөөр... насны эцэст...
Цахилгаан хулгайлдаггүй л бол цахилгаан халаалт тавих нь онолын хувьд буруу гэж оросууд бичсэн байдаг.
220в тогны хүчдэл 160-180в байгаа 220в хүрэхгүй цахилгаан түгээж байж өндөр төлбөр авах нь буруу
220в тогны хүчдэл 160-180в байгаа 220в хүрэхгүй цахилгаан түгээж байж өндөр төлбөр авах нь буруу
Цахилгаанаар халаалтаа шийдэж утааг багасгах зорилтыг биелүүлж яндангаа буулгасан юм. Гэтэл цахилгааны үнэ нэмэгдэж төлбөрөө төлөхөд хүндрэл учраад бгаа тул эргээд галаа түлэх шаардлага аргагүй эрхээр тулгамдаж бна
Нэмэгдэж болно тэхдээ тоолуураа шилэн болго,тогтсон тарифтай болго хэрэглээгээ танаад хасаад байхад төлбөр нэмэгдээд байгаагийн учрыг олж өг
Энэ үнэхээр хэцүү байнаа .!?!?!Манайх гэдэг айл одоогоос яг 2024 ÷1~26нд Өөрийн амьдарч байсан байшингаа галын аюулд өртөж эхнэр бид 2 яг айлд бууз чимхэж байсан өмссөн хувцастайгаа үлдэж байсан гашуун түүх саяхан...Тэгтэл галын дүгнэлт төслийн пийшин болон..хорт түлшнээс болсон гэж гарсан..Тэгээд өнгөрдөг намраас ах дүүс хүн амьтны байр саваар явж байж..Буяны их ажилын хажуугаар нэг жижигхэн 30мк байр өөрийн гараар барьж дутуу халит өнгөрсөн оны 11 сард дулаанхан цахилгаанр шийдээд орсон байдаг юмаа..Тэгсэн сард өвөлдөө 25000-28000 мянган төгрөг гардаг байсан тог..11-10 наас 12 сарын 10 ни тог 156 мянга гараар за яахав 100-200к хооронд гарч байвал болж байнаа гээд эхнэртэйгээ яриад л баясаад байсан чинь юу вэ...12 сар 10наас 1сарын 10 тог 349.000 гарч бна..Энэ яг биднийг яг яаж амьдар гээд бна юм болдоо..Одоо бол зуухнаас болж,хамаг эд,хөрөнгөө алдсан бид ахиж тэр аймшигийн зуух,түлш 2 ийг нь тавих ёстой юм уу...🥵🥵🥵
Энэ үнэхээр хэцүү байнаа .!?!?!Манайх гэдэг айл одоогоос яг 2024 ÷1~26нд Өөрийн амьдарч байсан байшингаа галын аюулд өртөж эхнэр бид 2 яг айлд бууз чимхэж байсан өмссөн хувцастайгаа үлдэж байсан гашуун түүх саяхан...Тэгтэл галын дүгнэлт төслийн пийшин болон..хорт түлшнээс болсон гэж гарсан..Тэгээд өнгөрдөг намраас ах дүүс хүн амьтны байр саваар явж байж..Буяны их ажилын хажуугаар нэг жижигхэн 30мк байр өөрийн гараар барьж дутуу халит өнгөрсөн оны 11 сард дулаанхан цахилгаанр шийдээд орсон байдаг юмаа..Тэгсэн сард өвөлдөө 25000-28000 мянган төгрөг гардаг байсан тог..11-10 наас 12 сарын 10 ни тог 156 мянга гараар за яахав 100-200к хооронд гарч байвал болж байнаа гээд эхнэртэйгээ яриад л баясаад байсан чинь юу вэ...12 сар 10наас 1сарын 10 тог 349.000 гарч бна..Энэ яг биднийг яг яаж амьдар гээд бна юм болдоо..Одоо бол зуухнаас болж,хамаг эд,хөрөнгөө алдсан бид ахиж тэр аймшигийн зуух,түлш 2 ийг нь тавих ёстой юм уу...🥵🥵🥵
Tognii mongoo niiteeree tolohgui baij bgd.temtcie...
Улаанбаатрын цахилгааны ачааллаас болж орон нутагт амьдарч байгаа ард иргэд бид хохиртооргүй байна аа.
Сонгосон хохь чинь
Сонгосон хохь чинь
Айлуудын цахилгааны тариф ярьж байснаараа 20-30% -аар биш, 2-3 дахин их болсон байна.
Esti hel vg chi alga 11sard 120.12 sard 250.1sard 540.ene arai dendnee neren
1ч болов айл утаагүй амьдрая гэсэн шийдвэр гаргаад л цахилгаан халаагуур сонгосон гэтэл тогны үнэ нэмэгдээд сард дээд тал нь 300к гарах айлын тог зарцуулсан төлбөр 1.2сая гарахаар чинь яаж амьдар гээд бгаа юм болоо цалингаас цалин зээлээс зээл гэж амьдрах биднийг жинхэнэ утгаар ядуурал руу түлхэж бна одоо бол тогоо таслуулахгүйн тулд тогы мөнгөө төлөхийн тулд ажил хийгээд бгаа юмуу хаашаа юм гэж бодогдоход хүргэж бна 126-болчоод иргэдийнхээ амьдралыг ч бодитоор ойлгож үнэлж чадаргүй малнууд төрд суугаад яадгын
ТЭГЖ байна