
Ази тив бол бусад тивүүдийнхээ “ЭЭЖ НЬ” байх магадлал нэн өндөр. Уул ус, хөрс шороо нь ч, ургамал амьтан нь ч ингэж үзэхэд хүргэдэг. Тасарсан тасарсан газраараа тивүүд тун ч төсөөтэй, амьтан нь ч, бас ургамал нь ч, мөн хөрс шороо нь ч, нэмээд ерөнхий хэлбэрүүд нь ч төсөөтэй. Хагарсан шаазанг, хагарсан ваарыг эвлүүлэх адил тивүүдийг нийлүүлж нэг бүхэл, нэгэн том эх газар болгож ч болохоор шахуу. Далайн усанд угаагдаж, идэгдэж өөрчлөгдсөн хэдий ч эвлүүлж болохоор л төсөө байгаа юм...
Төв Ази, Монголын өндөрлөг бол байгалийн их хувьслын өлгий нутаг. Хуурай газар дээр явагдсан эрин эриний, галав галвын бүхий л өөрчлөлт, хувьсал энд хэд ч юм давтагдан, улиран явагджээ. Энд өтгөн шигүү ой ч байж, өргөн гүнзгий нуур, голууд ч байж. Ой шугуйд нь ч амьтад багширч, нуур голуудад нь ч амьтад буцалж байж.
Энэ байдал, нөхцөл нь олон удаа эрс өөрчлөгдөж өндөр өндөр уул нурууд ч үүсэж, өргөн их тал хээр ч бас буй болж. Цаг уур нь сэрүүсч, хахиршиж, эх газрын эрс тэрс байдал ч ноёрхох болж. Ийм байдал тэрбум жилүүдийн дотор хэд дахин давтагдсан байж ч болох ажээ. Энэнийг гэрчлэх ул мөр, хөрсний давхраа, ургамал ба амьтны үлдэгдэл, дардас олдсоор л байна. Чулуун нүүрс, газрын тос, шатдаг хий, уулын орой дахь далайн амьтны үлдэгдэл, дардас, нуурын гүн дэх хуурай газрын амьтны үлдэгдэл, ул мөр, чулуужсан яс бол бодьтой, хүрэлцээтэй жишээ, баримтууд юм. Төв Ази өнөөдрийн Африк шиг ч байж, мөн өнөөдрийн хойд урд туйл мэт ч байж. Энд зарим амьтныг газар доор орж амьдартал нь, зарим амьтныг олон сараар ичих хүртэл нь, мөн зарим амьтныг өвөл нь хөлдөөд хавар нь гэсэж амь орж чаддаг болтол нь, мөн зарим мичийг хүн болж өөрчлөгдөх хүртэл нь хувьсахад хүргэсэн “их их бэрхшээл, гачигдал, байгалийн шалгарал” тоймгүй олон удаа, тоймгүй урт хугацаагаар явагджээ. Төв Азид аварга том динозаврууд, арслан заанууд, аварга том баавгай, матар мэт нь ч амьдарч байжээ. Өнөөдөр гэхэд л Төв Азид нэн эртний хөгшин уулс ч олон, мөн цэл залуухан уулс ч бас олон буй. Далайгаас тасран үлдсэн болов уу гэхээр давстай нуур ч олон, дан цэнгэг ус агуулсан цас ба бороо эхтэй том, жижиг нуурууд ч мөн олон буй. Далайгаас үүдэлтэй их нуурууд ширгэсний нотолгоо болох чулуужсан давстай газар ч цөөн биш. Сүрэглэж нүүсээр сөнөөгүй үлдсэн зээр ч бий, цастай ууланд зохицож чадсан цоохор ирвэс ч бий, унаган нутагдаа зэрлэгээрээ байгаа тахь, хулан, хавтгай, аргаль, янгир, зэрлэг гахай ч буй. Ер нь юм юм л буй.
Ганц том онцлог нь тэд орчиндоо, асар ихээр хувьссаар ирсэн орчиндоо зохицон амьдрах “их дээд сургуулийг” бүгд онц дүнтэй төгсчээ. Тарвага гэхэд л ичиж сурчээ, зурам гэхэд л хөеө хурааж сурчээ, мэлхий гэхэд л хөлдөөд, гэсэж амь орж сурчээ, сохор номин гэхэд газар доор амьдарч сурчээ...
