sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Тимчо Муцунски-тэй 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.

 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Умард Македоны харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбарууд, ялангуяа урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх, бодит хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын төгсгөлд “Хамтын ажиллагаа болон зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны яам хоорондын Протокол”-д Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурлаа.