Орон нутгийн цагаар 22-ны өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний багийнхантай АНУ-д 40 минутын уулзалт хийлээ.
Уулзалтын дараа Зеленский АНУ-ын талтай эрчим хүчний салбарт гал зогсоох асуудал болон Орос, Украины мөргөлдөөнийг хэрхэн эцэслэх талаар хэлэлцсэн гэж мэдэгдэв.
В.Зеленский Украины тал Оростой эрчим хүчний салбарт гал зогсоох аливаа хэлбэрийн тохиролцоонд хүрэхэд бэлэн байна гэдгийг онцоллоо. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай гурван талт уулзалт хийхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлэв.
Лхагва - 09 сарын 23,
2026
Сэтгэгдэл1
Агент Краснов юу л гэв гэж. Донбассаа Путинд өг л гэж хэлээ биз