Ийм авъяаслаг, амиа аваад явах чадвартай олон төрөл, зүйл амьтад Төв Азид л их байгаа нь нэгийг хэлээд буй юм. “Мичийг хүн болгодог амьдралын их сургууль Төв Азид л нэг хэсэгдээ ажиллаж байсан болов уу” гэж санагдуулаад байх ажээ... Төв Ази маань их сайхан баялаг түүхтэйн зэрэгцээ мөн тун их урт ирээдүйн түүхтэй байх болов уу. Наад зах нь л усан галав юүллээ гэхэд л бараг тэр чигээрээ их өндөр болохоор усан доор бүхлээрээ орчихгүй л байх. Тэр цаг үеийн нь түүх гэж ч бичигдэх бизээ. Энэ нь урд өмнөхөөсөө ч илүү их гайхамшигтай, илүү их сургамжтай, магадгүй хүмүүн гэх амьтны яс, чанарыг илүү их тодруулсан түүх байх болов уу... Олон янз байгальтай, онож, олж төрсөг нутаг, ус минь! Байгалийн түүх нь ч гайхамшигтай, хүмүүсийн нь түүх ч бахархалтай Монгол Алтайн нуруу, Гурван цэнхэр, Тахилт, Ботгон минь содон ч, сонихон ч, сэтгэлд сэтэрлэгдсэн газар билээ. Хатуулаг ихтэй чулууд нь уулыг цаас адил эрээчиж байж, хатан зоригтой эрчүүд нь буган хөшөөнд мөнхөрч байж, хацар гоо охид нь хатны зиндаанд оршуулагдаж байж... Ингэсэн ул мөр нь, булш бунхан нь одоо ч олон буй. Хүннү хатны булш Тахилтад бий, хадан дээрх зургууд хаа сайгүй бий, Цэнхэрийн агуйд ч буй. Ан ав, дайн тулаан, зураг урлал, дуу хөгжим, бүжиг, биелгээнд Алтайнхан эртнээс алдартай. Үе үеэр нь зэрэгцүүлэх, харьцуулах аваас, цаг цагаар нь үнэлэх, шалгаруулах аваас Алтайдаа аж төрж ирсэн аавууд минь л таван тивдээ ч аман хүзүүнийхний нь урд л жагсах болов уу. Эвэр нум, иртэй зэв, алман сүх, Алтайн ятга гэрч болон үлдсэн нь буй. Элгэн хадад дээрээ өвгөд маань өнөөдөр ч гэсэн “ан хийж, бүжиглэж, агтны нуруун дээрээ дэрвэж, давхиж, бас харваж, онож байх” ажээ. Өрсөлдөх, зэрэгцэх олдворууд өнөөг хүртэл илрээгүй нь ч үнэн...
Алтайд ан хийх нь аюултай үйлс байжээ. Арслан заан, аварга хярс, цасны ирвэс, хуягласан бодон, шархадсан баавгай бүгд л аюул дагуулдаг, бүтэлгүйдвэл аминд халтай. Ан гөрөөний сарууд нь ч хүйтэн, асга хадтай нутаг нь ч бэрх, мөнх цас, мөсөн голууд нь мориор ч, явганаар ч туулахад хүнд... Ийм сүрлэг, тийм л сүрдмээр нутаг газар даа!
Мөсөн голуудын нь түрж буулгасан үхэр чулуунууд, мөнх цаснаас эх авсан голуудын нь хүчирхэг урсгал, хавцал халил дагасан салхи шуурга, хацар чих хөлдөөсөн хүйтэн жавар, хад чулууг ч урсгасан их үер, уулсыг доргион нижигнэсэн аянга цахилгаан, уулсаас уулс дамжин замхардаг уянгалаг цуурай, хар усыг хад мөргүүлэн цайруулдаг цагаан голууд, хаа холоос даллан ханьсах дөл хаднууд – энэ бүхэн бол Алтай нутгийн маань нэрийн хуудас, холын дуулиан! Анхны хүн Алтай нутагт маань мэндэлсэн ч байж болох, аяндаа тэгээд зүг зүгдээ тархан одсон байж ч мэдэх, анчин өвгөд маань чоныг энд л гэршүүлж, анхны хонин сүрэг аанаа л энд бэлчээрлэж эхэлсэн байж ч болох, адуун сүргийн туурайн тоос ч Алтай нутагт маань хуурай манан болон нүүгэлтэж ч байсан байж мэдэх, аль эртнээс л өвгөд маань “Ааяа Алтай минь, Алтай минь азаар заяасан нутгаа” хэмээн аялсаар ирсэн байж ч болох... Говь цөл, хээр тал, уул нурууд, ой хөвч хосолсон Монгол нутагт анхандаа ан гөрөөс элбэг байж хүмүүс нь өлсөөгүй, аажимдаа мал аж ахуй үүсэж амьдралын нь найдвартай хэрэгсэл болж хүмүүс өлсөөгүй.
Нүүдэлч малчид соёлыг бүтээжээ, иргэншлийг цогцлоожээ. Морин хуур, уртын дуу, модон эмээл, төмөр дөрөө, эсгий гэр, ээтэн гутал, махир сэлэм, маневарлах урлаг, хоол нь эм болдог, эм нь хоол байдаг анагаахуй, ээ дээ бүтээгээгүй соёл гэж ч үгүй дээ! Монгол хүн хүмүүнлэг, эрс нь эрдүүн, эмс нь ялдамхан, Манхан нутгийн минь хүн зон ч магтагдсаар л ирсэн сайхан түүхтэй, одоо мөн л тэр янзаараа...
Таван эрдэнэ болсон малын маань ашиг шим нь хүмүүсээ тэжээх, тэтгэхэд дутагдах юмгүй. Идэж таргалдаг өвс ногоо нь ч эм, эд эрхтэн нь ч эм, эвэр туурай нь хүртэл цавуу болдог, ясны тос, гурил ч гэсэн тэжээл, үс ноос нь гэрийн бүрээс, арьс нь хувцас, хоргол, хомоол нь бордоо, түлш, морь тэмээ нь ачлага, уналга. Ийм баян тансаг нөхцөлд монголчууд чухамхүү хүний дээд нь болж өсөж, өтөлж байжээ. Өвгөд, эмгэд маань ч мэдлэг, туршлагын уурхай, зүйр цэцэн үгүүд нь ч гүн ухааны сан хөмрөг болж байв. Монгол ардын аман зохиол, зүйр цэцэн үг, сургаал, захиаснаас философийн шинжлэх ухааны бүх ойлголт, хуулиудыг гаргаж, үзүүлж болно. Энэнийг таньж, нээж үзүүлж чадах оюун ухаан л харин хэрэгтэй. Тэр нь өнөөгийн философичид гэх залуусын ихэнхид нь алга. Тэнэгдүүхэн, гэнэхэн, шохоорхолд хөтлөгдсөн зарим нь нүүдэлчдийн, тэр дундаас Монголынхоо оюуны их баялгийг үгүйсгэж байх болов. Энэ бол том дутагдал, ухралт, ядуурал, сэтгэлгээний хомсдол, бүр гажиг юм.
Сэтгэлгээний гажиг, согог газар авах үед л нацизм, фашизм мэт нь гарч ирдэг, ард түмнийг хордуулдаг билээ. Энэ бол түүхээс үлдсэн үнэн, гашуун сургамж юм шүү! “Бусдаас эд юм хямд аваад, бэлгэнд аваад баярладаг хүн урт насалдаггүй, харин бусдад, ядууст эд юм бэлэглээд баярладаг хүн л урт насалдаг юм” гэж миний багад нутгийн маань өвгөд хэлдэг, сургадаг байлаа.
Гэтэл энэ нь сэтгэлзүйн шинжлэх ухаанаар нотлогджээ. Амьдралаас ургасан үнэнд худал байдаггүй ажээ! “Монголчууд боолчлолыг үзэн яддаг, өлсгөлөнг мэддэггүй, тэдний зочломтхой, тусархаг зан нь бахархалтай” гэх үг, үнэлгээ мянганаас мянганд үлдсээр ирсэн нь ч үнэн юм шүү. Алтайн нурууны өврөөр, араар, Зэрэгийн гол, Алтантээлийн хөндийгөөр, Хар-Ус нуурын өмнө, зүүн өмнүүр миний өвөг дээдэс аж төрж, ясаа тавьсаар иржээ. Алтайн нуруу, салбар уулсын нь нарлаг энгэр болгонд шахуу өвгөдийн маань булш, яс, үс бий. Энгэр болгонд нь ойртоод очихлоор л энэ бүхэн бодогддог, бас мэдрэгддэг юм. Ингэхлээр Алтайн уулс, нарлаг энгэр болгон нь миний шүтээн, татагдах, хоргодох газар нутаг юм. Үнэхээр л татдаг, ивээл хайр ч мэдрэгддэг юм. Эцэг өвгөдөөс заяасан газар нутаг, орон зай, ус, агаар гэж байнаа! Энэнийгээ ойлгодог, таньдаг, хайрладаг ухаан, ухамсар, эх орныхоо төлөө цохилох зүрх монгол хүн бүрд байдаг нь сайхан, “хүний газар нэрээ, өөрийн газар ясаа” гэх үгийг сахиж амьдардаг нь бас сайхан... Тэр л янзаараа үлдэцгээх, тэр бүхнийгээ үлдээцгээх, тэр уламжлалаа хадгалцгаах юмсан!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл49
Д.Чулуунжав та үргэлж үнэн зөв логик сайтай нийтлэл бичдэг шүү! бичээд байгаарай!
Чи бол эх оронч бишээ зүсээ нуусан гадны хөлсний хамгийн хортой дайсан
сб талбай зүүн тийш заасан ☞ ➞
юу ч гэх гээд байгаа юм
па лай сармагч алмас нь хүн болохыг хүлээж харж сууцгаана. долоон долоо дөчинес 🎢
Чулуун абугай,,,,сайхан бичжээ,,,,
Даан ч,,,,социализмын бүтээгддэхүүн юмдаа,,,,чулуунжав абугайд,,,, украины ард түмэн танд ямар гай гамшиг учируулсан юм болдоо,,,
78 захчинаар юу байдгийм гэнэ үү
Өрөмдөөд бай, хүүхдүүдээ, өрөмдөөд бай
🦆 шумбаад бай 🕳🍷
Чулуунжав докторт баярлалаа. Геологийн амьд организмын хөгжлийн түүхийг шинжлэх ухаанаар тогтоогдсон байгалийн үзэгдлэийг та уран сайхны аргаар маш сайхан бичсэн бна. Та чинь философич хүн биз дээ.
Уламжлалаа хошногондоо чих новшоо
гургалдайгаар барьж ав
чирэгдэж үхнэ
Урвагчидаа , барууны бөгс Долоогчидоо , барууны "үнэт"-зүйлс 1д. "даяарчлал"-гээч нь Улсын ХИЛ байхгүй болгохыг сурталчилдаг 2д. " жендер "- гээч нь садар самуун , ялзрал завхарлыг-нийгмийн "энгийн , жирийн"- нээлттэй зүйл мэт болгохыг Зүтгүүлдэг 3д. " цагаачлалын дэмжих "- гээч нь гаднын элдэв юмнуудыг Улс Эх Орондоо "жоом"-шиг оруулж , үржүүлэхийг Зүтгүүлдэг бодлого(ажиллах хүч"-нэр дор) 4д. "гадаадын хөрөнгө оруулалт"-гээч нь Товчдоо Неоколоничлол, дотоод-гадаадын шуналтнууд л баяжна-илүү ч үгүй дутуу ч үгүй-хөрөнгөтөн оруулалт, төрүүлээд, Ард Түмэнд Эх Оронд ТҮЙ ч хамаагүй.
баруун дугараг зүүнд дөрвөлжин
Хүннүгээс өмнө энэ Монгол нутагт Сэлхээ Гүүнээ Байжуу гээд төрт улсууд байдаг байжээ тэрийг надаас өөр судалдаг гадарладаг хүн алга ! Эртний хятадын бичвэрт ч тэмдэглэж үлдээсэнгүй үлдсэн ч устачихач ! 1380 онд Мин улсын цэрэг Хархорумыг эзлээд бүрэн галдан шатаахад маш их юм устсандаа ! Монголын нэн эртний баримт одоо Хятадад байсан ч муусайн хятадууд хэлэхгүй л дэ ! Монголын түүх нь уртасчихна гээд ! Монгол гэж нэрлэдэг энэ нутагт түрэг монгол хоёроос өөр хэлтэй хүмүүс байсан юм шүү ! Ихэнхи нь Бёрингийн хоолойгоор Амёрик ру явчихач ! Амёрикийн индианууд уугуул нутаг Монголдоо ирж одоо амьдрана гэвэл татгалзах зүйл алга ! Ингэхэд манай энэ Чуукаа өвгөнд Хүүк гэдэг нэг тэнэг хүн нэг шагнал өгчихдөг болоосой !
Чухал судлагдахуун байна. Хужаагийн архивыг ухах сан. Хэзээ нэг цагт хужаа өндөг чинээндээ тулаад хагарах үед нуусан дарсан их олон зүйлс ил болно доо.
хятад музейн зарим үзвэр эд зүйлийн утга бэлгэдлийг тайлаад өгөөч тус бүр 15000$. өөр бас бус газар өөр зүйлд сая $, 40 сая гм. пар хийтэл яриад явчихаар юу яриад байган, нэг нэгэнгүй уйгаагүй
галдан шатаасан үлдэгдлээр эрэнзууг бүтээсэн гэхээр их сонион. туйпи нь дандаа бүтэн. нэг бүрчлэн туйпигаар нь буулгуулсан. барилгын цэрэг оруулж ирсиймуу
та багадаа мал маллаж байв уу. хонь ямаа адуу үхэр тэмээ. монгол гэр.
молорэрдэний үнэн ба ёс зүй youtube video нь дажгүй байлээ. бүхнээ тэгээс эхэлэе гээд байгам. хүн бүр нэг tic нэг нэг хэлбэрт орчихоод гарахгүй пээдэлзээд гээд байгаа юм шиг.
Чингис хаан байхгүй Түүхэнд Монголын эзэнт гүрэн байгаагүй Молорэрдэнэ бол оросын фашист орос тролл
шүүмжлэл хэлэх бол судлал байжээж шүүмжлэх. хаадын этик философи хэлчихсэн шд. байхгүй гэвэл та хэд юу гэхийн гэж цохиж асуугаад байна.
гаргаад ир мэтгэлцэе!
тэр видеод nomad гээд хэлэнгүүт. no шаг no мад гэж байгаа юм шиг сонин сонсогдов.
Нийгмийн шинжлэлээс илүү байгалийн шинжлэлд анхаардаг болсон чинь сайн байна. Ямарч байсан Ази тив сүүлийн мөстлөгөөс хамгийн түрүүнд салж ,америк тив хамгийн сүүлд мултарсан нь мэдрэгддэг.
Чингэс хааныг үзэн яддаг Монгол босоо бичгээ үгүйсгэдэг Оросын үгэнд ороогүй эх орончидийг хужаагийн эрлийзээр гүтгэж Монгол улсыг баян болгох төслийг хужаагаар айлгах 2 толгойтой хурга төрнө айлгадаг орос фашистуудыг шүтдэг оркууд оркуудын хаан Чулуунжаваа шүтэж харанхуйд зуундаа амьдар Оросын фашизмыг сурталчилж орос цэргүүдэд хүчиндүүлсэн Украйны гоо бүсгүйг тавлаж доромжилдог Чулуунжав шиг хуурамч эх орончид улсаа хөгжүүлэх цэрэг арми нь хүчирхэг болох боломжгүй
fifty shades of gray bipolar disorder 🫒 оливын тос уугаад чяцаг алдаж үхнэ
төв ази -сүрлэг алтай минь . Их нууцын орон билээ.
алтай 5 богд, арц богд, аж богд, их богд дулаан богд, бага богд, жаран богд, … чойрын богд… шилийн богд 〰️🏔сүр〰️ нөлөө 〰️ багассаар намассаар алтан овоо.
Яасан сайхан үнэн зөв юм бичээ вэ. Таньдаг талархалаа
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
энэтхэгийхаа ядуусаас бөөрийг нь 500$-р авна гэж хэлчихээд 300-р шинжилгээ хийсэн 100 зарсан май энэ үлдсэн 100$ гэдэг ютүб дээр. ганц бөөртэй эрэмдэг өөрчлөлт гэдгийг. зуугаар өөрийхөө сайн сайхан байдлыг хадгалах
Бичсэн бүгдийг нь уншиж маргаад, заримдаа санал нийлээд явдаг байсан чинь нутгийн ах байжээ. Нутаг усны тухайд санал нийлж байна. Манай найзын ах бололтой. Амжилт хүсье.
долоон зуун хүнийг хураан цугдуулсан хүн нь шад билээ
hocrogdson niigem socjalizm komunizmiig sanagh mataach adgiin shaar doktor sudlaach gej bi sonoogui. iim mal unden huuli gej baidag huund MGL ulsiin niigemiin baiguulagiig yu gej todorhoilson baidgiig meddeg yum bolov uu.nogoo shuuteen Oroa t ni dain gej heleel hun shorond ort bna.ene mal ene saikhan ardchilaliin buynd l ingej bichij chadfaj bgaa.Hunii erh, erch choloog deelegch ardchlsan niigem-Amdarch bgaa h oilgoogyu malan kommunist durak
долоон зуун хүнийг хураан цугдуулсан хүн нь шад
“…түрэг хүмүүсийн хагас нь баруунаа ..ч. түни талд суурьшия гэхэд зарим муу хүн ийн сургаруун: -хол сууваас табгач иргэд муу эд өгнө, ойр сууваас сайн эд өгнө гэж байв. билэггүй хүмүүс табгач улсад ойр очин түрэгийн олон овог аймаг сөнөв….”
туранхай бухтай, тарган бухтай алсад бэлчиж байвал тарган бух, туранхай бух хэмээн ялгаж чадахгүй
“Өтүкений орчмоор нүүдлэн яваа цөөвтөр түрэг аймгийнхны хаан нь баатарлаг, зевлөх нь цэцэн, тэр хоёр хүн амьд л байх юм бол Кидан, Табгач, Огуз биднийг сөнөөнө…” “Иймд гурвуул хамсарч тэднийг дайлсугай! Түрэг-шир аймгийнхны нутагт биднээс өөр эзэн бүү зорчин яваг. Чадвал тэдний эздийг хүйс тэмтэрцгээе”
Гэртээ авчирж дууддаг хар ажилчдын хамаатнууд нь орон сууцны айлуудын түлхүүрүүдийг олж аван, орон сууцны айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна.
“…шөнө тайван унталгүй, өдөр амар суулгүй, улаан цусаа урсгаж, хар хелсөө асгаруулан хүч хөдөлмөрөө хаандаа өгөн зүтгэв. урт довтолгоонд би л илгээж… байв… хуягт дайсан нэвтрүүлсэнгүй, тамгатай морьдыг хатируулсангүй…” “…тэр цагт манай боолууд (өөсвээн) боолтой, шивэгчингүүд (өөсвээн) шивэгчинтэй байв…”
юу ч гэх гээд байгаа юм
Алтайд түрэгүүд, ойрдуудын яс л элбэг дээ. Ойрд бол Монгол биш.
хөх нуур, цагалбараа ярья аа ч гэх шиг
göktürk-ээр yasa нь хууль kanun тиг гортиг yargıç judge цааз жүд гээ
Үнэхээр сайхан бичиж, професор хүний ухаан гарчээ, язгуур соёл иргэншлийг харууж чаджээ. Үр хүүхдүүддээ уншууллаа, хэвлэж авлаа, цааш нь түгээж олон дахин унших болно, баярлалаа